antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Apr 10, 2017 1 comment

Хөрөнгө, орлогын мэдүүлэг гаргадаг 39000 гаруй албан тушаалтны хамаарал бүхий этгээдүүд оффшортой байхыг хориглоно

нийтлэсэн Admin

Сүүлийн жилүүдэд  УИХ-д янз бүрийн л чиглэлийн лобби бүлгүүд байгуулагдсан. Тэгвэл хамгийн сүүлд Т.Аюурсайхан нарын гишүүд оффшорын эсрэг лобби бүлэг байгууллаа. Оффшорын хуулийг яаралтай батлуулах, оффшор данс эзэмших, компани байгуулах зэрэг асуудлын эсрэг байр сууриа нэгтгэх зорилгоор ийм бүлэг байгуулжээ.

Тодотгоход, чуулганы хуралдаанаар Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай болон Төрийн албаны тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг үргэлжлүүлэн хийсэн байгаа. Хууль зүйн байнгын хороо 2017 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн хуралдаанаараа Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхпын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг дахин хийж, хуулийн төсөлтэй холбогдуулан ажпын хэсэг болон УИХ-ын гишүүнээс гаргасан саналуудыг нэг бүрчлэн хэлэлцсэн хэмээн УИХ-ын гишүүн Х.Нямбаатар танилцуулсан юм. Тухайлбал, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд заасны дагуу хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө, орлогын мэдүүлэг гаргадаг 39000 гаруй албан тушаалтан болон тэдгээрийн хамаарал бүхий этгээд тухайн албан тушаалтан албан үүргээ гүйцэтгэх хугацаанд оффшор бүсэд өөрийн нэр дээр банкны данс нээлгэх, мөнгөн хөрөнгө байршуулах, хөдлөх, үл хөдлөх хөрөнгө өмчлөх, хувь нийлүүлэх замаар хуулийн этгээд үүсгэн байгуулахыг хориглохоор тусгах санал дэмжигдсэн байна. Мөн дээр дурдсан албан тушаалд сонгогдох болон томилогдох нэр дэвшигч, түүний хамаарал бүхий этгээд өмнө нь оффшор бүсэд өөрийн нэр дээр банкны данс нээлгэсэн, мөнгөн хөрөнгө байршуулсан, хөдлөх, үл хөдлөх хөрөнгө өмчилсөн, хувь нийлүүлэх замаар хуулийн этгээд үүсгэн байгуулсан бол томилогдсон, эсхүл сонгогдсон өдрөөс хойш 3 сарын дотор банкны дансаа хаалгах, банкинд байршуулсан хөрөнгөө татах, хөдлөх, үл хөдлөх хөрөнгө өмчлөх эрхээ худалдах, шилжүүлэх, татах, хувь нийлүүлэх замаар хуулийн этгээд үүсгэн байгуулсан бол үйл ажиллагаагаа зогсоох, эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхээ худалдах, шилжүүлэх, дуусгавар болгох арга хэмжээ авахаар тусгажээ.

Түүнчлэн дээр дурдсан албан тушаалтан, түүний хамаарал бүхий этгээд оффшор бүсэд хамаарах гадаад улс, түүний нутаг дэвсгэрт суралцах, эмнэлгийн тусламж, үйлчилгээ авах бол авлигатай тэмцэх байгууллагад мэдэгдэж, харин хуулиар хүлээсэн албаны чиг үүргээ хэрэгжүүлэх бол тус байгууллагад мэдэгдэхгүйгээр тухайн хугацаанд хуулийн төсөлд заасан хориглолт хамаарахгүй байхаар тусгах, оффшор бүсэд хамаарах гадаад улс, түүний нутаг дэвсгэрийг олон улсын эдийн засаг, банк, санхүүгийн байгууллагаас гаргасан жагсаалтыг харгалзан Монголбанк, санхүүгийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын саналыг үндэслэн Засгийн газар тогтоох, хуульд заасан хориглолтыг зөрчих, урьдчилан мэдүүлэх үүргээ биелүүлэхгүй байх нь уг албан тушаалтныг эгүүлэн татах үндэслэл болохоор төсөлд тусгасан байна.

Түүнчлэн, Улсын Их Хурлын гишүүн Н.Учрал, Б.Энх-Амгалан нар хуульд заасны дагуу хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө, орлогын мэдүүлэг гаргадаг албан тушаалд нэр дэвшигч, түүний хамаарал бүхий этгээд өмнө нь оффшор бүсэд өөрийн нэр дээр банкны данс нээлгэсэн, мөнгөн хөрөнгө байршуулсан, хөдлөх, үл хөдлөх хөрөнгө өмчилсөн, хувь нийлүүлэх замаар хуулийн этгээд үүсгэн байгуулсан бол томилогдсон, эсхүл сонгогдсон өдрөөс хойш 3 сарын дотор банкны дансаа хаалгах, банкинд байршуулсан хөрөнгөө татах, хөдлөх, үл хөдлөх хөрөнгө өмчлөх эрхээ худалдах, шилжүүлэх, татах, үүсгэн байгуулсан хуулийн этгээдийн үйл ажиллагаагаа зогсоох, эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхээ худалдах, шилжүүлэх, дуусгавар болгох арга хэмжээ авах тухай ажлын хэсгээс гаргасан зарчмын зөрүүтэй саналын талаар, мөн Улсын Их Хурлын гишүүн Т.Аюурсайхан албан тушаалтан, түүний хамаарал бүхий этгээд энэ хуулийн 10.2, 10.4 дэх хэсэгт заасан үүргээ биелүүлсэн нь ашиг сонирхлын зөрчил үүссэн, эсхүл үүсч болзошгүйд тооцох үндэслэл болохгүй байх тухай ажпын хэсгээс гаргасан зарчмын зөрүүтэй саналын талаар тус тус цөөнх болсон аж. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийлсний дараа байнгын хорооны хуралдаанаар дэмжигдсэн зарчмын зөрүүтэй саналын томьёоллуудаар санал хураалт явуулж дуусан хуулийн төслүүдийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Хууль зүйн байнгын хороонд шилжүүлээд байгаа юм.

Эх сурвалж: Шуурхай.мн


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

1 Comment

  • Зочин (April 10, 2017 6:24:13 pm )

    МОНГОЛ УЛС МӨНГӨГҮЙ ВАЛЮТЫН ДОЛЛАРЫН НӨӨЦГҮЙ БОЛСОНДОО ЭДИЙН ЗАСАГ ХЯМРААГҮЙ. ЗӨВХӨН ТӨГРӨГИЙН ХАНШ УНАСНААР ЭДИЙН ЗАСАГ ХЯМАРСАН.

antalya rent a car