antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Apr 6, 2017 5 comments

Х.Энхбаатар: Сангийн яаманд хийсэн аудитын шалгалт учир дутагдалтай болсон

нийтлэсэн Admin

Монгол Улсын Сангийн яамнаас Үндэсний аудитын газраас тус яаманд хийсэн аудитын талаар сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Тодруулбал, аудитаар Монгол Улсын бүхий л төсөв, мөнгийг хариуцдаг яам нь өөрөө хамгийн их зөрчилтэй байна гэх  дүгнэлт гарсан нь олон нийтийн анхаарлыг татсан.

Тэгвэл, энэ талаар Сангийн яамны төрийн захиргаа удирдлагын хэлтсийн дарга н.Энхбаатар тайлбарлахдаа, “Аудит  зөрчилтэй гэж үзсэн дүгнэлтүүдэд шалгалтын үеэр өөрийн тайлбаруудыг хийсэн. Гэвч Үндэсний аудитын газраас тухайн тайлбарыг хүлээн авч, аудитынхаа дүгнэлтэд тусгасангүй. Тэгэхээр энэ нь жаахан учир дутагдалтай болчихлоо. Тухайлбал, аудитаар баримтын бүрдэл дутуу гэсэн. Аудитын шалгалт бол явцын, жилийн эцсийн гэсэн ангилалтай явагддаг. Анх явцын үед шалгаж байхад баримтын бүрдэл дутуу байсан. Харин жилийн эцсээр хийсэн шалгалтад тухайн баримтуудыг бүрдүүлсэн байсан. Гэтэл аудит явцын дүгнэлтээ тэр чигээр нь хуулаад тавьчихсан байсан. Энэ асуудлыг аудит хийсэн хүмүүст танилцуулахад “тиймээ, ойлгосон хүлээж авсан” гэсэн тайлбараа өгсөн.

Харин шилэн дансны хувьд таван сая төгрөгөөс дээш үнийн дүнтэй гүйлгээний тайлбар оруулдаг. Энийгээ бол оруулсан. Яг одоо аудитын дүгнэлтээр гараад байгаа асуудал бол 2016 оны зургадугаар сарын 113 дугаар тогтоол, 334 дүгээр тогтоолоор батлагдсан “Сайн” хөтөлбөрүүдтэй холбоотой асуудал юм. Өөрөөр хэлбэл, сонгууль болохоос өмнө хөтөлбөрүүдэд тараагдсан мөнгөн дүнг шилэн дансанд байршуулсангүй гэдэг асуудлыг аудитаас бидэнд тавьсан байна лээ. Энэ шийдвэрүүд бол өмнөх шийдлийн Засгийн газрын үед гарсан. Тухайн үед Сангийн яамнаас гадна хэд хэдэн төсөвтэй байсан. Харин одоогийн Засгийн газар хариуцлагаа сайжруулахын тулд энэ олон төсвөө больё гэдэг шийдвэр гаргасан. Ингээд нэг төсөвтэй болсон. Үүний дараа тус хөтөлбөрүүдийг зогсоосон. Харин өмнө нь нэгэнт тараасан мөнгийг 2016 оны төсвийн тодотголд оруулаад, бичилт хийсэн. Ийм л учиртай. Үүнийг шилэн дансанд байрлуулсангүй гэдэг асуудлыг тавьж байсан” гэлээ.

Мөн Бумбаны тахилгын асуудлаар түүний байр суурийг сонсоход, “Энэ тахилга бас л сонгуулийн өмнө болсон үйл явдал. Энэ бол зургадугаар сарын 30-наас долдугаар сарын 2-нд болсон. Гэтэл хэвлэлээр одоогийн сайдтай харьцуулж үзээд тавьсан нь байна лээ. Ийм л юм байгаа. Харин хувийн машинд албаны мөнгөөр бензин хийлээ гэдэг асуудлын тухайд “Одоогоор Сангийн яаманд байгаа авто машин нь туулах чадвар муутай “Старекс” гэдэг микро автобус байдаг. Энэ машинаар сайдыг хөдөө явуулах боломж тухайн үед хязгаарлагдмал байсан. Тиймээс сайдын хувийн машинд бензин хийгээд хөдөө явуулах шийдвэрийг бид гаргасан. Энэ нь тухайн хүний эрүүл, аюулгүй байдлыг сахин хамгаалах ёстой учраас гаргасан шийдвэр юм. Албан ажлаар явсан гэдгээ аудитын газрынханд тайлагнасан” гэв.

