antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Apr 12, 2017 6 comments

Тэтгэврийн насыг нэмсэн Япон улсын туршлага

нийтлэсэн Admin
ЯМАШИТА МАМОРУ
/ЖАЙКА-Нийгмийн даатгалын үйл ажиллагааны чадавхийг бэхжүүлэх төслийн ахлах зөвлөх/
Японы Олон улсын хамтын ажиллагааны байгууллага ЖАЙКА нь Монгол Улсын Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, ЭМНДЕГ-тай хамтран “Нийгмийн даатгалын үйл ажиллагааны чадавхийг бэхжүүлэх төсөл”-ийг хэрэгжүүлж, энэ талаарх цуврал нийтлэлийг манай сониноор дамжуулан хүргэж байгаа билээ.
 Энэ удаагийн нийтлэлдээ Япон улс тэтгэврийн насыг нэмэгдүүлэхдээ ямар арга замаар, хэдий хугацаа зарцуулсан байдаг тухай танилцуулъя.
Японд тэтгэврийн насыг 60-65 болгож нэмэхдээ урт хугацаанд үе шаттайгаар нэмсэн. Тиймээс тухайн хүний төрсөн он сараас шалтгаалан тэтгэвэр тогтоолгох нас ялгаатай байна. Жишээлбэл, суурь тэтгэврээ бүх хүн адилхан 65 наснаас авдаг боловч 1949 оны дөрөвдүгээр сарын 2-ноос 1953 оны дөрөвдүгээр сарын 1-ны хооронд төрсөн эрэгтэй 60 наснаас, харин 1953 оны дөрөвдүгээр сарын 2-ноос 1955 оны дөрөвдүгээр сарын 1-ны хооронд төрсөн эрэгтэй 61 наснаас ажил эрхлэгчдийн тэтгэвэр авч байна. Ийм аргаар хоёр жил тутамд тэтгэврийн насыг нэгээр нэмснээр эцэстээ 1961 оны дөрөвдүгээр сарын 2-ноос хойш төрсөн эрэгтэй хүн суурь тэтгэврээ ч, ажил эрхлэгчдийн тэтгэврээ ч адилхан 65 наснаас авч эхлэх юм. Харин эмэгтэйчүүдийн хувьд тэтгэврийн насыг арай удаан буюу эрэгтэйчүүдээс таван жилээр нэмж тооцсон учир 1966 оны дөрөвдүгээр сарын 2-ноос хойш төрсөн эмэгтэй аль аль тэтгэврээ 65 наснаас авна.
Даатгуулагчын төрсөн он, сар, өдрөөс шалтгаалж буйн учир нь Японд өмнө нь байгууллагын ажилтнууд (хүйсийн ялгаагүй) 60 наснаас тэтгэвэрт гардаг байсан. Гэтэл 60 настай хүмүүсийн дундаж амьдрах хугацаа нь 20 гаруй жил болж тэд илүү урт наслах болсон юм. Өөрөөр хэлбэл, ажил хөдөлмөр эрхлэх боломжтой, эрүүл чийрэг өндөр настнууд ихэссэн учир 60 хүрээд тэтгэвэрт гарах нь хэтэрхий эрт байсан. Тиймээс тэтгэврийн насыг 65 болгосон нь хөдөлмөрийн насныханы төлөх шимтгэл өсөх эрсдэлээс сэргийлсэн байна. Нөгөөтэйгүүр, 60 насандаа тэтгэвэр авна гэж төлөвлөсөн 50-иад насныхны хувьд гэнэт тэтгэвэрт гарах нас нь таван жилээр хойшлогдох нь тэдний амьдралд сөрөг нөлөө үзүүлнэ. Тэтгэвэрт гарах болоогүй байгаа 30, 40 настай залуусын хувьд бол өөр хэрэг. Гэтэл 50 гаруй насны хүмүүс 60 хүрээд гавьяаныхаа амралтад сууж, тэтгэвэр авна гээд урьдаас төлөвлөж байсан учраас гэнэтийн өөрчлөлтийг тийм ч таатайгаар хүлээж авахгүй.
Гэнэтийн өөрчлөлтөөс зайлсхийхийн тулд урт хугацаанд үе шаттайгаар тэтгэврийн насыг 65 болгох зохицуулалтыг хийж эхэлсэн юм. Зарим улс орнууд тэтгэврийн насыг нэмэхдээ зарцуулсан хугацааг хүснэгтээр үзүүлэв.  Японд байгууллагын ажилтнууд хамрагддаг ажил эрхлэгчдийн тэтгэврийг тогтмол болон төлсөн шимтгэлийн хэмжээгээр тогтоодог хоёр арга бий. Тогтмол хэмжээтэй олгох тэтгэврийн тухайд 1994 онд тэтгэврийн насыг 60-65 болгон нэмэгдүүлэх шийдвэр гарсан ч эрэгтэй хүний насыг 2001 оноос, эмэгтэй хүний насыг 2006 оноос үе шаттайгаар нэмж эхэлсэн. Тодруулбал, гурван жил тутамд нэг насаар нэмж эхэлсэн. Улмаар, хууль батлагдсанаас хойш 65 насанд шилжих хүртэл 20 орчим жил зарцуулагдсан гэсэн үг юм. Харин эмэгтэйчүүдийн хувьд 25 орчим жил зарцуулсан байдаг. Түүнчлэн төлсөн шимтгэлийн хэмжээгээр олгодог тэтгэврийн тухайд 2000 онд тэтгэврийн насыг 65 болгох шийвэр гарсан ч эрэгтэй хүний насыг 2013 оноос, эмэгтэйчүүдийг 2018 оноос гурван жил тутамд нэг насаар нэмэх юм. Тиймээс эрэгтэйчүүд 2025 онд, эмэгтэйчүүд 2030 онд бүрэн 65 наснаасаа ажил эрхлэгчдийн тэтгэвэр авдаг болно.
Ийнхүү олон жилийг зарцуулж тэтгэврийн насыг таван жилээр хойшлуулсан улс зөвхөн Японоор тогтохгүй. АНУ, Англи, Герман ч гэсэн олон жилийг зарцуулсан байдаг. Тэтгэврийн систем нь бүхий л насныханд тодорхой хэмжээгээр нөлөөлдөг учраас бүх хүнд аль болох шударга хандахын тулд ийм зохицуулалтыг хийх шаардлагатай байдаг.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

