Туул голын сав газарт 38.8 га газар эзэмших эрхийг өөрийн болгосон “Стандарт групп” гэж даварсан компани Монгол Улсын ямарч хууль тогтоомжийг үл тоомсорлон үйл ажиллагаа явуулж буй асуудлыг хэвлэлийнхэн хэдэн жилийн өмнөөс л бичиж, нийтлэж өдийг хүрсэн. Гэвч “Стандарт групп”-ын эзэд Д.Батаа, Д.Ганбат гэсэн ах дүү хоёрын ар, нөмөр нөөлөг том тул тэд хүссэнээ хийж иржээ. Өдгөө тэнд нь “Time square”, “River garden” гэсэн хотхонууд босжээ.
Уг нь тэдний компани нийслэл хотын ундны усны эх үүсвэрийн хамгаалалтын дотоод мужид нэвтрэн орсон болох нь аль 2010 онд МХЕГ-ын шалгалтаар тогтоогдсон байдаг ч, тэдний үйл ажиллагааг зогсоож дийлэх эрх хаана ч, хэнд ч байсангүй. МХЕГ-аас 2010 онд НМХГ-тай хамтран Туул голын дагуу хамгаалалтын бүсэд хяналт шалгалт хийн, голын ай сав дагуу газар эзэмшсэн 312 албан байгууллагыг шалгаж, зөрчилтэй 147 байгууллагатай хариуцлага тооцон,газар эзэмших эрхийг цуцалсан ч “Стандарт групп”-ийн толгойг илээд өнгөрч байв.
Түүнчлэн “Стандарт групп” ХХК-ийн тансаг хотхонууд барихаар анхнаасаа төлөвлөгдсөн газар болох Маршалын гүүрнээс Зайсангийн гүүр хоорондох бурагсан шугуй ой бүхий талбай нь нийслэл хотын ундны усны эх үүсвэрийн хамгаалалтын дотоод мужид хамаарагдах газар болохын хувьд анхнаасаа тэдний эзэмшилд очих ёсгүй байсныг хэлэх хүмүүс бий. Өдгөө хотхон боссон газрын тухайн үеийн зургийг хүргэж байна.
Гол нь “Стандарт групп” ХХК-ийн хууль зөрчсөн үйл ажиллагаа хэн хүний нүдний өмнө ил байж ирсэн.Компанийн эзэн Д.Батаагийн тухайд экс Ерөнхийлөгч Н.Энхбаярын үед бизнесээ цэцэглүүлж чадсан гэгддэг. Түүнд аялал жуулчлалын үйлчилгээ эрхлэх зориулалтаар 15,6 га газрын зөвшөөрлийг арав гаруй жилийн өмнөх хотын удирдлага өгч байв. Тэнд ах дүү нар нийлж Стандарт кемп гэх амралтын газар ажиллуулж байв. Харин 200 бургасыг нь тайрч шатааж, үерийн даланг сэтэлж дураараа дургиад байгаа 23,2 га газрыг өдгөө сайдын сандалд сууж буй хотын экс дарга өгсөн байдаг. Усны сан бүхий газрын хамгаалалтын бүсийн 200 метр талбай дотор ямар нэгэн аж ахуйн нэгжийн үйл ажиллагаа явуулахыг хориглосон хуулийн заалт байдаг ч, “Стандарт групп”-д энэ хууль огтоос үйлчилж байгаагүй.
“Стандарт групп”-ын эзэн Д.Батаа нь Ерөнхийлөгчийн сонгуульд ИЗН-аас нэр дэвшин өрсөлдөж байсан Л.Дашнямын хүргэн. “Эм импекс” компанийг хувьчилж авч байсан анхны эзэн гэгддэг тэрбээр нөлөөтэй эр гэдэг нь олон зүйлээс харагддаг. Ямартаа л Эрүүл мэндийн сайдаар ажиллаж байсан Н.Хүрэлбаатарын нууц хүүгийн амьдардаг “Рапид” харшаас 2 сая 245 мянган юань, 6000 ам.доллар буюу тухайн үеийн ханшаар 419 сая төгрөг хадгалж байсан сейф алдагдсан хэргийг дарж өгсөн хүн бол Д.Батаа. Тэр мөнгийг би хадгалуулж байсан юмаа гэж хэлсэн хүн бол тэр. Д.Батаа, Н.Хүрэлбаатар хоёр Л.Дашнямын хүргэчүүл юм билээ л дээ.
