antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Apr 7, 2017 3 comments

“Мобиком”-д луйварчин гэдэг үг ч гоёдохоор байна!

нийтлэсэн Admin

“Мобиком”-д луйварчин гэдэг үг ч гоёдохоор байна! гэсэн энэ үгийг тус компанийн нэгэн үйлчлүүлэгч хэлсэн юм. Тодруулбал,  хуульч, өмгөөлөгч Р.Батрагчаа сошиал хуудаснаа “Мобиком үнэхээр хэрэглэгчийг хуурч мэхэлж байнаа. Монгол руу дуудлага 3170 төгрөгөөр хийнэ гэсэн хэрнээ би 1:04 минут ярихад 32,363.64 төгрөг гарсан байна. Бас мессеж нь 450 төгрөг гэсэн хэрнээ 1545.45 төгрөг, дуудлага хүлээн авах нь 470 төгрөг гэснээ 19 секундэнд 3181.82 төгрөг, 2:33 минутанд 9545.46 төгрөг авсан байна. Ийм газрыг одоо юу ч гэж нэрлэхээ мэдэхгүй байна. “Луйварчин” гэдэг үг ч гоёдохоор байна” хэмээн дургүйцлээ илэрхийлжээ.

Ер нь Мобиком корпорацийн хэрэглэгчид гомдол саналаа иргэн хүнийхээ хувьд илэрхийлсэн тохиолдол олон байдаг. Хэн ч гэсэн утасны төлбөртөө ярьснаасаа илүү мөнгө төлөхийг хүсэхгүй. Тиймээс ч  дараа төлбөрт дугаартай хэрэглэгчид төлбөр нь худлаа гардаг гэх асуудлыг хөндсөн нь цөөнгүй байдаг. Тэгвэл энэ удаа өмгөөлөгч Р.Батрагчаа анхаарал татсан мэдээллийг сошиал хуудсандаа оруулжээ. Харин тус корпорацийн зүгээс ямар тайлбар хийх нь анхаарал татаж байна.

Үнэндээ бол Мобиком хэрэглэгчдийн гомдолд их хайнга ханддаг. Ямартаа л өнгөрсөн оны сүүлчээр тус компанийн сүлжээ доголдож, хэрэглэгчид их бухимдсан. Тэгэхэд Мобикомоос  уг асуудлаар хэвлэлд тодруулга хийхдээ  “Сүлжээний гэнэтийн ачааллын улмаас зарим үед гарах дуудлага амжилтгүй болж байна. Дотоод сүлжээнд алдаа заачихсан байгаа. Яг одоогоор засахаар ажиллаж байна. Хэвийн болохоор нь албан ёсоор мэдэгдэнэ. Хэрвээ Таны утас 3G болон 4G сүлжээ дэмжиж буй бол 2G болгож шилжүүлбэл дуудлага хэвийн хийх боломжтой” гэсэн ч, хэрэг дээрээ тэгж шилжүүлээд ч дуудлага хийж болохгүй хэсэгтээ л иргэд бухимдсан билээ.

Уг нь тус  компани Монгол Улсад амин чухал харилцаа холбооны үйлчилгээ үзүүлж, улс орны эдийн засгийн хөгжлийн шинэ гарцуудыг нээсээр ирсэн гэж өөрсдийгөө тодотгодог. Урсах амьдралыг холбож, хийж байгаа ажил бүхэн нь ямагт хэрэглэгчийн төлөө байна гэж тодотгодог. За мөн  ажилдаа эзний ёсоор чин сэтгэлээсээ хандаж, хэлсэндээ заавал хүрдэг, өндөр хариуцлагатай байна гэж зорилгоо тодорхойлдог. Тэгвэл үнэн хэрэгтээ хэлсэндээ хүрдэггүй, буцдаг, ухардаг компани уу гэсэн асуултыг тавихад хүргэж байна.

Эх сурвалж: Шуурхай.мн


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

3 Comments

  • BATTatbar nemsneer tusubt mungu orno gebel gonjiijoodoo harin tabar bagasbal hun bolgon baga sagaar ugnuu (April 07, 2017 3:34:28 pm )

    Yg unen hogin luibarchid baigamdaa

  • Tsairchuhsan gar-MobiCom (April 08, 2017 6:41:37 pm )

    Tulbur unendee ih avdag. Bi yarisan yariagaa temdeglej shalgahad iluu tulbur garchihsan baidag. Tegeed Mobi-d handahad todorhoi hariu ugduggui tul “zalhsan”. Shulaach kompani shuu dee!

  • Уншигч (April 10, 2017 9:56:12 am )

    МОБИКОМ бол шулаач нар шүү дээ. Хэтэрхий их төлбөр гардаг нэг дугаартайгаа байя гэхээр их төлбөр гараад өөр скател болон юнителийн дугаар авах юм даа

antalya rent a car