antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Apr 10, 2017 12 comments

Ч.Ганзориг хэний өрийг цайруулсан бэ?

нийтлэсэн Admin

Жаст-ын Ш.Батхүүд баталгаа гаргаж өгч, 109 сая ам.доллар луйвардахад нь тусласан хүн бол Ч.Ганзориг гэдгийг хэвлэлүүд өнгөрсөн хугацаанд цөөнгүй бичсэн дээ. Гол нь нөгөө мөнгийг нь Монголын Засгийн газраас нэхээд байгаа учраас Ч.Ганзориг нар одоо төр улсаа бодоод, хариуцлагатай хандах хэрэгтэй юм. Ер нь  Ч.Ганзоригийн тухайд тун асуудалтай нэгэн. Ямартаа л ган бөмбөлөгийн луйврын торыг Н.Энхбаяртай хамт сүлжсэн гэх асуудалд хүртэл холбогдож байхав.

Ган бөмбөлөгийн шахааны наймаа гээд байгаа нь зэсийн хүдэр бутлах зориулалттай ган бөмбөлгийг ихэнхи нь урд хөршөөс нэг тонныг нь 400-500 ам.доллараар оруулж ирээд “Эрдэнэт” үйлдвэрт тонныг нь 1300-1400 ам.доллараар шахаад дундаас нь их хэмжээний мөнгө унагаж байсан бизнес бол зарим нь бөмбөлөг нийлүүлнэ гэж мөнгө авчихаад мартчихдаг завхарсан явдлыг хэлээд байгаа аж. Эл шахааны наймаатай холбоотойгоор улстөрчид Эрдэнэт Үйлдвэрт 90 сая гаруй ам.долларын хохирол учруулсан бөгөөд экс Ерөнхийлөгч Н.Энхбаяр бол ил яригдаж байгаа нэг нь л юм. Уг нь ган бөмбөлөгийн шахааны наймааны гэрээнүүд Эрдэнэтийн захирал Х.Наранхүүгийн үед хэд хэдээрээ хийгдсэн байдаг. Харин тэдгээрийг нь төлөгдөх боломжгүй өр гэсэн жагсаалтад багтаан, залруулах ажлыг дараагийн захирал Ч.Ганзориг гардан гүйцэтгэсэн байдаг аж.

Тухайлбал, Экс Ерөнхийлөгч Н.Энхбаярын эхнэр О.Цолмонгийн үеэл болох Ж.Мягмаржаргалын удирддаг  “Henlon”, “Great Global international” компаниудын өрийг цайруулсан хүн бол Ч.Ганзориг гэнэ. Эдгээр компаниуд нь  Н.Энхбаярын Ж.Мягмаржаргалтай хамтран  хийдэг бизнес юм байна. Н.Энхбаяр нарын хавтаст хэрэгт бичигдсэнээр Хонконгод бүртгэлтэй “Helon Company Ltd”, “Great global international” гэх хоёр компанийн нэрээр “Эрдэнэт” үйлдвэрт удаа дараа ган бөмбөлөг нийлүүлэх гэрээ байгуулан, их хэмжээний мөнгө залилсан болохыг хууль хяналтынхан тогтоосон гэж байсан юм.

“Henlon” компанийн хувьд 2005 оны 3 сарын 24-ний H-L-240305 тоот гэрээгээр 1.337.240, сая ам.доллар, 2006 оны 6 сарын 23-ны H-L-240606/05-327   тоот гэрээгээр 439130.07 ам.доллар, “Great Global international” компани нь  2007 оны 10 сарын 24-ний 2007\05-581 тоот гэрээгээр 1.580.000 сая ам.доллар гаргуулсан гэх. Гэсэн ч ган бөмбөлөг нийлүүлэх үүргээ умартан Эрдэнэт үйлдвэрт гурван сая гаруй ам.долларын хохирол учруулжээ. Эдгээр  гэрээнүүд Х.Наранхүү Эрдэнэт үйлдвэрийн захирал байх үед хийгдсэн. Харин энэ өрийг нь  “Эрдэнэт үйлдвэр” компанийн хуулийн хэлтэс “Төлөгдөх боломжгүй” өр гэдэгт оруулаад хаях үед Ч.Ганзориг Эрдэнэтийн захирал байсан байдаг нь яах аргагүй анхаарал татахаар байгаа юм.