Д.Батаа гэгчийн тухайд өөрийгөө сүр хүчтэй гэдэгт дэндүү итгэсэн нэгэн бөгөөд хэнийг алагчлахаа бас андахгүй гэж байгаа.Ер нь бол өөрийгөө хаан шиг санадаг аж. Ямартаа л түүний эзэмшлийн River garden хотхоны замаар явахыг хүсвэл түүнд мөнгө төлөх ёстой юм байна. Тиймээс ч түүний энэ дээрэнгүй хандлагад дургүйцсэн хүмүүс хэл ам хийж байгаа аж. Д.Батаагийн монополь зангаас болж “Эко констракшн” компани “Маршал хотхон”, “King tower” хотхонуудаа урагшаа “River street”-тэй холбож чадахгүй байгаа гэнэ. За мөн “On and Off” продакшн шинэ байранд төвхнөх гэсэн биш урагшаа харсан хаалгаа гаргаж чадахгүйд хүрчээ.
Уг нь тус газарт анх хурдны зам тавихаар төлөвлөж байсан байдаг. Гэвч Д.Батаа гэгч нь дур мэдэн хотхоныхоо замыг тавьчихаад, эргээд бусдад хүндрэл учруулан, хууль бусаар мөнгө нэхэж байгаа нь даварсан хэрэг юм. Нийслэлийн газрын албаныхан түүний энэхүү даварсан үйлдлийн эсрэг шаардлага тавьж, хашааг нь нураах гэсэн боловч, “Номин” компанийн тусламжтайгаар хашаа хороогоо хэвээр нь үлдээж чадсан гэх мэдээлэл байгаа юм. Чухам юу болоод байгаа талаар эргэн мэдээлэх болно. Д.Батаа гэгч нь нийтийн эзэмшлийн талбайд эзэн суучихаад бусдаас мөнгө нэхэх эрхийг хэнээс авснаа ил тод хэлбэл таарна.
Эх сурвалж: Шуурхай.мн
Холбоотой мэдээ
-
иргэн (April 11, 2017 12:16:12 pm )
хэрвээ үнэхээр цэвэр гүний усны нөөцийн дээр барьсан бол хотхоныг нь буулгах хэрэгтэй штээ.
-
зочин (April 11, 2017 12:36:05 pm )
орос хятад 2 шиг сагсуу баячуудыг хандыг нь хага дардаг болоосой
-
ZOCHINzochin (April 11, 2017 12:36:48 pm )
tur yumaa zarimdaa medeh heregtei shdee
-
fchj (April 11, 2017 12:37:15 pm )
ЦЭВЭР УС МУС ЯАХХВЭЭ. ЭНЭ ХОРООЛОЛ 6 БАЛЛЫН ГАЗАР ХӨДЛӨЛТӨД БАЙХГҮЙ БОЛНО. ХҮМҮҮС ЯАГААД ЭНДЭЭС ИЙМ ҮНЭТЭЙ БАЙР АВААД БАЙГААГ ОЙЛГОХГҮЙ ЮМ. ТУУЛ ГОЛЫН САВ ДОТОР СЭВСГЭР ХӨРС. ЗАХЫН ГЕОЛОГИЙН ИНЖЕНЕР ХЭЛНЭ. АСУУГААД ҮЗЭЭРЭЙ ЭНД ГАНЦ Ч БАРИЛГЫН ИНЖЕНЕР АМЬДАРДАГГҮЙ ЮМ ДАА. НЭГ ӨГЛӨӨ БАЙХГҮЙ БОЛНО.
-
Anonymous (April 11, 2017 3:36:15 pm )
Улаанбаатарт баригдсан цөөхөн маш сайн баригдсан
Барилгуудын яах аргагүй нэг нь, хийж бүтээсэнтэйгээ
Битгий атаархаж хандаж бай. Улаанбаатарт орон
Сууцны шинэ соёл бий болгосон хотхон. -
Zochin (April 11, 2017 6:55:43 pm )
Shaana biz huvhai guilagchin chine
-
-
Anonymous (April 11, 2017 12:37:34 pm )
Даварсан юмнуудыг дарах цаг болсон байна.
