antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Apr 14, 2017 65 comments

Ц.Нямдоржид холбогдох тагнуулын гэх хэргийг шалгахыг ТЕГ-аас шаардлаа

нийтлэсэн Admin

Хошууч генерал Ж.Баатар УИХ-ын дэд дарга Ц.Нямдоржийг Хятадын тусгай албатай холбоотой гэх асуудлыг дахин хэлж яриад байгаа. Тэгвэл “Уламжлалт тусгаар тогтнол” холбооноос  Ц.Нямдоржтой холбоотой асуудлыг шалгаж, тогтоох ёстой гэсэн асуудлаар ТЕГ-т өчигдөр албан бичиг хүргүүллээ. Тэд албан бичиг хүргүүлэхээсээ өмнө хэвлэлийнхэнд мэдээлэл хийсэн юм. “Уламжлалт тусгаар тогтнол” холбооны нарийн бичгийн дарга З.Дүүрэнбилэг хэлэхдээ  “Манай холбоо 2012 оны гуравдугаар сард байгуулагдсан. Улсын аюулгүй байдалд нөлөөлж буй хүчин зүйл, түүнээс хамгаалах асуудлаар  судалгаа шинжилгээ хийдэг. Мөн аюулаас хамгаалах  байгууллагад ажиллаж байгаад чөлөөндөө гарсан ахмад гишүүдийнхээ эрх ашгийг хамгаалах талаар ажиллаж байдаг байгууллага юм. Өнөөдөр хэвлэлийн бага хурал хийх болсон явдал бол ТЕГ-т шаардлага хүргүүлж байгаатай холбоотой.  Шаардлагын маань утга бол УИХ-ын гишүүн, УИХ-ын дэд дарга Ц.Нямдожтой холбоотой тагнуулын гэх хэргийг шалгаж тогтоож өгөөч гэж байгаа юм.

 Ц.Нямдоржтой холбоотой яригдаж байгаа энэ асуудал бол ноцтой асуудал юм.

Үндэсний аюулгүй байдалд нөлөөлөх, төрийн эсрэг гэмт хэрэгт холбогдох том ноцтой асуудал учраас үүн дээр чимээгүй байж болохгүй юмаа гэсэн санаагаар асуудлыг  гаргаж ирж тавьж байгаа юмаа. Тухайн үедээ УАХБ-ыг удирдаж байсан хошууч генерал Ж.Баатар гэж хүн бий. Тэр хүн Ц.Нямдоржтой холбоотой тагнуулын гэх хэргийг 2000 оноос эхэлж тавьсан байдаг юм. Төдийгөөс өдийг хүртэл 17 жил өнгөрчихжээ. 17 жил өнгөрөхөд тусгайлсан чиг үүргийн байгууллага шалгах ёстой тагнуулын байгууллага маань үүнийг шалгасангүй.

Зөвхөн энэ 17 жилийн хугацаанд тагнуулын байгууллагын удирдлагыг 7-8 удаа  сольсон байдаг юм. Ялангуяа сүүлийн 2012-2016 оны Засгийн газрын үед энэ байгууллагын удирдлагыг 3 удаа сольсон байдаг юм.  4 жилийн хугацаанд шүү дээ. Гэхмэтчилэн ийм олон шалтгаанаас үүдээд 17 жил болчихжээ. Одоогийн тагнуулын байгууллагын удирдлагыг энэ асуудал дээр нэлээн анхаарал тавьж ажиллаач ээ, хүч тавиач ээ гэсэн үүднээс  шаардлагыг гаргаж ирж байгаа юмаа.

2000 онд Ж.Баатар генералд  эрүүгийн хэрэг үүсгэчихсэн байдаг юм.Хүний нэр төрийг гутаан доромжилсон, улсын нууцыг задруулсан гэдэг байдлаар. Шалгагдаж  байсан хүн маань эргүүлээд шүүхэд өгсөн байдаг юм. Тэгээд  Ж.Баатар генералд  бусдын нэр хүндийг гутаан доромжилсон, нууц задалсан гэдэг байдлаар 7 жилийн ял өгсөн байдаг юм.

Ялаа эдэлчихээд гарч ирээд манай хүн дахиад энэ асуудлыг сөхөж тавьсан байдаг юм. Дахиад энэ асуудлыг 2010 онд тавьсан байдаг юм. 2010 оноос хойш чимээгүй дарагдаж  явсаар байгаад өнөөдрийг хүрч байгаа юм. 2017 оны 3 сарын 31- нд Ж.Баатар генералын бичсэн зүйл цацагдлаа шүү дээ. Нөхрийг тухайн цаг үед байгууллагыг удирдаад явж байхад бид  командад нь явж байсан хүмүүс.Удирдлагад нь явж байсан хүмүүс. Ж.Баатар генерал яагаад энийг байн байн гаргаж ирж тавиад байна вэ гэдэгт анхаарч эргэж  материалуудыг сөхөж үзсэн юм. Тэгээд үзэхээр их сонирхолтой асуудлууд босч ирж байгаа юм л даа. Байгууллагын удирдлагыг 17 жилийн хугацаанд олон удаа сольсноос болоод асуудлыг шалгаж чадаагүй амжаагүй байж болох юм. Нөгөө талаар улстөрийн өндөр албан тушаалтангууд зориудаар дарж өгсөн ийм асуудал байсан болов уу л гэж бодоод байгаа юм.

