Амьдралын үнэнг, сайн сайхан амьдрахсан, ийм муу муухай зүйлээсээ салахсан гээд бичихээр саар юм бичлээ гэцгээх… Цаасан малгай өмсгөөд та нар шүү, та нар шиг бидэн шиг сайн сайхан амьтан байхгүй шүү гээд юм бичвэл сайхан энергитэй зөв юм бичлээ гэцгээх үү, янз нь.
Хэн нэгэн гадаад зохиолчдын хэлсэн ярьсан, эсвэл зохиол шүлгээс нь хуулаад, жаахан өөрчлөөд тавьчихвал чухам мэдлэг боловсролтой тэрэн шиг мундаг амьтан байхгүй гэцгээх. Анна Ахматова, Марина Цветаева, Оросын сонгодгуудаас их олон жилийн турш хуулж бичдэг байсан зарим нэг нь эхнээсээ илрээд байдаг болчихсон ш дээ, мэддэг, уншдаг улсад нь бол.
Мэдлэггүй мэдлэгтэн, боловсроогүй боловсролтон л дүүрэн болохоороо бид ядаж уншсанаа ч ухаарч ойлгохгүй, харснаа ч зөв тунгааж чадахгүй байх. Тиймдээ ч хөгждөг ч үгүй, хөлд ч хэлд ч олигтой орж өгдөггүй аж.
Энерги гэдгээ ч нарийн мэдэхгүй байж л нэг л их энерги нэхсэн улс. Энерги, мацаг, ер нь юу гэнэв нарийн сайн ойлгоогүй байж л туйлширчихна. Ямар ч зүйл дээр шүү дээ.
Онгоцны буудал дээр хөл тавихад л урдаас бөөн ярвайсан, хөмсгөө зангидсан, хар даавуунд биеэ боочихсон хөгшин залуу, эр эмгүй улс дүүрэн. Халтайсан хар, саарлаар дүүрсэн хүмүүс, харжиг яржиг гэсэн зам, хахалдаж чихэлдсэн замбараагүй машин тэрэг, тэгсэн мөртлөө баян, сайхан байхын дон шүгэлцгээсэн.
Юм асуулаа хар яр, цэхэс цэхэс. Урдуур хойгуур нь зөрөх гэлээ дайрчих гээд зүтгэчих.
Идсэн уусан юмныхаа үлдэгдлийг улаан зам дээрээ хаячихдаг улс яасан ч их энерги ярьдаг нэхдэг юм бэ?
Дуртай болгон нь ном бичнэ гэж солиордог шигээ дуртай болгон нь мод цэцэг тариач дээ. Ядаж хавар, зун, намар харж баясах сайхан бус уу.
Сайхан энергиэ ядаж та өөрөө бүрдүүлэл дээ. Наад зах нь хогоо ил хаяхгүй, сайхан инээмсэглэж, баярлалаа, баяртай, уучлаарай, миний буруу, намайг өршөөгөөрэй гэж хэлж сураач дээ.
Гадаадад байгаа Монголчууд нь ч хүртэл бие биетэйгээ таараад олигтойхон мэнд мэдчихэж ч чадахгүй л байна ш дээ, та минь ээ бид.
Бүх хаяг нь шахуу гадаад үгээр бичээстэй. Элдвийн хоолны газар, хэдэн хамтлаг дуучид, үзэж хардаг телевиз нь ч бүгд л нэг гадгаад нэр устай. Дэлхийд байтугай Азидаа ч танигдаж чадахгүй байж тэр олон англи нэрээр яах гэдэг юм бэ? Өөрсөнд маань эх хэл, бахархал алга уу? Хаана амьдраад ч байгаа юм бэ? Монголд юм уу, харьд юм уу?
Улс орноороо шахуу эр, эмгүй л далбайсан хар хувцаснууд хэдэрчихээд л, хадаг яндраараа хамаг модоо хүлчихээд л, хүсээд л, гуйгаад л, залбираад л, найдаад л, горьдоод л, энерги яриад л… Тэртээ тэргүй хоёр мөрөн дээр чинь хөгшин залуу, ухаантай ухаангүй, баян ядуугаас ч хамаарахгүй чөтгөр бурхан хоёр зайдлаад яваа шүү дээ, хүн гэгч хоёр хөлтэй хохимой толгойтой биднийг.
Ямар энерги хүсээд байдгийн тэрнийгээ өөрөө л өөртөө бүрдүүлж, бий болгоно бус уу. Хүсдэг сайхан цагаан энергээ хар толгойгоороо, харах нүдээрээ олж аваач дээ. Сайхан юм уншаад л, сайхан байгальд алхаад байвал хамаг бие чинь сайхан энергээр цэнэглэгдээд байх нь уу янз нь. Тийм бол ажиллаж, сурч, амьдрах гэж зүтгэх шаардлага бидэнд байна уу даа.
