antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Apr 10, 2017 2 comments

Фракциудын сонгууль…

нийтлэсэн Admin

Ерөнхийлөгчийн сонгууль хаяанд ирлээ. Өвдөг шороодсон АН энэ удаа намын дотоод сунгаагаараа нэр дэвшигчээ нэлээн сайн ярилцаж байж, тодруулах нь тэдний нийтлэг эрх ашигт тустай л даа. Хэрэвзээ нисээд эхэлсэн бор шувууг газарт буулгаж, З.Энхболдыг С.Эрдэнэ балиашиглавал АН-ын маргааш хортой зүйл болж мэднэ. МАН ялалт байгуулсан эрчээрээ Ерөнхийлөгчийн суудлыг авна гэсэн итгэлтэй байгаа энэ үед АН-ынхан холыг харж нэр дэвшигчээ тодруулж байж л, өрсөлдөөн жинхэнэ утгаараа явагдана. Сүүлийн байдлаар АН-ын нэр дэвшигчдийн тоо Д.Дорлигжаваар бүл нэмлээ. Тэгэхээр Н.Алтанхуяг, Р.Амаржаргал, Э.Бат-Үүл, Г.Батхүү, Л.Болд , З.Энхболд гээд улстөрд өнгөрсөн олон жилүүдэд орон зайтай явж ирсэн хүмүүс дотоод сунгаанд өрсөлдөхөөр болж байна.  Эдгээр хүмүүсээс ард түмэнд хэн илүү таалагдах вэ гэдэг нь чухал л даа. Ард түмний эв нэгдлийг илэрхийлэгч Ерөнхийлөгчийн суудалд АН-аас өрсөлдөхөөр нэрээ өгөөд байгаа эдгээр хүмүүс бүгд л нам дотроо фракц, эрх ашгийн асуудалтай хүмүүс байгаа нь үнэн. Түүнчлэн  Ерөнхийлөгчийн сонгуульд АН ялалт авъя гэвэл фракцийн зөрчлөө, дарж тоглох нь зөв нүүдэл болох биз ээ.

Эх сурвалж: Шуурхай.мн


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

2 Comments

  • баагий (April 10, 2017 4:02:25 pm )

    ардчилсан намаас Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчидээс сонгуулийн сунгааны төлбөр 1 тэрбум төгрөгийг авья. Намын даргын сонгуульд нэр дэвшигчидээс хэдийг авна гээд байлаа.

  • zochin (April 11, 2017 12:19:04 pm )

    АН-аас сонгох хүн байхгүй, тэгээд ч нөгөө хэдэн луйварчид л байна ш дээ, улс орныг өрөнд
    бариулж өөрсдөө тэрбумтангууд болцгоосон

antalya rent a car