antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Apr 17, 2017 9 comments

“Та нар хахууль авсан бол наад мөнгийг чинь агуулах сав олдохгүй шүү гэж хэлж байсан”

нийтлэсэн Admin

Цагтаа УИХ-д сууж явсан, Нарантуулын босс Ш.Сайхансамбуу улстөрчдийн үйл ажиллагааг үе үе шүүмжилдэг нэгэн. Тэгвэл тэрбээр ээлжит байр сууриа илэрхийлжээ. Түүнчлэн С.Баярцогт нартай холбоотой асуудлаар үгээ хэлжээ. Тэрбээр “2009 онд Оюутолгойн гэрээ зурагдаж байх үед би хэлж байсан. “Та нар хахууль авсан бол наад мөнгийг чинь агуулах сав олдохгүй шүү. Оффшор бүсэд л данс нээлгэдэггүй юм бол. Хэрвээ ингэж нууц данс нээлгэвэл энэ чинь хэзээ нэгэн цагт илэрч та нарын толгойг цусдана” гэж зөндөө хэлж, анхааруулж байсан. Тэгж ярьснаас хойш тун удалгүй С.Баярцогтын нэг сая ам.доллартай оффшор данс илэрсэн шүү дээ. Өнгөрсөн хугацаанд Сү.Батболд, С.Баяр нар оффшор бүсэд данстай болох нь илчлэгдлээ. Болдог юм болдгоороо л болж байна. Гэхдээ энэ асуудлыг ингээд зүгээр орхиж яавч болохгүй. Оффшорын эсрэг гэх жагсаалын тухайд  зохион байгуулалттай,   ард түмнийг молигодсон хуурамч  акц. С.Баярыг элчин сайдаас нь эргүүлэн тат гэж шаардаж байна лээ. Харамсалтай нь шаардлага гэгчийг эрх баригчид хүлээж авахгүй, хамгаалалт өндөр учраас эргүүлэн татах боломж ч байхгүй.” хэмээн ярьж байна.

Эх сурвалж: Шуурхай.мн


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

9 Comments

  • зочин (April 17, 2017 3:51:43 pm )

    ТА ҮНЭН БОДИТ ЮМ ЯРЬЖ БАЙНА

  • ИРГЭН (April 17, 2017 11:49:13 pm )

    МАН-ЫГ ТӨРӨӨС ХУССНЫ ДАРАА Л МОНГОЛ УЛС ОФФШОРЧИДТОЙ ТЭМЦЭЖ ЧАДАХ БОЛНО.

  • Зочин (April 18, 2017 10:08:01 am )

    Оффшорд мөнгөө хадгалуул гэж заасан болж байна уу.

  • Anonymous (April 18, 2017 12:38:24 pm )

    AN arai l dendvv idsen shvv. Ternii goriig bid odoo amcsh daina daa

  • ззочин (April 18, 2017 3:46:55 pm )

    Оффшордмөнгөө хадаглуулсан нөхөдөөс мөнгөө ав худлаа ярдаг нөхдүүд бол 4жил худлаа яарих юм байна л даа оффшоорт мөнгө хиисэн хүмүүсээ хурдан зарла энхиин тагтаа гээд байгаа хүмүүсииг хармаар байна

  • зочин (April 18, 2017 9:13:11 pm )

    ЭНЭ ХҮН ӨӨРӨӨ МӨНГӨӨ ГАЗАРТ БУЛСАН БАЙХ. УНТААД БОСОХОД НЬ Л 100 САЯ ШИРЭЭН ДЭЭР НЬ ИРДЭГ ХҮН ШҮҮДЭЭ. ЯДАРСАН НАЙМААЧИД ЭНЭ ХҮНИЙГ ОДОО Ч ТАРГАЛУУЛСААР, ЭНЭ ХҮН МӨНГӨӨ БУЛСААР

  • харамсаж байна (April 19, 2017 7:27:36 am )

    АН, МАН ын хамтарч авлигаас хүртсэн нөхдүүд нь авлигачидаа хамгаалж байгаа. Намын дарга хуулийн байгууллагуудыг удирдаж байгаа энэ цаг үед хамсаатнууд нь авлигачдаа хамгаалсаар байх болно. Эс тэгвээс өөрсдөө хам хэргээр шоронгийн хаалга татна шүүд ээ. Бодит байдал ийм байгаа.

  • Anonymous (April 19, 2017 4:00:52 pm )

    Монголд улс төрчид, төрийн албаныхны авилгалд сургасан “Жинхэнэ авилгал өгөгчдийн загалмайлсан эцэг” нь энэ Ш. Сайхансамбуу мөнөөс мөн гэж ярьцгаадаг нь ортой болбуу…

  • bataa (April 19, 2017 11:10:35 pm )

    huvisgaliig hen negen sanhyyjyyldeg,saihansambyy ci ene horongo avaad yhehgyi,huvisgal hii sanhyyjuul.

antalya rent a car