Өчигдөр Төв аймгийн Алтанбулаг сум дахь Таван толгойн цэргийн ангийн сургалтын төвд дадлага сургууль хийж байсан цэргүүдийн гранат дэлбэрч 2 хүн амиа алдаж, 8 хүн шархадсан харамсалтай хэрэг гараад байна. ЗХЖШ-ын орлогч дарга, хошууч генерал Ж.Бадамбазар “Осол юунаас болж гарсныг яг одоо хэлж мэдэхгүй байна. Цагдаагийн байгууллага ажиллаж байгаа. Осол гарах 2 төрлийн шалтгаан байх магадлалтай. Нэг нь хүний болгоомжгүй байдал эсвэл тухайн галт хэрэгслийн хадгалалт ашиглалтын байдлаас шалтгаалсан техникийн осол байхыг үгүйсгэхгүй… Зэвсэгт хүчний анги салбарууд ЗХЖШ-аас баталсан 2016-2017 оны сургалт бэлтгэлийн нэгдсэн төлөвлөгөөны дагуу хээрийн сургалт, дадлага, байлдааны буудлага, харвалт хийгдэж байгаа. Бүх анги салбарууд энэ сургалтын төгсгөлд командлалын болон төгсөлтийн шалгалт авагддаг.
Зэвсэгт хүчний сургалтын төв буюу Таван толгой дахь 311, 350-р анги байлдааны буудлага хийх бэлтгэлээ хангах явцад өчигдөр 17.40 цагийн орчимд осол болсон. Ослын шалтгааныг тогтоохоор ЗХЖШ-ын даргын тушаалаар томилогдсон шуурхай комисс бид хууль хяналтын байгууллагынхантай хамтран газар дээр нь ажилласан. Бид 17.40 цагийн үед мэдээлэл аваад Батлан хамгаалах яам, Зэвсэгт хүчний жанжин штаб болон холбогдох байгууллагууд хамтарч шаардлагатай арга хэмжээг авч ажиллалаа. Гол шалтгааныг хууль хяналтын байгууллага тогтоосны дараа дэлгэрэнгүй мэдээллийг та бүхэнд хүргэнэ.
Сургалт бэлтгэлийн явцад байлдааны гранатыг цэнэгтэй нь холбох дадлагыг ахмад Э нь явуулж байсан бөгөөд энэ үед тодорхойгүй шалтгааны улмаас байлдааны гранат дэлбэрсэн байна. Гранат дэлбэрэх явцад ахлагч А, М нар газар дээрээ нас барж, 8 хүн шархадсан. Энэ дагуу Цэргийн төв эмнэлэг дээр яаралтай арга хэмжээ авч ажиллаж байна. Бид Батлан хамгаалах яамны сайд, ЗХЖШ, Эрүүл мэндийн яам болон бусад холбогдох байгууллагуудтай холбогдон шаардлагатай арга хэмжээг авахаар бэлтгэсэн. Энэ ослын талаар хуулийн байгууллага шалган тогтоосны дараа дэлгэрэнгүй мэдээллийг өгнө.” гэсэн юм.
Эх сурвалж: Шуурхай.мн
Холбоотой мэдээ
-
zochin (April 12, 2017 10:45:15 am )
болиоч дээ , Буудалцаан ч гэх шиг , Сайтууд худоаа сенсаацлахаа боль , Алдаа гарсан бх , Харамсалтай , Хүний алтан амь үрэгдсэнд харамсаж бна
-
бэлтгэл офицер (April 12, 2017 10:53:36 am )
юун буудалцаан бэ учир начрыг нь олж байж бичээч нийгэмд ийм сенсаац дэгдэх ямар шаардлага байна аа энэ бичиж байгаа улсуудад хариуцдага тооцох хэрэгтэй шүү дээ ямар муухай мессеж цацаж байнаа
-
... (April 12, 2017 10:54:03 am )
?
-
Anonymous (April 12, 2017 10:55:00 am )
Заавал хар муухай юм болгох гээд л байх юм аа энэ сэтгүүлчид Арай ёс зүйтэй байгаа ч
-
zochin (April 12, 2017 2:10:32 pm )
Buudaltsaan boloogui bailgui dee erdenet hunii ami ersedsen baihad bas ingej hamaagui bichij bolohgui
-
zaya jargal (April 12, 2017 2:56:03 pm )
zaa ta nar svvldee hahuulaar shiidechih ni biz dee nuuj bgaad nam darhiig bodoj bga bizdee
-
зочин (April 12, 2017 4:00:20 pm )
Тэр нэг Элбэгээ гэж пизда хажууд нь явж байхгүй.Хэрэггүй новшнуудыг л дэлбэлж алвал таарна.Хайран залуус.
-
МӨРДӨГЧ (April 12, 2017 5:07:28 pm )
ГАНСЭЛЭМ ГЭЖ САЯ ГЕНЕРАЛ БОЛСОН ХОВДЫН ДУРАК ЮУ ХИЙЖ БАЙСАН АРХИЧИН ВЭ. АНГИЙНХАА САНХҮҮГИЙН ДАРГА ХҮҮХЭНТЭЙ СОГТУУ БАЙСАН БИШ ҮҮ. ТЭР ХҮҮХНИЙ ААВ НЬ БАЛДАНОЧИР ГЭЖ БАС АРХИЧИН . МӨНГӨ УГААДАГ ХӨГШИН ХУРАНДАА БАЙДАГ ГЭСЭН. БЯМБАЖАВ ГЕН. ЭД НАР МӨНГӨӨР Ч ТОГЛОСОН ГЭЖ ЯРЬЦГААДАГ ЮМ БИЛЭЭ. ГАНСЭЛЭМ АНГИДАА ХҮМҮҮС АЖИЛД АВСАН НЭРИЙДЛЭЭР БААХАН МӨНГӨ ХИЙ БИЧИЖ НАРГИДАГ ДАРГА
-
зочин (April 12, 2017 5:39:32 pm )
батлан хамгаалах яамыг суулийн уед дурын дурак сайд болоод байсан ДДДД аврага ч гар цэвэр нь худлаа юм даа
-
zochin (April 12, 2017 6:46:35 pm )
Buudaltsaan ymuu sanamsargui baidlaas bolson ym uu oilgoh ym alga.
-
Anonymous (April 13, 2017 2:02:39 am )
Buudaltslaa gej Hudalaa Garchig Tabih yamr es surtahuun tanai saitad blaa?!
11 Comments