-
Anonymous (April 11, 2017 12:53:13 pm )
Гол нь газар өгсөн хүнтэй нь хариуцлага тооцох хэрэгтэй ш дээ. Тэр газрыг олгосон хүн бол энд бичсэнээр Барилга хот байгуулалтын сайд Г.Мөнхбаяр л болж таарч байх шиг байна.
-
ZOCHINzochin (April 11, 2017 12:54:22 pm )
zaisan bolon tuul goliin daguu barigdsan barilga ymarch tesber bhgui 6 balliin gazar hudlultund bugd ybna shdee……shal hudlaa unetei bair abaad bga humuusiig haraad gaihdag shu
-
ZOCHINzochin (April 11, 2017 12:56:09 pm )
bairn bish shu hurs muutai uchraas hichneen sain barilga bgaad yahbe
-
Anonymous (April 11, 2017 1:09:44 pm )
Муухай царайтай нөхөр байна.
-
stalin (April 11, 2017 1:10:31 pm )
xarvaas noxoin golog bna shu dee,luivarchin udaxgui sonox baixaa,xuleej bai neg l odor xatan tuul maani uur xurch baigaad uert ursuulax baixaa
-
Batkhuu (April 11, 2017 7:17:04 pm )
Chi odoo amidrald gants hun ajilluulj uzsen u? Niigmiin muuu shaar zail za
-
-
ГОЛЫН САВ (April 11, 2017 1:17:07 pm )
ДЭЛХИЙН ЯМАРЧ ХОТОД ХҮМҮҮС НЬ ГОЛЫНХОО САВААР АМЬДАРЦГААДАГ ХАРИН ГОЛЫН САВД ҮЙЛДВЭРЛЭЛ ЯВУУЛАХ , ЦАХИЛГААН СТАНЦ БАЙГУУЛАХ МАЛ АМЬТАН БЭЛЧЭЭХИЙГ ХАТУУ ХОРИГЛОДОГ . ГЭТЭЛ МОНГОЛД ХАРИН Ч ГОЛЫН САВ ДАГУУ АРЬС ШИРНИЙ ҮЙЛДВЭР ХАМГИЙН АЮУЛТАЙ ХОРТОЙ УС БОХИРДУУЛДАГ ЦАХИЛГААН СТАНЦУУДЫГ ГОЛЫН САВ ДАГУУ БАЙГУУЛЖ ГОЛЫН САВ ДАГУУХ МОД БУТ СӨӨГИЙГ МАЛД ИДҮҮЛЖ МАЛЫН ХӨЛД ТАЛХЛУУЛЖ БАЙНА ДАА УЛААНВААТАРЧУУД ГОЛЫН САВ ДАГУУ ХҮН АМЬДРАХ ЗУГААЛАХ БҮС БОЛГОХ ХЭРЭГТЭЙ ДЭЭ . УУХ УСАА БИД МАШ АМАРХАН ЦЭВЭРЛЭНЭ АСУУДАЛ БИШ.
-
Zochin (April 11, 2017 1:21:18 pm )
Байгал дэлхий өөрийнхөө жамаар нэг л өглөө сэгсрээд хаянаа. Хүмүүсээ эх орондоо хайртай байлдаа. Ийм хууль бус хүмүүсийн байрыг авахгүй л байгаач.
Удахгүй УНДНЫ УСГҮЙ болно тэр цагт хэн ус өгөх вэ? гэдгийг ойлгохгүй л юм даа. -
Оршин суугч (April 11, 2017 1:55:26 pm )
Төрөөс ямар ч мөнгө авалгүйгээр автозам, зогсоол, ногоон байгууламж, тоглоомын талбай, инженерийн шугам сүлжээтэй нь буюу орчинтой нь Монголчууд өөрсдөө барьсан хотхон. Харин өөрсдийн хөлс, хүч, хөрөнгөөрөө бий болгосон орчноо ” Хаяа багтвал бууж хушуу багтвал иддэг” араншингаар бусдын бий болгосон орчинг ашиглахаар долгомцоглон дайрдаг On Off-ийн Ононбат нарын оркуудаас хамгаалах нь мэдээж ш дээ. Одоо ч хүмүүс өөрсдийн орчноо хамгаалах ухамсартай болж дээ.
