antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Apr 5, 2017 1 comment

Дарамтад өртсөн хүүхдүүдийг сэтгэл зүйчтэй уулзуулна

нийтлэсэн Admin

29 дүгээр тусгай дунд сургуулийн сурагчид эрх ашиг нь зөрчигдөж буй асуудлаар тэмцэж, жагсаал цуглаан хийж эхлэх үедээ л сургуульд нь хүчирхийлэл явагддаг гэх агуулгатай зүйлийг хэлсэн байдаг. Түүнчлэн тус сургуулийн сурагч А medee.mn сайтад өгсөн ярилцлагадаа багш нар сурагчдад бэлгийн дарамт үзүүлдэг тухай ярьсан нь яах аргагүй нийгмийн анхаарлыг татсан. 29 дүгээр сургуулийн багш нар өчигдөр өмгөөлөгч Г.Батбаярын хамт хэвлэлийнхэнд мэдээлэл хийхдээ өөрсдөдөө огт хир халдаагаагүй. Ярилцлага өгсөн хүүхдийн яриаг буруу хэлбэрээр дамжуулсан байх гэх маягийн юм ярьсан. Гол нь энд хүүхдийн эрхийн, хүний эрхийн ноцтой зөрчил нуугдаж байж болзошгүй учраас уг асуудлыг үнэхээр сайн шалгах хэрэгтэй байна.

Тус сургуулийн сурагчдыг хичээл хаясны дараа Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамнаас  ажлын хэсэг гаргаж, тус сургуульд шалгалт хийхээр болсон.  Мөн тус сургуульд хүүхдийн эрх зөрчигдөж байж болзошгүй гэх үүднээс Нийслэлийн гэр бүл, хүүхэд, залуучуудын газраас мөн ажлын хэсэг томилогдон ажиллаж буй. Тэгвэл Хүүхдийн эрхийн хяналт үнэлгээ, зохицуулалт хариуцсан ахлах мэргэжилтэн П.Мягмаржав ажлын хэсгийн шалгалтын явцын талаар medee.mn сайтад ярилцлага өгчээ. Сэтгүүлч түүнээс сурагчид бэлгийн дарамтад өртсөн асуудал байгаа эсэхийг ажлын хэсэг шалгаж тогтоох боломжтой юу хэмээн асуухад ”Амралтын өдөр гарсан мэдээллийг ажлын хэсэг олж үзсэн байгаа. Гэхдээ хүүхдийг 100 хувь буруу ярьж байна гэж бодохгүй байна. Энэ мэдээллээс маш их эмзэглүүлсэн зүйл бол бэлгийн дарамт байсан. Үүн дотор хүчирхийллийн шинжтэй зүйлс байсан. Тийм учраас бид заавал энэ асуудлыг тодруулна. Үнэхээр ийм хүчирхийллийн шинжтэй зүйлс байвал бид мэргэжлийн байгууллага буюу цагдаагийн байгууллагатай хамтарч ажиллана. Тодруулахын тулд бид дарамтад өртсөн хүүхдүүдийг сэтгэл зүйчтэй уулзуулна.” гэсэн байна. Мөн тэрбээр  “Зүгээр нэг хүн очоод хүүхдээс тийм зүйлийг сонсоно гэж байхгүй. Тусгай бэлтгэгдсэн сэтгэл зүйч хүн хүүхэдтэй уулзаж байж тийм эмзэг зүйлийг нь яриулна шүү дээ…  Яригдаад байгаа ноцтой зүйл бол хүчирхийллийн асуудал. Тэгэхээр тусгайлан хүмүүстэй уулзана. Бидэнд асуумж, ярилцлагын арга гэх мэт аргуудаар зөрчлийг илрүүлэх арга зам бий. Манай байгууллага цагдаатай хамтарч ажилладаг. Эхлээд бид тандалт судалгааг бүрэн хийнэ. Түүний дараа цагдаад хандаж, шаардлагатай бол сурагчдыг эмчийн үзлэгт оруулах зэрэг арга хэмжээ авна. Үнэхээр сурагчийн хэлсэн шиг зүйл энэ сургуульд байгаа бол аймшигтай том зөрчил юм.” хэмээн хэлсэн байна.

Эх сурвалж: Шуурхай.мн


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

1 Comment

  • С,Сүрэнхорлоо (April 05, 2017 1:40:13 pm )

    ямар нэгэн үнэн зүйл байгаа байх оргүй юу хэлэв гэж өмөөрөөд байгаа улсууд бас л сонин л байна хамгитйн гол нь хэлгүй сонсголгүй гэдэгт л байна л даа манайхаан

antalya rent a car