antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Apr 13, 2017 Comments are off

Бээжин Умардад үзүүлэх дарамт шахалтаа нэмэгдүүлнэ, эсвэл АНУ Пхеньянд цохилт өгнө

нийтлэсэн Admin

Солонгосын хойгийн асуудал дэлхий нийтийн анхаарлын төвд орж ирлээ. АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трампын  Умард Солонгосыг хашраах бодлого бодит биеллээ олох нь уу  хэмээн бичиж мэдээлж байна. Хэрэг явдлыг тодотговол АНУ-ын тэнгисийн цэргийн флотын довтолгооны анги Солонгосын хойгийн орчимд дөхөж очоод байгаа юм. Австрали руу чиглэж явсан цохилтын энэ ангийг Сингапурын хавьд хөвж явахад нь чиглэлээ өөрчлөн Солонгосын хойг руу явах тушаалыг командлалаас нь ням гарагт өгсөн юм. Одоогоор Солонгосын хойгийн орчимд  төвлөрүүлээд байгаа гол хүч гэвэл нисэх онгоц тээвэрлэгч 97 мянган тонн жинтэй “Карл Винсон” хөлөг онгоц бүхий дөрвөн хөлөг онгоц байгаа юм. Энэхүү “Карл Винсон” хөлөг онгоц нь цөмийн хошуу тээвэрлэгч бөгөөд Өмнөд Солонгосын Ионхап агентлагийн мэдээлснээр “Карл Винсон”-оос гадна мина тээвэрлэгч хоёр онгоц, мөн баллистик пуужинг барих чадвар бүхий удирдлагатай хөлөг онгоц хамт байгаа ажээ. Түүнчлэн Сан-Диего (Калифори/-ийн тэнгисийн цэргийн баазаас  цэргийн хоёр ч онгоцыг  ийш нь нэмж илгээгээд байна.

Харин энэ бүхний хариуд Умард Солонгосын эрх баригчид “АНУ дайн өдөөх шалтгаанаа өөрсдөө гаргалаа”  хэмээн онцлохын хамт  тус улсын Гадаад хэргийн яамны мэдэгдэлд  “АНУ-ын тэнгисийн цэргийн хөлөг онгоцууд Солонгосын хойгт ойртон ирсэн нь Хойд Солонгос руу довтлох АНУ-ын төлөвлөгөө анхаарал татах хэмжээнд хүрсэнийг илтгэж байна. АНУ-ын энэ үйлдэл нь цэргийн хүчин чадлаа нэмэгдүүлэх, цөмийн хөтөлбөрөө сайжруулах Хойд Солонгосын байр суурь зөв байсныг нотоллоо” хэмээн дурджээ. Тэд мөн  “АНУ-ын энэ үйлдэлд бүх зэвсгийн хүчин чадлаа ашиглаад хариу цохилт өгөхөд бид бэлэн” гэдгээ илэрхийлж байна.

Дональд Трамп ч Умардын асуудлаар эргэж буцсан аядуу  байр суурь баримтлахгүй гэдгээ албан бусаар нотоллоо. Тэрбээр “Хэрвээ Хятад Хойд Солонгосын асуудлыг шийдвэрлэвэл АНУ-Хятадын худалдааны хэлэлцээнд ашиг тустай гэдгийг БНХАУ-ын даргад тайлбарласан. Хойд Солонгос зөрчил үүсгэхийг эрэлхийлж байна. Хэрвээ Хятад туслахаар шйидвэл сайн байхсан. Хэрэв үгүй бол бид асуудлыг тэдэнгүйгээр дангаараа шийднэ, АНУ” хэмээн жиргэжээ. Эндээс харвал сөргөлдөгч талууд өөр өөрсдийн байр суурин дээрээ хатуу байх бололтой.

Анхаарал татаж байгаа нэг асуудал гэвэл АНУ Хятадын дээд хэмжээний уулзалтын дараахан америкчууд байлдааны хөлгөө  тийш нь илгээлээ. Үүний цаана Трамп, Си хоёрын тохироо байгаа юм биш үү гэсэн таамаглалыг ч бас зарим нэг нь бодож олоод байна.