Тэгэхээр зэрэг би үүнийг ямар нэг нөлөөлөлд авталгүйгээр шалгаач гэж ТЕГ-ын дарга хошууч, генерал Б.Хурцаас хүсч байгаа юм. Шаардаж байгаа юм. 31-нээс хойш хэвлэл мэдээллээр гарсан мэдээллүүд дээр судалгаа анализ хийгээд үзэхэд энэ дээр нөлөөлөл байх магадлал их өндөр харагдаад байгаа.  Бид шаардлага дээрээ дурдсан лдаа. Яагаад нөлөөлөл байна вэ гэхээр сүүлийн 2005 оноос хойш батлагдаж байгаа хуулиудыг  90-н  онд батлагдаж байсан хуулиудтай харьцуулаад үзэхээр сүүлд  батлагдаж байгаа хуулиудын дагуу бол  Монголын хөрөнгө гадагшаа урсаад байдаг. Монголдоо орж ирдэггүй. Энэ нөхцлийг суурийг бүр тавиад өгчихжээ.

Тэгэхээр энэ хуулийг боловсруулж, баталж байсан ажлын хэсэгт ажиллаж байсан гишүүдийн үйл ажиллагаа зэрэг нь  УИХ-ын тамгын газрын архивт  протоколоороо байж байгаа.  Тэдгээрт анализ хийгээч ээ. Ямар ямар хүмүүс идэвхтэй оролцоод байгаа юм бэ? Зөвхөн 31-нээс хойш хийсэн бидний үнэлгээ дүгнэлтээр Ц.Нямдоржтой холбоотой 4 факт гаргаж ирсэн байгаа.

Төрөөс төмөр замын талаар баримтлах бодлого нэгэнт гарчихсан байсан. 2008 онд гарсан байдаг юм. ҮАБЗ-ийн зөвлөмжтэй байхад нарийн царигийн төмөр зам тавиулах асуудлыг Ц.Нямдорж тэргүүтэй УИХ-ын гишүүд нэг хэсэг гүйгээд бараагүй ээ. Энийг уухайлан дэмжиж явсан хүн баримтаараа бий.  УИХ-ын  тамгын газрын архив дахь протоколд  тусгагдсан явж байгаа. Барих нь зүйтэй, барих нь зайлшүй гээд хэлж ярьж байсан нь бий.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн шинэчилсэн найруулсан төслөөр Монголын тусгай албадыг ямар ч ажиллах нөхцөлгүй төсөл санаачлан зүтгүүлж байсан хэсэг гишүүдийн дотор Ц.Нямдоржийн нэр цохиж л явсан. Та нар санаж байгаа бол өнгөрсөн жилийн 2015 оны 8 дугаар сард Өршөөлийн хууль батлагдсан шүү дээ. Өршөөлийн хуулийн дараагаар Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг задлаад хоёр сонин хууль болгосон. Манай хүн энэ хуулийг задлаад явж байсан фактууд нь байна.

Хамгийн сүүлд Хилийн тухай хууль байна. Шинэчлэн найруулсан хуулийг батлах үед Ц.Нямдоржийн бүр өөрийнх нь хэлж байсан үг байна. Би Хууль зүйн сайд байхдаа хилийн цэргийг хилийн цагдаа болгох гэж олон жил бодож яваа юмаа. Одоо энийгээ биелүүлье ээ гэдэг байдлаар хэлж байсан байдаг. Тэгээд олон нийтийн эсэргүүцэл, эх орноо тусгаар тогтнолоо гэж бодож явдаг хэсэг гишүүдийн дэмжлэгтэйгээр энэ асуудал унасан, батлагдаагүй.

Эрүүгийн байцаан шийтгэх тухай хууль дээр манай холбоо  цагдаагийн нэлээн олон ахмад ажилтнуудтай  нийлээд хурал хийж байсан. ТВ9 телевизийн хэвлэлийн байранд. Ийм байдлаар олон түмний эсэргүүцэлтэй тулгараад асуудлууд нь унаж байсан юм.

