antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Apr 4, 2017 3 comments

Гацууртын алтны ордын талбайн хил заагийг 3025 га-гаар тогтоов

нийтлэсэн Admin

Стратегийн ач холбогдол бүхий Гацууртын алтны үндсэн ордын талбайн нийт хэмжээг 3025 га байхаар Засгийн газрын хуралдаанаас тогтоолоо. Ингэхдээ геологийн тогтоц, ашигт малтмалын илрэл, эрдэсжсэн цэг, эрлийн шалгуур шинж тэмдэг, ашигт малтмалын хүдэржилт байж болох талбай, уурхайн үйлдвэрлэлтэй холбоотой бүтээн байгуулалт хийх газар зэргийг харгалзан үзжээ.

Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдын тушаалаар байгуулагдсан Ажлын хэсэг стратегийн ач холбогдол бүхий 16 ордоос Эрдэнэтийн овооны зэс-молибдений, Гацууртын алтны үндсэн ордуудын талбайн хил заагийг тогтоохоор өнгөрсөн сард газар дээр нь ажилласан байна.

Гацууртын алтны үндсэн ордын ашиглалтын тусгай зөвшөөрлийг “Сентерра Гоулд” компани эзэмшдэг бөгөөд алтны баттай, бодитой болон боломжтой нөөцийг 50 тонноор улсын нэгдсэн бүртгэлд бүртгүүлжээ.

Гацууртын алтны үндсэн орд нь Сэлэнгэ аймгийн мандал сумын нутагт орших бөгөөд Улаанбаатар хотоос 180 км, Бороогийн алтны үндсэн ордоос 45 км-т байдаг юм.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

3 Comments

  • зочин (April 04, 2017 11:52:54 pm )

    Монголын засгийн газар ард иргэдээ ажил орлоготой болгож Гацууртын үйл ажиллагааг эхлүүлэх хэрэгтэй байна. Удаан хугацаагаар утга учиргүй хойшлууллаа. Монголын ар түмэн баялгаасаа хувь хүртэх хэрэгтэй. Одоо бид дэлхийн төгсгөлийн гед амьдарч байна. Элдэв маргаан хөдөлгөөний тэмцэл хэрэггүй. Би олон хөдөлгөөн , тэмцлийг дэмжиж ирсэн боловч ашиг нь цөөхөн хэдэн овгорт очдог. Тиймээс шударгаар үгээ хэлэхийг хичээлээ. Элдэв бунхан булш бидний идэх хоол, өмсөх зүүхийг орлохгүй учраас булш бунхан хайрласан дүр эсгэхээс зайлсхийж хүнээ хайрлах үүднээс төр шийдвэрээ гаргахад цаг алдаж болохгүй. Дахин нэг хэлэхэд элдэв хөдөлгөөн, жагсаал бол иргэн бидний амьдралд маш том бул чулуу болж байна шүү.Ард иргэдийг ашиглаад л хаядаг моод бий болсон шүү, Сэрээрэй монголчуудаа..

  • зочин 777 (April 04, 2017 11:59:47 pm )

    Элдэв хөдөлгөөн тэмцэлээр бул чулуу үүсгэж байхын оронд иргэддээ ашигтайгаар Гацууртын үйл ажиллагааг эхлүүлэх нь чухал байна Бид булш бунхан хайрлалаа гээд иргэн бидний идэх хоол, өмсөх зүүхийг орлохгүй ээ. Бид дэлхийн төгсгөлийн цаг үед амьдарч байгаа учраас цаг хугацаа бага болсон гэдгийг амьдрал өөрөө харуулж байгаа.Шударгаар хэлэхэд элдэв хөдөлгөөн, жагсаал цуглаан ард иргэдээр түрүү барьж хийчихээд эцэст нь цөөхөн овгоруудын эрх ашиг хождогийг дэмжигч байсны хувьд сайн мэддэг болсон учир энэхүү саналыг хэлэхийг хүсэв

  • зочин (April 05, 2017 12:57:32 am )

    Зөв зохистойгоор ашиглах хэрэгтэй орон нутагт үлдэцтэй зүйл хийх хэрэгтэйлдээ хамгийн гол нь ер нь аль болох хурдан ашиглааа.

antalya rent a car