“Хүннү молл”-д тоглож байсан хүүгийн чих сэтэрч, мөгөөрс нь хуваагджээ гэсэн мэдээлэл 2016.02.17-ны өдөр medee.mn сайтад нийтлэгдсэн байдаг. Улмаар уг мэдээллийн дагуу өөрийнхөө дүүг бэртсэн гэх С.А иргэн тус сайтад хандсан байдаг. Гэхдээ хохирогчид хууль хяналтын байгууллагад өргөдөл гомдлоо өгөөд байгаа учир эмчилгээний зардалд санаа зовохгүй, харин дараа дараагийн хохирогч гарах вий гэж сэрэмжлүүлэх үүднээс тийнхүү мэдээлэл өгсөн байдаг.
Тэгвэл “Хүннү молл”-ын тоглоомын талбайд тоглож байсан хүүхэд гэмтсэн тухай мэдээлэл дахиад л анхаарал татаж байна. Тус тоглоомын талбай дээр тоглосон хүүхэд нь хүнд гэмтсэн нэгэн ээж олон нийтийн хуудаст бусдад сэрэмжлүүлэг болох үүднээс дараах зүйлийг нийтэлжээ. Тэрбээр “Өчигдөр хүүгээ Хүннү моллын тоглоомын төвд тоглуулах гэж оруулаад эгээтэй нүдгүй болгочихсонгүй. Шинэ ертөнц нээж хүүхдүүдтэй тоглож үзэг гэсэн биш бөөн уйлаан майлаан болоод өнгөрлөө. Өчнөөн эцэг эхчүүд хүүхдээ аваад орсон байхад аавтай нь оруулчихъя гэхэд зөвшөөрөөгүй. Тэгээд хэдэн насны хүнтэй харгалзуулж оруулах вэ гэхэд 10 настай хүүхэдтэй оруулж болно гэхээр нь аргаа бараад 12-той дүүгээ гуйж хамт оруулсан.Дүүгээ аваад гулгахад нь ийм том хүүхэд тоглож болохгүй гээд загнаад буулгасан байгаа юм. Дүү нь ганцаараа гулгахад нь хүүхэд хажуунаас нь түлхээд хажуулдахдаа нүдээрээ гулгаад сэтлээд гараад ирсэн нь энэ.
Хүүхдээ ийм болсныг харсан эцэг эхэд ямар байх уу? Тэгж байхад 1 удаа уучлал гуйхын оронд өөдөөс тачигнатал хэрэлддэг, анхан шатны туслаж үзүүлчих эмч ч байхгүй, айгаад байна хүрэхээс гэсэн хүмүүстэй юу ярихав дээ. Хэлдэг газраа хэлнэ л биз дээ, хүүхдээ аваад Гэмтэл яваач л гэж зандрах юм байна лээ. Эцэст нь хамт гулгаж болохгүй гэсэн хүн нь ч олдоогүй.
За тэр хүмүүсийн харилцаа, хүүхэд түлхсэнийг байг гэхэд хэдий болтол хүүхдээ нүдгүй, хамаргүй болчихоод гараад ирнэ гэж айдастай тоглуулах юм бэ? Яагаад өдий болтол аюулгүй байдлыг стандартын түвшинд хангахгүй байгаа юм бэ? Өмнө нь бас хүүхэд айхтар гэмтэж байсан гэж мэдэх юм бна. Хэн манай хүүхэд гэмтэнэ гэж мэдэх юм бэ???
Манай дүү хэлэхдээ тэр гулсуураар гулссан хүүхэд бүр наад зах нь толгойгоо цохиж уйлж бууж байсан гэсэн. Баярын өдрөө цусаа урсгаад Гэмтэл орж төгсгөсөндөө үнэхээр харамсалтай байна” хэмээн бичсэн байна. Энэ бол Хүннү моллын тоглоомын талбайтай холбоотой эхний асуудал биш гэдгийг уншигч та мэдэж буй. Өшөө ч цаашаа ийм асуудал нэмэгдэх вий гэсэн болгоомж дагаж байна. Гол нь тоглож наадах гэсэн бяцхан хүүхдүүд хохирогч болж буй нь харамсалтай юм даа.