2 дугаарт аливаа батлагдаж байгаа хуулиуд дээр гадны нөлөөллүүд асар их байна. Нөлөөллүүд нь сүүлийн үед илэрхий мэдэгддэг болсон. Ялангуяа 2014 онд шинэчилсэн найруулга нь батлагдсан Газрын тосны тухай хууль бий. Байнгын хорооны дарга Б.Гарамгайбаатарын захирамжаар гурван хүнтэй ажлын хэсэг байгуулаад өөрөө ажлын хэсэгт  ахлагчаар нь ороод  Газрын тосны тухай хуулийн шинэчилсэн найруулгыг батлуулсан байдаг юм. Гэтэл Х.Болорчулуун гишүүн тэр хуулийг өөрөө санаачлаад, ажлын хэсгийг 12 хүний бүрэлдхүүнтэйгээр байгуулаад ажиллаж байхад, давхар 3 хүнтэй ажлын хэсэг байгуулсан. Тэгээд Ц.Нямдоржоор ахлуулсан гурван хүнтэй ажлын хэсгийн шинэчлэн найруулсан төслөөр л хуулийг батласан шүү  дээ. Тэр хууль нь ямар учиртай байсан бэ гэхээр ерөөсөө л  Монголын талын ноогдол ашиг авах хэмжээ хязгаарлагдсан, багассан. Ийм л хууль болсон. Энэ хуулийн цаана хятадын эрх ашиг явж байгаа шүү дээ. Газрын тосыг хятадын компаниуд л хайгуул хийж, олборлолт явуулж байгаа. Хятадын талын эрх ашиг илүү өндөр гараад явчихсан.

Гэтэл манай хүн бол 90- оноос хойш Хятадын тусгай албанд элссэн гэх асуудалд орооцолдоод өдийг хүртэл явж байгаа. Нэг талд шийдээгүй.  Энэ асуудлыг баримтжуулаад гаргаад ирсэн, тэр байгууллагыг удирдаад явж байсан хүн эргээд өөрөө буруутан болоод явсан. Тэгэхээр үүнийг “за нэг тийм юм болж байсан юм” гээд хаямааргүй байна. Манай байгууллага бол Аюулаас хамгаалах тагнуулын байгууллагад ажиллаж байгаад чөлөөндөө гарсан ахмад  ажилтнууд байдгийн хувьд энэ асуудлыг зүгээр орхихгүй ээ.” гэсэн юм.

Эх сурвалж: Шуурхай.мн


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

65 Comments

  • зочин (April 14, 2017 11:42:28 am )

    энэ хүн зөв бичжээ ингэж эх орноо бодсон олон байвал сайн байна бид нар хэт туилшардаг тэр хүнииг шудрга гэж хэн зарлав тэр хүнии хамсаатангууд тэгээд сайн тунгана биз энэ хүнээс болж олон хүн нэр төр унсан шүү дургүй хүнээ яачац унгна шүү дээ өрөө үлдээд байгаа энэ хүныг дэмждэг бүлэг байгаа сайн шалгана биз дээ

    • Зочин (April 14, 2017 10:21:33 pm )

      Ц.Нямлоржийг намнах, дуугүй болгох гэсэн ээлжит жүжиг. Өөрсдөө чирэгдэж үхэв. Баатар өөрөө унасан шүү дээ. Төрийн нууц задруулсан хэргээр шоронд ороод үхэнгээ алдаад гарч ирсэн. Ер нь Монголын төр Баатараас генерал цолыг нь шууд хураах хэрэгтэй. Монгол улсын төрийн нууцыг задруулсан хүн шүү дээ.

      • Anonymous (April 14, 2017 11:21:20 pm )

        Ямар нууц Нямдоржийг тагнуул байсан уу

      • Anonymous (April 16, 2017 9:33:43 am )

        Нямдорж гуай таньд ажил амьдралын эрч хүч бэлэглье тань шиг шударга хүн ховор энэ хүмүүс их айж байна та бууж өгч болохгүй ард түмэн гэж асаалттай танк таны ард байгаа … ернь хүмүүс таны талд шүү энэ хүмүүс шиг ямар нэгэн хэвлэл мэдээлэлд сэтгэл зүрхээ хүргэж чадахгүй шудрга үнэнийг хүссэн мянга мянган ард иргэдийн төлөөлөл

    • soo (April 15, 2017 2:56:00 am )

      bitgii shantar bitgii uhar vnen vg hezeed ch vned orno demjej bn baganuur 2-r horoo

    • soo (April 15, 2017 3:08:05 am )

      TA AMARAACH ESVEL TOLGOINDOO CHIP SUULGAACH MEDREL CHIN GVISTEHGVI BAIGAA YM BISHVV

  • Иргэн (April 14, 2017 11:53:50 am )

    Хятадын талын тагнуулын нөхөд ХЗ-н дэд сайд зэрэг өндөр албаны хүнтэй танилцуулж өгөөё бид бүх зардлыг дааж Бээжинд 1 сар хүртэл хугацаагаар урьж ирүүлье г.м. хүсэлтийн дагуу Нямдорж Бээжинд олон удаа явсан тул ТТГ-аас түүнийг нууцаар тагнасан хүний маш нууц илтгэл Нэтэд саяхан тавигдсан. Энэ асуудлыг шалгасан ТТГ-ын дарга генералыг Нямдорж шоронд 7 жил хорьж амыг нь тагласан юм билээ. Цаашлаад Дорнодын нефть энэ тэр гээд олон асуудал байгаа юм бна. Сайн шалгах хэрэгтэй

