Зөвхөн улс төрийнхөн гэлтгүй шашин төрийн тэргүүтнүүд ч мөн адил ард түмний итгэл үнэмшил, сүсэг бишрэл дээр тулгуурлан ихээхэн хөрөнгөжих болсон нь нууц биш. Энд тэндхийн гандан хийдүүдийн ном унших үнийн тарифууд ч улам их нэмэгдэж сүсэгтэн олны итгэл үнэмшил хэзээд үгүй болохгүйгээс хойш хожгор толгойтнуудаа тахин шүтэх нь хэвээр. Буяны их үйлст бүх л амьдрал, чин сэтгэлээ зориулдаг хүн бол энэ их үйлстээ л үнэнчээр зүтгэхийг үлгэрлэсэн гэгээнтэн бол АНУ-ын Индиана муж дахь Төвд Монголын Шашин Соёлын Төвийн тэргүүн, хамба Ажиа Гэгээнтэн юм. Монголын хавдарт өвчнөөр шаналж буй хүүхдүүдэд туслах зорилгоор Улаанбаатар хотын Эх Нялхсын төвийн дэргэд Цусны хавдарт хүүхдүүдийн эмчилгээний Төв барьж ашиглалтанд оруулж өгсөн ариун их үйлсийг нь дурдахгүй байж болохгүй. Энэ их үйлийг үргэлжлүүлж улс эх орныхоо хүнд хэцүү өвчтэй зовлонтой үед ирээдүй хойч үедээ буян болж шашин номын нэр хүндийг өндөрт өргөж явахыг бусдад харуулах гэсэн үлгэр нь харин ч нэг дурсагдаад өнгөрөх үйл явдал болсон гэлтэй. Буяны бус худалдаа арилжааны салбарт хүч үзэж явдаг гэгээнтэн манайд нэгээр нэмэгдсэнийг хэвлэлүүд онцолж байна. Зава Дамдин гавжийн хойд дүрээр тодорч Дундговийн Дэлгэрийн хийдийг толгойлон суудаг Зава Дамдин ренбүүчи Осгонбаяр ламтан баячуудад зориулсан ZD нэртэй үнэт эдлэлийн дэлгүүрээ нээсэн гэнэ. Үүгээр нь мэдээж томчууд, дээдсүүд нь зочилж багшийнхаа босгосон бизнесийг ядах юмгүй дэмжих биз. Томчууд нь хоорондоо мөнгө хаялцаж, ядуу муусайн ард иргэд нь зовлон үзсэн хэдэн жүжигчдээсээ л буян хүртэх болж. Дээд эрхмүүд нь насаараа идээд барахгүй хөрөнгөө хав дарж, ард иргэдийн сүсэг бишрэлийг далимдуулсан лам хуваргууд нь энд тэнд хэдэн чулуу босгож түүнийгээ их буян хэмээн бидний амыг таглах дүр зургууд хэдийнээ сонин байхаа больж. Үнэт чулуу, алт, алмаз, шүрээр хийсэн эдлэлрүү нь мань мэтийн энгийн ард зүглэх битгий хэл зүүдлээд ч олдохгүй гэдэг нь тодорхой биз.
Эх сурвалж:Шуурхай.мн
Холбоотой мэдээ
-
zochin (April 07, 2017 5:16:23 pm )
lamaaraa sain boldog bol tuvd gedeg yls yamar bn a ern l xaraad bxad nastai xvmvvsin svseg bishrel deer ix mungu olood bx shig bn da ene lam yu xij yawsan yaj ix mungtei bolson yum bol yamar amitanig xywalz gedeg bilee dee
-
зочин (April 07, 2017 8:35:57 pm )
Энэ төгс гэгээрсэн гэгээнтэн үү. Шуналаа дарсан байна уу. Энийг шутвэл бузартнаа .
-
zochin (April 07, 2017 9:26:36 pm )
etcsiin etcest shal hudlaa gegeententcer.boon shunal.
-
яана даа (April 08, 2017 8:22:25 am )
үйлийн үрээ даах болов уу
-
Anonymous (April 08, 2017 10:57:24 am )
Энэ хүн сүхбаатар аймгийн уугуул, сэлэнгийн нэгэн хийдэд суудаг байхдаа дундговийн чойрын хийдийн хамбаар очоод зивадамдины хоыд дүрээр тодорсон гсн. Дундговийнхон энэ хүнийг шүтдэггүй, учир нь хамаг үнэтэй эд хэрэгслийг гадагшаа гаргаж зарсан гэдгийн билээ тэр хийдийн. Үнэн худлыг мэдэхгүй. Агуйд 4 жил сууж бгаад гарч ирсэн мундаг гэгээрсэн хүн байхаа
-
Anonymous (April 08, 2017 10:59:46 am )
Баян бизнес хийдэг лам нар их болчоод бн зөв бурууг бид даанч мэдэхгүй юмда. Одоо чадалтай мундаг нь тун ховордсон гсн. Хүний итгэл сүсэг бишрэлийг буруугаар хариулж ч болохгүй л дээ.
-
Кореа (April 08, 2017 11:01:51 am )
Бусдад тус хүргэж буян болж чадаж байвал дэлгүүр нээнүү гуанзаа нээнүү яагаад болохгүй гэж. Угаасаа энэ ламын шүтдэг Шүгдэн бурхан бусдыг хөрөнгөжүүлдэг бурхан гэ биздэ. Би лав дэмжнээ чадаж бгаа юманд арга алга
-
Зочин (April 08, 2017 10:41:58 pm )
Ккк
8 Comments