Мэдээллийн эхэнд өгүүлж байсанчлан medee.mn сайтад хандсан иргэн юу хэлж ярьж байсныг сэрэмжлүүлэг болгох үүднээс энд ишлэн хүргэж байна.
“2015 оны 12 дугаар сарын эхний долоо хоногт хүүгийн ээж С.А гурван настай хүү О.Э-г дагуулан “Хүннү молл”-ын мөнөөх тоглоомын тасагт үйлчлүүлэхээр очжээ. Хүүгийн ээжийг очиход хоёр ажилтан хүүхдүүдийг хүлээж авч байсан бөгөөд том хүн дотогш нэвтрүүлэхгүй гэсэн байна. Тэднээс “Дотор нь том хүүхдүүд байна, энэ чинь жоохон хүүхэд шүү дээ, бэртэж гэмтээх вий” гэж асуухад “Зүгээр ээ, эгчээ. Манайх Хөдөлмөр хамгааллын инженертэй, аюулгүй тоглоомтой тул гэмтэх юм байхгүй, тэгээд ч бүрэн камертай” гээд гаргасан аж. Дараа нь очиж харахад эцэг эхийг нь оруулдаг болсон байсан гэж хүүгийн ээж хэлэв.
Тоглуулах гэж оруулснаас хойш 10 гаруй минутын дараа хүү нь орилсоор гарч ирсэн байна. Гадаа хүлээж суусан ээж нь холоос хараад хамраас нь цус гарсан юм уу гэж бодтол уруулынх нь доогуур эрүүний хэсэгт нь том хүний хуруу орох зайтай нүх гарч, унжсаныг олж харжээ. Хүүгийн ээж тухайн үед сандрахдаа шууд Гэмтэл согог судлалын эмнэлгийг зорьж, нийт долоон оёдол тавиулжээ. Тухайн оройноо хүү нь гэртээ очоод бие нь өвдөж, шөнөжин халуурч хоносон байна.
Маргааш нь хүүгийн ээж С.А “Хүннү молл” руу эргэн очиж юунаас болж хүүгээ гэмтсэн болохыг мэдэхээр бичлэгийг үзэх гэхэд Үйл ажиллагаа хариуцсан менежер П.А нь өөрийгөө энэ асуудлыг хариуцаж байгаа хүн нь хэмээн танилцуулсан байна. /Чихээ сэтлүүлсэн хүүгийн эцэг эх ч мөн хамгийн түрүүнд энэ хүнтэй уулзсан байдаг/ П.А өчигдөр болсон асуудлыг мэдээгүй байсны дээр хүүгийн ээжээс “Та тэгээд хэдэн төгрөг нэхэмжлээд байгаа юм бэ” гэж уучлалт гуйлгүйгээр асуусан гэнэ. Хүүгийн ээж хэл ам хийхдээ маруухан эмэгтэй тул “Би маш их гомдолтой байгаа ч ажил төрөл ихтэй хүн. Цагдаа шүүх гэж явж болох ч ажлын цаг зав таарахгүй юм. Нээрэн ч хүүхэд үсэрч харайгаад буруутай байж болно. Гэхдээ мөнгөө төлөөд, эрүүл хүүхдээ хөтлүүлээд оруулж байхад гэмтээгээд гаргаад ирсэн учир ядаж эмчилгээнийх нь мөнгө болох 40 мянган төгрөгийг өгчих” гэжээ. /Тухайн үед долоон оёдол тавиулах 40 мянга, эмчийн бичиж өгсөн эмчилгээний мөнгө 100 гаруй мянган төгрөг болсон/ Тэгтэл менежер эмэгтэй “Та явдаг газраараа яв аа, бид мөнгө өгч чадахгүй, боломжгүй. Та эсвэл тоглоомын эрх авчих” гэсэн хариу хэлсэн гэнэ. Хүүгийн ээж энэ тоглоомоос хүүхэд нь айгаад ахиж тоглож чадахгүйг учирлан хэлэхэд, тэгвэл танд кино үзэх эрх өгье гэчихээд дотогш орж, алга болсоор дахин гарч ирээгүй юм байна.
