antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Oct 12, 2011 Comments are off

Охидоо хаана нуух вэ: Орост хүүхэд хүчирхийлэгчийг химийн аргаар тайган болгох нь. Харин манайд…

нийтлэсэн Admin

-ОХУ-ын Төрийн ДУМ-ын 332 гишүүнийг 331 нь шинэ хуулийн төслийг дэмжжээ-

Хойд хөрш маань бага насны хүүхдийг хүчирхийлдэг гэмт хэрэгтнүүдтэй хатуухан тэмцээд эхэллээ. Улс төрийн намууд нь төдийгүй ОХУ-ын Ерөнхийлөгч Дмитрий Медведев Эрүүгийн хуульд насанд хүрээгүй хүүхдээр бэлгийн дур хүслээ хангадаг хүмүүсийн ялын хугацааг нэмэгдүүлэх тухай 2008 оноос ярьж эхэлсэн. Гишүүд хуулийн төсөл санаачилан, өргөн барьж 2009 оны зургаадугаар сарын 15-нд Төрийн ДУМ-аар хэлэлцэн баталжээ.

ГАЖ ДОНТНУУД ХЭЗЭЭ Ч ЗАСАРДАГГҮЙ

ОХУ-ын Эрүүгийн хуульд насанд хүрээгүй хүүхдийг хүчирхийлсэн тохиолдолд 8-15 жил, хохирогч хүчирхийллийн улмаас амиа алдсан бол 12-20 жил хоригддог. 16-аас доош насны хүүхдийг хүчирхийлсэн бол зүйл анги нь 10 хүртэл жилээр 12-оос доош бол 15 жил нэмдэг болсон.

Гэхдээ тэд шинэчлэн баталсан энэ хуулинд заасан ял нь бага насны хүүхдээр дур хүслээ хангадаг гаж донтон буюу педофил хүмүүст нөлөөлөхгүй байна гэж үзэн дахин шинэ хуулийн төсөл өргөн барьжээ. ОХУ-д 2010 оны байдлаар насанд хүрээгүй 960 гаруй хүүхдийг бэлгийн хүчирхийлэлд оруулсан хэрэг гарчээ. Энэ нь шийтгэлийг чангатгахгүй байгаатай холбоотой гэж ихэнх гишүүд үзжээ.

Тиймээс энэ сарын 4-ний өдөр ОХУ-ын Төрийн ДУМ-ын хуралдаанаар педофил хүмүүсийг шийтгэх хуулийг чангатгах төслийг авч хэлэлцжээ. 332 гишүүнээс 331 нь дэмжиж, нэг гишүүн санал өгөхөөс татгалзсан байна. Энэ хууль батлагдвал 18-аас дээш насны хүн 14-өөс доош насны хүүхдийг сексийн үйл ажиллагаанд татан оруулсан бол 15-20 жил хорьж, хүсэлтээр нь эмчлэх, шүүхийн шийдвэрээр шийтгэх, химийн аргаар засах, насан туршид нь хорих гэсэн шийтгэл ноогдуулах аж. Педофил хэрэгтэнд хугацаанаасаа өмнө суллах, өршөөлд хамрагдах боломжгүй байхаар заасан байна.

Өмнө нь тайган болгох шийтгэлийг ярьж байсан боловч бүгдээрээ энэ удаагийнх шиг санал нэгдэж байгаагүй аж. Учир нь педофил хүн хэзээ ч засардаггүй. Нэг л удаа бага насны хүүхэд хүчирхийлсэн гэмт хэрэгтэн дахин давтан хийдэг сэтгэцийн хүнд өвчин болохыг анхааруулжээ.

“Нэгдсэн Орос” намын Татьяана Яковлива”Сүүлийн 10 жилийн хугацаанд улсын хэмжээнд педофил хүмүүсийн тоо 3-4 дахин нэмэгдсэн. Химийн аргаар засдаг шийтгэлийг нэвтрүүлсэн улс орнуудад энэ гэмт хэргийн гаралт 50 хувиар буурсан байдаг. Тиймээс энэ шийтгэлийг манайд хэрэглэх нь зөв” гэж ярьсан байна.