Тайлантай бүрэн эхээр нь ЭНД ДАРЖ танилцаарай.

Т.Гэрэл 

Эх сурвалж: Zaluu.com


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

5 Comments

  • ahilchin (April 06, 2017 6:26:08 pm )

    сангийн яамныхан одоо больчихооч дээ, мөнгө төгрөгний асуудлыг та нар уг нь журмын дагуу шийдвэрлэх ёстой байж баахан тайлбар тавиад л , энэ бол үнэхээр тэнэг хэрэг шүү чойжилсүрэн гуай. Та старекс машинд сууж болохгүй юу, хар увсууд битгий сагсуурч сагаад бай л даа, Монгол даяар та нарын яаж будлиан тарьдаг МЭНГЭТ ХАР АХ ЧИНЬ НОТЛООД ОЛОН Ч УДАА ТВ-ЭЭР ЗАРЛАА Л БИЗ ДЭЭ, АУДИТ АЖЛАА ХИЙЖ БАЙНА.

  • ЗззочиночинкочиночинзочинЗочин (April 06, 2017 6:53:37 pm )

    Сангийн яам нь баримтаа бүрүүлээгүй гэж тайлбар тавьж байхад бусад нь яах вэ? Ичээсэй дээ. Бүхэл бүтэн САНГИЙН ЯАМ шүү. Нэг муу жижиг компанийг бол та бүхэн яаж дарамталдаг билээ дээ.

  • доо (April 06, 2017 8:34:14 pm )

    Үндэсний аудитын газрын хүмүүсийг үндсээр нь халж солих хэрэгтэй. дандаа АН-ын шахсан хүмүүс байдаг юм билээ. Өмнө нь өчнөөн зөхчил гарч байхад юу ч хийдэггүй байсан биз дээ.

  • зөв шалгажээ (April 06, 2017 10:51:18 pm )

    Сангийн яамны байж байгаа царай нь энэ. Аудитынхан зөв хэлжээ. Урьд нь ийм зүйл гарч байсан. Тэр үед шалгасан хүнийг нь санхүү банны тэргүүний ажилтанаар шагнаад дутагдлаа нуудаг байсан гэнэлээ.

  • MAH (April 07, 2017 1:03:42 am )

    МАН-ыхан ЗҮТГЭНЭ. Өөрсдөө БАЯЖИНА. ЗОРИЛГО нь ТЭР. МАН САЙН бүхнийг НУРААНА ,БУЦААНА. Байгаа бодит байдал ЧАДАЛ нь ТЭР. Одоогийн байдал нь ОУВСангийн тулгалтанд сандарсан Засгийн газар Орост 49 хувиа эргүүлж өгөх эсэх талцал, Олон хүмүүсийг ажлаас халсан хийрхэл,ОФШОРтонгуудаа хамгаалах гэж ядсан оролдлого, 60 тэрбумын аян-ы үргэлжлэл, Жалга дов танил талын авилгал, МИЕЭ- г тойрсон бялдуучлал, Хятадыг хүсэмжилсэн их мөнгө,Хүүхэд хөгшдийг ялгаварласан төрийн бодлого,Хүсээгүй жирэмслэлтийг нохойд хандуулсан Хотын бодлого Эргэж буцаж будилсан татварын бодлого ,энэ бүхэнд дургүйцсэн ард түмэн л байх шив дээ

antalya rent a car