  • Anonymous (April 14, 2017 11:54:37 am )

    Төрийн бус байгууллагууд гэж нэг худлаа шантааж хийж мөнгө олох гэсэн амьдрах арга хэрэгслээ болгосн юмнууд байх юм аа. Одоо тэр хүүхдийн эрх гэж хий худлаа ярьсань эмэгтэйчүүдийн гэсэн ямар олон төрийн бус байгууллага байдаг юм бэ. Хий худлаа үндэслэлгүй юм чалчихаа боль хийх ажлаа хийгээд тэтгэвэртээ гарсан бол худлаа ажил ярьж би мундаг гэж гүйхээ боль. Цагийн юм цагтаа, тэр хийж бүтээх үедээ л хийх юмаа хийдэг бай.

  • Зочин (April 14, 2017 12:15:41 pm )

    Цав цагаан толгойлчихоод иймэрхүү новшнууд мөрөөрөө тонилж болдоггүй юм байх даа.

  • зочин (April 14, 2017 12:34:22 pm )

    Энэ ч нэг юм болох нь боллоо доо. Хүний хийж байгаа үйлдэл хэлж байгаа үг нь өөрийг нь тодорхойлоод байдаг даа. Тусгай албаны хүмүүст байтугай энгийн нүдээр харахад мэдрэгдээд байсан шүү.

  • ЭБЭ ШЭЭС НЬ ГООЖЛОО (April 14, 2017 12:39:04 pm )

    НЯМДОРЖИЙГ ЕРӨНХИЙЛӨГЧ БОЛЧИХВИЙ ГЭЭД ЭЛБЭГЭЭГИЙН ШЭЭС САВИРЧ БАЙНАА

    • Зочин (April 14, 2017 10:18:37 pm )

      Ц.Нямдоржийг энэ нэг тагнуулын асуудлаар унагаах гэж их л зүтгэх юм даа. Новшнууд хэний гар хөл нь тодорхой доо.

      • орд (April 15, 2017 5:45:27 pm )

        бас нэг хятадын тагнуул

  • Zochin (April 14, 2017 1:18:12 pm )

    Unen ugtei Nyamdorjiig erunhuulegch bolchihbii geed zarim humuus shees aldahnee.Hudlaa yarisan ene olon turiin bus baiguullaga yamar heregtei yum.Tetgewert garsan hugshud sanaa amar heden jil amidarch baigaad burhaniihaa orond yawbal deer busuu

  • харамсаж байна (April 14, 2017 1:33:22 pm )

    Ёстой ноцтой асуудлыг хөндсөн байна. Нөгөө европоос хүн хулгайлдаг нөхөр монгол улсынхаа эрх ашгийн төлөө ажлах ёстойсон. Нам болон элбэгдоржийн төлөө хэмээн гүйгээд байж болохгүй дээ. Төрийн ажил ээлжтэй, ерөнхийлөгч удахгүй сайхан ярьсаар явна даа. Шударга хүн ерөнхийлөгч болоосой. Монгол нэг л биш боллооо

  • ЗӨВ (April 14, 2017 1:57:32 pm )

    ХУРЦАА ЭБИГ БУУХААР ЧИ БУУЖ ТААРАА ТИЙМД ОДОО НААДХАА ШАЛГААД ҮНЭНИЙГ ТОГТООГООД ӨГДӨӨ

  • Anonymous (April 14, 2017 2:14:33 pm )

    Elbegdorjiin yavuulga iim l muuhai braa shuu dee. Mongoliin ard tumen erenhiilegchiin songuuliig mash zuv shudargaraar yavuulga, mongoloo gesen setgeltei, shudarga, shunalgui, eh oronch, medleg bolvcroogui, buhl talaaraa tegsh huniig songooroi. Tegehgui bol mongol sunuhud belen bolson. Mongoliin ard tumen luivarchidtai sain temts. 3 say huntei Uls ulsuh eysgui

  • Y (April 14, 2017 2:25:37 pm )

    Elbegdorjoo Chi sohor uu?Mongoliin ard tumen chamd mun bus chinii baiguulsan ardchilal d
    hezeenii mash muu geed dun tavchihsan .Chi youch hiigiid nemergui ard mumen bid chamd bolson tanai ardchilaliinhand huurtahgui. Mongoliin ard tumen bid zuv songoltoo hiih bol no

  • Anonymous (April 14, 2017 2:33:53 pm )

    Энэ бол газрын наймаачин М.Энхболдын хийж байгаа ажил. МАН-хан Нямдоржийг ерөнхийлөгчийн сонгуульд сойх болсонтой холбоотой. Жинхэнэ М.Энхболд хужаа шүү дээ…