Байдал ийм төвөгтэй болсон нөхцөлд БНСУ “хадны завсар хавчуулсан хариуны зулзага” гэдэг шиг  болно. Хоёр “бухын зодолдоон” тэдний амар тайван амьдралыг түйвээхгүй өнгөрнө гэж үгүй.  Тэр дундаа дэрэн дороо цөмийн зэвсэгтэй умард хөршийн аюул энэ улсад ямагт бодит хэмжээнд үнэлэгдэж өдийг хүрсэн.  БНСУ-ын Батлан хамгаалах яамны төлөөлөгч Мун Сан Гюн “Өмнөд Солонгостой хамтран ярилцахгүйгээр АНУ Хойд Солонгосын эсрэг цэргийн ажиллагаа эхлэхгүй” гээд “Хэрвээ ямар нэг цэргийн ажиллагаа хийнэ гэж бодвол энэ нь БНСУ болоод АНУ-ын түншлэлийн нягт хамтын ажиллагааны үндсэн дээр найдвартай хамгаалалттайгаар хийнэ” гэж мэдэгджээ.  Гэхдээ АНУ  цохилтын хүчээ Солонгосын хойгт авчирснаар дайн юу юугүй эхэлчихнэ гэсэн үг биш. Дайн эхлэх нь цэргийн хээрийн суургуулилт эхлэхтэй адилгүй. Тэгэхээр энэ нь Д.Трампын сүрдүүлэг, Умардынхныг дуулгавартай байлгах гэсэн сануулга байхыг үгүйсгэх аргагүй. Нөгөөтэйгүүр   Умардын асуудлыг шийдвэрлэх, тухайлбал цөмийн туршилтаасаа татгалзахад БНХАУ-ын нөлөөллийг  ашиглах гэсэн оролдлого ч байж мэднэ. Өөрөөр хэлбэл Умард Слонгосын цэрэг улс төр, эдийн засгийн хамгийн ойрын түнш гэгддэг Хятадад үзүүлж буй дарамт гэж харагчид бас байна. Японы “Kyodo” агентлаг “Хэрэв Хятад Пхеньянд бодит шахалт үзүүлж чадахгүй бол АНУ  умардад цохилт өгнө” хэмээн мэдээлэв. Тус агентлагийн мэдээлж буйгаар “Үүссэн нөхцөл байдал хоёр хувилбараар цааш үргэлжилнэ. Нэг бол Бээжин Умардын эрх баригчдад үзүүлэх дарамт шахалтаа нэмэгдүүлнэ, эсвэл АНУ  Пхеньянд цохилт өгнө”  гэжээ.

Харин тус агентлаг дээрхи мэдээллийнхээ дараа “Умард Солонгост цохилт өгөх нь АНУ-ын хувьд бодит сонголт  болж байна. Үүнтэй холбоотойгоор Япон болон Өмнөд Солонгос Пхеньянын хариу цохилтод өртөж магадгүй” гэж болгоомжилж байгаагаа Токио илэрхийлсэн хэмээн мэдээлэв.

Байдал ийм байгаа ч өчигдөр Итар ТАСС агентлаг  “цөмийн шинэ туршилт хийхээр бэлдэж байгаатай нь холбогдуулан  БНХАУ Пхеньянын эсрэг шинэ хориг арга хэмжээ авахаар төлөвлөж  байгааг мэдээлэв. Солонгосын хойгийн асуудлал эрхэлсэн Хятадын тусгай төлөөлөгчдийг тэргүүлэн БНАСАУ-д ажлын айлчлал хийж байгаа У Дэвэй энэ талаар Chosun Ilbo сонинд ярьжээ.  Энэ хоригийн хүрээнд түлшний ханган нийлүүлэлтийг зогсоож, БНХАУ-д ажиллаж байгаа Умард Солонгосын иргэдийг албадан гаргах юм байна.

 Хиймэл дагуулаас авсан мэдээллээр бол БНАСАУ-ын хойт нутгийн Пунгё-ри туршилтын талбайд цөмийн шинэ туршилт хийх бэлтгэл ажил хэдийнэ хангагдаад байгаа ажээ. Тус улс  одоог хүртэл 2006, 2009, 2013, 2016  онд нийтдээ 5 удаа цөмийн туршилт хийгээд байгаа билээ. Гэхдээ Умардынхныг цөмийн хөтөлбөрөөс нь татгалзуулж чадах түлхүүр ганцхан БНХАУ-д л бий гэж үзэж байна. Өчигдөр өглөө Д.Трамп болон Си Жинпин нар утсаар ярих үеэрээ Си “Солонгосын хойгийг цөмийн зэвсгээс ангижруулж, хойгийн энх тайван ба тогтвортой байдлыг хангаж, тайван замаар асуудлыг шийдвэрлэхийн төлөө Хятад улс ажиллаж байна” гэж хэлснийг мэдээллийн агентлагууд дамжуулж байна.

П.Булган

Zaluu.com


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car