antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Apr 19, 2017 3 comments

“Манайд аж үйлдвэрийн парк нь ч босдоггүй, чөлөөт бүс нь ч амь ордоггүй”

нийтлэсэн Admin

Шадар сайд У.Хүрэлсүх чөлөөт бүсийн үйл ажиллагааны талаар өнөөдөр Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанд мэдээлэл хийв. Мэдээлэлтэй холбогдуулж байнгын хорооны гишүүд байр сууриа илэрхийлцгээхэд шүүмжлэл ихээхэн байлаа. Тухайлбал, Л.Энх-Амгалан гишүүн хэлэхдээ “Чөлөөт бүс гээд хашааны хэрүүл хийгээд дуусч байна. Эдийн засгийн чөлөөт бүсүүдэд импортыг орлох үйлдвэр хэд байгуулагдсан, ажлын байр хэчнээн нэмэгдсэн талаар ярьдаг байх ёстой. Бид 13 жил чөлөөт бүсийг хөгжүүлэх гээд чадсангүй. Эдийн засагт өгөөж алга. Бодит байдалдаа үнэлэлт дүгнэлт өгөх цаг болжээ. Өнөөдөр Алибаба дэлхий даяар чөлөөт бүс гэхгүйгээр үйлдвэрээс хэрэглэгч рүү нь хүргэж байна. Гэтэл манайд аж үйлдвэрийн парк нь ч босдоггүй, чөлөөт бүс нь ч амь ордоггүй. 170 тэрбум төгрөг зарцуулчихаад  чөлөөт бүс амь орохгүй байна”  гэж байсан юм.

Дашрамд өгүүлэхэд,  дэлхий дахинд чөлөөт бүсээрээ хөгжсөн улсууд бий. Тухайлбал  Коста Рика улс юм. Гадаадын өр зээлд баригдан экспортын орлогынхоо 50 хувийг өрөндөө төлж байсан энэ улс   өдгөө Латин Америкийн хамгийн тогтвортой, хурдацтай, цэцэглэн хөгжиж буй улсаар нэрлэгдэх болоод буй бөгөөд чөлөөт бүсийн зөв бодлого нь хөгжил дагуулж байгаа хүчин зүйлсийнх нь нэг мөн юм.

Эх сурвалж: Шуурхай.мн


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

3 Comments

  • ЦУС ШИНГЭЛЖ, СУДАС ЭРҮҮЛЖҮҮЛЭГЧ ЛИ ЭР КАН... (April 19, 2017 2:21:08 pm )

    ЛИЭРКАН БҮТЭЭГДЭХҮҮН НЬ СУДАСНЫ ХАТУУРАЛ НАРИЙСЛААС ШАЛТГААЛАХ ЭМГЭГҮҮДЭД ДАРААХ БАЙДЛААР ҮЙЛЧИЛНЭ:
    – Цус шингэлэн, холестриныг бууруулж, цусны эргэлтийг сайжруулна.
    – Даралт ба хуянг эрүүлжүүлнэ.
    – Тархи болон Зүрхний титэм судасны хатуурал нарийсал, ишеми, инфаркт /шигдээс/-ыг эрүүлжүүлнэ.
    – Давтан стент /сетка/ тавиулахгүй байх болон дахин өөр судас бөглөрөхгүй байх боломжийг бүрдүүлнэ.
    – Бусад бүхий л эрхтний судас хатуурч нарийсах, түүнээс шалтгаалах цусан хангамжийн дутагдлууд зэрэг эмгэгүүдийг эрүүлжүүлдэгээрээ давуу талтай.
    ҮНЭ:
    1 сараар хэрэглэх нь 240’000₮, 1 курс- 3 сар хэрэглэх 720’000₮,
    Лавлах утас: 96665038
    Та Цусны биохимийн дараах шинжилгээнүүдийг хийлгэж хэрэглэвэл үр дүнгээ илүүтэй харах болно. Үүнд:
    1. Холестрин
    2. Триглицерид
    3. HDL – Өндөр нягтралтай өөх тос
    4. LDL – Бага нягтралтай өөх тос
    ЛИ ЭР КАНы танилцуулга бичлэг: https://www.youtube.com/watch?v=XZjH7-ny-ac

  • Zovhon (April 19, 2017 4:13:09 pm )

    Hulgaich nar hezee ch yum hogjuuldeggui yum odoo hiigeed amjiltand hurch bgaa humuust ni ogchihooch

  • Хөх чоно (April 19, 2017 10:33:48 pm )

    Сэтхүйн хомсдолтой, эх орныхоо ирээдүйн талаар санаа тавьж сэтгэл гаргадгүй улс төрийн бодлого гаргаж байхад үйлдвэр чөлөөт бүс гэж ярих хэрэг байхгүй….

antalya rent a car