Хэн нэгний бичсэн сайн, саар бүхнээс болоод л өөрчлөгдөж савлаж байдаг яасан ч ядарчихсан, өчүүхэн, өрөөл татанхай, өөртөө итгэлгүй энергитэй улс байдаг юм. Тэгж л их сайхан энерги хүсдэг юм бол ядаж таних танихгүй хэн рүү ч хараад ялдам сайхан инээмсэглэж, зураг хөргөө авахуулахдаа ч жаахан ч гэсэн мушийж сур. Язав татав хийцгээчихээд яаж ч сайхан энерги эрчим танд тогтохгүй.
Арай ч дээ, дээд боловсролтой үүдний жижүүр, зөөгч, цэвэрлэгч авна гэсэн зарууд. Америкт гэхэд л Оросын том эрдэмтэн, их сургуулийн профессор хүн хүртэл такси бариад явж буй. Харьд бол яалтай. Харин эх орондоо яах гэж дээд сургуульд 4 жил сурсан юм бэ? Цэвэрлэгч, жижүүр болоход дээд мэргэжлээр яахын бэ?
Гуч хүртэл насны цэвэрхэн сайхан царайлаг, нуруулаг залуучуудыг ажилд авна гэсэн зар байх. Бүх хүн цэвэрхэн, нуруулаг төрдөг үү болиосой. Бид тийм их өндөр, нуруулаг ард түмэн бил үү?
Харин эсрэгээрээ ажил хайж улаа эргэтэл яваа улс нь 40-өөс дээш насныхан байх. Тэдэнд олдож байгаа ажил нь үсрээд үүдний жижүүр. Яаж амьдраад байгаа юм бэ бид, эх орондоо.
Энэ заваанаа бид гадаадын хэн нэгнээр хэлүүлж, бичүүлж, орчлонгийн шившиг, адаг болж байснаас өөрсдөө үүнээ олж хараад бичиж хэлж байсан нь уг нь дээр баймаарсан.
Facebook хэсээд л, хэн нэгэнд юу бичихийг зааж сургаж, сайхан энерги нэхэж байхаар гэрийнхээ цонхыг угаа. Ядаж гэр чинь гэрэл гэгээтэй болно.
Эцэст нь би Монгол хүн учир Монголын маань, монголчуудын маань сайн нь ч, саар нь ч надад ч бас хамааралтайн учир би загас шиг дуугүй байж, харсан ч хараагүй, үзсэн ч үзээгүй мэт надад ямар хамаатай юм бэ гэж боддоггүй юм, чадах ч үгүй.
Сайхан энерги хүсэгчид минь наад зах нь гэрээ, машинаа цэвэрхэн сайхан байлга. Гэрийнхээ хаалга, цонхыг сайн угааж, арчиж бай.
Найзуудаа инээж, уучлаарай гэж хэлж сурахад ямар ч мөнгө хэрэггүй ээ.
Гараа угаадаг юм бол байнга тосолж, үсээ үргэлж самнаж сур. Наад захын эдгээрийг дадал болгоод хийдэг байхад улс төр, уншсан зүйлээс чинь хамаараад унаад алга болоод, устаад байх энерги, эрчис гэж байдаггүй юм шүү дээ.
Яруу найрагч Хулганайн Тэргэл
Холбоотой мэдээ
-
Sara (April 17, 2017 7:10:34 pm )
Bodmoor unen um bichjee Tiim shuu
-
Зочин (April 17, 2017 7:31:04 pm )
Yнэхээр бодууштай, унэн зев хэлжээ! Хаашаа ч харсан нэг их тансаг ч юм шиг, тэгсэн хирнээ беен зовлонд уначихсан юм шиг хемсег тас зангидсан, хуч турэмгийлсэн, нус цэрээ хаясан, … Ер нь бид хаана хэний телее юу хийгээд явнаа? Тер засаг нь ард ткмнээ тумэн янзаар дарамталсан, ард иргэд нь аргаа олж ядсан, ер нь яачихаад байнаа? Бусдаас л бурууг эрж хайсан? еерсдее ямар ч буруугуй,… яаядаа байз…????
