antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Apr 19, 2017 Comments are off

Техникийн хамтын ажиллагааны харилцан ойлголцлын санамж бичиг байгууллаа

нийтлэсэн Admin

Монгол Улсын Ашигт малтмал, газрын тосны газар болон Бүгд Найрамдах Солонгос Улсын Газрын тосны бүтээгдэхүүний чанар, хангамжийн газар хооронд өнөөдөр Техникийн хамтын ажиллагааны  харилцан ойлголцлын  санамж бичиг байгуулагдлаа.Санамж бичгийг Монголын талаас Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг АМГТГ-ын Дарга Б.Баатарцогт Солонгосын талаас Бүгд Найрамдах Солонгос Улсын Газрын тосны бүтээгдэхүүний чанар, хангамжийн газар Газрын Тосны Газрын Ерөнхийлөгч (K-Петро) ШИН СЁОНГ-ЧЁОЛ /SHIN SEONG-CHEOL/ нар үзэглэлээ. Тус санамж бичгийн зорилго нь хоёр орны газрын тосны бүтээгдэхүүн болон альтернатив түлшний салбарын хамтын ажиллагааг хөгжүүлэхэд орших ба дараах чиглэлүүдээр хамтран ажиллана. Үүнд:

Санамж бичгийг үзэглэсний дараа Бүгд Найрамдах Солонгос Улсын Газрын тосны бүтээгдэхүүний чанар, хангамжийн газар Газрын Тосны Газрын Ерөнхийлөгч (K-Петро) Шин сёонг чёолтой цөөн хором ярилцлаа.

-Монгол Улстай ямар ямар чиглэлээр ажиллахаар болсон бэ?

-Бүтээгдэхүүн болон бүтээгдэхүүний чанар сав баглаа боодол гэх мэт бусад хэсгүүдэд нь тавьдаг хяналт болон судалгааны ажлууд дээр хамтарч ажиллахаар боллоо.

-Мэргэжилтэн солилцоно гэсэн. Жилд хэдий хэр олон мэргэжилтнүүдээ солилцох вэ?

-Мэргэжилтнүүд боловсон хүчин бэлтгэх тал дээр гурван үе шаттай ажил хэрэгжүүлэхээр төлөвлөж байгаа. Богино, дунд, урт хугацааны гээд. Богино хугацааны гэдэгт нь энэ жил төлөвлөгдсөн ажлууд багтана. Би хувьдаа ашигт малтгал газрын тосны газар гурван лаборатортой гэж ойлгож байгаа. Тэр лабораторуудын үйл ажиллагааг эрчимжүүлэх, дээшлүүлэх тал дээр болон ажиллаж байгаа мэргэжилтнүүдийг нь чадваржуулах чиглэлээр ажиллана.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car