antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Apr 15, 2017 32 comments

БХЯ хариуцлагагүй ажилласан албан тушаалтнуудад хатуу хариуцлага тооцно

нийтлэсэн Admin
Зэвсэгт Хүчний Жанжин Штабаас баталсан 2016-2017 оны сургалт бэлтгэлийн нэгдсэн төлөвлөгөөний дагуу Таван толгой дахь Зэвсэгт хүчний сургалтын төвд 311, 350-р анги байлдааны буудлага хийж бэлтгэлээ хангах явцад гарсан ослын талаарх мэдээллийг БХЯ, ЗХЖШ-ын удирдлага хүлээн авсан даруйдаа шаардлагатай арга хэмжээнүүдийг шуурхай авч хэрэгжүүлсэн. Осол болсон даруйд Зэвсэгт хүчний Сургалтын нэгдсэн төвд үүрэг гүйцэтгэж байсан эмнэлэгийн бие бүрэлдэхүүн, эмч нар осолд өртсөн цэргийн алба хаагчдад эмнэлгийн анхан шатны яаралтай тусламжийг үзүүлэн, улмаар 20:15 цагт осолд өртсөн цэргийн алба хаагчдыг Цэргийн төв эмнэлэгт хүлээн авч шаардлагатай эрчимт эмчилгээнд оруулсан.
Өнөөдрийн байдлаар шархадсан цэргийн алба хаагчдын биеийн байдал сайжирч 3 цэргийн алба хаагч эмнэлгээс гарч, эрчимт эмчилгээ, яаралтай тусламжийн тасагт хэвтэн эмчлүүлж байсан Б.Тэмүүжин, П.Данзанравжаа нар энгийн тасагт шилжиж биеийн байдал тогтвортой байна. Батлан хамгаалах яамны удирдлага шархадсан цэргийн албан хаагчид тэдний ар гэрийнхэнтэй нь уулзан холбогдох хууль журамд заасны дагуу дэмжлэг үзүүлэв.
Мөн байлдааны буудлагатай тактикийн хээрийн сургуульд оролцож албан үүргээ гүйцэтгэж яваад амь эрсэдсэн Зэвсэгт хүчний 350 дугаар ангийн хоёр цэргийн албан хаагчдад хүндэтгэл үзүүлэн оршуулах ажилд Батлан хамгаалах яамны удирдлагууд оролцож тэдний ар гэрт эмгэнэл илэрхийллээ.
 
Батлан хамгаалахын сайд энэхүү осолтой холбогдуулан тухайн өдрийн /2017 оны 4 дүгээр сарын 11/ 22 цагт сайдын зөвлөлийн өргөтгөсөн хурлыг зохион байгуулж Тавантолгойд явагдаж байгаа байлдааны буудлагатай хээрийн сургуулийг зогсоох, байлдааны галт хэрэгслэл, буудлагын зэвсэг техникүүдтэй харьцахыг цэргийн ажиллагааны стандартын дагуу явуулах, галт зэвсэгтэй харьцахаас өмнө заавал 3-5 удаа хуурай дадлага хийлгэж нэг бүрчлэн сургасны дараа ажиллагааг явуулж байх талаар хатуу үүрэг чиглэл өгсөн. Энэ сарын 14-ны өдөр сайдын зөвлөлийн хурлыг дахин хуралдуулан 4-р сарын 11-ны өдрийн хуралдаанаар өгсөн үүрэг даалгаврынхаа хэрэгжилт явц, байдлыг шалган Батлан хамгаалахын Ерөнхий Хянан Шалгагч хошууч генерал З.Болдбаатараар ахлуулсан дээрх ослын шалтгаан нөхцөлийг тогтоох үүрэг бүхий ажлын хэсгийн хяналт шалгалтын явцын дүгнэлт, ЗХЖШ-ын дарга дэслэгч генерал Д.Даваагийн илтгэл, мэдээллийг хэлэлцэж мөн 3-р сарын 15-ны өдрийн тушаалаар БХЯ-ны дэд сайдаар ахлуулсан гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, дэг журам, сахилга хариуцлагыг бэхжүүлэх зөвлөлийн ажлын дүгнэлт, танилцуулгыг сонсон хэлэлцлээ.
Батлан хамгаалах яамны зүгээс ажлын хариуцлагыг сайжруулах, цэргийн сургалт бэлтгэлийг стандартын дагуу явуулах тухай тушаал, албан даалгавар, үүрэг чиглэлийг удаа дараа өгч байсан. Тиймээс хариуцлагагүй ажилласан албан тушаалтнуудад шүүх, цагдаагийн байгууллагын дүгнэлт, БХЯ, ЗХЖШ-ын ажлын хэсгүүдийн дүгнэлтийг үндэслэн хатуу арга хэмжээ авах санал боловсруулахыг холбогдох албан тушаалтнуудад үүрэг болголоо.

