antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Apr 18, 2017 8 comments

“Овоо босгоогүй бол шаазгай юунд суух вэ” гэгчээр “Жи-Тайм”-д эрх олгосон, эрх мэдэлтэн хэн бэ?

нийтлэсэн Admin

“Муу л бол хойд захын хар овоохой” гэгчээр төр засаг руугаа дайрсан, давшилсан иргэдийн тоо өдрөөс өдөрт даамжирсаар…

Өнгөрсөн оноос Казакстан улсаас ядуурлыг бууруулах “Жи- тайм” сүлжээний бизнес нэртэйгээр Монголд үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн. Харин манайхан гэж уулгамч ард түмэн зүгээр сууж байгаад л мөнгө шуудай шуудайгаар нь хүүдийлэх, хэтэрхий бэлэнчлэх сэтгэлгээнээсээ болоод хэдэн зуун сая бүр цаашилаад хэдэн тэрбумаар хохирчихоод одоо дээшээ тэнгэр хол

доошоо газар хатуун үлгэр болчихоод сууж байна.

Харин энэ бүхэнд төр засагт бурууг өгөөд одоо бүр амиа хорлох дээрээ тулчихаад байгаа нь хөөрхийлөлтэй. Үнэндээ эдгээр хохирсон гэх иргэдийг төр засаг нь хөтөлж аваачаад элсүүлсэн биш. Гэтэл гаргаад алдчихсан хэдэн тэрбум төгрөгөө хэрхэн хаанаас олж авах, хохирсон иргэдийн уур бухимдлыг хэрхэн дарж намжаах вэ? гэсэн толгойны өвчин засаг төрд тохиолдоод байгаа.

 

Сүлжээний бизнесийг зарим улст хориглосон байдаг, харин манайд энэ сүлжээний бизнесийн тухай ямар нэгэн хууль байхгүй болохоор гадныхан ирж мөнгө угаах ажлаа хийж аваад л буцдаг гэх ойлголтууд гараад байна. Харин манай эрх мэдэлтнүүд мөнгө цагаан, нүд улаан гэгчээр ажлаа хийдгээс болж иргэд хохирч үлдэж байгаа нь харамсалтай.

Ер нь “Овоо босгоогүй бол шаазгай юунд суух вэ” гэдэгчлэн тус компанид үйл ажиллагаа олгосон тэр эрх мэдэлтэнд л хариуцлага тооцохтой учиртайсан. Гэтэл бүхэл бүтэн төр засаг руугаа нулимж амиа хорлох тухай ярих иргэд, харин шүүх цагдаагийнхан энэ хэргийн буруутай этгээдийг хаа холоос хайгаад л яваад байгаа нь үнэндээ учир дутагдалтай санагдаад байна.

Эх сурвалж: BOLOD.MN

ЧОЙ


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

8 Comments

  • xxx (April 18, 2017 3:54:12 pm )

    Khyalbar argaar kholjikh gesen bish amia khorlokh deer tulj etsest ni toriig buruutgaj bgaa yum bna. Khunii shunalaa gej

  • зочин (April 18, 2017 4:32:18 pm )

    МХАҮТ -Н ТЭР БАЛАЙ ЛХАГВАЖАВТ АРГА ХЭМЖЭЭ АВАХ ХЭРЭГТЭЙШ ДЭЭ.

  • zuv hun (April 18, 2017 4:43:17 pm )

    zugeer suuj baigaa; huljih shunalaa dartsgaa monuolchuud aa.

  • ДАРХАД (April 18, 2017 7:17:19 pm )

    УРЬДАХ АЖЛАА ЯАЯ ГЭЖ БАЙХАД БИТГИЙ ТӨР ЗАСАГ РУУ ХАШГИЧААД БАЙ ТА НАР АЖИЛ ХИЙСЭН ХҮН Л САЙХАН АМЬДАРДАГ ГЭДГИЙГ МЭДДЭГ ХҮМҮҮСТ ТА НАР ТЭНЭГ ХАРАГДААД БАЙНА

  • suvd (April 18, 2017 7:38:53 pm )

    ENE HUMUUS ICHEESEI.YAJ CH BODSON ZUGEER SUUJ BGAAAD HUNII MUNGU AVAAD BNA GEJ YAJ TOLGOID NI ORJ IRDEG BNAA.TENEGUUD YUM DAA. TUR ZSAGIIN AJIL IIG NI HIILGEECH

  • Zochin (April 19, 2017 12:37:08 am )

    Tur luivar hiideg shvvdee

  • ЗОЧИН:АЛТАНСҮХ (April 19, 2017 11:13:28 am )

    Өөрсдөө дуртайдаа их мөнгө олох зорилгоор сүлжээнд элсчихээд, хохирохоороо төр засаг цагдаа хэрэгтэй болоо юу. Сүлжээнд ор гэж утасдаад гэрээр гүйгээд их тайлбараад л сүйд болсноо мартаа юу. Хохь чинь.

  • Anonymous (April 19, 2017 12:13:41 pm )

    Энэ Лхагважавыг арай овоо юм болуу гэтэл бас хүний хойгуур удруур орсон, өнгө мөнгөний сонирхолтой,хулибарч чаддаг барьцгүй нөхөр бололтой. Новш гэж үүнийг л хэлэх байх даа.

antalya rent a car