antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Apr 7, 2017 15 comments

Сайхан ярьдаг хүн

нийтлэсэн Admin
“ДААХГҮЙ НОХОЙ БУЛУУ ХУРААНА”
…Хөгширч зөнөж, шүд нь юу ч даахаа больсон нохой, булуу цуглуулан хурааж өөрөө ч булуугаа хазаж даахгүй хэрнээ өрөөл бусдад ч өгөлгүй харамлан, ойртож ирсэн ноход руу архиран занахыг хараад “Даахгүй нохой булуу хураана” хэмээн зүйрлэж ярьдаг сан. Хүмүүс нь ажил хийж хөдөлмөрлөхгүй хэрнээ ямар нэгэн аз таарч гэнэт баяжихыг мөрөөддөг, найр наадам зугаа цэнгэл бүрийг өр тавиад ч болов алгасахгүй тэмдэглэдэг, өөрөө хуруугаа ч хөдөлгөхгүй хэрнээ өрөөл бусдын үйлдэл болгоныг амаа хөдөлгөн шүүмжилж цэцэрхдэг, өөрийн амьдралын болж бүтэхгүй байгаа муу үйлдэл бүхний бурууг өөрөөсөө бус өрөөл бусдаас бас Төрөөс эрж хайдаг муу зуршлуудтай монголчууд бид “Эдийн засгийн хямрал” бус “Сэтгэлгээний хямрал” д автжээ. “Даахгүй нохой булуу хураадаг” шиг тогтолцоо сэтгэхүйтэй өнөөгийн Монголын Төрийн үйлдлийг өөрийнхөө сэтгэхүй, амьдралын хандлагатайгаа жишиж үзэн эрүүлээр сэтгэвэл өөрчлөх учиртай маш олон зүйлсүүд бидэнд байнаа. Гэхдээ өөрөөсөө эхэлж шүү дээ.
*Нэгэн зүйл: Нийгмийн маш том өөрчлөлт болох “Ардчилсан хувьсгал”-ыг үүсгэгч олон партизанууд өнөөг хүртэл ардчиллыг” өмчилж”, өөрсдийн гавьяагаа дөвийлгэн дурсаж эрх мэдэл, албан тушаалын  боломжуудаас буухгүй, буухыг ч хүсэхгүй байна. Тэд өөрсдийн хамгийн том алдаа болох МАХН-ыг татан буулгаж, цоо шинээр олон намуудын тогтолцоог эрүүл саруулаар үүсгэж чадаагүйн буруугаа ойлгохгүй, хүлээхгүй, хуучин болоод шинэ системийн холимог дээр өнөө хүртэл зууралдсаар. Бүхэл бүтэн 27 жилийн хугацаанд өөрсдөө хоцрогдож, өнөөгийн нийгмийн хэрэгцээ шаардлагад гологдож буйгаа ч зөвшөөрөхгүй, цоо шинээр хөгжиж сэтгэж буй залууст байр сууриа ч тавьж өгсөнгүй. Тэд эрх мэдэл бол улс болоод нийгмийн өмнө хүлээх хариуцлага гэдгийг өнөө хүртэл ойлголгүй, хувийн ашиг сонирхлоо гүйцэлдүүлэхийн тулд “дураараа дургиж дун чөмгөөрөө жиргэж” болох боломж гэж харж байгаад л гай нь байгаа юм. “Даахгүй нохой булуу хураана” гэдэг нь энэ.
