antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Apr 19, 2017 10 comments

Цэрэг шийтгэж эрэмдэг болгосон ахлагчид эрүүгийн хэрэг үүсгэжээ

нийтлэсэн Admin

Дорноговь аймгийн Зүүн Баянгийн 336-р ангид цэргийн алба хаахаар явсан Ж.Баярцогт ээлжийн ахлагчдаа зодуулж, өвлийн шөнө гадаа нүцгэн зогссоны улмаас хөл нь хөлдөж, 9 хуруугаа тайруулж эрэмдэг зэрэмдэг болсон талаарх мэдээлэл гарсан билээ.

Энэ хэрэг 2017 оны нэгдүгээр сарын 17-ны шөнө болсон байна.

Ж.Баярцогтыг шөнийн ээлжинд гарч байхдаа харуулын байранд гал түлж дулаацсаных нь төлөө харуулын ахлагч Г.Энхцолмон шийтгэсэн нь хөлийнхөө есөн хурууг тайруулахад хүргэжээ. Ийнхүү ахлагчдаа зүй бусаар шийтгүүлж, эмнэлгийн зохих тусламж авч чадалгүй цаг алдсаны улмаас хөгжлийн бэрхшээлтэй болсон байхад үйлдвэрийн осол гэсэн акт тогтоон цэргийн албанаас нь чөлөөлжээ.

Уг явдлыг салбарын яам нь мэдээгүй байсан бөгөөд асуудлыг хав дарсан байжээ.

Энэ талаар салбарын сайд Б.Бат-Эрдэнэ “Цэргийн албан хаагч ахлагчдаа шийтгүүлсний улмаас эрүүл мэндээрээ хохирсон асуудал өнгөрсөн нэгдүгээр сард гарсан байсан. Энэ ноцтой асуудлыг нуун дарагдуулсан гэдэг нь үнэн. Харин иргэний гомдол мэдээллийн дагуу ийм зүйл болсон гэдгийг олж мэдсэн. Энэ асуудлыг мөн цагдаагийн байгууллагаас эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа” гэв.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

10 Comments

  • Anonymous (April 19, 2017 10:22:39 am )

    Солиотой мунаг гарууд байхын иймэрхүү юмнуудыг хүн гэхэд бэрх дэ. Бусдыг харгислаж кайф авч байвал баясаж бдаг. Эцэг эхчүүд минь ээ хүүхдээ зөв хүмүүжүүлээчээ. Ялангуяа хүүд нартай аав ээжүүд. Эцэг нь тийм бол хүү яг адил бдагдө

  • Эх орон (April 19, 2017 11:24:19 am )

    Бид нэг нэгнээ яагаад хайрлаж эвтэй байж болохгүй байна хүний үрийг хөлийн хөлдтөл зовоох юм хүүхдээ цэрэгт явуулах хүн олдохоо бна шүү

  • зочин (April 19, 2017 12:20:29 pm )

    Ахлагч хэргээ хулээх нь ойлгомтой. Дээд удирдлагууд нь яах болж байна.

  • Anonymous (April 19, 2017 1:02:48 pm )

    Цэргийн болон Цагдаагийн дээд сургууль бол энэ оны ялгаа дэг яргаллалыг сурагдаг газар үүнийг таслан зогсоох хэрэгтэй

  • Anonymous (April 19, 2017 3:51:16 pm )

    Зэвсэгт хүчин үнэхээр удирдлагагүй болжээ. Ц.Элбэгдорж ерөнхийлөгч болоод ЗХЖШ-ын даргаар цэргийн улс төрийн мэргэжилтэй Ц.Бямбажав гээчийг томилсон. 2015 онд одоо байгаа Д.Даваа гээд ар талын хувцасны мэргэжилтэй нөхрийг томилов. Ц.Бямбажавын үеэс л энэ айл толгой, хөл нь олдохоо байсан. Д.Даваа ЗХЖШ-ын дарга болоод хэрэг, зөрчил тасарсангүй бүр нэмэгдэж гардаг болов. Гарсан хэргүүдээ олон нийтээс сайн ч нууж байна. 2015 оны 12-р сард гарсан Ми-8 нисдэг тэрэгний осол, энэ он гараад Зүүнбаянд цэргийн хөл хөлдөөсөн хэрэг, Эрдэнэтэд гранатын гал тэсэлсэнээс 2 нүд нүд нь сохорч, 3 хуруугүй болсон байлдагч гээд мэдэгдэж байгаа нь л энэ…

  • irgen (April 19, 2017 5:26:24 pm )

    ganz ter zaluu bish bas olon zeregiig tamlasan um baina lee, shorond ni hurdan hii,,,hozrogdson darga nertei malnuudiig zeverleh heregtei !!!!

  • Иргэн (April 19, 2017 8:14:53 pm )

    Миний төрсөн ах 3 жил цэргийн алба хаагаад хаагдахаас 7хоногийн өмнө нас барсан.энх цагт дайнгүй байхад үхэж тахир дутуу болж байна.зуны халуунд шарил нь сүүлчийн санаанд гарсан газарт нь өмхийрүүлээд байлгаж байгаад ар гэрээс хүн ирэх сургаар отрядийн төв дээр аваачсан байсан.бидэнд оршуулгын зардал өгөөгүй халагдах цэргүүд нийлээд гаргасан ла дэндүү доромжлолыг амссан ла.тэдэнд хэрэггүй бидэнд юугаар солихгүй эрдэнэ шүү д.21тэй амьдрал үзээгүй авгай ч аваагүй үр хүүхдээ үзээгүй явсан да.эх орноо 3 жил санаад ганц медальгүй оршуулгын зардалгүй хорвоог орхиход ар гэрт нь ямар хэцүү байсныгдарга нар нь мэдэхгүй ш дээ. Хүүгээ оюутан цэрэгт арай гайгүй байх гээд явуулсан бас л ухаан алдтал нь зодсон байсан бага дарга нар нь мөнгө нэхнэ.яавал энэ дэглэлтээс бүрмөсөн зогсоох вэ сайдаа төр засагтаа.цэрэгт явуулахгүй болхоор баахан мөнгө төлнө.ёстой хэцүү юм.

  • зочин (April 19, 2017 9:29:01 pm )

    энэ бат эрдэнэ гэж нэг гүлдийсэн хулгайч одоо болих болоогүй юу аварга аварга гэж хичнээн хаацайлахын бэ

  • M (April 20, 2017 5:38:19 am )

    Tseregt shiitgel baij bolnoo. Gehdee shinjleh uhaanii undesleltei, eruul mendiig ni hohiroohgui baih yostoi. Shiitgeliig ahlagch metiin jijig tushaaltnuud onooh erhgui bolgoh yostoi, ted harin aldaag tom tushaaltnuudad ulamjlaj bolno. Neg
    muu archaagui ahlagchid hunii amiig hariutsuulj ogt bolohgui. Tserguud ni uursdiinhuu tsergiig l horoohoos uur gaviya armid ugui boljee.

  • мөг (April 20, 2017 1:46:57 pm )

    ийм нэртэй хүмүүс муу байхым

antalya rent a car