  • Zochin (April 14, 2017 3:59:01 pm )

    UMHII XYATADIIN GAR HUL TAGNUUL BOLJ EH ORON ARD TUMNIIHEE TUSGAAR TOGTNOLIIG UURIIN ERH ASHGAAS DOOGUUR TAVIJ EH ORON ARD TUMNEESEE URVASAN HULGAICH IH MEDEGCH UURIINHUN NI URVAGCH BOLOHIIG MEDRUULEH TUSAM HUDLAA SENSAATS GARGADAG SHORON ZANTAI Ene UMHII MENGET URVAGCHIIG HEDII BOLTOL BAILGAJ ARD TUMEN EH ORNOO DOROMJLUULAH YAW BE?Ene URVAGCHIIG HURDAN TURUUS ZAILUULTSGAAYA.EH ORON ARD TUMNIIHEE TUSIIN TULD HYATADIIN GAR HUL URVAGCHDAAS EH ORNOO HAMGAALAYA.

  • иргэн (April 14, 2017 4:30:41 pm )

    Хов ярьдаг хоосонбилэг

  • zochin (April 14, 2017 5:11:36 pm )

    mongo avch dee ene nuhur

  • Зочин (April 14, 2017 5:26:15 pm )

    17 жил дарж байснаа одоо сонгуулийн өмнө гаргаж ирж байгааг нь харахад дээрээс шидсэн чулуу бололтой.

  • зочин (April 14, 2017 5:48:51 pm )

    Нямкаг ерөнхийлөгчид дэвших нь гээд төр намын томчууд, хууль тагнуулын байгууллагад албан тушаалаараа мөнгө олож байсан нөхдүүд шээс нь гоожих нь кккккккк

  • зочин (April 14, 2017 6:03:31 pm )

    ЭНЭ 49-ийнхөн, М.Энхболд, З.Энхболд нарын явуулга уу. энэ хэвлэлийн хуралд орсон нөхөд овоо хөлс авсан юм болов уу

  • зочин (April 14, 2017 6:05:31 pm )

    Баатар чинь бусдын доромжлож гутаадаг хүн учраас ял авсан юм байна . тэгээд хашрахгүй бас л Нямдоржийг гутаах арга хийж байна даа Хо Хо Хо

  • Хөөрхийдөө (April 14, 2017 6:49:54 pm )

    За хэдэн зүйлийг дурдахгүй бол ер нь болохгүйн. Энэ хэдэн тэтвэртээ гарсан дэд хурандаа нар мөрөөрөө тэтгэвэрээ аваад чимээгүй байж болдоггүй юм уу ингэж худлаа Үндэсний аюулгүй байдал гэсэн нэрийн дор ард иргэдийг талцуулж байхаар. Ийм мэт Үндэсний аюулгүй байдалтай холбоотой, ялангуяа гадаадын тагнуул энэ тэрээ гэсэн хэргийг зүгээр л хэвлэл мэдээлэлийн сувгыг ашиглаад ард түмэнд хэлээд асуудлыг шийдэх үү? Эдгээр хүмүүс л олон нийьтэд хэлэхгүй бол Монголын тагнуулын байгууллага ажиллахгүй юм байна л даа. Үнэндээ хэдэн төгрөгнөөс болж хөгшин, залуугүй сайхан жүжигчид, алиалагч нар болжээ. Энэ хэдэн ахмадуудыг өрөвдөж байна.

  • Хөх чоно (April 14, 2017 8:34:45 pm )

    Үнэн худал хар цагаанаараа ялгарах цаг болсоон Монголын эсрэг үйлдэл хийсэн хэнийг ч битгий өршөө…Тийм л сайн хүн юм бол бидний амьдралыг дээш нь татахгүй яасан юм… Бодит өнөөгийн амьдралтайгаа уялдуулж эрх баригч нарт дүн тавь…

  • mgl (April 14, 2017 10:04:28 pm )

    zuv sain shalga

  • Го (April 14, 2017 10:14:48 pm )

    Дүүрэнбилэг худалдагдах хүн биш ээ. Муусайн Хятадууд үнэхээр төрд зоолчихоод байгаа нь үнэн шүү дээ

  • Оогий (April 14, 2017 10:17:55 pm )

    Энэ хүн надад угаасаа их ноотой санагддаг..шалгасан нь дээр

  • Зочин (April 15, 2017 1:11:22 am )

    Нямдоржийг ерөнхийлөгч болчихвол асар том эрх ашиг, идэж уусан авсан завшсан бүх юм нь ил гарах учраас амь тавих нь аргагүй л юм. Энэ улс төрд мөнхийн дайсан өөртөө шударга үнэний төлөө бэлддэг цор ганц улс төрч юм ш дээ, бүү март мартвал сөнөнө гэж үг байдаг даа ард түмэн минь!!!!!!!!!!