6 Comments

  • САНАЛ (April 12, 2017 2:48:47 pm )

    ЭНЭ УЛСЫН ТӨРИЙН БОДЛОГО, АЖИЛЛАЖ АМЬДРАХ ОРЧИН, ХӨДӨЛМӨРИЙН НАСНЫ ДУНДАЖ АМЬД ЯВАХ БАТАЛГАА, ДУНДАЖ НАСЛАЛТ ИДЭЖ УУЖ БАЙГАА ХҮНС, ЭМЧИЛГЭЭ ГЭЭД ОЛОН САЙН ТАЛ, ТЭГВЭЛ МАНАЙХ БҮГД ЭСРЭГ УТАА, УУР УЦААР, СТРЕСС, ЭРҮҮЛ МЭНД ХООЛ ХҮНС АЖИЛЛАЖ АМЬДРАХ ОРЧИН, ХАРИН УЛС ТӨРЧИД АРАЙ ӨӨР ОРЧИНД ӨСӨЖ ӨНДИЙСӨН ОДОО ХИРНЭЭ ӨЛГИЙНӨӨС ГАРААГҮЙ ШУУД ҮХЭЛ РҮҮГЭЭ ОЧНО

  • zaya jargal (April 12, 2017 3:00:47 pm )

    bid chin chingissiin udam shvv dee yuuuu yapon bee hariin budaa ideddeg hvmvvstei uursdiiguu zvirlvvleed bh yumaa

  • irgen (April 12, 2017 3:18:01 pm )

    Eldeviin ornii turshlaga gej yarihaa bolioch ta nar, mongol chin mongoliinhoo nohzoloor l yavah estoi, ,,,,hogjiltei ornuudiin haana ch hyrehgui baij. Harin ternii orond tor ni zever bus, heel hahuuli, luivar huivaldaanuudiig zogsooh turshlaga sudalval yasan um be ???!!!!

  • mongol (April 12, 2017 4:13:13 pm )

    Ypon shig hogjiltei bolood daraa n ene tuhai yri.MAN-n MALNUUDAA

  • Zo (April 12, 2017 5:51:26 pm )

    Yapon shig hugjiltei bolchood daraa ni iim zuil yariachee

  • Гэрэл (April 12, 2017 5:55:23 pm )

    Аль болох улсаас мөнгө өгөхгүйгээр нөгөө ертөнцөд яаж явуулах вэ гэж бодож олсон арга нь байхгүй юу. Өөрсдөө болоод эцэг эхэд нь тэтгэвэр авах хэрэггүй бараг ичих хэмжээний болтол улсын болон ард түмний өмчииг идсэн хүмүүс ийм шийдвэр гаргаж байгаа шүү дээ.Тэтгэвэрийн насаар оролдохоос өөр зөндөө ажил байна шүү дээ хийе гэвэл.Ард түмэн ядуу дорой байх тусмаа сайн гэж үздэг бололтой.Явуулж байгаа бодлогийг нь харвал.

antalya rent a car