antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Apr 4, 2017 36 comments

С.Зоригийг хөнөөсөн хэргийг үүрүүлэхийн тулд хэрхэн яргалал явуулсан бэ?

нийтлэсэн Admin

Ардчиллын алтан хараацай, төрийн түшээ С.Зоригийн амь насыг онц хэрцгийгээр хөнөөсөн хэргийн алуурчид 18 жилийн дараа илэрсэн нь өнгөрсөн оны хамгийн том дуулиан байлаа. Олон жил хууль, хүчний байгууллагын хэдэн арван ажилтнуудын авъяас чадварыг сорьсон уг хэргийн үйлдэгчид нь жирийн нэгэн хүмүүс байсан нь олон нийтийг талцахад хүргээд байгаа.

Гэтэл хариуцлагатай хүний хэлснээр, хэргийг үйлдсэн гэх Ц.Амгаланбаатар, Ч.Содномдаржаа, Т.Чимгээ нар нь нэмж дахин дөрвөн хүний амь насыг бүрэлгэсэн цуврал алуурчид, ноцтой гэмт хэрэгтнүүд болж хувирав. Харин энэ хэргийг дарамталж хүлээлгэсэн хэмээн Ч.Содномдаржаа, Т.Чимгээ нарын ар гэрийнхэн олон нийтэд хандан мэдээлж, давж заалдах шатны шүүх хурлыг нээлттэй явуулахыг хүслээ. Ц.Амгаланбаатарын эгч Ц.Гансүрэн ярихдаа “Амгаланбаатар 1998 онд Улаанбаатар хот руу орж үзээгүй хүүхэд байсан. Амгаланбаатар хэрэг үйлдээд 25 жилийн ял аваад Чойрын чанга дэглэмтэй хорих ангид ял эдэлж байгаа. Одоо ялынхаа 10 жилийг авчихсан, 15 жил үлдээд байна. Энэ хүүхдийг 2013 оны дөрөвдүгээр сарын 20-ны үеэр 4-5 хүн пургон автомашинтай, хойно нь өөрийг нь гавлачихсан манай гэрээр оруулаад 5-10 минут болгоод авч явсан. Яаж яваа юм бэ гэхэд “Архангай аймагт хүн амины том хэрэг гарсан. Тэр хэргийг Амгаланбаатар үйлдсэн гэж өөрөө хэлсэн гэсэн. Гэхдээ тэр нь нотлогдоогүй юм билээ. Ингээд cap гаруйн дараа буюу 2013 оны тавдугаар сард Чойр дахь хорих ангидаа буцаад очсон байдаг. Ингээд зургадугаар сард нь миний дүү Амгаланбаатар надтай 949659….дугаартай утаснаас ярьж “Би Улаанбаатар хотын Дамжин өнгөрөх төвд эмнэлэгг хэвтэн хэвтсэн. Намайг хоёр ах авчирч эмнэлэгт хэвтүүлсэн. Миний бие сайн байна” гэж ярьсан.

Сарын дараа нь дахиад “Миний бие сайн байгаа. Би Улаанбаатарын дамжин өнгөрөхөд хэвтэж байгаа. Надад санаа зоволтгүй шүү” гэж ярьсан. Үүнийхээ дараа аравдугаар сард нь дахиад ‘‘Та биеэ бодоорой. Надад юу ч хэрэггүй, би сайн байгаа шүү” гэж яриад 2015 оны наймдугаар сарын 31 хүртэл холбоо тасарсан.

Би бодохдоо Чойрын чанга дэглэмтэй хорих ангиас Улаанбаатар хотын дамжих өнгөрөхийн эмнэлэг рүү ямар хүн нь сэтгэл гаргаж, аваачиж, эмнэлэгт хэвтүүлдэг байна аа гэж бодож байсан. Тэр хоёр хүнтэй болдог бол уулзахсан гэсэн бодолтой байсан” гэж ярьсан юм. Тэр хоёр ах хаанаас гараад ирэв, ямар учиртай хүн байсан талаар хавтаст хэрэгт огт байдаггүй байна. Ямар учраас шоронд хоригдож байсан дүүг нь дагуулан очиж, дарамтлуулж байсан эсэх нь араасаа олон асуултын хариултыг нэхэж байна. Ийнхүү дамжин өнгөрөх эмнэлэгт хэвтсэнийхээ дараахнаас Ц.Амгаланбаатар шоронд хоригдож байх хугацаандаа Т.Чимгээ, Б.Содномдаржаа нар руу дарамталсан мессеж байнга явуулдаг болжээ.