  • Зочин (April 15, 2017 1:23:00 am )

    Энэ хүн ерөнхийлөгчид дэвших санаатай байсан бол, Эрдэнэтийн асуудлаар, Зоригийн хэргийн талаар нүсэр том бүлэглэлийн эсрэг зогсох ямар хэрэгтэйн, ард түмэнд хэрэгтэй учраас, зөв юмны талд баттай зогсдог учраас л ийм алхам хийж байгаа ш дээ, Нямдоржийн хажууд бусад ерөнхийлөгчид горилогчид юу ч биш хүүхэлдэй нар л юм ш дээ

  • Moogii (April 15, 2017 1:44:16 am )

    Shalgaad gemtei gemguig n todtoogood shiitegvel shiitgeed shanaval shagnaach nootoi bolohoor halguulahgui geed shees n goijij baigaa bizdee! Nogoo olon hujaanuud n hamgaalaad boon komment! !!!

  • halh (April 15, 2017 5:48:08 am )

    Mongoliin toriin ordon erliiz hurliiz baga yastanguud Hyatadiin tagnuul turshuululudiin selguutsej duraaraa tuilj zaganadag gazar bish Mongol undesten sonoj mohoshgui ard tumen shuu toriin tamga barisan eson shidiin amitad tor zasagaas burmoson zailj dald ortsgoo

  • зочин (April 15, 2017 6:08:08 am )

    БААТАР ЧИ ТЭР ҮЕД МИНИЙ ААВ ШИГ БАЙЖ ЧАДАВ УУ ӨӨРИЙХӨӨ НЭР ТӨРИЙГ ЭХНЭР ХҮҮХЭДЭЭ ҮЛ ТООЖ ЭХ ОРНОО ХАМГААЛЖ ЧАДАЖ БАЙВ УУ? НИЙГМИЙГ ХАМГААЛАХ ЯАМ ГЭЖ БАЙЛАА ОДОО ТАГНУУЛ ОЛОХ ЯАМ БОЛОЛТОЙ ХЭН МЭДЛЭЭ ХУУЧЛУУЛ МЭДАХ БАЙХ

  • зочин (April 15, 2017 8:53:36 am )

    Нямдорж дандаа монголчуудыг хагаралдуулж байдаг ш дээ энэ хунийг шалгах хэрэгтэй ш дээ олон жил тагнуул гэж яригдлаа яагаад шалгаад эцэслэж болдоггуй юм бэ

  • zochin (April 15, 2017 9:28:38 am )

    ene hun shal sogtuu baaaa

  • zochin (April 15, 2017 9:33:50 am )

    ene hun shal sogtuu baaaa.

  • Зочин (April 15, 2017 9:47:02 am )

    Яг л гадаадын тагнуул байж харагдаад гэж …… Хэн ч. ийм юманд унэмшихгуй шуу дээ

  • Anonymous (April 15, 2017 10:03:56 am )

    vnen xezeed yalna

  • ан-ЫНАХМАД (April 15, 2017 10:08:21 am )

    Байдал бүр утгагүй, харин ч улсын аюулгүй байдалд хортой нөлөөлөх хэлбэрт шилжих нь Одоо Элбэгдорж гуай элдэв явуулга хийсээр 8 жилийг ардаа үлдээхдээ өөрийнхөө тухай тун тааруухан дурсамж үлдээж байнадаа Өөрийнхөө эрх ашгийг Та АН-ынхаа эрх ашгаас дээгүүр тавьж МАН-тай Хуйвалдаж 65 суудал авахуулсан алдаагаа бас л ойлгоогүй,одоо МАН-тайгаа үзээд бүр бантанг хутгалаалдаа.Юун тагнуул,Зорилгодоо хүрэхийн тулд юуч хийхээс буцахгүй. гэж байгаа юм бишүү Тэгээд ёстой нууц задруулах

  • zoCHIN (April 15, 2017 10:25:03 am )

    hEREV hUDAL HEREG TULGAVAL nYAMDORJIIN TULUU uvs TER CHIGEEREE DAIND OROH BLGUI DEE. nISLEL ZA TEGEED mONGOL ORON DAYAR JAGSAAL BOLOH VII DEE. hUDLAA GEDEG NI UGAASAA ILT YUM BN SH DE. eNHBAYRIIG ONGOTSOOR NOM ZUUSUN ZOCHID BUUDA;L AVSAB GEJ YAL TULGADAG SHIG! KKK oDOO BOLICHIHVOL YASIIN BE??

  • Гана (April 15, 2017 12:40:14 pm )

    Ардчилал гэдэг ч сайхан юмаа.Дургүй хүргэсэн хэнийг ч Хятадын тагнуул,хорлон сүйтгэгч,эрлийз хурлийзаар нь цоллож,нэр төрийг нь гутаадаг. Муу юм бүхнийг Хятадтай холбодог энэ хогийн сэтгэлгээнээсээ хэзээ бид салах юм бэ? Дэлхийн улс төр,эдийн засгийн бодлогыг тодорхойлж байгаа өмнөд хөршөө байнга муулснаараа чи эх оронч болохгүй.Зааны өөдөөс, өчүүхэн хав нохой хуцахтай адил юм шүүдээ. Тэгээд ч түүгээр явсан гайг үүгээр дуудав гэгчээр хэрээ мэдэхгүй хэнхэлзсэн иймэрхүү эрүүл балай нь мэдэгдэхгүй амьтадыг хараад жигших сэтгэл төрөх юм.