-
zochin (April 11, 2017 2:00:02 pm )
khatuu khariutslaga toots
-
Оршин суугч (April 11, 2017 2:01:23 pm )
Хүний хөдөлмөрийг үгүйсгэсэн дээр сэтгэгдэл бичсэн хүмүүс хотхонд нэг ирээд үзээч. Тэгээд атаархуу, доромж, мэдлэггүй, дорой сэтгэлгээнээсээ салж гэгээрэх болтугай.
-
гэгээрэгч (April 11, 2017 3:21:10 pm )
Гэгээрэлд бусдыг гишгэн доромжилж хүрдэггүй юм оршин суугчаа. Чи зүгээр л өөрийнхөө толгой дээр лай ланчиг хурааж бусдыг доромжлохыгоо гэгээрэл гэж андуураад байна
-
-
Хууль сахиулагч (April 11, 2017 2:07:35 pm )
Нэг л өдөр иймэрхүү амьтадыг цаазлах цаг хугацаа ирэх байлгүй.
-
Оршин суугч (April 11, 2017 2:13:20 pm )
Бид мөнгөтэй:тэгээд та нар яах юм бэ??? Мөнгөтэй хүнд бүгд мөргөх ёстой!!!Мөнгөтэй байхад нийтийн эзэмшлийн талбайг ч өөрийн болгоно, Туул голыг ч өөрийн болгоно, төрийн хуулийг ч өөрийн болгоно,УДАХГҮЙ БИД АГААРЫГ ӨМЧЛӨНӨ! Мөнгөтэй нь ХҮН бусад нь ОРК хахахахаха
-
Anonymous (April 11, 2017 2:23:28 pm )
Нэг сумны л үнэтэй ш дээ мөнгө нь хамгаалах уу
-
burged (April 11, 2017 3:34:21 pm )
agaariig chi amijhuu,1 shirgeg ulaan toosog chamd hundeh bhdaa,
-
-
Anonymous (April 11, 2017 2:50:59 pm )
Маш сайхан хотхон барьсан шүү та нар очоод үзээрэй.on of прадакшиний луйварчид урдаа зогсоолгүй байшин бариад бөөн асуудал болсон битгий хүнд атаархаж худлаа зүйл бичээрэй
-
Anonymous (April 11, 2017 2:57:49 pm )
Буудчихмаар юм
-
Batkhuu (April 11, 2017 7:18:17 pm )
Chi ajilgui amidral yaduud chi l buruutai. Cham shig um buudan gej u baihav
-
-
Бадам (April 11, 2017 3:28:00 pm )
2008 онд улаан хацарт хотын дарга байсан байх тэр үед энэ Хоме плаза-г бас хууль зөрчөөд зөвшөөрөл өгсөн байх Одоо эргэн тойронд нь боссон шинэ хорооллын хэдэн зуун мянган хүн бүгд энэ Home plaza-гийн гайгаар байнга түгжрээтэй Энийг төр засаг анхааралдаа авч буулгаж өгмөөр байна
-
b (April 11, 2017 3:31:09 pm )
muu badganiig har yalaatain hamt,hanand,, naaldan padaar naah yum san,muu gulug,davarsan muu bandi be,
-
Anonymous (April 11, 2017 3:40:14 pm )
buud
-
HOME PLAZA (April 11, 2017 4:00:15 pm )
Yg unen Home plaza delguuriin barilgyg huuli zurchij 4-6 zamyn uulzvaryn gold barisan n uneheer gamshig bolood udaj baina Uiliin ur gj bga shuu ene olon hunii haraal hureh boltugai Humuusee Home plazag nuraatsgaaya
-
Зочин (April 11, 2017 4:05:37 pm )
Энэ нийтлэл Зөвшөөрөлгүй барилга барьсан хүний үг юм биш үү. Хувийн орон сууц барих талбай дээр хэмжээнээсээ хэтрүүлэн зөвшөөрөлгүй барилга бариад Монгол улсын олон хууль тогтоомжийг зөрчиж барилга барьсан on off-хан буруутай үйл ажиллагаагаа дарах гэж мөнгө нэхсэн гэж хүн гүтгэж болж байгаа юм байхдаа.