*Нэгэн зүйл:  Эрх мэдэл дээр дулдуйдсан албан тушаалын бялууг мэдлэг чадвар, зөв сэтгэлгээ, ажил хэрэгч чанар, хариуцлага хүлээх ухамсар зэргийг үл харгалзан өөрсдийн төрөл садан, үгсэн хуйвалдагчид, аялдан дагалдагч анд нөхөддөө хүртээх болсон нь эрх мэдлийн моринд дөрөөлсөн толгойгүй хүмүүсийг бий болгон Төрийн албыг хүчгүйдүүлж байна. Өөрийг нь албан тушаалд томилсон эрхмүүдийн дуулгавартай зарцууд олноороо бий болж байгаа нь улстөрийн албан тушаалуудыг бизнес болгон хувиргах муу үйлдлүүдийн угшил нь юм. Мэдлэг чадваргүй, мунхаг зөрүүд, хийх ажил хариуцлагаа мэддэггүй, зөвхөн өөрийн эзний шийдвэрийг буруу ч бай, зөв ч бай үг дуугүй дагалдагсад сум, аймгууд, хороо дүүргүүдийн удирдлагад олноор шургалж байгаа нь Төрд итгэх олон нийтийн итгэлийг үгүй болгож байна даа. Чамаас арчаагүй тэнэг нь чамайг удирдан шийдвэр гаргахыг хүлээн зөвшөөрч, гаднаа зусардаж дотроо дургүйцэн нүднээс далдуур “муу ярьж” таашаал авч байгаа нь бидний дорой төрх. “Даахгүй нохой булуу хураана” гэдэг нь энэ.
*Нэгэн зүйл: Улс төрд олон жил оршиж, сайн муу, сайхан муухай олон боломжуудад суралцсан “партизан” -ууд улс орны эрх ашгийг огоорон өчүүхэн шуналдаа хөтлөгдөн олон нийтээрээ хүртэх учиртай нийгмийн баялгуудыг нам харгалзахгүйгээр, “ашиг сонирхол”-доо нэгдэн хулгайлцгаах боллоо. 10%-ийн алдарт жишгээр тэд, шийдвэр гаргах эрх мэдлээ ашиглан олон улсын гэрээ хэлэлцээр, гадаадын хөрөнгө оруулалт, тендэр шалгаруулалт, Төрийн хяналт нэрээр маш их мөнгийг хулгайлан Олон Улсын оффшор дансанд байрлуулцгаажээ. Оффшор дансыг ашиглах нь гэмт хэрэг биш боловч, оффшорт байрлуулсан мөнгөний эх үүсвэрээ тайлбарлан нотлох нь тэдний үүрэг. Шударга хөдөлмөрөөр бус олон нийтээс хулгайлж завшсан мөнгөнүүдийг хураалгаж шүүхийн өмнө ял шийтгэл хүлээх учиртай, тэд. Өөртөө ч хэрэглэж чаддаггүй, өрөөл бусдад буцаагаад өгч ч түвдэхгүй энэ их мөнгө “Даахгүй нохой булуу хураах”-ын жишээ. Ийм маягаар Монголдоо эргүүлж авч чадалгүй бусдын хоол болгосон мөнгө хичнээн их байгааг бид мэдэхгүй. Гэхдээ л энэ их мөнгө 3хан сая хүнтэй монголчуудын баялаг, иргэдээ хөгжүүлж гэгээрүүлэх боломж байсан гэдгийг мартаж боломгүй.
*Нэгэн зүйл: Хэдийгээр Монгол Улсын Ерөнхийлэгч Монголын ард түмний эв нэгдлийн бэлэгдэл хэмээн тунхагладаг боловч Шүүх засаглал, Прокурор, Авилгалтай Тэмцэх Газар зэрэг байгууллагуудын удирдлагыг томилдог эрх мэдэл нь түүнд байгаа болохоор тэрээр энэ эрх мэдлээ “нохойд барьдаг мод” мэтээр ашиглах боломжтой болжээ. Хэн нэгнийг айлган сүрдүүлэх, өөрийгөө хяналтаас гадуур хамгаалах, хуулийн хяналтыг өөртөө ашигтай байдлаар эргүүлэх, олон нийтийн тэмцлийг нухчин дарах боломжууд Ерөнхийлэгчид бий болсон нь нийгмийг айдаст автуулан түүнд