antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Apr 10, 2017 4 comments

Б.Дэлгэрсайхан: XXI зуунд хоёр сумынхан лаатайгаа амьдарч байгаа нь гашуун боловч үнэн

нийтлэсэн Admin

Д.АРИУН

УИХ-ын хаврын чуулган өнгөрсөн долоо хоногт эхэлсэн. Чуулганы завсарлагаар гишүүд тойрогтоо ажилласан. УИХ-ынгишүүн Б.Дэлгэрсайхантай цаг үеийн асуудлаар ярилцлаа.

Чуулганы завсар­лагаар гишүүд тойрогтоо ажил­ласан. Дорноговь аймгийн Мандах, Хатан­булаг сум яагаад өнөөдрийгхүртэл цахилгаангүй байна вэ. Та газар дээр нь очиж танилцсанбайх?

-Сумын хөгжлийн гол тулгуур нь дэд бүтэц байдаг. Дорноговь аймаг дэдбүтцийн хувьд Монгол Улсын хамгийн урт авто зам, төмөр зам, эрчимхүчний шугам сүлжээтэй боловч энэ хоёр сумынхан нь XXI зуунгарчихаад байхад лаатайгаа амьдарч байгаа нь гашуун боловч үнэнбодит байдал. Монгол Улсын хэмжээнд төвийн эрчим хүчний нэгдсэнсүлжээнд холбогдоогүй гурван сум байгаагийн хоёр нь манай аймагтбайна. Өмнө нь найман жил аймагт засгийн эрх барьж байсан нөхөдгэрэл цахилгаантай бол­гоно гэсэн амлалтыг ард ир­гэддээ удаа дарааөгч байсан ч төсөв санхүү­жилтээс шалт­гаа­лаад ажил хэрэг болоогүй гэдэг тайлбар хэлдэг. Өнөөдрийн байдлаарэнэ хоёр суманд өдөрт дөрвөн цаг л  цахилгаан өгч байна.

Дөрвөн цаг асч байгаа гэрэл цахилгааныг хаанаас, яаж зохицуулж  хүргэж байгаа юм бэ?

-Хоёр цагийг нь Багануур-Зүүн өмнөд бүсийн цахилгаан түгээх сүлжээ ТӨХК хариуцаж, үлдсэн хоёр цагийг ньаймгийн зүгээс түлшийг нь хариуцан хэсэгхэн хуга­цаанд аргацааж бай­на. Эм­нэлэг, сургууль, цэцэр­лэг, банк гээдүйл­чил­гээний газрууд бүгд жижиг оврын мотор ашиг­лаж байна. Хатанбулаг суманд Сулин­хээрийн отряд, Хангихилийн боомт, Мандах суманд Мандах-Цагаан суваргын орд байдаг учраас энэ хоёр сум хүн ам олонтой. Гэсэн чиргэд, залуучууд тав тухтай  амьдрах бололцоо хязгаарлагдмал байна.

Өнөөдөр эдгээр су­манд хүүхэд сурч боловсрох, иргэд жижиг, дунд үйлд­вэр­лэл хөгжүүлж амь­жир­гаагаадээшлүүлэх бо­ломж үнэхээр тааруу байна.

Харанхуй сумдыг ца­хил­гаанаар хангах ажил ямар шатанд явж байгаа юм бэ. Мандах, Хатанбулаг сумдэрчим хүчний нэгдсэн системд яг хэзээ холбогдох  бол?

-2017 оны нэгдүгээр сарын 12-нд Засгийн газрын 2016 оны “Концессын гэрээ байгуу­лах эрх олгох тухай” 148 дугаар тогтоолыг үндэслэн “барих шилжүүлэх” нөх­цөлтэйгөөр Засгийн газрын тохи­руулагч агент­лаг Үн­дэснийхөгжлийн газартай “Оюутолгой-Цагаан суварга чиглэлийн 220 кВ-ын цахилгаан дам­жуулах агаарын шугам, дэдстанц барих”  концессын гэрээ байгуулсан. Энэ асуудлыг Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат Мандахсуманд ажиллах үеэр Мандах, Хатанбулаг сумыг төвлөрсөн эрчим хүчээр холбох агаарын шугамын ажил байдалболон шаардлагатай асуудлыг шийдвэрлүүлэх саналыг тавьж, холбогдох газруудад үүрэг өгсөн. Гэвч хөрөнгө, санхүүгийн дутагдлын улмаас өнөөдрийг хүртэл ашиг­лалтад ороогүй байна. Оюутолгой-Цагаан суварга чиглэлийн 220кВт-ын 160 км цахилгаан дамжуулах агаарын шугамын барилга угсралтын ажлын явц 70 гаруй хувьтай явагдаж, шугамын тулгуурууд нь босч утас татах ажил хийг­дэж байна. Цагаан суварга дэд станцын угсралтын ажлыгзургадугаар сарын 20-ны дотор хийж дуусгахаар ажил­лаж байгаа юм билээ. Ингэснээр Мандах, Хатанбулагсумдыг төвлөрсөн эрчим хүчний системээс холбох боломжтой болно гэж Эрчим хүчний яам нь хариулт өгсөн.

Дорноговь аймагт тулгамдаж байгаа өөр ямар асуудал байна вэ? Ямар гарц шийдлээр бодлогын түвшиндажиллаж байна?

