antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Apr 18, 2017 1 comment

Хараагүй хүүхдүүдийг хайхрахгүй байгаа сайдыг ОГЦРУУЛ гэж шаардав

нийтлэсэн Admin

Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийг үл тоомсорлосон БСШУС-ын сайдыг огцруул гэсэн шаардлагыг тавьж буйгаа Монголын хараагүйчүүдийн үндэсний холбоо, 116-р сургуулийн багш, сурагчдын төлөөлөл өнөөдөр хэвлэлийнхэнд хандахдаа хэллээ. Тэд  энэхүү шаардлагаа төрийн гурван өндөрлөгт албан ёсоор тавьж буй ажээ. Монголын хараагүйчүүдийн үндэсний холбооны зүгээс 116-р сургуульд хүүхдийн эрх зөрчигдөж байгаа асуудлаар Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат, УИХ-ын дарга М.Энхболд нарт хандаж байсан ч, өнөөдрийг хүртэл асуудлыг шийдэж өгөөгүй хэмээн холбооны тэргүүн Д.Гэрэл хэлж байна.

За харин МХҮХ-ын Удирдах зөвлөлийн гишүүн З.Болдсайхан хэлэхдээ “Хүүхдүүд сурч боловсрох, өөрсдийнхөө эрхийн төлөө тэмцэхэд бид хориг тавьж чадахгүй. Ажлаа хийж чадах сайд боловсролын яаманд хэрэгтэй байна. 116-р сургуулийн удирдлага урагшгүй. Улсын төсвөөс 170 сая төргөгийг тус сургуульд хуваарилсан ч энэ мөнгөө авч чадахгүй байсаар буцаагаад татуулчихсан. Өнөөдөр энэ сургуулийн мэдэлд 1 м.кв газар ч алга. Хараатай хүн энэ сургуулийг удирдаж чадахгүй юм бол хараагүй хүнээр захирлыг нь тавих хэрэгтэй. Бидний шаардлагын хариуг өгөхгүй бол цаашдаа тэмцлийн өөр хэлбэрийг сонгох болно. Удирдлагууд хараагүй хүүхдүүд багш нарт үзэл бодлоо илэрхийлж асуудлаа ярьсных нь төлөө дарамт шахалт үзүүлж байна. Хараагүй хүүхдүүдийн дотуур байрны хаалгыг байнга нээлттэй байлгах гэсэн дүрэм гаргасан байгаа юм. Ийм байж болохгүй шүү дээ” гэж байна.

Тэдний хэлж буйгаар Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн хууль  өнгөрсөн жил батлагдсаны дараа 116-р сургуулийг БСШУСЯ-ны харъяанд авах талаар саналаа хүргүүлжээ. Гэсэн ч төр засгаас хараагүй хүүхдүүдийн сурч боловсрох асуудлыг шийдвэрлэж өгөхгүй, эрхийг нь зөрчиж байна гэлээ. Тиймээс БСШУС-ын сайд Ж.Батсуурь болон 116-р сургуулийн удирдлагуудыг огцруулах, харааны бэрхшээлтэй хүүхэд чанартай боловсрол эзэмшихэд шаарлагатай ном сурах бичиг, тохилог орчноор хангахыг шаардаж буйгаа өнөөдөр ийнхүү мэдэгдлээ.

Тэд хараагүй хүүхдийн асуудалд хайхрамжгүй хандаж байгаа БСШУС-ны  сайдыг огцруулах шаардлага гэж үзэж байна.

ХҮХ-ны шаардлагаар БСШУСЯ-аас 2016 онд гуравхан сурах бичгийг брайл хэлбэрээр хэвлэсэн. Хэзээ ч БСШУСЯ хараагүй хүүхдүүдэд зориулж брайл хэлбэрээр сурах бичиг хэвлэж байгаагүй хэмээн мэдэгдсэн юм.

Эх сурвалж: Шуурхай.мн


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

1 Comment

  • мсаё (April 18, 2017 5:50:39 pm )

    ирхсөёаё

antalya rent a car