antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Apr 18, 2017 33 comments

Б.Бат-Эрдэнэ: Хариуцлага хүлээлгэнэ

нийтлэсэн Admin

Таван толгой дахь зэвсэгт хүчний сургалтын төвд болсон хэрэг явдалтай холбогдуулан Батлан хамгаалах яамнаас мэдээлэл өгч байна. Мэдээлэлд “Зэвсэгт Хүчний Жанжин Штабаас баталсан 2016-2017 оны сургалт бэлтгэлийн нэгдсэн төлөвлөгөөны дагуу Таван толгой дахь Зэвсэгт хүчний сургалтын төвд 311, 350-р анги байлдааны буудлага хийж бэлтгэлээ хангах явцад гарсан ослын талаарх мэдээллийг БХЯ, ЗХЖШ-ын удирдлага хүлээн авсан даруйдаа шаардлагатай арга хэмжээнүүдийг шуурхай авч хэрэгжүүлсэн. Осол болсон даруйд Зэвсэгт хүчний Сургалтын нэгдсэн төвд үүрэг гүйцэтгэж байсан эмнэлэгийн бие бүрэлдэхүүн, эмч нар осолд өртсөн цэргийн алба хаагчдад эмнэлгийн анхан шатны яаралтай тусламжийг үзүүлэн, улмаар 20:15 цагт осолд өртсөн цэргийн алба хаагчдыг Цэргийн төв эмнэлэгт хүлээн авч шаардлагатай эрчимт эмчилгээнд оруулсан. Өнөөдрийн байдлаар шархадсан цэргийн алба хаагчдын биеийн байдал сайжирч 3 цэргийн алба хаагч эмнэлгээс гарч, эрчимт эмчилгээ, яаралтай тусламжийн тасагт хэвтэн эмчлүүлж байсан Б.Тэмүүжин, П.Данзанравжаа нар энгийн тасагт шилжиж биеийн байдал тогтвортой байна. Батлан хамгаалах яамны удирдлага шархадсан цэргийн албан хаагчид тэдний ар гэрийнхэнтэй нь уулзан холбогдох хууль журамд заасны дагуу дэмжлэг үзүүлэв.

Мөн байлдааны буудлагатай тактикийн хээрийн сургуульд оролцож албан үүргээ гүйцэтгэж яваад амь эрсэдсэн Зэвсэгт хүчний 350 дугаар ангийн хоёр цэргийн албан хаагчдад хүндэтгэл үзүүлэн оршуулах ажилд Батлан хамгаалах яамны удирдлагууд оролцож тэдний ар гэрт эмгэнэл илэрхийллээ.

Батлан хамгаалахын сайд энэхүү осолтой холбогдуулан тухайн өдрийн /2017 оны 4 дүгээр сарын 11/ 22 цагт сайдын зөвлөлийн өргөтгөсөн хурлыг зохион байгуулж Тавантолгойд явагдаж байгаа байлдааны буудлагатай хээрийн сургуулийг зогсоох, байлдааны галт хэрэгслэл, буудлагын зэвсэг техникүүдтэй харьцахыг цэргийн ажиллагааны стандартын дагуу явуулах, галт зэвсэгтэй харьцахаас өмнө заавал 3-5 удаа хуурай дадлага хийлгэж нэг бүрчлэн сургасны дараа ажиллагааг явуулж байх талаар хатуу үүрэг чиглэл өгсөн. Энэ сарын 14-ний  өдөр сайдын зөвлөлийн хурлыг дахин хуралдуулан 4-р сарын 11-ний өдрийн хуралдаанаар өгсөн үүрэг даалгаврынхаа хэрэгжилт явц, байдлыг шалган Батлан хамгаалахын Ерөнхий Хянан Шалгагч хошууч генерал З.Болдбаатараар ахлуулсан дээрх ослын шалтгаан нөхцөлийг тогтоох үүрэг бүхий ажлын хэсгийн хяналт шалгалтын явцын дүгнэлт, ЗХЖШ-ын дарга дэслэгч генерал Д.Даваагийн илтгэл, мэдээллийг хэлэлцэж мөн 3-р сарын 15-ны өдрийн тушаалаар БХЯ-ны дэд сайдаар ахлуулсан гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, дэг журам, сахилга хариуцлагыг бэхжүүлэх зөвлөлийн ажлын дүгнэлт, танилцуулгыг сонсон хэлэлцлээ. Батлан хамгаалах яамны зүгээс ажлын хариуцлагыг сайжруулах, цэргийн сургалт бэлтгэлийг стандартын дагуу явуулах тухай тушаал, албан даалгавар, үүрэг чиглэлийг удаа дараа өгч байсан. Тиймээс хариуцлагагүй ажилласан албан тушаалтнуудад шүүх, цагдаагийн байгууллагын дүгнэлт, БХЯ, ЗХЖШ-ын ажлын хэсгүүдийн дүгнэлтийг үндэслэн хатуу арга хэмжээ авах санал боловсруулахыг холбогдох албан тушаалтнуудад үүрэг болголоо” гэсэн байна.