-
Anonymous (April 12, 2017 10:14:59 am )
On and OFF -iin zaxialgat niitlel baina sh dee, yaaxaaraa uchnuun myangan xunii amidardag xotxon ruu On & Off baaxan uuj nargisan zugattssan xumuusiig oruulax geed zutgeed baigaa yum be. Xotxondoo taivan amidarmaar baina sh dee, baaxan zagvar umsdug uudag iddeg xooson tolgoitoi zavaan xuuxxduud teruugeer ergeldene sh dee.
-
-
Anonymous (April 11, 2017 4:26:03 pm )
Төр нь зангарагтай байх, баячуул нь юм үзсэн юм шиг байх цаг хэзээ вэ, хүүхэдээ салхилуулах гээд очихоор оруулахгүй юм билээ
Шилтгээн юм уу даа -
Anonymous (April 11, 2017 4:56:59 pm )
udahgui gazar hudlultund nurah baih.goliin ereg bol hamgiin tesvergui gazar baidag yum
-
Болд (April 11, 2017 6:18:46 pm )
Амбаар барьж үзээгүй улсууд хүн шүүмжлэхдээ сайн юм. Энэ хүн Улаанбаатар хотод тансаг зэрэглэлийн 3-4 орон сууцны хороолол барьсан байна асар их төрийн дарамт шахалтийг үзэж байж энэ бүхний цаана гарчээ амжилт хүсье. Миний дээрхи бүхнийг уншаад Монголд Хурдын Чойжилсүрэн, Стандартын Батаа хоёр барилгын салбарын топууд юм байна гэж ойлгов атаархагчидаа
-
Zochin (April 11, 2017 6:56:32 pm )
Туул голын River Gardan хамгийн сайхан тохь тухтай Монголчуудын амьдарч байгаа газар болсон юм биш үү. Үүнийг захиалга өгч бичүүлсэн байна доо.
-
Batkhuu (April 11, 2017 7:19:44 pm )
Chi um buteej uzeegui uchraas nuraah evdleh chamd saihan baih. Gevch cham shig um chadahgui eee
-
зочин (April 11, 2017 8:41:29 pm )
On end Off- n Nansalmaa eniig bichsen bn da.Uursduu zam gargah bolomjgui,gartsgui gazar barilgaa barichaad huni hiisen zamruu uurinhuu zamig gargah geed buun eree tseergui aashilj bgaa chin zuvuu ain.
-
Anonymous (April 11, 2017 9:05:00 pm )
Муухай царайтай п изда вэ
-
river garden xotxonii orshin suugch (April 12, 2017 12:48:59 am )
mash vnetei bairnuud gevch chanar mash muu JIL XVREXGVI XUGATSAAND 4 UDAA OBOINUUD NI BVTEN BRDENEEREE XUURCH UNAJ SHAL NI 2 UDAA TOVOIJ XAALGA TSONXNUUD NI XAGARCH TSUURSAN ZASUULAX AASTAI EZEN BXGVI LIFTNVVD NI BAINGA GATSAAdeesh STAI TEGSEN XIRNEE SUXIIN TULBUR SAriin 170 myangaas deesh
-
nomin konstrakshin (April 12, 2017 12:56:31 am )
reklamaar xuurch xulxidnaa gej eniig xeldegiin chanargvi bair avsan bol uuruu l tsaash ni borluulaxaas manaix zaraad munguu xed nugalaad aarga alga genee hixsan chadaj bgaa yamandvckonstrakshiniix ni zaxiral kompaniixaa mungiig xuvidaa ergvvleel xotiin tuvd xyamd obekt avch a nugalj zarj bayajaal xa xa bayarsaixan ax meddiin boluu x
41 Comments