зусардагчид аялдан дагалдагчдыг олноор бий болгож байна. “Айхгүй ч гэсэн аягүй” сэтгэлгээгээр хүмүүс Ерөнхийлэгчид зусардан магтахаас өөр аргагүй болгож байна. “Үндсэн хууль”-ийн өөрчлөлтөөр эрх мэдлийн тэнцвэрийг дахин хуваарилж, Шүүх, АТГ-ыг ард олноор сонгодог, муу ажиллавал хариуцлага тооцдог болгох шаардлага бий болжээ. Тэнэг хүнд ийм их эрх мэдлийг төвлөрүүлэх нь олон нийтийг айдаст автуулан “Даахгүй нохой булуу хураах” жишээг санагдуулна.
* Нэгэн зүйл: Ард олон бид Монголын нийгмийн буруу тогтолцоог эсэргүүцэн тэмцэж эхэлж байгаа нь сайн хэрэг. Монголчууд бид буруу муу үйлдэл яг өөрийнх нь амьдралд муугаар нөлөөлөөд  эхлэхээр л дургүйцэн зэвүүцэж, эсэргүүцэн тэмцэж эхэлдэг. Аймхай хулчгар араншин нь, өөрийнх нь хүсэл биелэхээр олон нийтээс урваж одоход хүргэдэг. Эрх мэдэлтнүүд бослогын удирдагчдыг өргөөндөө хүлээн авч түүний өчүүхэн хүсэл шуналыг гүйцэлдүүлэхэд л тэд зорьсноосоо ухарч орхидог муу гэмтэй. Тиймдээ ч бид өнөөдөр ийм сул дорой байдалд хүрсэн юм шүү дээ. Маш олон жагсаал цуглаанууд амжилтад хүрээгүйн шалтгаан нь энэ. Миний сэтгэлдээ дэмжиж, “Хүний хөгжил л Монголын хөгжлийн суурь нь болноо” хэмээн бодлогоо тодорхойлон ухуулж байсан “ХҮН” намыг  Ганбаатар хэмээх улстөрч орж ирээд “самарч” орхихыг харах хайран байлаа. АТОЗ-ын “Оффшорын эсрэг” хөдөлгөөн цуглааныг дэмжиж байгаа ч болгоомжлон анхааралтай ажиглаж буй шалтгаан минь энэ. “Үндэсний баатар” хэмээн дөвийлгэгдэж байвч өөрсдийн өчүүхэн мөн чанараа гутамшигтайгаар таниулсан нэг биш улстөрчид энд оролцож байгаа нь болгоомжлолын бас нэгэн шалтгаан. Тэд бусадтай адил үгээ хэлэх эрхтэй ч, зохион байгуулалт болон удирдлагад нь оролцоод эхлэх юм бол “Даахгүй нохой булуу хураах” үлгэрээр орох буйз. Ард олны эрх ашгийг өчүүхэн хонзон авах хэрэгслэл болговол хайран.
*Нэгэн зүйл: Ерөнхийлэгч Ц.Элбэгдорж УИХ-ын энэ удаагийн чуулганы нээлт дээр “Монголд эдийн засгийн хямрал биш, Хариуцлагын хямрал нүүрэлсэн” гэж хэлнэ билээ. Сайхан ярьдаг хүн. Эрх мэдэл өндөр албан тушаал хүнийг хөгжүүлдэг. Тэд хийх үүрэгтэй ажлаа хийхээр л бид “баатар” болгон орилцгооно. Эрх мэдэлтэй хүмүүст хийх үүрэгтэй ажил болон хариуцлага гэж бий, биднээс ялгаатай нь. Хүнийг сайхан уриалж, мундаг хэлж ярьж байгааг нь бус, хийж бүтээж байгаагаар нь л дүгнэж үнэлэх учиртай юм шүү дээ. “Хэнд эрх мэдэл буй, түүнд хилэнц буй” хэмээн өвөг дээдэс сургажээ. Хариуцлага