antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Apr 18, 2017 5 comments

Эдийн засаг дахь эерэг чимээ

нийтлэсэн Admin

Монгол Улсын эдийн засаг хүнээр жишвэл хүндхэн өвчин тусчихаад сэхээнд орчихоод байна. Энэ өвчнөөсөө салахын тулд өвдөлт мэдрэх нь ч гарцаагүй юм. Хугацаа тулсан гадаад өр, төлбөрийг МАН засаг авснаас хойш төлж, хойшлуулж байгаа ч байдал нэг мөсөн цэгцэрчихсэн үү гэвэл бас үгүй юм. Удахгүй Чингис бонд, дотоод зах зээлд гаргасан үнэт цаасын төлбөрийг төлөх ёстой. Өр тавьж олсон мөнгөө бодлогогүй зарцуулсны уршгаас болж саяхан 17 хувьд өсч байсан Монгол Улсын эдийн засгийн өсөлт одоо хасах үзүүлэлт рүү хальтирч ороход тун ойртоод байна. Гэхдээ энэ бүх таагүй мэдээтэй зэрэгцэн эдийн засагт эерэг чимээ ч сонсогдож байгааг үгүйсгэх аргагүй. УИХ-ын дарга М.Энхболд хаврын чуулганыг нээж хэлсэн үгэндээ “Засгийн газар, Монголбанкнаас ОУВС-тай чамгүй урт хугацаанд, амаргүй яриа хэлэлцээр хийсний үр дүнд хөтөлбөр хэрэгжүүлэх урьдчилсан тохиролцоонд хүрсэн” гэдгийг зориуд тодотгосон билээ. Өөрөөр хэлбэл, хүлээлтийн байдалтай байсан “галт тэрэг нэгэнт хөдөлснийг” М.Энхболд нотолсон нь энэ байв. ОУВС-тай хамтран хөтөлбөр хэрэгжүүлэхгүй байх гэсэн зарим ажиглагчдын таамаглалд ч ийнхүү цэг хатгасан. Үүний баталгаа болгож УИХ өнгөрсөн долоо хоногт Монгол Улсын 2017 оны нэгдсэн төсөвт тодотгол хийлээ. Харин үнэхээр төсөвт тодотгол хийх хэрэгтэй байсан уу?

Үнэхээр төсөвт тодотгол хийх шаардлагатай юу, зарим зардлаа танаж, татварын орчиндоо өөрчлөлт хийх нь зөв үү гэх асуулт нийгэмд тавигдаад байна. Эдийн засгийг ийм хэмжээнд ортол нь дордуулсан АН-ынхан төсвийн тодотголыг хамгийн ихээр эсэргүүцэж байгааг ч сануулъя. Тэдний үзэж буйгаар ОУВС-гийн хөтөлбөрт хамрагдах шаардлага үүсээгүй байсан гэх. Гэтэл бодит амьдрал дээр юу болж байгаа вэ. МАН засаг авснаас хойш юу өөрчлөгдсөн гэдгийг эргээд санахад илүүдэхтэй л болов уу. Тухайлбал, Хөгжлийн банкны хугацаа тулсан байсан 580 сая ам.долларыг шинэ үнэт цаасаар сольж, Монгол Улс дампуурал зарах эрсдэлээс  хамгаалагдсан. Мөн “Чалко”-той байгуулсан гэрээг дуусгавал болгож, Тавантолгойн нүүрсээ худалдаж эхлээд байна. Хамгийн гол нь 2017 оны төсөвт тодотгол хийснээр ОУВС-гийн Захирлуудын зөвлөл Монгол Улсад хэрэгжүүлэх Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөрийг батлах нэг үндсэн суурь бүрдлээ.

Нэгэнт ОУВС-тай хөтөлбөр хэрэгжүүлж чадвал донор орнууд, бусад хандивлагчид Монгол Улсад нэн шаардлагатай байгаа валютын нөөц нэмэгдүүлэх ажилд туслах нь гарцаагүй юм. Өнгөрсөн дөрвөн жилд засаг барьсан АН-ынхан Монгол Улсын валютын нөөцийг хасах руу оруулчихаад байгаа энэ үед гаднаас орж ирэх ганц доллар ч ганцдахгүй болчихоод байгаа шүү дээ. Тэгвэл одоо эдийн засагт эерэг чимээ хэдийнэ сонсогдоод эхэллээ.

Төсөвт тодотгол хийж, ОУВС-тай тохирсон зарчмын тохироонууд биелсэн учраас гаднаас орж ирэх нэн хөнгөлөлттэй зээлүүд ч шийдэгдэх зам шуудрах юм. УИХ-ын дарга М.Энхболд Япон улсад айлчлах үеэр урьдчилсан шийдвэр нь гарсан 850 сая ам.долларын нэн хөнгөлөлттэй зээл бол үүний эхлэл нь. АН-ын өнгөрсөн хугацаанд босгосон 7.2 тэрбум ам.долларын /ихэнх нь арилжааны хүүтэй/ зээлийг бодоход энэ мөнгө нэн хөнгөлөлттэй нөхцөлтэй. Бүр тодруулбал, 30 жилийн хугацаатай, 1.5 хувийн хүүтэй өгөх энэ мөнгийг төсвийн алдагдлыг нөхөхөд зарцуулна. Үүнээс гадна ОУВС-гаас 440 сая орчим ам.долларыг манай улсын валютын нөөцийг нэмэгдүүлэх зорилгоор байршуулна. Энэ бүгд бол эдийн засагт сонсогдож эхэлсэн эерэг чимээнүүд. УИХ-ын гишүүн Ч.Улаан энэ талаар “Төсвийн тодотгол нь ямар ч байсан эерэг сигнал боллоо гэж бодож байна. Яагаад гэвэл валютын сантай хамтарч ажиллах хөтөлбөртэй болъё гэдэг чиглэлд нэг алхам хийлээ. Төсвийг сайн муу гэж өнөөдөр ярихгүй байх. Тийм үзүүлэлтүүд ч өнөөдөр энэ төсөвт таарахгүй. Эхэлсэн ажлаа цаашид сайн үргэлжлүүлбэл хямралаас гарах, төсвийн үзүүлэлтийг сайжруулах эхлэл тавигдаж байна гэж ойлговол үнэнд ойрхон төлөвлөлт юм уу гэж бодож байна. Ямар ч байсан нэг хөтөлбөртэй болъё. Валютын сантай хамтарч ажиллая. Төсөвтөө тодотгол хийлээ гэдэг нь өөрөө сигнал юм” гэж хэлсэн байна.