-Хатанбулаг, Хөвсгөл суманд шилэн кабельгүйн улмаас интернэтэд холбогдож чадаагүй байна. Мөн хууль бусаарашигт малтмал олборлож, газрын хэвлийг сүйтгэх явдал харьцангуй их гарч байна. Хууль бусаар олборлолт хийжбайгаа газарт байгаль орчин ихээр сүйдэж, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн хууль тогтоомж хэрэг­жихтухай ярихад хэцүү нөхцөл байдал үүсч байгаа. Тиймээс ийм газруудыг буух хаягтай, буцах эзэнтэй  болгож, нийгмийн хариуцлагыг нь гэрээлээд нөхөн сэргээлтийн ажлыг сайтар хийлгээд явах бодлогыг баримталж байна. Цаашид орон нутаг дангаараа биш улсын бодлого шийд­вэртэй уялдуулан эзэнжүүлснээр татварыг нь авдаг, тухайн орон нутгийн иргэдийг ажлын байраар хангадаг, нөхөн сэргээлтээ хийдэг болоход анхаарна гэсэн үг. Үүнийг нэг мөр цэгцлэхэд Ашигт малт­мал газрын тосны хэ­рэг эрхлэх газар нэгдсэн тооллого хийх шаардлагабайгаа.

Монгол Улс эдийн засгийн хямралаас гарахын тулд ОУВС-гийн хөтөлбөрт хамрагдахаар болсон. Хөтөлбөрийн талаар ямар байр суурьтай байна вэ?

-ОУВС-гийн хөтөлбөр манай улсад шинэлэг зүйл биш. ОУВС Монгол Улсын эдийн засгийн шинэч­лэлийг дэмжижирсэн. Манай улс тус сангийн санхүүгийн тус­лалцааны хэд хэдэн  хөтөл­бөрт хамрагдаж бай­сан. Энэ удаадЗасгийн газар ОУВС-тай хэлэлцээр хийсний үр дүнд “Өргөтгөсөн сан­хүүжилтийн хөтөлбөр”-т хамрагдахаартохиролцож, долоон төрлийн  татварыг нэмэх талаар 2017 оны төсвийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийнтөсөл  өргөн барьсныг УИХ-ын хаврын чуул­ганаар хэлэлцэж байна.

Яг өнөөгийн нөхцөлд бол, Монголын эдийн за­саг сэхээнд байна. Засгийн газраас эдийн засгийг сэргээх хоёр чхувилбарыг авч үзсэний эцэст сонгосон нь ОУВС-гийн хөтөлбөр. Энэ хөтөл­бөрт хамрагдсан нь хамгийн зөвшийдэл эсэхийг эцэслэж дүгнэхэд эртдэнэ. Гол нь үр дүн чухал.

Хөтөлбөрийг хэрэг­жүүлэх хүрээнд төсвийн тодотгол хийж татвар нэмэх гэж байгааг сөрөг хүчин хүчтэйшүүмжилж байна шүү дээ?

-ОУВС-гийн хөтөлбөр хэрэгжсэнээр төсвийг цэгц­лэх, замбараагүй халамжийг танах, үрэл­гэн байдлаа зогсоох, сон­гуулийн популист ам­ла­л­туудыг хязгаарлах шаард­лага тавьсан нь зарим хүнд таалагдахгүй хоосон улс­төр­жүүлж, Ерөн­хий­лөгчийн сонгуулийн хө­зөр болгон ашиглах гэж оролдож байгаа нь харам­салтай л харагдажбайна. Ард түмнээ, эдийн засгийн эрс­­­дэлд оруулсан бу­руутныг хайхаас илүү­тэй­гээр энэ байдлаас хэрхэн гарахнь чухал цаг үе тул­га­­раад байна. Мэдээж энэ бүхнийг цэгцэлж, сан­хүүгийн сахилга бат хэ­рэгтэй байгааг өмнөхэрх бариг­­чид хийгээд учир мэ­дэх хүмүүс гадарлаж байгаа. Нэгэн цагт улсаа  хямралаас гаргахын тулд алтанээмгээ хүртэл тайлж өгч чадсан Солонгосын ард түмэн тухайн үедээ ОУВС-гийн хөтөлбөрт хам­рагдсан байдаг. Мэ­дээж тухайн үед ОУВС-гийн болзлыг хүлээн авч, шүүмж­лэлд өртсөн хэдий ч хөтөлбөр хэрэгжсэний үр дүнд эдийнзасаг  нь дэг журамтай болж, шулуухан хэлэхэд банк санхүүгийн байгууллага хийгээд төр нь цэвэршсэн түүхтэй.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

4 Comments

  • ИРГЭН (April 10, 2017 11:25:37 am )

    ХХI ЗУУН БОЛОЖ БАЙХАД БҮХЭЛ БҮТЭН УЛСЫН НИЙСЛЭЛ ХОТОД 70% НЬ НҮХЭН ЖОРЛОН ХЭРЭГЛЭЖ БНА ДАА

  • ккк (April 10, 2017 12:16:48 pm )

    Одоо лаатай амьдардаг хүн хамгийн арчаагүй новшнууд л байгаа шүү дээ. Хөдөө бүгд нарны зай хураагууртай ДДШ телевиз, мотоциклтэй амьдардаг. Битгий ингэж тэнэг юм яриад бай ялангуяа хөдөө гэрэлгүй айл гэж байхгүй хэдэн мал зараад л нарны зай хураагуур ДДШ телевизор авчихсан хотын захын хороололын мангаруудаас дээр амьдарч байгаа

  • Цэцэг (April 10, 2017 3:06:31 pm )

    Соиализмын үед миний төрсөн нутаг Говь алтайн Баян -уул сум тог цахилгаантай байлаа сум өөрийн гэсэн жижиг станцтай байсан

  • ЗОЧИН (April 11, 2017 11:48:40 am )

    төр хэзээ цэвэрших вэ

antalya rent a car