  • ззочин (April 15, 2017 1:16:15 pm )

    хятадиин эрлиизүүд өмөөрч сүйд болжээ бид иим хүнээр төрөө удардуулаад ч яваж байна шүү дээ манайд хужаагиин эрлизүүд олон байгаа шүү дээ Нямдорож Элбэгээрүү их дайраад байдаг юм иим учиртай юм байна л даа төрд шудрга хүмүүсииг арилагах зорлгоор ингдэг юм байна манай төрд ажилдаг шудрга хүмүүс их хэчүү ажилаад байх шиг байдаг юм иим учиртай юм байна ардчилиихан бол бүр хэчүү ажилдаг бүх муу юмаа чихнэ ахиж гархгүй болгоод өөоснөө төрд гараад өөриихөө ажилгааг явуулах явуулах сонирхолтой юм байна

  • ГАННА (April 15, 2017 2:45:04 pm )

    НЯМДОРЖ ДАРГА БОЛ МОНГОЛ ТӨРИЙН ТӨЛӨӨ ЛУГАРЧ БАЙГАА ХҮН ТА БИТГИЙ ШАНТАР ТАНЫГ ДУУГҮЙ БОЛГОХ ГЭСЭН БҮЛЭГ ХҮМҮҮСИЙН ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙГАА АЖИЛЛАГАА. МОНГОЛЫН АРД ТҮМЭН ТАНЫ ТАЛД ШҮҮ

    • орд (April 15, 2017 5:39:54 pm )

      Тагнуул хулгайчууд тэгж ажилладаг юм шүү дээ,

  • Нямдоржийг дэмжигч нар (April 15, 2017 2:46:46 pm )

    Нямдорж шиг шударга хүн алга даа

  • орд (April 15, 2017 5:37:15 pm )

    Нямдорж хуурамч эх оронч багаар халхавч хийсэн маш сэжиг бүхий этгээд өөр олон газрын тагнуул гэж хэлвэл би лав итгэнэ. Бас ямарч ёс суртахуунгүй хүн өөр улс оронд бол аль хэдийнээ өөрөө огцорсон байх учиртай.Хятадын тагнуул биш гэсэн ямар нэг хариулт одоо болтол гараагүй. Гэхдээ Монголын төрд Хятадын тагнуул 20 иод жил ажилласан нь үнэн.Бид тагнуул,хулгайчуудаа цэгцэлэх бүү хэл улам өөд нь татаад байдаг үнэн мунхаг ард түмэн.

  • Шалгуулая (April 15, 2017 6:40:57 pm )

    Нямдорж хуулийн нэр барьж маш их бохир ажил хийдэг өөрийн Увс нутгийн Эрдэнээ захиралтай хуйвалдаж Эрдэнэдэт их хэмжээний шахаа хийсэн гээд булай нь илэрсэн, одоо Хятадын нууц албанд хүчин зүтгэсэн нь илэрч бна. Бас Дорнодын их талыг там болгож буй хятадын нефть олборлогчдод дэмжлэг үзүүлж байгаа болон хуулиар эх орныхоо эрх ашгийн эсрэг хийж буй бохир ажлуудын тухай “Шударга дүр эсгэсэн нөхрийг Сошиалаар их бичигдэж бна Иймд АТГ, ТЕГ ЦЕГ сайн шалнах нь зөв, дэмжиж бна.

  • Зочин (April 15, 2017 7:49:58 pm )

    Энэ их сэжигтэй нөхөр шүү!!! Эрдэнэтэд шахаа хийж байсан хүнд ямар юмных нь ёс зүй байхав дээ. Шударга царайлж, хоньны арьс нөмөрсөн чоно.Шалгасан шиг шалгаж үнэн нүүр цараг нь илчлэх хэрэгтэй.

  • zochin (April 15, 2017 10:13:54 pm )

    Mongol gutlaa chirsen urid gazart olon jil nuutsaar ajillasan hunee ene habar erunhiilugchid songiildoo tegbel ingej yaduu amidrahgui neg muj uls ni bolood amar saihandaa jargiidaa

  • Anonymous (April 16, 2017 2:39:40 am )

    Нямдорж энгийн бидэнд ч анзаарагдаа байдаг юм. Ямар ч байсан монголыг талцуулах, яс хаях байдал суулий уед гаарч байгаа. Заавал ТЕГ шалгаж Баатар генралийг хохиролгуй болгох, унэн зевийг тогтоох шаардлагатай шуу. Тагнуулын байгууллагаас зугатааж их хурлын гишуун болдог нь унэн. Тийм шударга юм бол Элбэгдорж шиг еерее гишуунээсээ татгалзаад яваад очилдоо. Ингэж чадахгуй л дээ.