Хөтөлбөр хэрэгжүүлснээр олон улс дахь Монгол Улсын нэр хүнд өсч, цаашлаад 4-5 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт орж ирэх боломж бүрдэх юм.

Ер нь бол ОУВС-тай хөтөлбөр тохирч, түүнийгээ сахилгатай хэрэгжүүлж чадвал гурван жилийн дотор хямралаас гарах боломжтойг эдийн засагчид таамаглаад эхэлжээ. Хөтөлбөр хэрэгжүүлснээр олон улс дахь Монгол Улсын нэр хүнд өсч, цаашлаад 4-5 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт орж ирэх боломж бүрдэх юм. Иймээс энэ бүх боломжийг зөв ашиглах нь төсөвт тодотгол хийснээр, үргэлжлүүлээд ОУВС-тай эцэслэн тохиролцоонд хүрснээр нээгдэх юм. Боломжоо зөв ашиглаж чадвал ямар үр дүнд хүрэхийг ч УИХ-ын дарга М.Энхболд хэлсэн нь бий. Тэрээр “ОУВС-гийн “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр” санхүүгийн салбарын засаглал, хяналт шалгалтыг сайжруулах шинэчлэлийг хийхэд бидэнд тусална. Мөн урьд нь гарсан алдаа дутагдал юунд байсныг ч тодруулж өгнө. Хөтөлбөр эдийн засгийн хүндрэлийг даван туулж, улс орны санхүү, эдийн засгийн байдал тогтворжих, банк, санхүүгийн систем эрүүлжин, бизнесийн орчин сайжрах, хөрөнгө оруулагчдыг татах, иргэдийн амьдрал дээшлүүлэхэд нааштай үр дүнгээ өгнө гэдэгт итгэлтэй байна” гэжээ. Нөгөөтэйгүүр, түүний хэлсэнчлэн “Эдийн засаг “эмнэлгийн сэхээнээс энгийн тасагт шилжсэн” бол одоо эдгэрэх ёстой. Эдийн засгаа эрүүлжүүлж, “эмнэлгээс гаргах” гол ажлыг энэ хавар эхэлж, энэ ондоо багтааж дуусгахыг эрмэлзэх учиртай” гэсэн үгийн эхлэл болгож УИХ 2017 оны төсөвт тодотгол хийлээ.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

5 Comments

  • zochin (April 18, 2017 4:00:08 pm )

    АН-ын зорилго нь энэ улсыг бүүр сөхрүүлэх юм шиг байгаа юм, Эдийн засаг сэргэчихвий гэхээс үхтэлээ айж байгаа нь энэ хорлон сүйтгэгчид олон зүйл дээр харагдаж байна,
    АН-ыг ард түмэн дахин хэзээ ч сонгохгүй байхаа даа

  • Lodoi (April 18, 2017 4:13:30 pm )

    Mongoliin ardchilagchid bolon ykraini ardchilagchid neg teregni 2r dygyi buh shiidver bodlogo ni ediin zasgiin hyyliig zorchson ard tumnii esreg bodlogo yavyyldag orsdoo bayajih l zorilgotoi

  • gana (April 18, 2017 8:32:48 pm )

    bitgii hudla zoriud mushgin guivuulj bicheech chi ulsa avaad yavj chadaahgui yum bol uhsenee hiij zasag barisan yum be ,ediin zasag maani umnuh 20 jiliin gai urshig 80%-g ni uuruur helbel MAn zasag barij bhad uussen uldsen 20 % ni delhiin ediin zasag muudsanaas bolson shu utsan huuheldei mini ternees bish AN-s boloogui yum,duugui ter oggshord nuusan idsen munguu avchir ta nariin ner ilervel dahij MAN zasag barihgui bolno gj aij bga bizde

  • орд (April 18, 2017 10:27:26 pm )

    энэ худлаа мэдээ.яахав итгэх дуртай гэнэн тэнэг монгол хүн сонсоход гоё байх

  • зочин (April 19, 2017 10:46:13 am )

    МАН НАМ СОНГУУЛИЙН МӨРИЙН ХӨТӨЛБӨРТӨӨ ТУСГАГДСАН АХМАДЫН ТЭТГЭВЭРИЙГ ҮЕ ШАТТАЙ НЭМЭГДҮҮЛНЭ ГЭСЭН АМЛАЛТАА ХЭЗЭЭ БИЕЛҮҮЛЭХ ВЭ, АХМАДЫН ТЭТГЭВЭРЭЭ ХЭЗЭЭ НЭМЭХ ВЭ, МАШ ОЛОН АХМАДУУД МАН НАМЫГ ДЭМЖИЖ САНАЛАА ӨГСӨН. ОДОО ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛИАС ӨМНӨ АХМАДЫН ТЭТГЭВЭРИЙГ НЭМЭЭД ӨГВӨЛ БАС САНАЛАА МАН-Д ӨГНӨ

antalya rent a car