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

32 Comments

  • зочин (April 15, 2017 6:01:56 pm )

    Эрхэм сайд гуай та өөрөө ажлаа стандартын дагуу хий, Пүрэв гараг болгон Офицеруудын ордонд гадны баахан хүн авчирч бүжиглэдэгээ боль, АН нь ялагдаад дотор нь давчдаж яваа, захирах албатгүй Ерөнхий хянан шалгагч гэгч З.Болдбаатар чинь хэзээ ч зөв дүгнэлт гаргахгүй. Ер нь БХЯ, ЗХЖШ-ыг улс төржүүлж улс төрийн, нутаг ус танил талын томилгоо хийгээд байгаагийн хор уршиг ингэж илэрч байгаа юм.

    • Anonymous (April 15, 2017 6:59:04 pm )

      BH-iin said ogtsoroh hemjeenii notsyoi asuudal.

  • Anonymous (April 15, 2017 8:29:02 pm )

    Бат-эрдэнэ эхлээд өөрөө огцор

  • Zorig (April 15, 2017 8:36:34 pm )

    Огцорох зурх зориг алга уу? Аварга гээд байдаг ! Тахимаа зондоо л огоо биздээ

  • Иргэн (April 15, 2017 10:21:37 pm )

    БХЯ-ны сайд,Сангийн яамны сайд,Еронхий сайд гээд таарсан таар шуудайнууд.Бас тэгээд мэрэгжлийн засгийн газар гээд байгаа.

  • Zob (April 15, 2017 10:33:21 pm )

    Said baterdene guya ZHJ chabiin darga hochiuch genaral Dabaa 2 hoer ajlaa ogch OGCROH ard tumen chaardaj bn

  • Цэцэг (April 15, 2017 11:57:24 pm )

    Бат эрдэнэ аварга ламдаад явж байгаа биз барилдахаа болиод ламаас салахаа байсан чааваасдаа төрийн албан хаагчид аа гэж .Огцороод мэргэжилийн хүнд нь ажилыг нь өг аваргаа

  • Anonymous (April 16, 2017 2:18:30 am )

    Janjin shtab hariutsah estoi l ajil daa .

  • Unshigch (April 16, 2017 9:20:23 am )

    Avarga ta ene salbart avarga baij chadahgyi. Odoo zygeer l ogtsor.

  • tailiigaashin suns (April 16, 2017 9:25:06 am )

    bolioch dee ene bol notstoi asuudal khuugee khairlaagai avraga ekh ornoo khairlakhuu ajlaa og.

  • Зочин (April 16, 2017 11:24:17 am )

    Аварга сайд сайн дураараа огцорох хэрэгтэй.

  • Сүлд (April 16, 2017 11:29:22 am )

    Гранатыг олон хүн тойруулж зогсож цэнэглэдэггүй юм. Галын шугам дээр цэнэглэдэг малууд минь. Жанжин штабыг улстөржүүлээд нам дагасан, даргын цүнх барьсан хүмүүсээр дүүргэсэний гавъяа. Одоо А.Ганбат гээд генералыг олж ирж Жанжин штабын даргаар томилж байж ажлаа цэгцрүүлээч. Яам тамгаас салаагүй хороо, дивиз удирдаж үзээгүй Сайханбаяр генералыг Жанжин штабын даргаар тавьж баларваа. Ахмадуудынхаа үгийг сонсож сур.