Эх сурвалж: Шуурхай.мн


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

12 Comments

  • MAH (April 10, 2017 12:13:04 pm )

    МАН-ыхан ЗҮТГЭНЭ. Өөрсдөө БАЯЖИНА. ЗОРИЛГО нь ТЭР. МАН САЙН бүхнийг НУРААНА ,БУЦААНА. Байгаа бодит байдал ЧАДАЛ нь ТЭР. Одоогийн байдал нь ОУВСангийн тулгалтанд сандарсан Засгийн газар Орост 49 хувиа эргүүлж өгөх эсэх талцал, Олон хүмүүсийг ажлаас халсан хийрхэл,ОФШОРтонгуудаа хамгаалах гэж ядсан оролдлого, 60 тэрбумын аян-ы үргэлжлэл, Жалга дов танил талын авилгал, МИЕЭ- г тойрсон бялдуучлал, Хятадыг хүсэмжилсэн их мөнгө,Хүүхэд хөгшдийг ялгаварласан төрийн бодлого,Хүсээгүй жирэмслэлтийг нохойд хандуулсан Хотын бодлого Эргэж буцаж будилсан татварын бодлого ,энэ бүхэнд дургүйцсэн ард түмэн л байх шив дээ

  • зочин (April 10, 2017 2:26:50 pm )

    Энд МАН биш ээ МАНАН ГИЙН ТОЛГОЙ НӨГӨӨ ХЭД Л ШҮҮ ДЭЭ

  • Зочин (April 10, 2017 2:31:26 pm )

    Шүүх цагдаа гэж байдаг бол шалгаасай даа. гэвч чадахгүй л дээ. Луугаруудын уяаны нохой болцон юм чинь

  • зочин (April 10, 2017 3:55:28 pm )

    энэ эрлийз эрдэнэбат хулнайч жастын ыбатхүүгээс мөнгөө аваач,,, тэгж байж ард иргэдэд татвар нэмээрэй? чамайг толгойг чинь авнашүү? хулгайчаа??? сэхэх болоогүйшүү чи??

  • зочин (April 10, 2017 5:43:32 pm )

    ЭНЭ хүмүүс зөв бичжээ бид хүнүүс мөнүү бишүү энэ хүмүүсиин барлаг юмуу иим хүмүүсээр төрөө бариулчихаад өмөөрөөд байгаа юм даанчдээ ард түмнээр тоглоод сурсан гарууд байхгүй юу одоо нөгөө Энхбаяар луварчин гарч ирхээр толгой өндиилөө луварчингууд

  • зочин (April 11, 2017 10:33:57 am )

    Энэ нөхөрийг сайн шалгах хэрэгтэй. ХУД САНДАГДОРЖИДОО 12 давхар Их дэлгүүрийг хэдэн сая доллаар хэдэн сарын дотор барьж өгсөн. ИХ хөрөнгөтэй хүндээ.

  • зочин (April 11, 2017 10:42:35 am )

    Ингээд л бичээд байхад ЯАГААД эргж төлүүлэхгүй байгаа юм бэ. Аль ч намын Монголын төрд итгэх гээд хичээгээд одоо чадахгүйн дээ.

  • ЗОЧИН (April 11, 2017 11:55:46 am )

    МАН ОДОО ЭДГЭЭР ЛУЙВАРЧДАА ШАЛГАЖ, МӨНГИЙГ НЬ ТӨЛҮҮЛЭЭЧ.ХООСОН ЯДУУ ИРГЭДИЙНХЭЭ ХАЛААС РУУ ОРЖ, ТАТВАРАА НЭМЖ ДАРАМТЛААД БАЙХ ЮМ. ТЭРНИЙ ОРОНД ЭДГЭЭР ТӨРӨӨС БАЯЖСАН ТЭРБУМТНУУДАА ЯЛЛАЖ, ГОЛ НЬ МӨНГИЙГ НЬ ГАРГУУЛМААР БАЙНА. МӨН МАНД БАЙГАА ОФФОРШТОНГУУДЫНХАА МӨНГИЙГ БАС ТАТАЖ АВААЧЭЭ. С. БАЯРААС ӨГСҮҮЛЭЭД ДЭЛГЭРСАЙХАН,СҮ. БАТБОЛД,САНДУЙ ГЭЭД Л МАШ ОЛОН ОФФОРШНУУД БИЙ ШҮҮ ДЭЭ.

  • zochin (April 11, 2017 3:46:36 pm )

    Huu n ulsiin ih hurliin gishuun boltson shuu dee. Erdeneteer ih ch mungu hiisen dee ene hun.

  • орд (April 11, 2017 6:32:11 pm )

    монголууд аа дахиад 100 жил манай МАН-ыг хүлээ Та нарыг диваажинд хүргэнэ

  • иргэн (April 14, 2017 8:44:42 pm )

    ЧИМЭЭГҮЙ ЛУЙВАРЧИН ЭРДЭНЭТЭЭС ИХ ЦУСАЛСАН ДАА ИХ БАЯЖСАН ХҮНДЭЭ

  • иргэн (April 14, 2017 8:46:27 pm )

    ЕР НЬ МАН ЭНЭ ОФШОРЧДЫН ТАЛААР ЯАГААД ДУУГАРАХГҮЙ БАЙНА ӨӨРСДӨӨ ЮМ УУ

antalya rent a car