Монгол агуу их дарамтан доор хүлцэнгүй амьдарч чаддаг,илжиг модон хударгандаа дуртай,нохой хозлуулсан эзэндээ янаг гэдэг шиг гилжигнэн дагаж, тал засан амьдардаг ертөнцийн сүүлчийн үндэстэн юм биш үү.
Өөр үндэстэн татвар өөрчлөх жижигхэн хөдөлгөөнд л дэрхийн босдог. Германы дэлгүүрт гуравхан хоног банан тасархад төр хөмрүүлнэ гэж үздэг.
Манайд хамгийн том барилгуудтай, хамгийн олон хүн хүчтэй, төрийн нэрийн өмнөөс цэрэгжсэн формтой, хүмүүстэй дээрэнгүй харьцаж, байгалаас заяасан адгууслаг араншингаараа кайф авч ажилладаг мэргэжил байна.
Манайд хамгийн том барилгуудтай, хамгийн олон хүн хүчтэй, төрийн нэрийн өмнөөс цэрэгжсэн формтой, хүмүүстэй дээрэнгүй харьцаж, байгалаас заяасан адгууслаг араншингаараа кайф авч ажилладаг мэргэжил байна.
Тэр бол хуулийн байгууллагууд. Татварын газрууд. Тэд төрийн яамдаас том барилгад багтаж ядан язганаж байна.
Тэд монголын армиас олон дахин том, илүү хүчирхэг, илүү олон хуулиар зэвсэглэсэн.
Тэд монголын ард түмнийг харийн дайснаас хамгаалахгүй, дээрэмчин,луйварчин, хулгайч, авилгачдаас аврахдаа өөрийн үзэмжээр хандана. Татварчид асар том хулгайчаас холуур явж,уул уурхай,алтчин,барилга, шатахууны олигархийн өмнө ЦААСАН БАР.
Тэд жижиг үйлдвэрлэгч, иргэн, ТҮЦ ажиллуулдаг хүмүүст ЭР БАР.
Муу нэртэй соц нийгэмд хамгийн том барилгууд сургууль, эмнэлэг байсан бол өнөөгийн монголд цагдаа. Мөрдөн байцаах газрууд, АТГ, дүүргүүдийн шүүх, прокурорууд,татварын газрууд, шүүхийн шийдвэр гүйцэтгэгчид, шоронгууд.
Жижиг монголд юу их вэ. Гудамжаар дүүрэн жандарм. Улаанбаатар хотын төсвийг Бат-Үүл нар яаж баян болгов. Замын цагдаагаар.
Энэ төр засаг хамгийн том дээрмүүд хийх шийдвэр гаргаж байхад монголчууд оффшор, моффшор гээд бүтэхгүй, чадахгүй, нотлохгүй, нотолсон ч арга, хамгаалалт, мөнгөтэй 20-30 амьтны эсрэг жагсдаг.
Догшин Иван хааны үед Оросд сахал ургуулсны татвар, сахал ургуулаагүйн татвар гэж зэрэг авдаг байсан шиг УБ-т хурдан явбал торгууль, удаан явбал торгууль, зогсвол торгууль, зогсоол барихад татварын мөнгөнөөс зарцуулаагүй байж машин ачсны дээрэм, урд өдөр ёлко хийснийг үүрээр ангуучлан үлээлдэг шинэ аргачилал, булангийн ард жирийн машинд отож ангуучлах технологи зэргээс асар их төсөв бүрдүүлнэ.
Энэ төр засаг хамгийн том дээрмүүд хийх шийдвэр гаргаж байхад монголчууд оффшор, моффшор гээд бүтэхгүй, чадахгүй, нотлохгүй, нотолсон ч арга, хамгаалалт, мөнгөтэй 20-30 амьтны эсрэг жагсдаг.
Хамаг нийтээр нь дээрэмдэж, яргалж байхад ган ч хийхгүй.
МОНГОЛ ноходын орон боллоо. Толгой дээрээ алуурчин, авилгач, хулгайч, дээрэмчид, хятадын ач,зээ нараа залаад жандармууддаа бороохойдуулаад угаадсаа гиншигнэн долойх зодуурын нохой болсон юм шиг харагдана.
