antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Apr 19, 2017 5 comments

Б.Номинчимэд: Би “Монголын нууц товчоо”-г бараг 1000 уншсан

нийтлэсэн Admin

Т.БАТСАЙХАН

“Ширээний ном” буландаа зохиолч, сэтгүүлч Б.Номинчимэдийг урилаа.

-Ном “үйлдвэрлэдэг” хүний ширээний ном нь юу бол гээд сонирхоод ирлээ. Ямар ном уншиж байна вэ?

-Сүүлийн хэдэн жил “Монголын нууц товчоо” миний ширээн дээр онцлох байр суурь эзэлж байна. Ер нь амьдрал минь тэр чигтээ л ном байсан. 10 гаруй настайдаа  Александр Дюмагийн зохиолуудыг их уншдаг байлаа.  Харин 20 нас хүрээд Лев Толстойг уншдаг болсон. Сүүлийн жилүүдэд судал­гааны ажилтай минь хол­боотой учраас ч тэр үү “Монголын нууц товчоо”-ноос салахаа боль­сон. “Аугаа эрин” цуврал романаа бичихэд миний хамгийн сайн зөв­лөгч, туслах болж чадаж байна.

-Ер нь хэдэн удаа уншив?

-Яг уншсан нь гэвэл бараг 1000 удаа уншсан байх шүү. Монголын үндэстний оюун санааны гол цөм болсон бүтээл юм даа. Итгэл бишрэл, үндэстний ёс зүйн код хүртэл энэ номонд байна.  Нэг өгүүлбэр ишлэл нь бү­хэл бүтэн боть, роман бо­ло­хоор гүнзгий утга санаа агуулсан байдаг. Тэр бүхнийг дахин дахин уншиж өөртөө шинэ үзэл бодол, ертөнцийг нээдэг дээ.

-Ном уншихын ач холбогдол хэмжээлшгүй юм. Та өөрийнхөөрөө тайлбарлахгүй юу?

-Хүн хоол идэж бие организмаа тэжээдэг. Яг үүн шиг ном уншиж оюун санаагаа тэтгэж, сэргээх хэрэгтэй.  Магадгүй хоол идэхээс илүү хүнд ном унших нь чухал байж мэднэ.  Оюун санаа сэргэг бол дагаад л бие органимз сэргэж байдаг. Тиймээс хүмүүс ном уншдаг байгаасай. Оюун санаагаа  сайхан зохиолуудаар ундалж, хооллодог байгаасай л гэж хүсэх юм.

Эх сурвалж:

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

5 Comments

  • Уншигч (April 19, 2017 12:53:49 pm )

    Би 4 удаа уншсан. 1000 уншсан бол сэтгэцийн өвчтэй байхаа

  • Anonymous (April 19, 2017 1:42:05 pm )

    khudlaa bailgvi Odoo yer ni khachin khachin yum yarij medemkhiiregchid ikh olshirch

  • Anonymous (April 19, 2017 1:46:55 pm )

    Солиотой юмуу хаашаа юм

  • irgen (April 19, 2017 5:46:24 pm )

    yamar mundag um be, bi negch unshaagui, neeree olon dahin unshihgui bol ter ertnii yg helleg togtohgui hezyy baih

  • Anonymous (April 19, 2017 6:02:36 pm )

    1000 ч арай худлаа байхаа. Номын цагаан солио гэж айхтар юм дээр үед байж билээ. Одоо нэт ийн хар солио болцгоогоод бн.

antalya rent a car