antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Apr 18, 2017 1 comment

Хонхны баярын балгаар хорин хэдхэн насандаа хорвоог орхисоор байх уу

нийтлэсэн Admin

Жил бүр хавар оюутан сурагчид хонхны баяраа сүр дуулиантай тэмдэглэж, нйислэл хот төгсөгчдийн хөлд дарагддаг. Бараг л өдөр өнжилгүй зургадугаар сарыг дуустал үргэлжилдэг. Гэвч сүүлийн жилүүдэд хонхны баяр нь лонхны баяр болж гэмт хэрэг ихэсдэг болсон. Уг нь жил бүр л архигүй хонхны баяраа тэмдэглэе гэж ярьдаг ч. Төдийлөн биелэлээ олдоггүй. Үүнийг дагаад харуусал дагуулсан хар мөртэй явдал ихээр гарах болсон.

Тодруулбал, өнгөрсөн жилийн өдийд нэгэн дээд сургуулийн Аялал жуулчлалын ангийн оюутнууд төгсөлтийн баяраа тэмдэглэн зугаалгаар гурав хоног явах үед нэг оюутан амь насаа алдсан хэрэг гарсан юм. Хохирогч гадны ямар ч шарх сорвигүйгээр учир битүүлгээр нас барсан байсан ба түүнийг золгүйгээр амиа алдсан гэж эрүү үүсгэлгүй хэргийг хаасан.

Гэтэл энэ жил хонхны баяр нэртэй лонхны баярын уршигаар дахин нэг оюутан амиа алджээ. Тодруулбал, Өнгөрсөн бямба гаригт буюу дөрөвдүгээр сарын 15-ны өдөр хонхны баяраа тэмдэглэж явсан оюутан учир битүүлгээр амь насаа алдсан харамсалтай хэрэг гарлаа. Талийгаач эмэгтэй Их засаг их сургуульд сурдаг байсан бөгөөд өмнөх өдөр нь хонхны баяраа тэмдэглэчихээд ангийнхантайгаа амралтад очоод ийнхүү амиа алджээ. Одоогоор задлан шинжилгээний хариу гараагүй байгаа юм.

Энэ мэтчлэн хонхны баярыг лонхны баяр болгон тэмдэглэснээс болж гэр бүлээ, нулимс, харуусал дунд үлдээсэн хар мөр цөөнгүй. Цаашиад ч гарахыг үгүйсгэхгүй. Тиймээс дээд боловсрол эзэмшихийн тулд дөрвөн жил суралцсаны эцэст сая нэг диплом, энгэрийн тэмдгээ гардан авсан сэхээтнүүддээ “Мөнгөн хонхны баяр”-аа зөв зохиостой тэмдэглэхийг уриалж байна.

Амьдралдаа ганцхан тохиох эл баярыг мартагдахааргүй тэмдэглэх нь зүй ёсны хэрэг. Гэхдээ амьдралд хэзээ ч мартагдахгүй хар толбо бүү үлдээгээсэй гэж эрхэм дүү нартаа захимаар байна.

Мөн хонхны баярыг тойрсон бас нэгэн асуудал бол Сүхбаатарын талбайг хогын цэг болгодог гэх мөнхийн сэдэв. Учир нь тэдний баярын маршрутад Сүхбаатарын талбай орж, тэндээ баяраа үргэлжүүлдэг бичигдээгүй хуультай. Энэ өдрүүдэд хонхны баяр тэмдэглэж буй оюутнуудаас өөр гоё ганган, өнгө төгөлдөр хүмүүс байхгүй. Гэвч тэдний түр саатаад мордсон газар хогийн цэгээс дутахгүй болоод үлддэг нь харамсалтай. Төгсөгчид тэнд үсрээд л цаг орчим болоход сүр бараат хонхны баярын хамгийн том ул мөр болох архи, дарсны шил, ундаа усны хоосон сав, цаасан аяга, чихрийн хайрцаг, гологдсон цэцгийн баглаа, бүр энгэрийн хонх нь хүртэл хог болон үлддэг уламжлал тогтсон. Уг нь дээд боловсрол эзэмшихийн тулд дөрвөн жил номын дуу, эрдэмтэн багш нараас сургааль сонссон хүмүүс арай л өөр баймаар санагдах юм.

Т.Гэрэл

ZAluu.com


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

1 Comment

  • irgen (April 18, 2017 4:02:10 pm )

    boliochdee buruu zurshilaa, soeltoi baij suraach honhnii bayariig tegj arhidaj temdegledeg asuudal mongold l baidag baih,,,,,baruunii ornuudad eroosoo haraagui ,,,bydyyleg um ni zurshil , zanshil bolchihson

antalya rent a car