Тэгвэл Батлан хамгаалахын сайд Б.Бат-Эрдэнэ өөрөө хэлэхдээ “Гранат дэлбэрсэн асуудлыг цагдаагийн байгууллага шалгаж байгаа. Хууль хяналтын байгууллагаас шалгаж хэн буруутайг тогтоосны дараа холбогдох хүмүүст нь хариуцлага хүлээлгэнэ. Нас барсан хоёр албан хаагчийг байлдааны үед амиа алдсан гэдгээр нөхөн олговор олгож байна. Батлан хамгаалах салбарт эмх замбараагүй сахилга батгүй байдал газар авсан байсан. Энэ асуудлыг УИХ-ын хаалттай чуулган Засгийн газрын хуралдаанд танилцуулж байсан. Сайдын зөвлөлийн хурлаа хийж ч чадахгүй хэмжээнд хүрсэн байсныг ажлаа авсанаасаа хойш тогтмол хуралдуулж, асуудлыг шийддэг болсон. Цэргийн албан хаагч ахлагчдаа шийтгүүлсний улмаас эрүүл мэндээрээ хохирсон асуудал өнгөрсөн нэгдүгээр сард гарсан байсан. Энэ ноцтой асуудлыг нуун дарагдуулсан гэдэг нь үнэн. Харин иргэний гомдол мэдээллийн дагуу ийм зүйл болсон гэдгийг олж мэдсэн. Энэ асуудлыг ч мөн цагдаагийн байгууллага шалгаж байгаа” хэмээн хэлсэн байна.

Эх сурвалж: Шуурхай.мн


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

33 Comments

  • Mendee (April 18, 2017 1:19:21 pm )

    Gar holoo tairuusan zaluu haramsaltai bn

    • малар (April 18, 2017 9:31:52 pm )

      үнэн аймаар хүнэнцэрүүдээр БХЯ дүүрсэн дээ………

  • Anonymous (April 18, 2017 1:23:30 pm )

    Зэвсэгт хүчний тухай хуулийн 9-р зүйлд “ЗХ-ний мэргэжлийн дээд удирдлагыг ЗХЖШ-ын дарга хэрэгжүүлнэ” гэсэн байгаа малдаа. Бөхтэй ямар ч холбоогүй. Бөх ЗХ-ийг төрийн захиргааны удирдлагаар Ээбээ, ЗГ-тай адилхан л хангах үүрэгтэй. Тийм болохоор ЗХЖШ-ын даргаар Ээбээгийн томилсон хувцасны мэргэжилтэй, Ховдын гаралтай дэслэгч генерал Даваа болон түүний удирдлаганд байдаг Ховдын генералууд л хариуцлага хүлээх ёстой доо… ЗХ-ийг мэргэжлийн удирдлагаар хангах үүрэгтэй Ээбээгийн Ховдын генералууд нь ийм чадваргүй болохоор хэрэг зөрчил гарах нь аргагүй ш тээ.

  • Зочин (April 18, 2017 1:40:39 pm )

    Улс төрийн бялуу сэрээдээд сууж байгаа мэргэжилийн бус нөхдийн нэрийн өмнөөс… Тушаал авч тангараг өргөсөн энгийн нэгэн албан хаагчид хариуцлага тохоод өнгөрнө гэж бодож байгаа бол таны ухамсар ямар түвшинд байгааг нотолж байгаа хэрэг. Тиймээс хариуцлага хүлээх хүн нь Хамгийн эхэнд ТА ӨӨРӨӨ. тэгээд шат шатны дарга захирагч нар орно. Ингэж байж энэ салбарын сахилга хариуцлага өндөр болно.

  • зочин (April 18, 2017 1:56:38 pm )

    ene salbariin tolgoi ta ooroo huleeh heregtei

  • Ganbaa (April 18, 2017 2:12:54 pm )

    Said uhaantai yum bol Araa daaj surmaar yum Pizdaanuudaa

  • Ээмэн (April 18, 2017 2:17:58 pm )

    Ийм албан тушаалын амбицтай бөхөөр БХ -ын сайд хийлгэж болохгүй дээ.

