antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Apr 7, 2017 9 comments

Байнгын хороо: Оффшор дансаа мэдүүлээгүй албан тушаалтныг эргүүлэн татна

нийтлэсэн Admin

Хуульзүйн байнгын хорооны өнөөдрийн /2017.04.07/ хуралдаанаар оффшортой тэмцэх буюу  Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай болон Төрийн албаны тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг үргэлжлүүлэн хийлээ. Энэ үеэр ажлын хэсгийн ахлагч Х.Нямбаатар:

-Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд заасны дагуу ХАСМ, ХОМ гаргах үүрэг бүхий 39 мянга гаруй албан тушаалтан болон тэдгээрийн гэр  бүлийн гишүүд тухайн албан тушаалтан албан үүргээ гүйцэтгэх хугацаанд оффшор бүсэд өөрийн нэр дээр банкны данс нээлгэх, мөнгөн хөрөнгө байршуулах, хөдлөх, үл хөдлөх хөрөнгө өмчлөх, хувь нийлүүлэх замаар хуулийн этгээд үүсгэн байгуулахыг хориглох.

-Дээр дурдсан албан тушаалд сонгогдох болон томилогдох нэр дэвшигч, түүний хамт амьдарч буй гэр бүлийн өмнө нь офшор бүсэд өөрийн нэр дээр банкны данс нээлгэсэн, мөнгөн хөрөнгө байршуулсан, хөдлөх, үл хөдлөх хөрөнгө өмчилсөн, хувь нийлүүлэх замаар хуулийн этгээд үүсгэн байгуулсан бол томилогдсон эсхүл сонгогдсон өдрөөс хойш зургаан сарын дотор банкны дансаа хаалгах, банкинд байршуулсан хөрөнгөө татах, хөдлөх, үл хөдлөх хөрөнгө өмчлөх эрхээ худалдах, шилжүүлэх, татах, хувь нийлүүлэх замаар хуулийн этгээд үүсгэн байгуулсан бол үйл ажиллагаагаа зогсоох, эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхээ худалдах, шилжүүлэх, дуусгавар болгох арга хэмжээ авах.

-Албан тушаалтан болон гэр бүлийн гишүүн офшор бүсэд хамаарах гадаад улс, түүний нутаг дэвсгэрт суралцах, эмнэлгийн тусламж үйлчилгээ авах, хуулиар хүлээсэн албан чиг үүргээ хэрэгжүүлэх хугацаанд хуулийн төсөлд заасан хориглолд хамаарахгүй байх.

-Офшор бүсэд хамаарах гадаад улс, түүний нутаг дэвсгэрийг олон улсын эдийн засаг, банк санхүүгийн байгууллагаас гаргасан жагсаалтыг харгалзан Монголбанк, санхүүгийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын саналыг үндэслэн Засгийн газар тогтоох.

-Хуульд заасан хориглолтыг зөрчих, урьдчилан мэдүүлэх үүргээ биелүүлэхгүй байх нь уг албан тушаалтныг эгүүлэн татах үндэслэл болох зэргийг хуулийн төсөлд тусгах гэсэн санал, дүгнэлт гаргасан болохыг танилцуулаа.

Түүнчлэн эдгээр өөрчлөлттэй холбоотойгоор Төрийн албаны тухай хуульд нэмэлт оруулах хуулийн төсөлд холбогдох өөрчлөлт оруулсан байна.

Монгол Улсад өнөөдрийн байдлаар ХАСМ гаргадаг 39.800 албан тушаалтан байдаг ба тэдгээрийн хамаарал бүхий этгээдүүдийг хуулийн үйлчлэлд хамруулахаар болвол нэлээд өргөн хүрээтэй болж, хуулийн хэрэгжилтэд хүндрэл үүсэх магадлалтай хэмээн Ажлын хэсэг үзсэн байна.

Одоогийн байдлаар олон улсын хэмжээнд ОУВС, ОУХАН зэрэг 3-4 байгууллага нийт 15 шалгуур үзүүлэлтийг үндэслэн жил бүр офшор бүсийн жагсаалтыг гаргадаг аж. Урьдчилсан байдлаар 42 улс энэ жагсаалтад бичигдэхээр байгаа бөгөөд жагсаалт жил бүр өөрчлөгддөг тул Монгол Улс ийм жагсаалтыг хуульдаа тодорхой заах боломжгүй. Тиймээс Засгийн газар холбогдох байгууллагуудын саналыг үндэслэн жил бүр тогтоож байхаар Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд тусгах нь зүйтэй хэмээн үзжээ.