гэдэг нь хилэнцээ өөрөө л үүрч даах чадвар юм шүү дээ. Хэн нэгний сайхан ярьж байгаад бус, хийж бүтээж байгаа бодит үр дүнд л анхаарлаа хандуулах цаг болсон. Түүнтэй адил хулгай луйвар хийсэн хүмүүсийг шүүн ял оногдуулахаас гадна хууль бусаар олсон бүх л хөрөнгийг нь хурааж улстөрийн хувьд “үхдэл”, нийгэмд бол “хэн ч биш” болгож байх учиртай. “Даахгүй нохой булуу хураасан”-ыхаа шанг чанга хүртэг л дээ. Монгол хүн болгон өөрийн чадах зүйлээ хийж, хийж чадахгүй зүйлээсээ татгалзаж байх учиртай. Би чи хийж чадахгүй ч биднээс өөр хийж чадах хүмүүс зөндөө бий, тэдэнд боломж болгож байя.
…Энэ нийтлэлийг уншаад зэвүүцэн шүүмжлэх гэж байгааг тань ойлгож байнаа. Зогтус! Надад танаас асуух зүйл байна. Та өөрөө юу хийж чадаж байгаа юм бэ? Та бүх зүйлийг өөрийн саруул ухаанаар эргэцүүлээд дэмжих зүйлээ дэмжиж чадаж байгаа юу? Та бусдыг хараан шүүмжлэх эрхээсээ гадна бусдын ийм эрхийг ойлгон хүндэлж чадаж байгаа юу? Та өөрийн итгэл үнэмшил, санаа бодолдоо бусдыг албадахгүйгээр өөрийн хийж чадах зүйлээ хийж чадаж байгаа юу? Та өөрийн зөв гэдэгтээ хэр итгэлтэй байна вэ? Бид ийм асуудлуудад цогцоор нь бус хэсэг бусгаар нь хандаад байгаад тарамдах байхаа. Европ эмнэлэг хүний эрхтэн болгоныг тусад нь салгаж эмчилдэг бол, Монголын уламжлалт эмнэлэг хүний өвчин юунаас үүссэн хийгээд сэтгэлээс нь эхлээд бүх бие махбодийг цогцооор нь эмчилдэг арга лугаа адил. Нэг эрхтэнийг эмчлэхэд нөгөөд нь муугаар нөлөөлдөг бус, өвчний үүссэн шалтгааныг олж нөгөө эрхтэнд нь сайнаар нөлөөлөх эмчилгээг сонговол юутай сайн. Монголчууд бидний муу тал юу гээч! Өөртөө л ашиггүй бол, өөрт нь хамаагүй санагдвал бусдын зөв санаачлагыг дэмждэггүй. Өөрт нь муугаар нөлөөлөөд эхэлбэл бусдыг буруутган харааж зүхэж эхэлдэг. Алив хөдөлгөөн үйлдэл бүхнийг ам дамжсан яриа, хов цуурхлаар үндэслэн дэмждэг. Тэгээд л туйлширна. Бид аливаа асуудалд статисикт тулгуурласан бодит тооцоо, үйлдэлд тулгуурласан бодит баримтууд дээр түшиглэн хандаж байх цаг болжээ. Энэ хөдөлгөөн ялбал өвөр дүүрэн мөнгөтэй болж “амар сайхандаа жаргах” юм шиг л сэтгэдэг. Алив зүйл бүхэн өөрийн цаг хугацаатай. Их л тэсвэр тэвчээр, тууштай зүтгэл шаарддаг. Аз жаргал гэдгийг зовлон шаналалгүйгээр авч болдоггүй юм даа. Уг нь тэр нохой өөрөө даахгүй булуугаа өрөөл  бусадтай хуваалцдаг бол?
                                         Харнууд овгийн Гомбосүрэнгийн Галбадрах