  • САНАЛ САЙДД (April 18, 2017 2:38:26 pm )

    ИНГЭХЭД МАНАЙ БАТЛАН ХАМГААЛАХЫН САЛБАР ДЭЛХИЙН ТҮВШИНЫ АЛЬ ШАТАНД ЯВЖ БАЙНА БАТЭРДЭНЭ САЙДАА .САХИЛГА ДЭГ ЖУРАМ ЖАГСААЛЧ БАЙДАЛ БАЙЛДААНЫ БЭЛЭН БАЙДАЛ ХУВЦАСЛАЛТ ГЭЭЛ ИХ МУУ БОЛСОН ДОГОО ХОЙД СОЛОНГОСЫГ ХАРДАА САЯНЫ ПАРАДААС ХАРАХАД ХАРЬЦУУЛБОЛ ХОЛ ТАСАРСАН БАЙХ ШИГ…ИЙМЭЭС Ч ХҮН ОСОЛДОЖ НЭЭХ Л НОЛГОЙ НООМОЙ ЭНГИЙН АРДААС Ч ЯЛГАРАХНГҮЙ БОЛСОН ЮМ БИШҮҮ ЭНХИЙН САХИУЛХАД ОРОЛЦУДОГЫГ ЭС ТООЦВОЛ.ИЙМЭЭС БҮХ ШАТАНД САХИЛГАЖУУЛЖ ЦЭРГИЙН ДҮРЭМ ЖУРМЫГ САХИУУЛЖ ДЭЛХИЙГ ДОНСОЛГОЖ ЯВСАН ТҮҮХТ АГУУ АРМИЙГ ҮРГЭЛЖЛҮҮЛЖ СЭРГЭЭХ ШААРДЛАГА БАЙНАА.САЯНЫ ТОМ ОСОЛД ЭХЛЭЭД ТА ӨӨРӨӨ ХАРИУЦЛАГА ХҮЛЭЭЖ ОГЦРОХ ХЭРЭГТЭЙ ЭХЛЭЭД…

  • Anonymous (April 18, 2017 2:38:44 pm )

    Зэвсэгт хүчин үнэхээр удирдлагагүй болжээ. Ц.Элбэгдорж ерөнхийлөгч болоод ЗХЖШ-ын даргаар цэргийн улс төрийн мэргэжилтэй Ц.Бямбажав гээчийг томилсон. 2015 онд одоо байгаа Д.Даваа гээд ар талын хувцасны мэргэжилтэй нөхрийг томилов. Ц.Бямбажавын үеэс л энэ айл толгой, хөл нь олдохоо байсан. Д.Даваа ЗХЖШ-ын дарга болоод хэрэг, зөрчил тасарсангүй бүр нэмэгдэж гардаг болов. Гарсан хэргүүдээ олон нийтээс сайн ч нууж байна. 2015 оны 12-р сард гарсан Ми-8 нисдэг тэрэгний осол, энэ он гараад Зүүнбаянд цэргийн хөл хөлдөөсөн хэрэг, Эрдэнэтэд гранатын гал тэсэлсэнээс 2 нүд нүд нь сохорч, 3 хуруугүй болсон байлдагч гээд мэдэгдэж байгаа нь л энэ… Сүүлдээ мэргэжлийн цэрэг нь хийж чаддаг байх зүйлээ ч хийж чадахгүй болж 2 хүн осолдож, тасаг цэрэг нь шархдалаа. Ц.Элбэгдоржийн нутгийн гэж ЗХЖШ-ын даргаар томилсон генерал Д.Даваа одоо болтол яагаад чимээгүй байна? Түүнийг томилсон Монгол Улсын Ерөнхийлөгч, ЗХЕК нь бас яагаад дуугарахгүй байна?

  • зочин (April 18, 2017 2:49:36 pm )

    Ц.Элбэгдорж ерөнхийлөгч болоод ЗХЖШ-ын даргаар цэргийн улс төрийн мэргэжилтэй Ц.Бямбажав гээчийг томилсон. 2015 онд одоо байгаа Д.Даваа гээд ар талын хувцасны мэргэжилтэй нөхрийг томилов. Ц.Бямбажавын үеэс л энэ айл толгой, хөл нь олдохоо байсан. Д.Даваа ЗХЖШ-ын дарга болоод хэрэг, зөрчил тасарсангүй бүр нэмэгдэж гардаг болов.Даваа маш хурдан авч хаяаачээ,мэргэжлийн биш нөхөр шүү дээ.Хариуцлагаас дандаа мултарна.Чиг үүргээрээ Даваа шууд хариуцна шүү