инженер Со
Холбоотой мэдээ
-
иргэн (April 10, 2017 11:43:30 am )
Тийм шуу
-
харчу (April 10, 2017 12:47:56 pm )
яг үнэн.Шүүхийг цагдаа хамгаална. Хэзээ, хэдэн онд, хэн гэдэг шүүгчийг, ямар хэрэг хэрхэн шийдсэнийх нь төлөө, яаж хохироож байсаны улмаас шүүх, шүүгчийг хамгаалаад байгаа юм бэ гээд зүйл зүйлийн есөн шидийн дарамт данхай данайсан олон юм байна аа.
-
Anonymous (April 10, 2017 1:12:31 pm )
Үнэхээр тэвчээр барагдаж байна.Энэ улс оронд чинь бидний үр хүүхэд хойч үе маань үлдэж амьдарч, улс орноо авч явах болно.9 сая хүнтэй дээрээс нь байнгын 4 сая жуулчинтай байдаг Аместардамм хотын захиргаанаас манай нэг дүүргын тамгын газар том гээд бодчих. Бас ямарч эдийн засгийн онцгой үүрэг роль байхгүй 21 аймаг Түүний нүсэр том захиргаанууд ,Хүн амын тал нь Улаанбаатарт байна тиймээс хотын болон хөдөөгийн гэсэн хоёр Захиргаатай байхад болмоор санагдах юм.Төрийн үйлчилгээг цахим хэлбэрт шилжүүлсэн тэр байнгын хэрүүл хийж суудаг тэжээмэл амьтад хэрэггүй шд. .Гудамжаар дүүрэн боловсрол ёс суртхууны доголдолтой жанджрм , хаягдал төмөрнүүд нь хүүхэд хөгшид явуулахгүй. Улсыг шунал,хувийн эрх ашиг дээр тулгуурлан хор найруулах, өшөө авах замаар жолоодож байгаа элдэв намын нэр хаяг зүүсэн боловсролгүй,ёс суртхуунгүй дээрэмчид жолоодож байна шүү дээ. Улс арныг шинжлжх ухааны үндэстэй судалгаа, бүх хамаарлыг бүрэн тооцсон математик загвар дээр тулгуурлан хөгжүүлэх ёстой. Эрдэмтэн мэргэд, шилдэг инженерүүд , гадаад дотоодод өндөр боловсрол эзэмшиж ирсэн залуусаа ашиглах хэрэгтэй.Монголын баялаг, манай эдийн засгийн бүтээмж 3-хан сая хүнд бол хангалттай.Харин манай улс ямарч бодлогогүй, туйлын үрэлгэн эдийн засагтай дээр одоо ичгүүр сонжуургүй хулгай дээрэм нэмэгдээд байна.Одоо улс орныхоо төлөө хойш суулгүй хүн бүр хичээх, хамгийн гол эь нэгдэх цаг болсон байна.
-
bolor (April 10, 2017 1:35:17 pm )
huvisgal hiihees dee
-
Халх (April 10, 2017 5:15:38 pm )
Устаж буй үндэстэн гэж гэхдээ хулгайч луйварчидаасаа салах хэрэгтэй.Бос
-
АРДЧИЛАЛ (April 10, 2017 9:49:23 pm )
АРДЧИЛАЛ НЭРЭЭР ЖЕНКО БАТТУЛГА ШИГ ЭРҮҮГИЙН ГЭМТ ХЭРЭГТЭНҮҮД ТӨР ЗАСАГТ ШУРГАЛАН ОРЖ ХУЛГАЙ ЛУЙВАР ХИЙЦГЭЭН ДУР ЗОРГООРОО ААШИЛСАН
27 ЖИЛТЭЙ МОНГОЛ УЛС МААНЬ ЗОЛГОЖ БАЙНА ДАА УЛС ТӨР НЬ ХУЛГАЙЧ ЛУЙВАРЧИН БОЛСОН ОРОН МОНГОЛЫГОО АВРАХ ЦАГ БОЛООД БАЙНА ДАА -
Silas (April 11, 2017 4:55:41 pm )
Does your blog have a contact page? I’m having trouble locating it but, I’d like to shoot you an e-mail.
I’ve got some recommendations for your blog you might
be interested in hearing. Either way, great website and I look forward to
seeing it improve over time.cheap ncaa jerseys
7 Comments