antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Apr 14, 2017 12 comments

Дахин нэгэн гэр бүлийн хувь заяа орвонгоороо эргэв

нийтлэсэн Admin

Сүүлийн үед гэр бүл салалт ихэсч дунд нь хүүхдийн эрх ашиг, сэтгэлзүйн асуудал хөндөгдөж үүнтэй холбоотой хэрэг төвөг ч өдөр ирэх тусам нэмэгдэж нийгмийг цочроож байна. Гэр бүлийн хүчирхийллээс болж нөхөр нь эхнэрээ хөнөөх, төрсөн эцэг нь бяцхан үрийнхээ амийг хороох, өсвөр насны охид амиа хорлох зэрэг гэмт хэргүүд улам олширсоор байгаа нь харамсмаар. Гэвч дахин нэг гэр бүлийн хувь тавилан орвонгоороо эргэсэн харамсалтай хэрэг өнгөрсөн ням гараг буюу дөрөвдүгээр сарын 9-нөөс 10-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүрэгт гарчээ. Тодруулбал, тус дүүргийн 16-р хороо, “Хархорин” захын ард талын тоот байранд 17 настай Б гэгч өөрийн төрсөн эцэг болох 48 настай М-ийг хэвлийн тус газарт нь олон удаа хутгалж амь насыг нь бүрэлгэжээ. Уг хэргийн шалтгаан нь гэр бүлийн салалтаас үүдэлтэй бөгөөд сэтгэл санааны гутралд орсон хүү аавыгаа ихэд буруутгадаг байсан гэнэ. Тухайн өдөр хүү нь орой гэртээ ирэхэд аав нь ирчихсэн байсан бөгөөд хоорондоо маргалдсаны эцэст аавыгаа хутгалж хохирч М газар дээрээ нас баржээ. Сэжигтэн Б үүрийн 04:00 цаг орчимд өөрөө цагдаагийн байгууллагад дуудлага өгч хэргийн газраас зугтаасан байжээ. Тэрээр “Болсон үйл явдлыг тодорхой санахгүй байна. Аавыгаа хөнөөснөө мэдээд маш их айж балмагдсан. Яах урчаа олохгүй цагдаад дуудлага өгчихөөд айсандаа зугтсан” хэмээн мэдүүлсэн байна. Одоогоор сэжигтэн Б-г ШШГЕГ-ын харъяа хүүхдийн хорих ангид түр саатуулан мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж байна. Тус байрны оршин суугчид талийгчийг архи хаяадаа амсчихдаг, эхнэрээ зоддог байсан талаар мөн хүүг ойр орчмын орцонд найзуудтайгаа архи уудаг байсан гэх мэт мэдээллийг өгөөд байгаа юм.

Эх сурвалж:Шуурхай.мн

 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

12 Comments

  • zochin (April 14, 2017 4:55:36 pm )

    Huuhdiinkhee ireeduig ballaj hayasan teneg er

    • Зочин (April 14, 2017 10:23:39 pm )

      Хүүг сулла.

  • zochin (April 14, 2017 5:40:48 pm )

    Etseg ee xonooson adgiin nowshd ene xorwood gishgeh gazar bhgvi..muu eoriin tsag ve ymdaa.

  • badam (April 14, 2017 7:02:03 pm )

    ene chin huuhediin setgel zuin daramtand oruulsanaar ene huu biee udirdah chadvargui bolson ni setgetsiin gajiltand orson bna Tegeheer erh chuluunii orind bol huug emchilgeend hamaruulna Herevee ger buliin hucherhiilel yvagdaj bhad tsagdaa ervel adilhan shuud aaviin buudaj alnashdee

  • Anonymous (April 14, 2017 7:05:42 pm )

    Mongolchuud bidnii khubid khvmvvjil tekh tusmaa oyunii khvmvvjil gedeg yum negent martagdasan.Tegeed ch deer dorgvi ,ikh bagagbvi yos surtakhuunii gvn khyamrald orson.
    vvnii urshigt vr dvngvvdiin neg ni neg ene.Khoich vye maani iim bolj baigaa ni emgenel

    • zochin (April 14, 2017 7:44:28 pm )

      heterhii ih huuhdiin erh, huuhdiin setgel gutral, shiljiltiin nas gej tuilshirch bgaagaas huuhduud setgeliin tenheegui,uhaan muutai har amia hicheesen humuujilgui bolood bga yum bolob uu mongol huuhded ulamjlalt humuujuuleh arga l tohiromjtoi

    • zochin (April 14, 2017 7:45:22 pm )

      heterhii ih huuhdiin erh, huuhdiin setgel gutral, shiljiltiin nas gej tuilshirch bgaagaas huuhduud setgeliin tenheegui,uhaan muutai har amia hicheesen humuujilgui bolood bga yum bolob uu mongol huuhded ulamjlalt humuujuuleh arga l tohiromjtoi

    • Zochin (April 14, 2017 10:28:11 pm )

      Etseg eh niigem hamgiin IH buruutai.huuuhediiin erh hamgiin turuuund bdg bhad manaid hamgiin suuuld bdg.

  • Anonymous (April 14, 2017 7:47:35 pm )

    Ер нь ирээдүйн нөхрөө сонгохдоо эцгий нь хар, эхнэрээ сонгохдоо эхийг нь харж шинж гэж үнэн үг шүү. Эцэг архичин хартай эхнэрээ зоддог агсан байвал хүү бас тийм, эх нь ажилгүй бохир заваан хоол ч хийж чадахгүй арчаагүй бол охин нь бас л тиймэрхүү. Ерөнхийдөө энэ нь 80% ийн магадлалтай гэхийн билээ

  • Anonymous (April 14, 2017 7:50:25 pm )

    Uvuu ni arhichin har ihtei avgaidaa gar hurdeg bsan bol nuhur chin tiim l bga, odo tanaih hvvtei bol hvv chin ireeduid uvuu, aav 2 iihoo shiiriig hataah tiim l hun bolno. Tsusan dah udmiin muuhai heden uedee arilahgui urgeljildeg. Ur huuhdee zuv hhmuujuuleh ni chuhal yalanguya huud nartai ail!!!

  • zochin (April 14, 2017 8:20:08 pm )

    Гадны улс орнуудыг дуурайж сэтгэлийн хөөрлөөр ЦААЗЫН ЯЛГҮЙ болгосноос гэмт хэрэг тэр тусмаа хүн амины хэрэг арай дэндлээ.Хэрэлдээд суугаад байхаар хууль тогтоомжоо эргэн харж хуулийг чангатгах хэрэгтэй.

  • mvbbm (April 16, 2017 1:18:19 pm )

    hunii ami ter tusma tursun etsgee hunuunu gedeg sanand bagtamgui.ynz buriin huchin zuils bsn bhlda

antalya rent a car