Гэхдээ химийн аргаар засч тайган болгох шийтгэлийн арга механизмыг зөв зохицуулахгүй бол нөлөөлөхгүй байх сөрөг тал байгааг ч гишүүд ярилцжээ. Тухайлбал, ясны сийрэгжилт, таргалалт зэрэг эрүүл мэндийн сөрөг талтайгаас гадна гурван cap тутамд гэмт хэрэгтэнд уулгах бэлгийн дур хүслийг үгүй хийдэг эм нь зарим хүнд нөлөөлөхгүй байх талтай гэнэ. Америкийн нэгэн судалгаанд гурван эр тутмын нэг нь ийм бүтээгдэхүүн уусан ч бэлгийн чадавх нь хэвээрээ байсан тухай дурджээ. Төрийн ДУМ-ын эхний хэлэлцүүлгээр батлагдсан энэ хуулийн төсөл ирэх оноос амьдралд хэрэгжиж эхлэх юм байна.

Энэ талаар http://www.ltv.ru/news/social/187271 сайтад мэдээлсэн байна.

ХАРИН МАНАЙД

Манай улсад байдал ямар байна вэ. Сүүлийн гурван жилийн байдлаар бага насны 196 охин хүчингийн гэмт хэргийн золиос болсон. Үүний цаана мэдэгдээгүй, мэдэгдэхийг хүсээгүй, айж ичиж, нуун дарагдуулсан хэдэн зуун охин нүдэндээ нулимстай, сэтгэлдээ шархтай, амьдралдаа хар толбо суулгаж хоцорсныг бид мэдэхгүй.

Хэчнээн хүүхэд энэ аймшигт хэргийн золиос болсныг үнэн зөвөөр нь тоолж чадахгүй байгаа нь харамсалтай. Цагдаад хандсан, шүүхэд шилжсэн хохирогчдын тоо, хэрэгтний тоо зөрүүтэйгээс гадна хохирогчийг хамгаалах механизм байдаггүйгээс нэр төр, нууц гэсэн шалтгаанаар хэргийг нуун дарагдуулсаар байна.

Насанд хүрээгүй хүүхдээр бэлгийн дур хүслээ хангадаг педофил хүнийг сэтгэцийн өвчтэй, гаж донтон гэж дэлхий нийтээр хүлээн зөвшөөрч, анхааруулж байна. Хүүхэд хамгаалуулах ёстой, бид хамгаалах ёстой шүү дээ. Гэтэл бид хамгаалах арга механизмыг нь зохицуулахгүй, хэрэгтэнд таарсан шийтгэлийг оногдуулахгүй, энэ талаар анхаарахгүй, хүүхдийг хүчирхийлж, бэлгийн дур хүслээ тайлж буй хэрэгтнийг жирийн хэрэг хийсэн хүнтэй адил шийтгэж байгаа нь Монгол Улс хүүхдийн эрхийн тухай ямар ойлголттой гэдгээ харуулж байна.

Манайд хүүхэд хамгаалах систем, орчин байхгүй. Төр засаг, хууль хяналтынхан, төрийн бус байгууллагынхан уялдаа холбоогүй ажилладаг. Хүүхдээ хайрлая, эрхийг нь хамгаалъя гээд асуудал тавихад бүгд л өөрсдийн хийсэн ажлаа ярьж, “арьсаа” хамгаалдаг.

Хүүхдэд чинь хүчирхийлэлтэй холбоотой ямар нэг асуудал үүслээ гэхэд та хаана хандахаа мэдэж байна уу. Би лав мэдэхгүй. Хохирсны эцэст цагдаад л ханддаг тогтолцоо манайд байна. Цагдаагийн байгууллагад хандахаас өмнө зөвлөгөө, тусламж авах газар бий юу, Хүүхдийн эрхийг хамгаалах тухай маш том хууль 1996 онд батлагдаж, манай улс Хүүхдийн эрхийн конвенцэд нэгдсэн хүүхдэд ээлтэй энэрэнгүй орон болсон.

Гэтэл өнөөдрийг хүртэл 15 жилийн хугацаанд энэ хуулийг барьж хэрэг тасалсан тохиолдол нэг ч байдаггүйг хуулийнхан ярьдаг. Лоозон хуультай, хамгаалах системгүй, хүүхдийн эрхийг зөрчдөг ардчилсан улс энэ гариг дээр манайхаас өөр ховор л доо.

Америк болон барууны орнуудад хүүхдийн эрхийг дээд зэргээр хамгаалдаг. Хамгийн ойрын жишээ гэхэд л хойд хөрш маань ийнхүү хууль хяналтдаа анхаарч, бага насны хүүхэд хүчирхийлдэг гаж донтонг химийн аргаар засдаг болох нь. Харин манайд…?

Х.Монголхатан


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car