antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Apr 21, 2017 11 comments

Лужанка боомт дээр баригдсан  О.Лхагвацэрэн  энэ сарын 18-нд E1315415 дугаарын пасспортоор БНТУ руу явжээ

нийтлэсэн Admin

 

Украины хил дээр мерседес үйлдвэрийн микро автобусанд үзлэг хийхэд Монголын дипломат албаны лац, тэмдэгтэй олон хайрцаг илгээмж байсны дотор нь дандаа тамхи байсан гэх мэдээллийг хүргэсэн билээ.  Машинд явсан Монгол Улсын иргэн өөрийгөө Австри дахь дипломат албанд ажилладаг  хэмээн хэлсэн гэх мэдээлэл бий. Тэгвэл  уг асуудлаар  ГХЯ-ны Консулын газрын дарга Я.Ариунболд хэвлэлийнхэнд мэдээлэл өглөө. Тэрбээр  энэ хэрэгт манай дипломатчид холбоогүй гэлээ. Тэрбээр “Украин-Унгарын хилийн Лужанка боомт дээр контрбандын хэрэгт Монгол Улсын дипломат паспорттай иргэн саатуулагдлаа гэсэн мэдээлэл тарсан байна. Бид өчигдөр орой Варшав, Москва, Вена, Киев, Минск дэх дипломат төлөөлөгчийн газрууд руугаа холбогдож тодруулсан. Дипломат төлөөлөгчийн газруудад ажиллаж байгаа бие бүрэлдэхүүн бүрэн, ажлаа хэвийн явуулж байна гэдгийг албан ёсоор хэлье. ГХЯ юм уу Дипломат төлөөлөгчийн газрын дипломат энэ хэрэгт холбогдсон байх үндэслэлгүй гэдгийг хариуцлагатайгаар мэдэгдэж байна. Өчигдөр Варшаваас Украиныг хавсран суудаг Элчин сайдын яамнаасаа бид энэ асуудлыг давхар тодруулсан. Одоогийн байдлаар хилийн боомттой утсаар холбогдож байгаа. Очирбатын Лхагвацэрэн гэдэг иргэн D0000949 дугаарын дипломат пасспорттой саатуулагдсан гэсэн мэдээлэл авсан. Шалгаж үзэхэд Цагаатгах ажлыг удирдах зохион байгуулах улсын комиссын нарийн бичгийн дарга ТЗ 14-3 зэрэглэлд хамаарах Төрийн албан хаагч статусаар энэ иргэн 2014 оны нэгдүгээр сарын 30-нд дипломат пасспорт авсан байна. Энэ хүнийг Хил Хамгаалах Ерөнхий газраас лавлахад иргэн О.Лхагвацэрэн 2017 оны дөрөвдүгээр сарын 18-нд E1315415 дугаарын пасспортоор БНТУ руу яваад ирээгүй байгаа гэсэн мэдээллийг өгсөн.

Дипломат харилцааны тухай Венийн конвенцоор дипломат байгууллагууд хоорондоо ачаа солилцож болдог. Гэхдээ дээр нь тусгай тэмдэглэл наасан байдаг. Манай одоо хэрэглэж байгаа нь нууцлалын дугаартай, QR кодтой, өндөр зэрэглэлийн тэмдэглэл байдаг. Харин мэдээн дээр гараад байгаа нь өмнө хэрэглэж байсан тэмдэг байна лээ. Тэр тэмдэглэлийг хэрэглэхээ больсон” гэх тайлбарыг хэвлэлийнхэнд өглөө.

Эх сурвалж: Шуурхай.мн


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

11 Comments

  • Anonymous (April 21, 2017 3:05:21 pm )

    Элбэгдорж оо. ГХЯ-ны Мөнх оргил оо. Ийм нүдний булай болсон, улсын нэрийг сэвтүүлсэн хог шаарнуудаа татаач ээ. Өмнө нь бас гарч л байсан ш дээ. Монголын дипломатуудыг онилж шалгадаг болж. Шалгах бүр л хууль бус үйлдэл… ичмээр юм аа.

    • Зочинif.fu (April 21, 2017 8:09:07 pm )

      ХУЛГАЙ, ХУДАЛААР АМЬДАРДАГ ХОГИЙН ШААРНУУД ХАД МӨРГӨТИЙ

  • Anonymous (April 21, 2017 5:35:59 pm )

    Дипломат паспорт олгодог авгайгаас асуу

  • ббббббб (April 21, 2017 6:01:39 pm )

    Дипломат дугаартай микроавтобус хэний ємч вэ, хуучин лацны тэмдэг хэний халаасанд байв? Тийм ч энхийн цагаан тагтаанууд ч биш байх аа

  • Anonymous (April 21, 2017 8:07:15 pm )

    lhagvarentsen gej bn

  • Зочин (April 22, 2017 8:57:33 am )

    Улсын нэр гутаасан арчаагүй новшнууд

  • Ganbaa (April 22, 2017 2:37:27 pm )

    Ebe pizdaa mine chi yadaj buuhasaa omon yadaj gants sain yum hiigeed buugaach!!! Arichaagui Gomo har pizdaa mine chi.

  • ззззочинзочиночинзочинзозочинчиночинззозочинзочинчинозочинчин зочиночинзочинзочизочиннзззочиночиночинЗочин (April 22, 2017 4:41:54 pm )

    Цагаатгахажлыг удирдан зохион байгуулах газрын дарга Лхагваренчинтэй ямар адилхан юм бэ дүү нь юмуу ах нь юмуу мөрөөрөө ажлаа хийж яваа нэгнээ баллаж байна даа тэр газрын нэрээр л паспорт авсан байна

  • zochin (April 23, 2017 11:35:33 pm )

    batzorig gej hun dip.pass 10.000$-oor gadaad yamnaas hudaldaj avaad evrop ruu yavj hil damnuulj tamhi zardag naimaa hiideg. tegeed ooriigoo elchin saidiin yamnii dip. ajiltan gj hudlaa heleed yavdag. 1 udaa hil damnuulan tamhi naimaalahad dor hayaj 15000$ oldog. shar airgiin ganhuu geech bas ue ue iimerhuu zamaar tamhinii naimaa hiij olson mongooroo mashin avch bayarhdag. ulsaa hudaldaj iddeg iimerhuu muusain yumnuud bidnii dund gemgui tsarailaad duu duulsan shig, ayalsan shig yavtsgaaj bn. bas tv od bolchihson…

  • Anonymous (April 24, 2017 11:34:38 am )

    Нам нь ялаад л нөгөө хэд чинь ах дүү амраг садан авгай хүүхэд гээд л хавийн хамаг амьтандаа Дипломат пасспорт гаргуулж аваад байгууллагынхаа нэр дээр зардал мөнгийг нь даагаад гадаад дотоодоор зугаалуулж газар үзүүлж галуу шувууны мах идүүлцгээдэг ш дэ. Тэгээд тэд нар нь мөрөө явахгүй харь тамхи хууль бус юу ч байсан яах вэ ахиухан мөнгө олж л байвал болоо гээд л азаа үзээд л эхнээсээ баригдаж байгаа нь энэ дэ

  • lavtai (April 24, 2017 12:15:12 pm )

    Lhagvatseren besh shuu dee..Lhagvarentsen gej budelanii hurengel baina shuu dee..Elbegdorjiin gariin nuher baina…

antalya rent a car