antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Apr 7, 2017 28 comments

“Жаст”-ын  109 сая ам.долларын өрийг Ш.Батхүү төлөх үү, ТӨР төлөх үү?

нийтлэсэн Admin

           

Саяхан даа, хуульч Т.Алтангэрэл Жаст-ын зээлэнд ГОК баталгаа гаргаж гарын үсэг зурсныг хуурамч гэж Монгол шинжээч тогтоосон бол олон улсын шинжээчид гарын үсэг нь МӨН гэж тогтоосон тухай жиргэсэн нь анхаарал татаж байв. Тэгвэл мөнөөх Жаст-ын өр төлбөр гэж яригддаг 109 сая ам.долларын хэмжээ 51 сая ам.доллар болж багассан талаар мэдээлэл дуулдаж байна.  Гэхдээ энэ нь албан бус эх сурвалжийн мэдээлэл. Гол нь энэ өр төлбөрийг Жаст-ын Ш.Батхүүгээс бус Монгол Улсын Засгийн газраас нэхэмжилж буй юм. Хэдийгээр манай талаас шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй хэмээн давж заалдах шатны шүүхэд хандаж гомдол гаргасан ч, баталгаа гаргаж өгсөн ГОК-ийн талын гарын үсэг хуурамч биш гэдгийг гадны шинжээчид тогтоогоод байхад бид яалтай билээ дээ.

Ямар ч байсан энэ өрийг  Ш.Батхүүгээр төлүүлэх ёстой гэсэн шийдэл засгаас гарсан гэх мэдээлэл бий.  Төрийн өмчийн Бодлого, зохицуулалтын газрын дарга Ц.Ням-Осор “Энэ яригдаад байгаа өрийг Ш.Батхүү төлөх ёстой” хэмээсэн нь хэвлэлүүдээр гарч байна.  Ш.Батхүү “Эрдэнэт” үйлдвэрийн зэсийн баяжмалыг барьцаалан “Стандарт” банкнаас зээл гаргуулсан, түүнийгээ өөрийн эзэмшлийн “Хадгаламж” банкаар дамжуулан авснаа хүлээн зөвшөөрч, хуулийн байгууллагаас ч үүнийг нь шалгаж тогтоон, түүнд зохих шийтгэлийг хүлээлгэсэн харагддаг ч, 109 сая ам.долларын өр төлөгдөөгүй хэвээр байгаа юм.

 Уг зээлийн асуудлаар “Стандарт” банк Олон улсын Арбитрын шүүхэд хандсанаар “Эрдэнэт” үйлдвэр хариуцагчаар татагдаж маргаан өдийг хүрч буй.  Энэ маргааны иш үндэс нь Ч.Ганзориг нар гэдэгтэй маргах хэрэггүй болов уу. С.Баярын нөмөр нөөлгөөр улстөрд хөл тавьж, “Эрдэнэт” үйлдвэрийн ерөнхий захирлаар очихдоо Н.Энхбаярын дэмжлэгийг аван угшил нь булингартаж үзсэн Ч.Ганзориг АН-ын үед ч хөл алдахгүйг чамгүй хичээсэн. Ямартаа л  “Эрдэнэт” үйлдвэрийн даргаар 2012 онд улиран сонгогдсон ч, эрүүл мэндийн шалтгаанаар, өөрийн хүсэлтээр ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлт гаргасан байдаг. Гэвч тэрбээр Эрдэнэт үйлдвэрийн удирдлага байхдаа томоохон асуудлууд өдөөсний нэг нь Жаст-ын 109 тэрбумын өртэй холбоотой асуудал юм. Одоо тэгээд 109 тэрбумын өрийг Ш.Батхүү төлөх үү, Төр төлөх үү гэдэг нь тодорхойгүй байна.

