antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Apr 19, 2017 Comments are off

Шуурганд уруудсан 2000 адууг хилчид тогтоожээ

нийтлэсэн Admin

Монгол орны ихэнх нутгаар өчигдөр цас орж, цасан болон шороон шуурга дэгдсэн. Шуурганы улмаас өчигдөр 2000 орчим адуу улсын хилд тулж очсоныг Дорнод аймаг дахь Хилийн 0132 дугаар ангийн хилчид тогтоосон байна. Тодруулбал, Дорнод аймаг хилийн 0132 дугаар анги, … дугаар заставуудын хариуцсан хэсгийн хилийн бүсэд улсын хилийн шугамаас 60-80 километрт нутагладаг Дорнод аймгийн Чойбалсан, Баянтүмэн сумын малчдын 2000 шахам тооны адуу шуурганд уруудаж хилийн шугамд тулжээ.

Улмаар Хилийн заставт хүч нэмэгдүүлэн үүрэг гүйцэтгэж байсан хилчид дээрх адууг улсын хил дээр тогтоож, иргэдэд хүлээлгэн өгсөнөөр, ард иргэдэд учирч болзошгүй 1,4 тэрбум төгрөгийн хохирлоос урьдчилан сэргийлж, үүргээ амжилттай биелүүлсэнбайна.

Мөн өчигдөр шуурганы үеэр Сэлэнгэ аймгийн Мандал сумын иргэн хүлэмжиндээ ажиллаж байгаад төмөрт даруулж, амиа алдсан харамсалтай хэрэг гарсан байна.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car