Маргааш нь С.А дахин очиж уулзахад Хөдөлмөр хамгааллын инженер н.Г хэрэг болсон өдрийн бичлэгийг шүүж, бэлдсэнээ үзүүлжээ. Бичлэгт гарч буйгаар бэртсэн хүүг өөр нэг хүүхэд түлхэж, бөгсөөр нь газарт унагаж байгаа нь гарсан ч яг яаж, юунаас болж бэртсэн нь харагдаагүй гэв. Тэгээд л хүү бөгсөөрөө унаж байгаа нь гарчихаад шууд бичлэгийг хаасан гэж хүүгийн ээж хэлж буй. Хөдөлмөр хамгааллын инженер үргэлжлүүлэн гурван настай хүү рүү хараад “Тээр, харж байгаа биз. Агаагийн дүүгийн л буруу байгаа биз дээ. За тэр. Манайд ямар ч буруу байхгүй. Та нар явдаг газраараа яв” гэж хэлсэн байна.Ингээд хүүгийн ээж хэл ам хийж чадалгүй, ядаж тоглоомын эрхээ авахаар хандсан ч тухайн үйл явдал болсноос хойш нэг сарын дараа долоон эрх өгсөн аж. Нөхөр нь тоглоомын эрх авсан эхнэрээ буруушааж, хамаатныхаа хүүхдүүдэд тараан өгсөн юм байна.” хэмээн сэтгүүлч бичсэн байдаг.
Мэдээллээс харахад нэг иймэрхүү л харамсалтай зүйл болоод өнгөрчээ. Гол нь Хүннү моллынхон хүүхдүүдийн эрүүл мэнд цаашлаад амь настай холбоотой асуудалд тун хойрго ханддагийг эцэг эхчүүдийн өгч буй мэдээллээс харж, ойлгож болохоор байдаг юм.
Эх сурвалж: Шуурхай.мн
Холбоотой мэдээ
-
Зочин (April 05, 2017 4:19:12 pm )
төрүүлсэн үр хүүхэддээ өөрсдөө л анхаарал тавьцгаа.
-
хр (April 05, 2017 4:21:10 pm )
хаах хэргтэй
-
Anonymous (April 05, 2017 4:26:21 pm )
наад хүннүү моллд чинь хөдөөний хүннүүчүүд л очдог юм ш дээ. тэнэг газраар юунд нь ороод байдаг байна даа. хэдэн тэнгэрт гарсан үнэтэй хужаа бараа тавьсан халтар газар.
-
zochin (April 05, 2017 4:44:33 pm )
ГОМО МӨНХӨӨГИЙН БАЛАГ ДУУСАХГҮЙ
-
Цэцэг (April 05, 2017 11:54:56 pm )
Яачихсан газар вэ ?хүүхэд гэмтээгээд байдаг үе үе ийм мэдээ сонсдог шалгаж үздэг хариуцдаг эзэн холбогдогч гэж ер нь байна уу?
-
зочид (April 06, 2017 9:54:19 am )
Хаа,хариуцлага тооц,болиул хүннү моол хөгийн газар бүү орцгоо монголчууд минь
-
n (April 06, 2017 2:05:40 pm )
+ suuj huluu amraah gazar bhgui sonin gazar ble
-
зочин (April 06, 2017 2:58:46 pm )
эвгүй дэлгүүр билээ. үйлчилгээ муу хэт олон хүн үймээд л байдаг.
8 Comments