Эх сурвалж: Шуурхай.мн

 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

28 Comments

  • Irgen (April 07, 2017 1:41:33 pm )

    Deer ni S.Bayar

  • Зочин (April 07, 2017 1:58:05 pm )

    төлүүлий

  • Зочин (April 07, 2017 2:02:24 pm )

    Зөв

  • ЭЗЭН НЬ ТОДОРХОЙ (April 07, 2017 3:13:35 pm )

    ЭЗЭН НЬ ТОДОРХОЙ ХИЙСЭН ХЭРЭГ НЬ ТОДОРХОЙ БАЙХАД ТЭДЭНД ЯАГААД ХУУЛЬ ҮЙЛЧИЛДЭГГҮЙ ЮМ МАНАЙ ХУУЛИЙНХАН ИЙМ ЮМЫГ Л ТАС ШИЙДДЭГ БАЙХГҮЙ БОЛ ХУУЛЬ Ч ҮГҮЙ УЛС ОРОН Ч ҮГҮЙ БАЙДАЛД ШИЛЖИЖ БАЙНА ДАА

  • Батхүү болон түүний хамсаатан (April 07, 2017 3:16:15 pm )

    Батхүү болон түүний хамсаатангуудаар төлүүлье. Бүгд л баян тарган гадаад олон хаустай гээд гараад байгаа шүү дээ. Япон, Америк, Че-Жу гээд.

  • зочин (April 07, 2017 3:34:00 pm )

    Батхүү өрөө өөрөө төлөх хэргтэй Баяр найзраа түрээ бариж авсан юм бишүү энэ Баярыг баирж хориж шалгаж болдгүй юмуу төрыг дэндүү зайдганжээ арйчдээ Элбэгдоржииг гарч ирхэд маш дургуй байсан бөөс мөөс гээд тун дургуй байсан алдаагиин гаргаад ирэж магд гэж сансан байх энэтомчуудииг бариж чадахгүй шүүхииг яна хэдэн шалгаархүн байна

  • Зочин (April 07, 2017 5:22:21 pm )

    Хэрэв гарын үсэг хуурамч бол түүний өмнөөс өрийг төр төлнө гэж юу байдаг юм. Тэр бБатхүү гээч юмаа, хувилдсан дарга даамалтай нь барьж шорондоо хийгээч. Юу төлөөнөө ордон шиг сайхан шорон барьсан билээ. Тэдэнд л зориулсан юм байгаа биз дээ. Батхүү гэдэг ч нохойн гөлөг юм даа.

  • 4545454 (April 07, 2017 5:31:41 pm )

    ийм хулгайчуудын болон ойр дотныхных нь хөрөнгийг хурааж байя

  • ИРГЭН (April 07, 2017 6:38:19 pm )

    МАН НАМ ТӨЛНӨ ӨӨ.ЗЭЭЛИЙН НУУЦ ЭЗЭД НЬ МАН-ЫН БООСУУД Л БАЙГАА БАЙЛГҮЙ ДЭЭ.

  • иргэн (April 07, 2017 6:46:53 pm )

    Эзэн тодорхой ийм хулгай, залилангийн хэргийг шийдэж чадахгүй, болж л өгвөл төр нэртэй татвар төлөгчидийн цуглуулж өгсөн мөнгийг нэг нөхөр авдаг,түүнд нь тусалдаг хуваалцдаг болохоор төрийн өмчийг хамгаалагчидын толгой эргээд учраа олохоо больчихсон малаар бол эргүүтчихсэн байх шивдээ. Ийм л байна манай олон нийтийн өмч. Олон нийтийнх биш овсгоотой,зальтай, хулгайч нарын л хөрөнгө болчихоод байнадаа. Эргүйг хэзээ эмчлэх бол. Хэн эмчлэх бол. Лав л төр биш нь дээрхээс тов тодорхой байна.

  • Anonymous (April 07, 2017 9:55:04 pm )

    ийм даварчихсан , бас цайчихсан луйварчдаа хамгийн хатуугаар шийтгээчээ

  • хараал идээсэй (April 07, 2017 9:55:52 pm )

    иймэрхүү хүн дүрст хувалз, бөөснүүдийг …

  • ТЭНЭГ (April 07, 2017 11:23:18 pm )

    Энэ Жаастыг Жанжны хөшөөнөөс шав шалдан хүлээд гурав хонуулахад 109 нь дороо бүрдэнэ. Мөн үү?

  • zochin (April 08, 2017 8:21:45 am )

    Хүний идэж уусан өрийг төр төлнө гэж юу байдаг юм бэ.Тэгвэл айл гэрийн банканд тавьсан бүх өр зээлийг хүчингүй болгох юм биш үү.

