antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Apr 20, 2017 12 comments

Дэлхийд хар данстай ZTE Монголд хал балгүйг хэн батлах вэ?

нийтлэсэн Admin

Хятадын ZTE-тэй нэр холбогддог улстөрчид манайд хэд хэд бий. Сүүлийн жилүүдэд л С.Отгонбаяр, Ч.Сайханбилэг нарын нэрс холбогдсон болохоос бүр анх бол Н.Багабанди гуай холбогдож байсан үүх түүхтэй. Ямартай  ч бидэнд ZTE-гээс болгоомжлох шалтгаан их бий. Харилцаа холбооны төхөөрөмжөөрөө дамжуулан хэд хэдэн оронд хяналтаа тогтоосон ZTE-ийн төхөөрөмжийг улсын нууц задруулдаг гэх шалтгаанаар хориглож байсан баримт олон.  Филиппиний Ерөнхийлөгч ZTE-гээс хээл хахууль авсан хэргээр суудлаасаа бууж байсан. Энэтхэг, Норвеги зэрэг орнууд ZTE-ийн төхөөрөмж яриаг нь замаас нь тагнадаг гэж үзээд хэрэглэхийг хориглож байсан бол 2012 оны аравдугаар сард АНУ-ын Конгрессийн тагнуулын албыг харицусан байнгын хороо БНХАУ-ын царилгаан холбооны Huawei болон ZTE  хэмээх компаниуд АНУ-ын аюулгүй байдалд аюул учруулж байгааг олон нийтэд зарлаж байсан байдаг. Тэгэхээр энэ нь ZTE-ээс болгоомжлох байдал дэлхий нийтэд байдгийг харуулж байгаа юм.

Тэгвэл сэтгүүлч, нийтлэлч Д.Төрмөнх  “Хятадын тагнуулын ажиллагааны тухайд” гэх нийтлэлдээ ZTE-тэй холбоотой асуудлыг хөндсөнийг энд ишлэн авч хүргэж байна. Тэрбээр өгүүлэхдээ “Бас нэг анхаармаар зүйл бол Хятадын тагнуулын алба ямар ч улс орны тухай мэдээллийн 80 хувийг зүгээр ил байгаа мэдээллээс олж болно гэдгийг олж харжээ. Тэгээд цахим ертөнцийг хянах ажилд их эртнээс бэлтгэлтэй орсон байх юм.

2004  онд анх Монголд төлөөлөгчийн газраа нээсэн ZTE компани нь одоо нийслэлийн Чингэлтэй дүүргийн нэгдүгээр хороо, “Жи мобайл” компанийн байрны дөрөвдүгээр давхарт үйл ажиллагаагаа явуулдаг юм. Арваад жилийн өмнө СDМА-2000 технологиор манай улсын баруун, өмнөд бүс нутагт тоон радио релейний сүлжээ байгуулах төслийг хэрэгжүүлж эхэлжээ.

            ZTE дэлхийд авилга, татвар, нууц мэдээлэл чагнадаг хэргээрээ алдаршжээ. Хятадын төрийн өмчид 51 хувь нь байдаг “ZTE” компани дэлхийд салбартаа үйл ажиллагааны цар хүрээгээр тавдугаарт жагсдаг хэдий ч нэр хүндээрээ хойноосоо нэгдүгээрт жагсах аж. Энэ компани нь дэлхийн хэд, хэдэн оронд харилцаа  холбооны төхөөрөмжөөрөө дамжуулан хяналтаа тогтоосон байдаг. Ялангуяа Филиппин, Уганда, Замби, Кени, Шри-Ланка, Иран гээд хөгжиж буй орнуудад тагнаж туршсан хэрэгт холбогдож байжээ.АНУ-ын Конгрессын тагнуулын албыг хариуцсан байнгын хороо БНХАУ-ын цахилгаан холбооны Huawei болон “ZTE” хэмээх компаниуд жил шахам судалж гаргасан тайландаа эдгээр компаниудыг цаанаас нь Хятадын Засгийн газар удирддаг бөгөөд үүгээрээ дамжуулж өөр улсуудыг чагнаж тагнадаг гэжээ.