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

15 Comments

  • иргэн (April 07, 2017 4:27:37 pm )

    “Өөрийг нь албан тушаалд томилсон эрхмүүдийн дуулгавартай зарцууд олноороо бий болж байгаа нь улстөрийн албан тушаалуудыг бизнес болгон хувиргах муу үйлдлүүдийн угшил нь юм.” гэжээ. Элбэгдоржийн тамгын газар өөрөө үүний сонгодог жишээ юм шүүдээ. бусад руу цэцэрхээд яахав даа. Өөрийгөө тойрон хүрээлэгчдийг л өөд татдаг, бусдыг нь хүн биш цагаан цаас гэж үздэг л гошгорооч доо.

  • irgen (April 07, 2017 4:30:30 pm )

    ynen, toriin albaniihan toriin namiinhnii toloo ajillaj baigaa ni byh zuil deer haragdaj baigaa, ard tymen, uls ornii toloo bish, tegeed bas ih medleg bolovsrol , mergejliin chadvar baihgui , ajilaa medehgui hymyys ih hyndrel uchruulj baigaa

  • Gxd (April 07, 2017 4:46:04 pm )

    Загатнасан газар маажлаа Элбэгдорж зайлвал Монголын төр тогворжих байхаа? Энэ хутгуурын 8 жилийг өнгөрөөх гэж их л зовж байна даа?

  • tselmeg (April 07, 2017 4:52:52 pm )

    Teneg um bichih um

  • Гончигоо (April 07, 2017 8:34:47 pm )

    Яльгүй цэцэрхэх хэнд ч байдаг сонирхол. Авах санаа байнаа. Сайхан ярих юмаа биширмээр. Гэтэл хийсэн нүгэл нь дэндүү аймшигтай. Хэтэрхий зоригтой хийдэг учир богино хугацаанд хожих тохиолдол бий.Сонгуулийн дараа яаж ч бодсон нэг юм болно

  • zochin (April 07, 2017 10:08:36 pm )

    Mongoliin toriig uul uurhai bizensees hol bailgaval mongol uls hogjino tegehgyi bol huvaldaj hulgai hiij mongold ashiggyi geree hiigdseer baih bolno

  • Anonymous (April 08, 2017 3:23:07 am )

    галбадрах яг үнэнийг олж бичжээ голыг олоод хэлжээ

  • зочин (April 08, 2017 2:16:48 pm )

    энэ АРДЫН нам гарсан цагаасаа дан худал ярилаа та нар нэг хүнрүү их дайрах юмаа Элбэгдорж нэг удаа гарц ирээд алдаагиин хэллээ ягаад хэлж болхгүй та нар алдаагүй юмуу ардын нам бол тэр яигээрээ луварчид шиг харгдаж байна хэлсэн ярсан зөрнө урдна иимэл байсан шүү бүх буруугаа ардчисан намруу чихнэ бид харжил байна өөрснөө юуч хиихгүй байж хүн муу хлэнэ яасанч ата чөтөйтэй юм бэ гадаадын тагнуул юмуу

  • Зочин (April 08, 2017 3:33:59 pm )

    Хуучин нийгмийн гажуудлыг ойлгохгүй байж түүнийг санагалзсан иймэрхүү новшийн юмнууд ийм хөгийн юм бичиж ард түмний толгойг мөн ч их эргүүлэх юм даа.

  • Зочин (April 08, 2017 8:42:29 pm )

    сайхан шаадаг хүн гээч.

  • zochinzochin (April 08, 2017 8:50:53 pm )

    Bodit vnen zuv uymiig demjihiin orond byryy tiish n myshgin gyivyylahdaa sain yls

  • орд (April 08, 2017 11:48:44 pm )

    би Элбэгээг танихгүй, та нар бас танихгүй байх.Танихгүй мэдэхгүй хүнийг муулах нь тэнэг хэрэг. Элбэгээгээс болоод нэг хэсэг тэнэгүүд ядуу амьдраагүй.Та нар ядуу дорой байгаа бол 90 гаруй жил төр зайдалсан МАН-аасаа асуу, МАН-даа гомдолоо гарга.