  • Anonymous (April 18, 2017 3:34:41 pm )

    нийтийн аварга бүжигчин бат эрдэнэ гуай хүүхэн эргүүлж бүжигээ болиоч чам бөх бхя огт хэрэггүй

  • үнэн (April 18, 2017 4:05:26 pm )

    хэнд, өөртөө юу

  • үнэн (April 18, 2017 4:12:10 pm )

    Хэнд хариуцлага тооцно гэж эхлээд өөртөө биз дээ. Дэлхийн нийтийн жишгээр огцорно биз дээ, тэр зэргийн ёс зүйтэй байж ерөнхийлөгчийн тухай мөрөөднө биз дээ. нэр цэвэр гар цэвэр юм бол ийм л байхыг иргэд шаардана даа.

  • irgen (April 18, 2017 4:15:50 pm )

    abraga maani uls turd shine jishig togtooj ogtsorbol ner hundtei baih bolno

  • Anonymous (April 18, 2017 5:18:35 pm )

    сайд та өөрөө ямар ч хариуцлага хүлээхгүй юу ??? Монголын парадокс гэж энэ дээ 🙂

  • МӨРДӨГЧ (April 18, 2017 5:29:14 pm )

    АВИЛГА АВДАГ КОЛЯ ГЭГЧ ХУРАНДААГАА ЗАЙЛУУЛЖ ЧАДАХГҮЙ БАЙЖ ӨӨРӨӨ ХАРИУЦЛАГА ХҮЛЭЭХ НЬ ЛӨӨЛӨӨ БАЙЛГҮЙ.

  • Иргэн (April 18, 2017 8:07:32 pm )

    Чиний ноцолддог, барилддаг энэ тэр чинь огт хамаагүй. Хүний амь эрсэдсэн байна шүү дээ. Юун хариуцлага хүлээлгэнэ гэнэ вэ. Чи өөрөө хариуцлага хүлээж сайдын ажлыг мэргэжлийн хүнд нь өг. Яасан ойлгодоггүй өгөр толгой вэ.

  • зочин (April 18, 2017 8:54:52 pm )

    Ховдынхон БХЯ-аар дүүрсэн бол яаралтай цэвэрлэх хэрэгтэй. Тэд зарга заальхай үүсгэхээс өөрийг хийж чадахгүй. Тэдний толгой нь ажиллахгүй ам нь л ажиллана

  • Шээбэр (April 18, 2017 9:01:21 pm )

    Сахал Бямбажав зэвсэгт хүчнийг удирдаж чадахгүй нь илт байсан ч Элбэгээгээ дагаж навсагнасаар буухад нь Үүлдээ баатар өгсөн шиг бараг баатарын дайтай үдэж,Сүхбаатарын одон бэлэглэж билээ.Энэ нөхөр нүүрсчин Гансүхтэй хамт баахан цэргүүдээр өдөр шөнөгүй ядарч сульдтал ажиллуулж баахан мөнгө цохисон,олон арван цэргүүд нь ингэж ажилласанаас болж уушиг нь муудаж сүрьеэ тусаж армиас халагдсан ,энэ хүний үед Зэвсэгт хүчний сургалт, бэлэн байдал,сахилга эрс суларсан нь нууц биш ээ???Ийм л генерал хүүхэлдэй нар Монгол улсын батлан салбарыг сүүлийн үед удирдах болсон нь монгол улсын үндэсний эрх ашгийн ноцтой хохироосоор байгаад Ерөнхийлөгч маань бүхэл бүтэн найман жил дүгнэлт хийж дорвитой өөрчлөлт хийж чадсангүй???Үүнийхээ төлөө ард түмнийхээ өмнө хариуцлага хүлээх ёстой биш үү???

  • Зочин (April 18, 2017 9:04:12 pm )

    Хариуцлага хүлээлгэх биш ээ ! Хариуцлага хүлээж огцорно гэж хэлбэл оновчтой байна даа!

  • ЗОЧИН (April 18, 2017 9:32:28 pm )

    ОДОО ЭНЭ ОЛОН ГЕНЕРАЛ АА БОЛИМООР ЮМ АААА ЮУ ХИЙДЭГ НЬ МЭДЭГДЭХГҮЙ ӨЧ ТӨЧНӨӨН ГЕНЕРАЛ ХҮН АМДАА ХАРЬЦУУЛЖ ҮЗВЭЛ ИЧИЖ ҮХМЭЭР ЭЛБЭГДОРЖ НОВШООО

  • орд (April 18, 2017 10:12:33 pm )

    Бөх,дуучин гэх мэт ноход чадвартай,боловсролтой хүмүүст зайгаа тавьж өгөл дөө.