Энэ талаарх нотлох баримтыг өмгөөлөгчөөрөө дамжуулан прокурор, шүүхийнхэнд нотлох баримт болгон хавсаргасан гэдэг. Гэвч энэ талаар шүүх хурлын үеэр огт яригдаагүйд хохирогчдын ар гэрийнхэн гомдолтой байна. Мөн энэ талаар Б.Содномдаржаагийн ээж Л.Жавзмаа “2014 оны дунд үеэс эхлэн Цэвэлмаагийн Амгаланбаатар гэгч этгээдээс мессеж ирдэг болсон. Тэр Цэвэлмаа гуай манай зэрэгцээ хашаанд амьдардаг байсан бөгөөд ганц охинтой, тэрэндээ хань болгоё гээд бүтэл муутай хүнээс Амгаланбаатар гэгч хүүг багад нь өргөж авсан юм. Манайх 1991 онд тэр хүүг 9 настай байхад нь фермерийн аж ахуй байгуулж нүүгээд тэднийхээс холдож явсан юм. Гэтэл тэр Амгаланбаатар өсч томрох тусмаа зан ааш нь эвдэрч эхийнхээ гэр орны юмс, үхэр малыг нь зарж, хэрэг төвөгт орооцолдож сүүлдээ таксины жолоочийг мөчилж алаад баригдаж, Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн Цаазгүй монгол зарлигаар өршөөгдөж 25 жилийн ял аваад шорон дамжин хаана явааг нь ах дүүс нь мэдэхээ байсан юм. Гэтэл энэ нөхөр 2014 оны дунд үеэс хүүд маань мессеж бичиж тэр нь 28 хуудас болсон. Өдрийн болсон бүх явдлыг оройд нь мессежээр хэлдэг. Жишээ нь байшингийнхаа цонхны хамгаалалт хийхэд орой нь яг дэргэд нь харж байгаа юм шиг “Чи юунаас айгаа вэ цонхондоо хамгаалалт хийгээд, улаан куртиктэй хар малгайтай явж байна” гэх шиг. Тэгээд “Чамайг ална, танайхыг шатаана, хүйс тэмтэрнэ, чи Зоригийг алахад оролцоо биз дээ. Та нарыг бүгдийг чинь ална” гэх зэргээр дарамталж намайг эргэж ир гэж хэлдэг байв. Хүү маань өдөр болгон шахам мессеж ирэхээр сүүлдээ аргаа барж Эрдэнэтийн цагдаагийн газарт шалгаж өгөөч, арга хэмжээ авч өгнө үү гэж 2015.02.08-нд өргөдөл өгсөн боловч арга хэмжээ авч өгөөгүй юм. Энэ нь яван явсаар тэр санаснаа биелүүлж, хүүг минь хилс Хэрэгт гүтгэлээ” гэв.

Одоо Ч.Содномдаржаа, Т.Чимгээ нарын ар гэрийнхэн давж заалдах шатны шүүхийг нээлттэй явуулах, шүүх хуралд хэргийн цорын ганц гэрч гэгдээд байсан Б.Булган болон С.Зоригийн дүү С.Оюун нарыг гэрчээр оролцуулж, нүүрэлдүүлэхийг хүсч байгаа аж. Хамгийн аймшигтай нь Ч.Содномдаржаа, Т.Чимгээ хоёрыг С.Зоригийг хөнөөснийг хилсээр хүлээлгэх гэж маш олон дарамтыг үзүүлж байгаа аж. Ч.Содномдаржааг тогонд цохиулж, ухаан санааг нь орон гаран болсны дараа мэдүүлэг авч, гарын үсэг зуруулсан болохыг ч энэ үеэр ар гэрийнхэн нь дэлгэлээ. Мөн сэтгэл сэрдхийлгэм нэг зүйл нь Т.Чимгээг хорьсныхоо дараа санасан мэдүүлгээ авахын тулд ар гэрээр нь хүртэл оролдож эхэлжээ. Түүнийг мөрдөнд байх хойгуур охин нь ослын улмаас өөд болсон бөгөөд хэргийн газрын үзлэг болон бусад дүгнэлтээр санаатай үйлдэгдсэн болох нь батлагдсан байна. Уг нь энэ аймшигт явдлыг ар гэрийнхэн нь түүнээс нууцалж байсан ч тэрээр аль хэдийнэ мэдчихсэн байжээ. Т.Чимгээ ээжийгээ эргэж ирэх үед “Одоо би охиноо алдчихаад амьд яваад яах вэ дээ, тэр хэргийг нь хүлээгээд санааг нь амраачихъя” хэмээн уйлж байжээ. Одоогоор ар гэрийнхэн нь Ц.Амгаланбаатарын мессэж бичсэн утас хэнийх байсан, хэн гээчийн хоёр сайн ах түүнд тусласан, яагаад шоронд хоригдож байсан хүнийг дагуулан эгчийг нь очиж дарамтлуулсан, мөн Ч.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг яагаад дарамтлах болсон зэрэг асуудлыг эргэн шалгуулахыг хүсч, холбогдох албан тушаалтнуудад гомдол гаргахаар шийдээд байгаа гэнэ.