  • unen (April 16, 2017 12:53:40 pm )

    Mergejliin bus saidiin balag, ene salbart hariutslaga, tsergiin alba ugui bolj bga ni unen…

  • халаач (April 16, 2017 1:12:25 pm )

    уул нь сайд,сургалтын газрын дарга, ангийн дарга, салаан дарга нарыг халах ёстой, тэд нараар зарим зардлыг төлүүл,ар гэрийнхэнд:10 жилийн мөнгө бол гуйхгүй өгнө,түүнээс гадна мөнгө нэх,гэхдээ чадваргүй хэнэггүй биеэ тоосон ахлагч нар салан палантдаж бж алдаа гаргасан.армид төдөн жил зүтгэлээ гээд удаан жилийн нэмэгдэл дутуу бна уйлагнаад гээд бдаг хаа бна.ЯГДАА хэнтэй байлдах гээд хэдэн гүзээтэй мянган цэрэгтэй цэрэггүй олон генаралуудыг тэжээгээд бгаа юм,татварын мөнгийг гүзээлэгчид

  • irgen (April 16, 2017 2:19:52 pm )

    Henteigee baildaj daitah geed iim nuser armiig tejeegeed baigaa ym be . mash sain tsomhotgood ene tatvar tulugchidiin mungiig barj suudag bnaa . Zevegt huchinii zardalaas asar ih mungu ediin zasgiin huvid ur ashigtai salbart shiljuuleh heregtei . ys yman deer yaj ch baildah ym heniig ylah ym gedeg asuudal bna

    • Хөөрхийдөө (April 16, 2017 6:19:43 pm )

      Чам шиг ийм хүмүүс Монголд ховор байгаасай.

  • chingisiin tsereg (April 16, 2017 2:20:50 pm )

    odoogiin niigemd vvreg xariutslaga gej alga bolson. dutagdliig xelexeer xvleej abax chadbargvi bna ene bol negd: tuxain alban tushaald mergejliin bus xvn bna xoert: ariin xaalga, abilgalaar shurgalsan etgeed bna gurabt: xeterxii zulduich, xoboor xoollogch, alban tushaaliin xeneetei xvmvvs bna gesen vg dee. xairan zaluus, shat daraalsan alban tushaaltnuud uy bodoj bna be yun saidiin ubchtui uls be ter janjin shtabiin alban tushaaltnuud uy xiij bga ter xeeriin surguuliin udirdluguud uy xiij bga yum be xvnii ami nastai xolbootoi xeeriin surguuli iim zambaraagvi, zvgeer l baildagch baildaanii gar granat bariad zogsdog bolson bna. ene bol svirel odooxon zasax shaardlagatai

  • зочин (April 16, 2017 2:37:56 pm )

    Батлан хамгаалах яамыг аварга арай авч явах боловсрол, мэдлэг дутнэа хө.Яам ямар бахийн дэвжээ биш

  • зочин (April 16, 2017 3:45:16 pm )

    БХЯ-ны сайд Бат-Эрдэнийг үгцруулах хэрэгтэй энэ салбарыг маш муу удирдаж байна саяхан ТВ-ээр цэрэгт явсан нэг хүү хөлгүй болсон тухай гарч байсан одоо бас баахан цэргүүд үхлээ өөрөө ухамсраараа ажлаа өгөх хэрэгтэй ш дэ энэ сайд чинь хаа сайгүй л бүжиглэж явдаг юм биш үү оргил рашаан сувилалынхан дандаа ирж бүжиглэдэг протнер нь хүртэл энд бий гээд л жиг жуг хийцгээдэг юм билээ ш дэ ажлаа хийж чадахгүй байна аа огцорвол таарна

  • зочин (April 16, 2017 4:02:43 pm )

    Юу вэ. Болдбаатар гэж шуналын тулам чинь ямар гээчийн албан тушаалд оччихсон юм бэ. Энэ одоо юугаа шалгаж мэдэх юм бэ. Батэрдэнэ ямар гээчийн томилгоо хийсэн юм бэ. Болдбаатар, Коля хоер сайдынхаа бегсийг долоох шахам л хузуу сээрээрээ холбогдоод энэ гурав чухам л байсан тэгсний хучинд албан тушаалд очижээ. Ичиж амьдараач.

