antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Apr 13, 2017 Comments are off

НААДМЫН НЭЭЛТИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААНД 850 САЯ ТӨГРӨГ ЗАРЦУУЛАХААР ТӨСӨВЛӨЖЭЭ

нийтлэсэн Admin

Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хороо өнөөдөр хуралдлаа. Тулгар төрийн 2226, Их Монгол Улсын 811, Ардын хувьсгалын 96 жилийн ойн баяр наадмыг нийт 2 тэрбум 769.9 сая төгрөгөөр зохион байгуулах тооцоо гаргажээ.

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар  наадмын төсвийг асуудлыг нэгтгэснээр Засгийн газрын хуралдаанд оруулан эцэслэн батлах юм. Энэ талаар  Шадар сайд У.Хүрэлсүх “Үндэсний их баяр наадам бол жилдээ ганц удаа  болдог Монгол түмний баяр. Тиймээс төрийнхөө их наадмыг бид сайн зохион байгуулах ёстой. Гэхдээ засаг төр мөнгө багатай байгаагийн зовлонг бас ойлгох хэрэгтэй” хэмээлээ.

Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хороонд БСШУЯ, ЗТХЯ, Нийслэлийн соёл урлагийн газар, ОБЕГ-уудаас төлөөлөл багтаж байгаа юм. Тус хорооноос бөхийн засуул нарт энгэрийн микрофон зүүлгэх зардалд 6 сая төгрөг нэмж тусгах санал оруулсаныг  наадам зохион байгуулах комисс дэмжлээ. Энэ нь бөхийн барилдааны үеэр үүсдэг зарим асуудлуудыг шийдэх боломжтой аж.

Мөн сурын харвааны талбайд жуулчдын тусгай асар барихад 55 сая төгрөг тооцоолжээ.

Энэ жилийн ойн баярын нээлтийн арга хэмжээг Төрийн соёрхолт найруулагч Б.Наранбаатар найруулахаар бөгөөд урлаг соёлын арга хэмжээний зардлыг 1.039.560 төгрөгөөр төсөвлөжээ. Үүнээс наадмын нээлт хаалтын үйл ажиллагааг зохион байгуулах зардалд 850 сая төгрөг, Улаанбаатарын үдэш  цэнгүүнийг 198 сая төгрөг, Хүй долоон худагт болдог соёлын наадмыг 25 сая төгрөгөөр  тус тус тооцсон байна. Өнгөрсөн оны баяр  наадмын соёл урлагийн арга хэмжээний нийт зардал 991 сая төгрөг байсан аж.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car