-
Зочин (April 17, 2017 7:33:33 pm )
Яг үнэн. Төрд орж хулгайлсан хэдэн төгрөгөө өөрийн хүч чадвар, ухаан толгойгоороо олоод авцан юм шиг пээдэлзсэн гэдсээ чирсэн эрэнцрүүд их бн тэд бүдүүлэг их зантай ярвагар шааал дебиль. Авгай хүүхнүүд бас арчаагүй царайлж муухай үнэртүүлчээд хил гааль дээр тэнэгтнээ. Ажлаа ч олигтой мэдэхгүй бж ярвайсан хөмсөг зангидсан гарууд. Ийм болоод муухай монгол ядуу зүдүү өлмөн зөлмөнтөж амьдарцгааж бн
-
ЗОЧИН (April 17, 2017 7:35:16 pm )
Х. ТЭРГЭЛ ҮНЭХЭЭР ҮНЭН ЮМ БИЧСЭН БАЙНА.ШУДАРГА Л ХЭЛСЭН БАЙНА. БИД ЧИНЬ БАС ТЭГЭЭД ӨӨРСДИЙГӨӨ МУУЛУУЛАХ БАС ДУРГҮЙЭЭ,БОДИТ БАЙДАЛ ДЭЭР ИЙМ БАЙГАА ЮМ ЧИНЬ ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРӨХӨӨС ӨӨР АРГАГҮЙ БИЧСЭН БАЙНА. НЭЭРЭЭ Л НЭГ ИХ ГЭГЭЭРСЭН АМЬТАД, ЯАЖ МАЦАГ БАРИХ ВЭ? ЯАЖ ХООЛ ЗӨВ ЗОХИСТОЙ ИДЭХ ВЭ? ГЭЭД Л БУРХАН БАГШ ШИГ ГЭГЭЭРСЭН ЮМ БИЧЭЭД, АРИУХАН ЮМ ЯРИАД БАЙГАА ХЭРНЭЭ АМЬДРАЛ ДЭЭР БОЛОХООР АЙЛ ГЭР САЛГАЖ, ХОНОЦЫН ХҮҮХЭД ГАРГАЖ ШУЛАМ ШИГ АВИРЛАСАН ХҮҮХНҮҮД ИХ БОЛЖЭЭ. ТЭР П.АНУЖИНГААС ЭХЛЭЭД ЗӨНДӨӨ ЗӨНДӨӨ
-
Зөв шүү (April 17, 2017 7:35:34 pm )
ҮНЭН ҮГ ХЭЛСЭН ХҮНД ХҮН ӨШӨӨТЭЙ ГЭЖ ОДОО ТЭРГЭЛИЙГ БААХАН ЗҮХСЭН ЮМНУУД ТЭНЭГТЭЖ ӨГНӨ, ӨӨРСДИЙНХӨӨ АРЧААГҮЙ ЧАДВАРГҮЙГ МЭДЭХГҮЙ. МАШ ЗӨВ ЗҮЙЛ ХӨНДӨЖ. ҮНЭН ҮНЭН!!!
-
Кореа (April 17, 2017 7:39:21 pm )
Монголчууд шиг муухай хүмүүс дэлхий дээр алга. Гадаадад явна бие биенээ хараад зугтана, юу гуйхнуу гсн шиг болгоомжилно. Тэгж бүгд алуурчин дээрэмчин гуйлгачин тонуулчин болцынмуу ямар ухаантайг ойлгодоггүй. Нутаг ус хангай дэлхий минь агуу сайхан хэлэх өөлөх юмгүй бхад хүн ард гэж авах юмгүй арчаагүй тэнэгүүд
-
Anonymous (April 17, 2017 7:43:16 pm )
Хүний нутгаас цэцэрхэж суухаар монголдоо ирж амьдраад хийж бүтээгээч нэг л ухаантай хүн харь орноос сургааль айлдаж байх юм
-
Зочин (April 17, 2017 7:45:39 pm )
Alban tushaal toriin tomhon suudald alaltsaad hamgiin chadvargui negniigee tavij oogshuulne. Uchir ni het ih uhaantang tavichval idej uuj ashiglaj chadahgui bno. Chadvargui bolovson huchintei yam, tamgiin gazruud ajil ni uragshlahgui hugjihgui uudluhgui doroitno. Ali yavdaltai erchuudiihee uvur turiind amarhan davhiad orchdog busguichuud ni alban tushaal devsheed ahiad yvna ted teneg mangar bsan ch hamaagui. Harahad l undurduu nuruutai sagnasaganasan salbaganasan uvurt ni guilgahguihen shig orj bval boloo. Etsest ni bugd dood taliin uvchintei haldaana taraana. Iim l nohduud turd zutgedeg. Huviin hevshliihen zovj olj bga bolohoor neg ih olon huuhentei orootsoldohgui ee bas. Bas ch gj zugeergui. SEJGIIN AMIDRALUUD URGELJLENE
-
Kkk (April 17, 2017 7:49:00 pm )
Ядуу орны тэнэг дарга нар!!! Урвагч эрлийз удирдагчийн гайг мэдэрч амьдардаг өрөвдөлтэй ард түмэн. Бүсгүйчүүд минь болж өгвөл гадаад хүмүүстэй сууж сайхан амьдар?!?!?!!!