Энэ төхөөрөмжүүд дээр нууц программ суулгахад дэлхийн ихэнх хүмүүсийг чагнах боломжтой.”HUAWEI” компанийн Англид нийлүүлсэн тоног төхөөрөмжөөс мэдээлэл хулгайлах чип илэрч байсан удаатай. Мөн Герман улсын бүх их, дээд сургууль болон шинжлэх ухааны байгууллагуудыг хооронд нь холбодог “Deutsches Forschungsnetz” хэмээх сүлжээнд “Huawei”-ийн төхөөрөмж ашиглаж болохгүй гээд  хорьсон бол Австрали улс ч гэсэн мөн ийм шийдвэр гаргасан хэмээн дурдсан байна. Энэтхэг, Норвеги зэрэг орнууд “ZTE”-ийн төхөөрөмжийг яриаг замаас нь тагнадаг гэж хэрэглэхийг хориглож ч байсан.Жилд 20 миллиард ам, долларын гүйлгээ хийж хэдэн миллиард ам.долларын ашигтай ажилладаг Хятадын “HUAWEI”, “ZTE” компаниудын бүтээгдэхүүн тоног төхөөрөмжөөс дэлхий нийтээр татгалзаж эхэлсэн аж.

Монгол Улсад интернетийн үйлчилгээ үзүүлдэг Railcom, Mobinet, Magicnet, Citinet, Micom компаниуд бүгд БНХАУ-ын ZTE, HUAWEI компанийн техник хэрэгсэл, программ хангамжийг ашигладаг гэж ярьдаг.

         Эдгээрээс дүгнэхэд Монгол Улсын мэдээллийн аюулгүй байдал алдагдах эрсдэл тун өндөр байна.Хөгжингүй орнууд татгалзах гол шалтгаан болсон өнөө нууц чипүүдээрээ энгийн иргэдээс эхлээд төрийн эрх мэдэлтнүүдийн нууцыг чагнаж болохыг хэн ч үгүйсгэхгүй юм.

Гэтэл энэ сүлжээг анх оруулж ирсэн хүн нь Монгол Улсын Ерөнхийлөгч асан Н.Багабаньд төрийн эрхийг барих үедээ, 1998 онд БНХАУ руу албан ёсоор айлчилсан.Айлчлалын үед Н.Багабанди “ZTE” группийн үйл ажиллагаатай танилцаж, чухам тэр үед “Хөдөөгийн харилцаа холбооны сүлжээ” төслийг үзэглэсэн байна.Өөрөөр хэлбэл, Н.Багабандийн буянаар хятадууд Монголын харилцаа холбоонд ноёрхох дардан замынхаа эхийг тавьсан гэсэн үг.

Энэ айлчлалын дараа нэг их удалгүй “ZTE”-гийн төлөөлөгчид Монголд ирэхэд Н.Багабанди өөрийн биеэр хүлээн авч уулзжээ.Уг уулзалтаар Хятадын тал Монголд дөрвөн сая ам.долларын шууд дэмжлэг үзүүлсэн аж.Одоо сонсоход инээдтэй байж мэдэх ч тухай үед энэ хэмжээний мөнгө бүхэл бүтэн баялаг байсан.Гэхдээ дөрвөн саяас тусдаа мөнгө ч Монголд сэмээрхэн орж ирсэн гэж эх сурвалж ярьсан байдаг зэргээс хөөж үзвэл олон ээдрээтэй асуудлууд хөвөрч мэдэх юм.” хэмээн өгүүлжээ.

Тэгэхээр өнгөрсөн жилүүдэд эл асуудал яригдаагүй биш зөндөө яригдсан. Биднийг харин ярьсаар байх зуур Монгол Улсын үндэсний аюулгүй байдалтай холбоотой мэдээллүүд урд хөрш рүү урссаар байсан байх вий.

Эх сурвалж: Шуурхай.мн


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

12 Comments

  • Зочин (April 20, 2017 1:04:08 pm )

    Н.Баганбанди хэмээх улс төрчийн урд хөршийн бодлогод хувь нэмэр оруулсныг хэрхэн шагнасан юм болоо. Манай улс миний мэдэхээр Чингисийн одон өгсөн. Энэ шагналыгиямар хэмжүүрээр олгосон юм бол. Нөгөө талаар өндөр өвөг маань өөрийнх нэртэй одонг хэнд өгч байгааг харсан бол хэрхэх байсан болоо

  • зочин (April 20, 2017 1:20:29 pm )

    Мобикомын салбаруудаар HUAWEI -гийн гар утаснуудыг иргэдэд байнга худалдаалж байдаг нь их учиртай юм байна

  • Иргэн (April 20, 2017 4:39:39 pm )