  • Anonymous (April 09, 2017 4:22:16 am )

    UURIIH NI HUMUUSIIG ZAILUUL ENE TURUUS HULGAI HIISEN DORLIGJAV ONGOTSNII BUUDLIIN TUSLUUS IDSEN ENHBAT MIAT-IIN ZAHIRAL TAMIR SHUUHIIN SHIIDVER GUITSETGELIIN DED DARGA BATSAIHAN

  • zochin (April 09, 2017 4:13:25 pm )

    Bayartsogtiin gar hul bolohgchiin neg l bichsen bna. Zailuul Galbadrakh geed tsagtaa neg muu bagsh uhaantai yum Zavkhanii neg sumand bsn yum. Suuliin heden jil Amerikt duugee dagaj garsnaas hoish ovoo ped ped geed bdg bolson. Huulich duu n Bayartsogtin gants naiz gej bga. Tsagtaa ardchilal ene ter geed uheh geed yavj bsnaa sanah heregtei. Aan bas neg emegtei duu Shiilegdambiin uyed avilga avaad shorond orson, odoo shuuh hurlaa huleej bga yum, tiimees ataa, horsol aguulj ene niitleliig bichjee ; gej harj bna

  • ххххх (April 10, 2017 9:22:17 am )

    өрөн дэр өр нэмж ард түмнийхээ нуруун дээр ачаа үүрүүлж байхаасаа өмнө үрж идсэн уусан цацсан мөнгөө эргүүлж төлүүлэх олж авах төрийн данхар бүтэц давхардсан орон тоогоо хасч элдэв тансаглалаа зогсоомоор байна Дарга болгон үнэтэй машин унаж алба залгуулахаасаа амин хувьдаа авгай хүүхдээ зөөж байгаа нь нууц биш Жирийн иргэдийн адил нийтийн унаагаар ажилдаа яагаад ирж болохгүй гэж Төрийн өмчийг сахин хамгаалж байсан бүхэл бүтэн тогтолцоог татан буулгаж ямарч хяналтгүй болгосоноос улс орны эдийн засаг дамбуурч байгааг энэ 76 ойлгохыг ч хүсэхгүй байгаа нь өөрсдөө энэ шаварт гүн хутгаалдсаны шинж Худлаа амаараа гоё сайхан ярихаас биш дорвитой арга хэмжээ авч чадахгүй цаг хугацаа алдаж байна Улсын чанартай компаниуд мөнгө идэж уух талбар болсон байхад тэнд хяналт шалгалт оруулж идэж уусаныг тогтоож төлүүлж авахын оронд хувьчилах асуудлыг ярьж байгаа нь ч гэсэн дээрхитэй холбоотой Өөрсдийн тансаг хэрэглэгээг танаж хасахын оронд ард түмний халаасруу өлөн нүдээр өнгийж байна Монголд билэгдлийн чанартай ерөнхийлөгч байлгаж өчнөөн тэрбумын хөрөнгө гарздаж байхаар түүгээрээ ганц шүдний эмнэлэг баривал ард түмэнд тустайсан Цаг хугацаа алдаж өрөн дээр өр нэмж байхаар 76 эрхэм өөрсдөө толгойлон өр барагдуулах ажлыг улсын хэмжээнд зохиовол дээрсэн Ядаж зөөлөн сэнтийгээс хаяахан боловч бууж тэр олон яам тамгын газрын орон тоо бүтэц хийж байгаа ажлын ачаалалыг юу хийж байгааг нь газар дээр нь шалгаж дүгнэмээр юм Ажил хийдэггүй тэр олон асман дарга нараа цөөлмөөр байна Ажлын хүндийг үүрч яваа жирийн албн хаагчдыг 6онилохын оронд дарга нэртэй мануухайнуудаа зайлуулмаар байна 76 эрхэм ч гэсэн өөрсдөөсөө тансаг хэрэглээгээ хасмаар байна Тэр олон туслахаа цөөлбөл хэдэн сая төгрөг хэмнэнэ шүү дээ Нам гэж талцан хоосон цэцэрхэж хамаг цагаа барж чуулгандаа ч сууж чадахгүй байхын оронд улсын эрх ашгийг нэгд тавьж цаг наргүй ажилламаар байна

antalya rent a car