  • Anonymous (April 16, 2017 6:22:32 pm )

    Сайд дэд сайд жанжин штабын даргаасаа эхлэн огцрох ёстой

  • baildagch (April 16, 2017 10:23:39 pm )

    baterdene bolioch ee ajlaa uguuch ee gar tsever ner tsever geed l bsan odoo tsever bish bolloo erdenettei holbootoi hiisen bohir ajliig chini hun bugd medsen mongoliin hamgiin haramch hun gee biz de ichij amidraach ee

  • baildagch (April 16, 2017 10:29:07 pm )

    tursun nutag us aimag sum tsaashilbal eh orondoo hunii nudend haragdahuits ajil hiisen erhemuudiig songodog bolii ard irgedee gehde hulgaich offshorchid bish shuu man namiin avigachid gazriin naimaachid ulsiin uildveruuded shahaa hiigchid bish shuu

  • zochin (April 16, 2017 10:35:31 pm )

    baterdene hezee tahimaa ugch bsan yum munherdene naizda 4 udaa uzuurlehed ni uguugui g mongoliin buh sonirhogchid bugd medne hun chanar ni tiim uneheer shudarga tsarialdag yum bol odoo uuruu tahimaa uguh l uldlee harj l baiya

  • Магсаржав УВС аймаг (April 17, 2017 12:23:51 am )

    Аваргаа БХЯ -ны удирдах бие бүрэлдэхүүн сайдаасаа эхлээд “Технологийн алдаа гаргаж хоёр залуу хүний алтан амиар тоглолчихоод ухамсараараа огцорчих л доо . Зориг алгуу сайдаа ,Түүгээр ч үл барам ард нь үлдсэн эхнр хүүхдийг нь БХЯ -бүх насаар нь тэжээх үүрэгтэй шүү дээ

  • зочин (April 17, 2017 9:44:06 am )

    ЗХЖШ-н дарга Давааг авч хаяаачээ.Энэ нөхөр л хариуцах ёстой шүү дээ.Одоо яах нуу ангийн захирагч салаан даргыг авч хаяхнуу?

  • зочин (April 17, 2017 9:49:42 am )

    Мэрэгжлийн сайд танд зөвлөхөд: 1. гранат гэж ямар хэлбэртэй , ямар үед яаж хэрэглэдэг ,манайд хэдэн төрлийн гранат байдгийг мэдэж ав.2. Дадлагын, сургалтын, байлдааны гранат гэж юуг хэлээд байгааг ойлго.

  • ЗОЧИН (April 17, 2017 10:10:24 am )

    Армид гарч байгаа энэ алдаанууд бол НАМ,ТҮҮНИЙ улс төрийн сохор томилгоо,УЛСТӨРЖИЛТ эцэстээ ингэж дуусдаг юм.Мангар Батэрдэнэ гэдэг хүн яахлаараа мэргэжилийн сайд болдог юм. Нэг өдөр хээрийн сургуульд явж үзсэн юмуу.Тэнэг толгойнууд

  • zochinzochin (April 17, 2017 10:43:07 am )

    Za bitgii yls turjvvlj novshrooch arga hemjee ta naraar zaalgahgvi Farah l biz hvnii myyd dyrlagsadaa

  • чимэг-очир (April 17, 2017 11:36:24 am )

    мэргэжлийн хүн л аливаа салбарыг удирдах нь зөв

  • Anonymous (April 17, 2017 11:50:44 am )

    Ц.Элбэгдоржийн томилсон Ховдын хонгио толгойтой генералууд хариуцлагаа хүлээх хэрэгтэй дээ… Даваа, Доржсүрэн, Гансэлэм нтр гээд л.

  • Б.Баярмагнай (April 18, 2017 11:19:18 am )

    Ховдын гайнуудаас болжээ. Ангийн захирагч нь Өлзийбаяр гээд согтуу толгой Ховдынх, бригадын захирагч нь Гансэлэм гээд сагсуу Ховдынх, хяналт тавих байсан газрын дарга нь Доржсүрэн гээд бас Ховдынх, энэ Ховдынхноо удирддаг ЗХЖШ-ын дарга Даваа Ховдынх…

antalya rent a car