    Хятадын тагнуулын байгууллагын төлөөлөгчтэй Багабанди, Ц.Нямдорж нар хэрхэн холбогдсон тухай ТЕГ-ын дарга асан генерал Баатар цензургүй яриагаар ёстой ярьсан даа. Дараагийн нөхөд нь БСШУ-ны сайд асан одоо дэд сайд Отгонбаяр, сүүлд ЭМЯ монголын бүх өвчтөний мэдээллийг энэ ХХК-иар хийлгэж, тэр мэдээлэл Хятадад төвлөрч байгаа нь урд хөрш бидний өвчлөлийн бүх мэдээллийн судсыг атгаж байгаа нь том аюул бус уу. Энэ ХХК-тай дэлхийн олон орон хамтарч ажиллахаас татгалзсан гэдэг. Ийм л нөхдийггаруулж авилгал авсан гэсэн байх. ЭМЯ, түүний сайд гэх ноход аль хэдийн энэ ХХК-ийн хавханд ороо биз дээ чааваас

  • иргэн (April 20, 2017 5:13:35 pm )

    Энэ Багабаньди чимээгүй хумсаа нуусан муур шиг хэтэж байгаад Хятадын тагнуулын байгууллагад олзлогдон үйлчилж байсан л гэж яригдах юм. Шалгаад үнэн худлыг нь тогтоогоод асуудлыг шийдэж байвал аль алиндаа дээр баймаар. Уг нь гүжирдэж гүтгүүлсэн этгээд өөрийн санаачилгаараа шалгуулчих зориг, сэтгэл баймаар юм. Чимээгүй байна гэдэг л их тэвчээртэй хүний шинж гэж олгох уу.

  • зочин (April 20, 2017 6:13:57 pm )

    энэ хардалт сэрдэлт 37 шиг болох нь .хуульзуй яам, нах яамын хажуугаар дургуй хунээ янз бурээр бичээд байх болж, больмоор юм

  • Anonymous (April 21, 2017 3:53:26 am )

    ZTE төлөөлөгчийн газрыг 2006 онд Сайханбилэг мэдээлэл холбоо харилцааны дарга байхдаа урьж байгуулсан Хятадаас авах их зээлийн хэсгээр Монголыг хэрсэн шилэн кабелийн сүлжээ байгуулах, төрийн бүх байгууллагыг энэ сүлжээнд холбох саналыг Баярцогттой хамт гаргаж байсан, Тагнуулын ерөнхий газар үүнийг нь 2010 онд эсэргүүцээд болиулж байсан,

  • ззочин (April 21, 2017 12:52:08 pm )

    энэ Бгабанд монголд өөдтэй юм хиигэгүй юмаа Зоргиин хэргт холбоотой байж магд ардын нам ардчилруу дайраад байдаг ал эртнээс л дайрсан юм байна өөрсныхаа алдааг нөгөө намруугаа чихдэг өөриин намд нь гадны нөлөөтөй хүмүүс олон байдаг юм байна маш хармсаж байна одоо юу хиих гэж байна

  • зочин (April 21, 2017 6:58:36 pm )

    Хакерүүд төрийн саитуудад чөлөөтэй сэлгүүцэж байдаг, хэлээд тоодоггүй гэж, программистүүд ярьж байхыг нь хэдэн жилийн өмнө сонсож байсийм байна,энэ Багабанди ер нь новш шдээ,одоо Нямтайширыг долоочих гээд л гэр орноор нь гүйгээд байдгийм байна лээ.бас тэр хятадын тагнуул хүүхэн ч юу ч билээ.

  • зочин (April 21, 2017 7:00:26 pm )

    Баярцогт, Сайханбилэг 2-г цаазлаачэээээ.

  • ...Baatar general?!!!!!!!!! (April 22, 2017 3:32:38 pm )

    Энэ айлчлалын дараа нэг их удалгүй “ZTE”-гийн төлөөлөгчид Монголд ирэхэд Н.Багабанди өөрийн биеэр хүлээн авч уулзжээ.Уг уулзалтаар Хятадын тал Монголд дөрвөн сая ам.долларын шууд дэмжлэг үзүүлсэн аж

  • ...Baatar general?!!!!!!!!! (April 22, 2017 3:41:09 pm )

    Энэ Багабаньди чимээгүй хумсаа нуусан муур шиг хэтэж байгаад Хятадын тагнуулын байгууллагад олзлогдон үйлчилж байсан л гэж яригдах юм. Шалгаад үнэн худлыг нь тогтоогоод асуудлыг шийдэж байвал аль алиндаа дээр баймаар. Уг нь гүжирдэж гүтгүүлсэн этгээд өөрийн санаачилгаараа шалгуулчих зориг, сэтгэл баймаар юм

  • Anonymous (April 23, 2017 10:48:05 am )

    Одоо эд нар чинь одоогийн еренхий сайдтай уй зайгуй болчихсон ах дуу нарыг нь дагуулчихсан тууж явна малуудаа

antalya rent a car