antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Apr 19, 2017 4 comments

Сайдынхаа тушаалыг  ЗХЖШ-ын удирдлагуудад хүргүүлэхгүй аваад үлдчихдэг том нөхдүүд Батлан хамгаалах яаманд байна!

нийтлэсэн Admin

Тавантолгой дахь зэвсэгт хүчний сургалтын төвд гарсан ослын хариуцлагыг чухам хэн хүлээх вэ гэдэг асуудал анхаарал татаж буй. Салбарын сайд нь хэлэхдээ хуулийн байгууллагын дүгнэлт гарсны дараа хэн буруутай нь хариуцлага хүлээнэ гэсэн. Тэгвэл Зэвсэгт хүчний 350 дугаар бригадын захирагч, бригадын генерал Л.Гансэлэм уг ослыг БХИС-ийн сургалт муу байгаатай холбоотой хэмээн хэлж ярьсан гэх мэдээлэл хэвлэлээр гараад байгаа юм. За ямартай ч хэн хариуцлага хүлээх нь тодорхой болох хүртэл  батлан хамгаалах салбарынхан дотор дотоод тэмцэл нэлээд хурцадмал байгаа гэх мэдээлэл байна. Гол нь тус салбарт өмнө нь гарч байсан зарим асуудлууд нуугдмал байсан нь илрээд байгаа юм.

Батлан хамгаалахын сайд 2017 оны дөрөвдүгээр сарын 11-ний  22.00 цагт Сайдын зөвлөлийн өргөтгөсөн хурал хийж, Тавантолгойд хийж байгаа байлдааны буудлагатай хээрийн сургуулийг зогсоох, байлдааны галт хэрэгсэл, буудлагын зэвсэг техникүүдтэй харьцахыг цэргийн ажиллагааны стандартын дагуу явуулах, галт зэвсэгтэй харьцахаас өмнө заавал 3-5 удаа хуурай дадлага хийлгэж нэг бүрчлэн сургасны дараа ажиллагааг явуулж байх үүрэг өгсөн байгаа. Энэ өдөр долоон асуудал хэлэлцсэн бөгөөд  ихэнх нь дээрх осол болон өмнө гарсан осол, зөрчлүүдийг нуун дарсныг голлож ярьсан гэх мэдээлэл байгаа. Тухайлбал, Орхон аймгийн Зэвсэгт хүчний 186 дугаар ангид хугацаат цэрэг сургалтын гар бөмбөгийн тэслэгчтэй буруу харьцаж, гар болон нүдээ гэмтээсэн хэргийг ЗХЖШ-ын зүгээс БХЯ-нд мэдэгдэлгүй хав дарсан байдаг аж. Энэ асуудлыг мөн өдрийн хуралдаанаар ярилцсан байгаа юм.  Батлан хамгаалахын сайд  хоёрдугаар сард тус ангид ажилласан байдаг. Тэгвэл сайдыг очихын өмнөх өдөр уг хэрэг гарч, Цэргийн төв эмнэлэг рүү шархадсан хугацаат цэргийг яаралтай шилжүүлсэн байдаг.

Тэгвэл  Батлан хамгаалах салбарт сахилга дэг журам бэхжүүлэх зөвлөлийг хариуцдаг  Батлан хамгаалахын дэд сайд Т.Дуламдорж “Би энэ асуудлыг мэдээгүй байсан. Тавантолгойд болсон асуудлын дараа оруулж ирсэн тайланд болон зарим өдөр тутмын сонинд гарсан мэдээллээс мэдлээ.Хугацаат цэргийн алба хаагч ийм осолд өртчихөөд сар гаруй болж байхад үүнийг яамны удирдлагад мэдэгдээгүй сар гаруй болчихсон байна” хэмээн 11-ний өдрийн хурал дээр ярьжээ.

Мөн Зүүнбаян дахь Зэвсэгт хүчний 336 дугаар ангийн нэг офицер нь цэргүүдээ дэглэснээс хөлөө хөлдөөж, хуруугаа тайруулсан ослын асуудал, ЗХЖШ-ын удирдлагууд Батлан хамгаалахын сайдын цэргийн бодлогын зөвлөх, дэслэгч генерал Ц.Дашзэвэгтэй муудалцсан асуудлын дараа сайдын тушаалаар зарим хүнд сахилгын арга хэмжээ авсан ч, сахилгын шийтгэл ногдуулсан тушаалыг нь ЗХЖШ-ын удирдлагуудад хүргүүлээгүй гэхчлэн хэд хэдэн асуудлыг авч хэлэлцсэн байна.

Эх сурвалж: Шуурхай.мн

.

 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

4 Comments

  • bk.sdfv (April 19, 2017 2:10:36 pm )

    hurandaa generaluudiin tolgoi ni danhagnaaad bgaaan bn a daa

  • Зочин (April 19, 2017 3:18:47 pm )

    албан тушаал наймаалцсан,цол горьдож аргаа барж байгаа албан тушаалтнуудаа хэзээ нэг цэгцлэх юм болдоо.Цол нь ахадсан,зан нь ихэдсэн шаливхаан генераль хурандаа нарыг харахаар үнэхээр инээдэмтэй

  • Цэцэг (April 19, 2017 3:53:40 pm )

    Төрийн бүх яам ажилаа хийдэггүй түмэн шидийн хэл ам хардалт бие биенээс дээр гарах гэсэн хачин бодол хэсэг бүлэгээрэй хуваагдаад байж байгаа нь төрийн алба гэж хэлхэд хэцүүхэн болчихсон юм

  • Цэцэг (April 19, 2017 3:56:52 pm )

    Монгол улсын төрд их цэвэрлэгээ хийхгүй бол болохоон байлаа ерөнхийлөгч, их хурал ,засагын газарыг огцоруулахаас бүх ажил эхлэх нь зөв санагдаж байна харин удирдагчаа ол !

antalya rent a car