-
Anonymous (April 17, 2017 7:52:24 pm )
Монголд үйлчилгээ гэж нойл. Харилцаа гэж нойл. Хариуцлага гэж таг. Чадвартай нэг нь гадаадын компаниудад арай өндөр хөлсөөр ажиллаж чадахгүй нэг нь хар ажил хийн амьдарч, монголд эрчүүд нь ховордож бгаа хэд нь бүсгүйчүүдээр тоглон ээлжлэн явалдаж бүгд хормойн дон шүглэж ил далд цус нь ойртсон баахан хүүхэд төрүүлнэ. Инээдмийн эмгэнэлт жүжиг хиймээр амьдралтай улс шүү
-
АЛЫН ДОЛООХ ЮМСАН (April 17, 2017 9:03:12 pm )
ХУЦ МИД ҮҮ::::::::
-
МАМА МИА (April 17, 2017 9:55:18 pm )
Амьдрал хэцүү байна шүү дээ…..
-
-
Цэцэг (April 18, 2017 12:29:12 am )
Үнэн үнэн хир ханхалаад бас амнаас нь эвгүй үнэр үнэртээд хэцүү ер нь ганц Тэргэл биш гаднас ирж байгаа хүмүүс бүгд яг ингэж хэлдийн хиргүй хувцастай явж сурмаар юм аа даг дайр болсон л явж байхын
-
Anonymous (April 18, 2017 9:27:40 am )
Хуц гэж бичсэн комментчин өөрөө арчаагүй хэдийн нэгэн нь бололтой. Ялангуяа монголын эрчүүд үнэнхүү арчаагүйшдэ. Гэр бүлээ тэжээгээд аваад явчиж чадахгүй бж нэг их агсарсан том том дуугарсан, эхнэрүүдээ хардана ажилгүй, дургүйгээ хүрэхлээр гар хүрчинэ мэргэжил боловсрол байхгүй. Архи тамхи ихээр хэрэглэнэ, бүлт бүлт үсэрнэ. Царай муу халтар муухай үнэртүүлсэн тэнэг ч юм шиг
-
irgen (April 18, 2017 10:26:50 am )
bid boduushtai l zuil bichsen baina
-
er hun (April 18, 2017 2:51:07 pm )
unen, uur ch heleh ug alga da, uneheer hun bur boduushtai, daanch ene heden orkuud, huduuni malnuud iig harahaar neeree, yaltai ch bilee, mal bol zaazlaad idchih yumsan, daanch malaas dor humuus,
-
er hun (April 18, 2017 2:55:45 pm )
neere l odo uursdiinhu buruug haihgui, uur hunii buruug haij , doromjilj hutsaj ugnu du, malnuud
-
Anonymous (April 18, 2017 3:15:43 pm )
Замын хөдөлгөөнд оролцож бгаа нтр нь үнэн бүдүүлэг тэнэг юмнууд. Хөдөөнөө малаа маллаж суухгүй яана гэж хотод орж ирчээд гай болж амьдардаг бнаа. Хотын соёлд жоохон суралцмаар юм. Ялангуяа ЭРЧҮҮД!!!
-
irgen (April 18, 2017 4:08:11 pm )
Hotiin soel gej ugui bolson,,,,hodooniihon hirtei, usand ordoggui harzaanii soelgui ter chigeeree hotruu nyydelleed soelch surch amjilgui hotiig daraad avsan uchraas oorsdooch yalgaag ni medelgui uusgachihlaa shyydee,,,,,,,Ulaanbaatar hezeech iim bohir , ynertei , soelgui hymyyseer dyyren baigaagui,,,,odoo neg hezyy um mongoliin yner gej neg aihtar um bii bolson,,,,,ichij baina. Hodooniihon nutagtaa yavzgaa daa….
-
иргэн (April 18, 2017 4:43:56 pm )
Тэргэл бодит үнэнийг хэлжээ. үнэхээр хар бараан амьдрал, хар өнгө, хар хувцас, хар санаа,хар төр, хар хулгайч, хар авилгачаар дүүрсэн монгол эх орон минь тарчилан зовж байна.
20 Comments