antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Apr 17, 2017 3 comments

Жаахан  хүүхэд ямар учиртай цаасан дээр, ямар учраас гарын үсэг зурж буйгаа мэдэж байгаа болов уу?

нийтлэсэн Admin

Оффшор, оффшорчдын эсрэг тэмцэгчид 2017 оны 04 сарын 15-ны бямба гарагт Сүхбаатарын талбайд цугларлаа. Тэнд тэд эсэргүүцлээ илэрхийлж,  хандив цуглуулж, олон нийтээс гарын үсэг цуглуулж,  хүмүүс ч  өөр өөрийн байр суурийг илэрхийлсэн.  Тэдний тэмцлийг үгүйсгэхгүй ээ. Харин  сэтгүүлч миний хувьд  хүүхдүүдээс гарын үсэг авч байгаа үйлдлийг ёс зүйгүй явдал гэж харж байгаа юм. Тэмцэгчид эл үйлдлээ  сошиалаар  бахархалтайгаар зарлаж “Оффшорыг эсэргүүцэж хүүхдүүд минь хүртэл ирж гарын үсгээ зурж байна” гэсэн постууд урсгажээ.

Хүүхэд шүү дээ. Юугаа ч мэдэхгүй бяцхан хүүхэд ямар учиртай цаасан дээр ямар учраас гарын үсэг зурж байгаагаа мэдэж байгаа болов уу? Хүүхдийн эрх яриад байдаг төрийн болон төрийн бус байгууллагууд хаана байна вэ.

Улс төрийн үйл ажиллагаанд хүүхдийг татан оруулах нь томчуудын ёс зүй хэр хэмжээнд байгааг харуулж байгаа хэрэг.  “Хүүхдийн эрхийг хамгаалах тухай хууль”-нд “…Хүүхдэд үндэсний аюулгүй байдлын эсрэг үйл ажиллагаа явуулах, терроризм болон бусад  гэмт хэрэг, садар самуун, хүчирхийллийг сурталчлах,  сурталчилгаанд ашиглахыг хориглоно” гэж заасан байдаг. Хуулиараа ч тэр, Монгол уламжлалаа харсан ч тэр оюун ухаан нь төлөвшиж амжаагүй бяцхан хүүхдүүдээс гарын үсэг авч, түүгээрээ бахархан олон нийтэд түгээнэ гэдэг бол хүний мөн чанарт үл нийцэх үйлдэл байлаа.

Эх сурвалж: Шуурхай.мн


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

3 Comments

  • ззочин (April 17, 2017 2:08:10 pm )

    өөрсөныхэн ирээдүйн амьдрал батлгаагүй болж байхад хүүхэд хүртэл санаа зовно шүү дээ амьдралаа аваад явдаг хүүхдүүд олон байна одоо заахан байна энэ лууварчид 30 жилиин хугчаатай маш их мөнгө зээлэж байна тэр мөнгө одоо гарын үсэг зураж байгаа хүүхдүүд төлнө шүү дээ өөдгүй төртөй болхоор хүүхэд хүртэл мөрөөрөө өсөж чадахгүй байна шүү дээ

  • Anonymous (April 17, 2017 5:34:25 pm )

    зүгээр л мөнгөө өгчих

  • Anonymous (April 17, 2017 5:36:23 pm )

    ядаж хүүхдүүдийг ялгахгүй 20000 өгчих заримд нь өнөөдрийн талхны мөнгө заримд нь ирээдүйн талхны мөнгөнд нэмэр болно шүү дээ

antalya rent a car