  • зочин (April 08, 2017 9:09:35 am )

    Ер нь ард түмэний мөнгийг идсэн.газар наймаалсан.сайхан амьдруулна гэж хулхидсан ер бүх төрлийн гэмт хэрэг хийсэн хулгайч хүний амь хөнөөсөн бүх хэрэгтэнүүдийг монголын уламжлалт есөн эрүү тулгах хэрэгтэй.Тэгэхгүй бол наад хулгайч нар чинь хэрэгээ зувчуулаад бна.Өөрөө унасан хүүхэд уйлдаггүй биз дээ.Ардчилал байж болдог юм бол төрийн төмөр нүүр байж болно

  • zochin (April 08, 2017 10:24:34 am )

    Bathuu mungu ideed tuuniig ni bi tuluh yum baina gej oilgoloo

  • зочинЗочин (April 08, 2017 3:58:27 pm )

    Эх орноо худалдсан ийм новшнуудтай завварч асуудлыг хүндрүүлэх хэрэг байхгүй. Эдгээр итгээдийг баривчлан шоронд хорьж бүх хөрөнгийг хураан шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраар заруулахад ард түмний хөрөнгийг идсэн новшнуудын хөрөнгө өрийг төлөхөд хүрнэ.

  • ЗОЧИН (April 08, 2017 10:55:51 pm )

    Батхөө чи өр мөр гэж өөрийгөө зовоож байхаар үхсэн нь дээр дээ амар ш дээ өр мөр гэж зовоохгүй тэ ! ?

  • Anonymous (April 09, 2017 8:40:01 am )

    Ард тумнийг татвараар ядууруулж байгаа юм чинь энэ ерийг эзэн Батхуу нараар телуулэх хэрэгтэй идсэн уусан ямбатнуудын телберийг ард тумэн барагдуулсаар ядуурч гуйцлээ

  • Anonymous (April 09, 2017 4:10:58 pm )

    МТЗ Эрдэнэт 2 энэ өрийг төлж байгаа ш дээ

  • ЗОЧИН (April 10, 2017 5:52:42 am )

    СУГАР, ГАНЗОРИГ, БАЯР, ОЧИРХҮҮ ГЭЭД ЭЗЭД НЬ ТОДОРХОЙ ЮМ ЧИНЬ. ЦУГЛУУЛЖ БАЙГААД ТӨЛҮҮЛЭХ БАЙЛГҮЙ ДЭЭ

  • irgen (April 10, 2017 9:49:25 am )

    ard tumen deeree tatvaraa nemchihee bid nar tolool yviy tegeel burhandaazalbiraal baij baiy heden terbumaar ni mongo idsen humuus boon yum bolj baij 3 yl avaal garaad irdeg dee ali neg namiin buruu bolool

  • зочин (April 10, 2017 1:28:35 pm )

    та нарын иим балай юмииг уншаад маш их уур хүрэх юмаа яаж энэ луварчидаас сална ихнх энэ ардын намых байгаа бахгүй юу тэгээд хурал дээ р нөгөө намаас боллоо гээд байх юм зээлсэн орож ирсэн мөнгииг талыг овшоор луугаа хиичхээд байсан юм бишүү ямарч мэдлэггүй болвсорлгүй өөриихөө хувиихаа юманд болхоор сэтэглээсээ хандна төриин юмндээр болхоор хайш яаш болж өгвөл илүү тутууг өөриинхрүүгээ шилжүүлчих гээд байдаг тун хэчүү хүмүүс юмаа монгол улас доройтоход 80/ хувна ардын намаас болжээ гэхээр харгдаж байна нарын шалгвал тиимэл байна

  • Anonymous (April 11, 2017 12:27:06 pm )

    Лондонгийн шуухийн шийдвэр бол заавал биелуулэх албагуй зевлемж чанартай байдаг гэхийн Негее ханресурс дээр манай хэд ажиллачихсан юм биш

  • рооррр (April 11, 2017 1:27:54 pm )

    МАН-ын дарга Минг овогт хужаа луухаан төлөх ёстой.

  • рооррр (April 11, 2017 1:51:06 pm )

    Гарын үсэг хуурамч байж.Тэгвэл тамга нь бас хууурамч болох нь дээ.

  • Иргэн би ... (April 11, 2017 3:03:34 pm )

    Даана гэдэг өгөхийн нэр, далайна гэдэг цохихын нэр гэдэг. Даана гэж гарын үсэг зурсан хүмүүс бас төлөлцөх ёстой, Харин тэдний өмнөөс монголчууд бид төлмөөргүй байна шүү…

  • zochin (April 12, 2017 5:07:25 am )

    bvh horongiin huraa

antalya rent a car