  • Anonymous (April 16, 2017 2:47:26 am )

    Их зев зуйл бичижээ. Нямдоржийн маскыг хуулж унэн цариаг илчлэх хэрэгтэй.Хятадын тагнуул, тэдэнд уйлчилдэг нь байнга харагддаг.

  • Монголын шударга иргэд (April 16, 2017 2:58:48 am )

    Нямдоржийг ТЕГ-т шалгуул. Одоо болтол тагнуулаа хйисээр бна. Монголын шударга бухнийг устгана.Их хурлын хэруул нямдоржоос гардаг. Монгол энэ хунээс салвал тайван болно шуу. Энэ унэн.

  • Anonymous (April 16, 2017 7:32:24 am )

    Хөх чоно (April 14, 2017 8:34:45 pm )

    Үнэн худал хар цагаанаараа ялгарах цаг болсоон Монголын эсрэг үйлдэл хийсэн хэнийг ч битгий өршөө…Тийм л сайн хүн юм бол бидний амьдралыг дээш нь татахгүй яасан юм… Бодит өнөөгийн амьдралтайгаа уялдуулж эрх баригч нарт дүн тавь…
    Re

  • зочин (April 16, 2017 9:45:23 am )

    Нямдорж гуай таньд уугуул нутгын ард иргэдийн өмнөөс эрч хүч бэлэглье та хүчтэй байна хүмүүс айж байн энэ хүмүүс шиг сэтгэл зүрхээ илчилж чадахгүй 1000 1000 н ард иргэдийн дуу хоолой болж таны ард ард түмэн гэж асаалттай танк явдагыг санаарай хүчтэй байгаарай үнэн заавал ялах болно

  • Зочин (April 16, 2017 12:56:53 pm )

    Нямдоржийг юу ч гэж хэлж болно. Үнэний төлөө дуугарч байгаа хүнээ барьж зооголдог нь манай дээдсийн ертөнцийн араншин. Дээр энэ хүн шиг дуугарч байгаа гөлөг ч алга. Эднийг харин эх орноосоо урвагчид гэвэл үнэнд нийцнэ.

  • Иргэн (April 16, 2017 9:10:05 pm )

    Нямдоржийг хужаа болоод дөрвөд цустай улс л дэмжинэ. Түүнээс биш ийм тэнэг мэдээлэлгүй халх монгол арай бхгүй биз… Байдаг бол монголын тархи хамуурчээ л гэхээс

  • Иргэн (April 16, 2017 9:13:08 pm )

    Энэ хөдөлгөөн их үнэн зүйл сөхөж .. . Үнэн худлыг одоо шүүх хэрэгтэй…дэндүү удаж бна. Эд улсын минь сөнөөх гэж яарах нь учиртай шүү. Үнэнд гүйцэгдсэнээс монгол төр үгүй болох нь эдэнд хэрэгтэй..

  • Иргэн (April 16, 2017 9:14:23 pm )

    МУУСАЙН ДӨРВӨДҮҮД ХУЖААГААС ЯЛГААГҮЙ. ЭДЭНД ЭХ ОРОН БАЙХГҮЙ…ГАШУУН ҮНЭН Ш ДЭЭ…

  • бор (April 18, 2017 1:31:53 am )

    Нямдоржийг сайн мэдэхгуйл дээ гэхдээ хэлж ярьж байгаагийн узэж сонсож байхад их тийм нохой зантай хун шиг санагддаг еереегее шударга гэж боддог бол хусэлт гаргаад л шалгуулчих хэрэгтэй шдээ

  • Unenii eich (April 18, 2017 11:45:08 am )

    shudrag hunees uhtel aij baigaa olon avilgach baigaa tednii yvuulga. Buural tolgoitoi huhud hiih tagtaa huuhgui budaatai tainii mungu oloh gej nohoitoj bndaa huurhii

  • zochin (April 18, 2017 12:40:03 pm )

    Tur,Tvmnii daisan gedegn 26 jil haragdla.kkk Shalga sain shalgaasai,shorondn hii.Nymdorj hytadaas baahan tsahilgaan sandal oruulj irj shahaa hiisen,uuriign sandal deern suulga.

  • ЗОЧИН (April 18, 2017 4:32:45 pm )

    Хоосонбилэг чи ямар үнээр бие зардаг вэ? Чи Тагнуулд ажиллаж байсныг мэдэхгүй юм бн.
    90 оны эхээр чамаг ХЦ ажиллаж байгаад хөөгдөн гарсныг мэдэх юм.Чи ҮАБ тухай юу мэддэг болоод энгэж хуцаад байгаа юм.Чиний Баатарыг мэддэг естой хуцваа

antalya rent a car