  • er tsereg (April 18, 2017 10:30:34 pm )

    Batlan hamgaalah salbar suuliin jiluuded udirdlagiin togtoltsoonii hyamrald baisan shuu dee. Avarga neg emhleh bgaa. Amjilt husie.

  • Erdenebat (April 19, 2017 2:20:28 am )

    Baterdenee chi ooroo zail, ogtsor, chamaas hariutslaga nehej bnaa

  • ДАРХАД (April 19, 2017 8:34:56 am )

    БАТ ЭРГҮҮДЭНЭЭ ӨӨРӨӨ ЗАЙЛДАА БИДНИЙ МОНГОЛЧУУД ЧАМГҮЙГЭЭР МАШ АМАРХАН УЧРАА ОЛЧИХНОО

  • Anonymous (April 19, 2017 9:58:57 am )

    Ene mal hend hariuzlaga huleelgene gej uuruu hariuzlagaa huleegeed zailaasai, yadaj bhad ter tusmaa huduuniihun ta nar odoo bolizgoo jahan soyol sur ene erguu gunduugui ch geh shig iim huniig bitgii dahin dahin songood bai burhan min yurunhiilugch d dewshzen yawsan mulguu yu ch medkuu bolowsrolgui zugeer l neg muu buh shde odoo zail j uz

  • зочин (April 19, 2017 10:21:17 am )

    Мэргэжлийн биш сайд дарга нар томилсоны гор нь хуний амь, эруул мэндээрээ хохирох. Зангарагтай цэргийн дарга энэ зугээр ч нэг уг биш ийм нэр томъёо яалт ч угуй байх ёстой . Зангарагтай сайхан сур хучтэй даргаас айхгуй ч гэсэн эмээнэ, сурдэнэ бас бахархана. Тэд олон офицер, ахлагч нарын улгэр дуурайлал болдог юм. Ийм сайхан дарга нартай ажиллаж тэднээс их ч юм сурсандаа еереерее бахархаж явдаг. Сайд мэргэжлийн биш учир доошоогоо цэргийн даргын нудээр харж чадахгуй, Даваа дарга маань жанжин даргын сур хучгуй хэн ч тоохгуй, сурдэж айхгуй. Ийм л удирдлга дор байгаа офицер ахлагч нар ямар байх нь ойлгомжтой. Хариуцлага хариуцлага хариуцлага……..

  • d.baast (April 19, 2017 10:42:48 am )

    nayan heden ond erdenetin 208 angin baildaani granat shedeh surguuiaitin ued hugatsaani tsereg kask malgaindaa granataa tsohij okobondoo unagaagahad deslegch tumenbaigal tseregee hamgaalan darj hebteed ooroo holgui bolson ene bol jinhene baatarlag ybdal baisan

  • TTT (April 19, 2017 11:19:51 am )

    SAID TA OOROO HARIYTSLAGA HULEEJ OGTSOR

  • зочин (April 19, 2017 11:36:07 am )

    ЗХ-нээ цомхотгож чадварлаг мэргэжлийн цэрэгтэй бол чадваргүй офицер, ахлагч нараар яах юм бэ? хайран мөнгө, хувцас өндөр хангамжтай цалин, ядарсан эдийн засагтай байхад төсөвөө хэмнэж өрнөөсөө салах хэрэгтэй. энэ их офицер, ахлагч нарыг улс орны бүтээн байгуултад оролцуулья.

  • Anonymous (April 19, 2017 1:21:53 pm )

    Сайд өөрөө хариуцлага хүлээлгэх биш хүлээх ёстой байдаг юм л даа уул шугамандаа.

  • Дэмийрэл (April 19, 2017 4:36:25 pm )

    Ёооё өчигдөр шороогоор аймар шуурсан байгаль орчины сайдыг огцруул.

  • Амжилт хүсэгч (April 19, 2017 4:42:56 pm )

    Эрдэнэт хүний амь нас эрсдэх нь ээ мөн тоогүй еэ. Хамгийн их сахилга дэг журам ноёлж байх газарт хамгийн их хариуцлагагүйн зуд нүүрлэснийг саяны болсон явдал харууллаа. Улс эх орны батлан хамгаалах салбарыг зөв гольдрилд нь оруулах түүхэн үүрэг аварга таньд оногджээ. Хичээгээрэй…..

antalya rent a car