Өнөөдрийн мөрдөгдөж буй хуулиар үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн нь тогтоогдвол шууд тус хөрөнгийг хураан авдаг зохицуулалттай бол хэлэлцэж буй төслөөр нэмж эрүүгийн хариуцлага тооцох талаар тусгажээ.

Эх сурвалж: www.polit.mn


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

9 Comments

  • зочин (April 07, 2017 6:51:22 pm )

    зөв шийдэл байна гэхдээ наадуул чинь зөвшөөрөх болов уу эхний ээлжинд заасан хугацаанд оруулж ирсэн хүмүүсийг татвараас чөлөөлөх ба хуулийн хариуцлага хүлээлгэхгүй байх хэрэгтэй улсдаа мөнгө нь орж ирж байвал боллоо шүү дээ ээдээ нилээд асуудалтай шүү дээ юу гэж бухаж, бурах бол доо

  • Чимэд (April 07, 2017 6:56:50 pm )

    Одоо Сонгууль юу болох бол гэж пэлбэгнэх хэрэггүй асуудал шуударч байх шиг байна сайн.Ингэж байж иргэдийнхээ итгэлийг хүлээнэ шүүдээ М.Энхболд зөв одоо үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн этгээдийгээ илчил Дээд шүүхийн Ерөнхий прокурорын Цагдаагийн Тагнуулын газрын худалдагдсан гэмт бүлэглэлд үйлчилж байгаа одоо бүр ил цагаандаа гарсан этгээдүүдийг барьж ял асуух цаг иржээ

  • Гончигоо (April 07, 2017 7:07:41 pm )

    Яг цагаа тулахаар бүгд бие биенээ таньдаг, авгай хүүхнүүд нь найзууд, бөөн явдал болнодоо. Үнэхээр шудрага хүн үүнийг шийднэ дээ Олон хүн оролцох тусмаа шийдэхэд бэрхтэй болно Намын нэр хүнд унах,20 оны сонгууль гэж цөсний чулуу, шуугиж шуугиж шувуу болоод дуусах байхдаа. Харж л байядааЭндээс М.Энхболд хэн бэ,Ж.Эрдэнэбат зөв хүн мөн үү гэдэг тодорч эд нарын цаашдын каръер яах нь шийдэгдэх болно.

  • mgl uls (April 08, 2017 8:05:20 am )

    Gadaad company gadaad hunii ner deer burtguulsen baidag dorligjob erdenetees mungo hulgailahdaa Elbeg erinhiisaidaas buuhdaa mun iiim argaar odoo hhbankiig gadaad nereer ezemshij offshore busees ezemsjij ba

  • ЗОЧИН (April 08, 2017 12:55:05 pm )

    ай мэдэхгүй наадуул чинь тийм амархан энэ Хуулийг батлах болов уу даа, Уг нь их л зөв юм хийх гээд байх шиг байгаа юм даана ч хэрэгжих тал дээрээ л ,,,,,,,,,,

  • зочин (April 08, 2017 2:03:06 pm )

    энэ Чойжил сайд мэдлэг муутай хүнүү санайтай ингэж маяглаад байдаг юмуу оруулж ирсэн төсөвиин хараа энэ хүн бол чааш ажилах юм бол монгол тун удахгүй дапуурах юм байна хүн хэлээд байхад я цүтгүүлээд байх юмаа өөр хүнээр солмоор юм нэг бол өөртөө болон намдаа юм унгах санаа байн.а уу нэг санаа байнаа

  • Монголыг (April 09, 2017 8:53:47 am )

    Чойжилсурэн ор шир ихтэй яаж ор ширнээсээ гарах вэ гэж одор шонгуй бодоод стресинд ороод баларч ба дуу нь гэж худлаа яарьсан хунтэй нохорлож чаддагуй шаарууд ба нямдорж л зовшоорол огох юм бол монголыг зархад бэлэн хоер нохор ба чойжилсурэн. Ногоо нь дашдорж ууяамны

  • зочин (April 09, 2017 1:05:40 pm )

    Чойжилсүрэн ер нь хаанаас гараад ирсэн хүн бэ? энэ хүнийг солихгүй бол монгол улс маань нэлээд хэцүү байдалд орно. МАН-д энэ хүн байсан юм уу.Оффшор данстай хулгайчуудыг хөрөнгийг нь хурааж өөрсдийг нь шоронд хатаах хэрэгтэй.

    • Жүүгээ (April 10, 2017 8:46:25 am )

      Офшортонгуудын эсрэг дайн зарлацгаая. Монгол улсаа өрнөөс гаргацгаая

antalya rent a car