antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Apr 6, 2017 9 comments

Чуулган: 2017 оны төсвийн тодотголыг хэлэлцэж эхэллээ

нийтлэсэн Admin

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан 52.6 хувийн ирцтэйгээр эхэллээ. Өнөөдрийн чуулганаар нэг л асуудлыг хэлэлцэнэ гэж УИХ-ын дарга М.Энхболд хэллээ. Мөн тэрбээр төсөв хэлэлцэхийн тулд Засгийн газрын бүх гишүүд байх ёстойг анхааруулж, гишүүдийг оруулав.

Өнөөдрийн хуралдаанаар Монгол Улсын 2017 оны төсвийн тодотголын нэгдүгээр хэлэлцүүлгийг хийх юм. Хэлэлцэх гэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүдээс санал хэлэх хүн байсангүй. Тиймээс яг одоо уг асуудлыг Сангийн сайд Б.Чойжилсүрэн танилцуулж байна.

Засгийн газар, ОУВС хоорондын хэлэлцээрийн хүрээнд Монгол Улс Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөрт хамрах болсон. Энэ хүрээнд Засгийн газрын зүгээс Архи, тамхины онцгой албан татвар, импортын тамхины гаалийн албан татвар, Автобензин, дизелийн түлшний онцгой албан татвар, Суудлын автомашины онцгой албан татвар болон Хувь хүний орлогын албан татварыг нэмэхээр Төсвийн тодотгол боловсруулж өнгөрсөн сарын 24-нд өргөн мэдүүлсэн юм. Мөн төсвийн тодотголд хадгаламжийн хүүгийн орлогод татвар ногдуулж эхлэх, Нийгмийн даатгалын сангийн шимтгэлийг нэмэхээр тусгасан байна.

Ингэснээр төсвийн сахилга батыг чангатгаж, орлогын тогтвортой үүсвэр бий болгон, алдагдлыг дунд болон урт хугацаанд үе шаттайгаар боломж бүрдэнэ хэмээн Засгийн газар танилцуулгадаа дурьдлаа.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

9 Comments

  • зочин (April 06, 2017 4:58:12 pm )

    Tetgeriin nasiig nemj bolohgui e mongol hunii dundaj naslalt 60-66 gej tv-eer yarisan shu de tetgeveriin nasiig nemeed baival zaluuchuud maani yuu hiih bolj bna aa mash olon zaluuchuud ajilgui bna shu de

  • зочин (April 06, 2017 5:00:29 pm )

    Зардал хэмнэх маш олон арга байна шүү дээ жишээ нь төрийн данхар бүтцээ бүх шатанд 20-30 хувиар танах хэрэгтэй тэтгэвэрийн насаар оролдох хэрэггүй

  • зочин (April 06, 2017 6:03:23 pm )

    МАН амлалтынхаа эсрэг төсвийн тодотголоо батлах нь ээ ард түмний итгэлийг ингэж хариулах нь ээ

  • зочин (April 06, 2017 6:04:35 pm )

    choijilsuren erdenebat ogtsruulmaar yum a

  • зочин (April 06, 2017 7:14:31 pm )

    МАН-ын 65-аа их хуралд ялах гэж яаж хөлсөө гойжуулж өчнөөн юм ард түмэнд амлаж хэлж явснаа эргэн санаач ээ нэг жил чинь бараг өнгөр гэж байна аа ард түмэн тэнэг биш

  • зочин (April 06, 2017 7:17:32 pm )

    Эрдэнэт үйлдвэрийнхээ удирдлагуудын цалинг хараач ээ амьдралаас тасарсан байна ш дээ зуун ямаанд 60 ухна гэхчийн адил юм биш үү. Гэтэл ард түмэн хүүхдийн 20-ийг минь битгий л болиулчаасай, тэтгэвэрийн насыг битгий л нэмчээсэй дээ гэж сэтгэл зовж байна ш дэ

  • зочин (April 06, 2017 7:23:39 pm )

    Tetgeveriin nasiig urtasgah tusam ajilguidel bur ulam ihesne odoo ch ajilguidel ih bga shu de, ochnoon bolovsroltoi zaluuchuud odoo ch ajilgui ih bna tsaashlaad hogshchuud ni tetgevertee orohgui suugaad baihaar tedend yaaj ajil oldoh yum be mongoliin zah zeel ajliin bair baga shu de, Mongold hodolmor erhleltiin zov bodlogo menejment baih yostoi tiimees tetgeveriin nasiig nemj bolohgui

  • зочин (April 06, 2017 8:36:30 pm )

    toriin omchiin huvichlala yaravchilj ergeltend oruulmaar yum bish u

  • зочин (April 10, 2017 4:38:32 pm )

    гарсан цагаасаа л худал яарилаа одоо яаж жүжигтавах юм болдоо ялах гэж яаж шившиг боллоо нөгөө намиинхаа хүмүүсрүү мөнгө өгч чулуу мод шидүүлэж нүднии булай болж байж их хэмжээнии мөнгөөр арай ядан гарч ирээ биз дээ шившиг болох юмаа оруулж ирсэн төсөвиин хараа ард түмнээ ядууралд оруулах юм оруулаад ирэж байгаа юм өөрсөнөөсөө танач бид чинь та нариин урдаа бардаг мод юмуу болоиоч тэнгүүдээ ямарч мэдлэггүй сангиин сайдна өөр хүн олдоогүй юм байхдаа олон юманд мэдлэггүйн харгдаж байлаа

antalya rent a car