АРАНШИН сонин 2017/01/01


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

36 Comments

  • zochin (April 04, 2017 12:50:22 pm )

    Энэ хүний ар гэр нь ч явдаггүй.Эхнэр нь ч явахгүй байхад одоо энэ хэргийг ярихаа болимоор юм.

  • Аагий (April 04, 2017 1:33:21 pm )

    Энэ хүмүүс хэлмэгдэх вий дээ,Төр түмэн нүдтэй дээ,төрийн минь мэлмий тунгалаг байх болтугай

  • Anonymous (April 04, 2017 2:02:23 pm )

    Эд нар зоригийг гарцаагүй алждээ . Харин ягаад хэлмэгдсэн гээд байна

  • Anonymous (April 04, 2017 2:27:25 pm )

    Хүн хэлмэгдүүлсэн бол нүгэл нь хэн дээр ирэх бол Элбэгдорж-д уу Бат-Үүл дээр үү хэн нэгэн дээр хэзээ нэгэн цагт заавал ирнэ дээ Хэлмэгдүүлж байгаа бол больчих л доо ар гэр Булган, Ах дүү нар нь тоохгүй байхад

  • Anonymous (April 04, 2017 2:49:40 pm )

    ХЭРЭГ ХИЙГЭЭГҮЙ ХҮНИЙГ ЗҮГЭЭР НЭГ ШОРОНД ХИЙН ГЭЖ БАЙХГҮЙ БАЙХ ДАА. МАШ ОЛОН ХУУЛИЙН БАЙГУУЛЛАГУУД АЖИЛЛАСАН ШАТ ШАТНЫ ХЯНАЛТ БАЙСАН ТЭГЭХЛЭЭР ЭНЭ БОЛ ХЭЛСЭГДҮҮЛЭЛТ БИШ. ХАРИНЧ ЭНЭ ХЭРГИЙН ИЛРҮҮЛСАНД БАЯРЛАЖ БАЙНА ОДОО ХАРИН ЗАХИАЛАГЧ НАРЫГ ТҮРГЭН ШУУРХАЙ ОЛОХ ХЭРЭГТЭЙ БАЙНА. ГЭХДЭЭ МАН-ЫХАН ИХ Л САНДРАЛДАЖ БАЙГАА БАЙДАЛ ХАРАГДАЖ БАЙНА ДАА

  • Bat (April 04, 2017 2:54:46 pm )

    Eedreetei unfashionable yzyyrdee

  • Anonymous (April 04, 2017 3:14:31 pm )

    Энэ хүмүүс алсан байх бодот баримт алга байна Өөр хүмүүст хэргээ тохох гэсэн том албан тушаалтай бүлэглэл байна гэж харагдаад байна АТГ ийн дарга агсаг Дангаасүрэн Байгал хамгаалагч залуу Давагсүнбэрэл 7 сарын 1 ний аллаг Зэрэг нь том эрх мэдэл бүхий гадаадын хүлгайч нарын гар хөл болсон алуурчин нарын бүлэглэлийн хийсэн ажил гэж бодож байна ТэдЗориг О Дамшбалбар М Зэнээ О Энхсайхан зэрэг шудраг эх орончодын амь насанд хүрсэн

  • 123 (April 04, 2017 3:32:09 pm )

    Энэ хэргийн талаар хожим нь нэлээн том зохиол боть болох байх

  • Зочин (April 04, 2017 4:24:50 pm )

    1990-ээд оны Отгонбаярын хэргийг санагдуулаад байна. “Шоронгоос өшөө авагч байдаг уу” гэсэн нийтлэлийн мөрөөр шалгалт явуулж уг хэрэг илэрсэн санагдана. Прокурорын орлогч Отгонбаярын шоронгийн архаг хулгайчтай хамтран найруулсан уг хэрэгт олон хүн хилсээр хэлмэгдэж дээд тал нь цаазын ял авч олон жил шоронд суусан шүү дээ. Энэ хэргийн нэг хувилбар юм шиг л харагдаад байна.

  • Баадай (April 04, 2017 4:34:09 pm )

    Амгаланбаатар гэгч одоо ухаан сууж хойч төрөлдөө амгалан байхын тулд буян хийгээсэй дээ.Зүгээр хүмүүсийг гүтгэж нүгэл хийлээ,одоо цагаатгаж өөрийг нь ашигласан тэр хорт могойнуудыг илчилж өгөөд … яваасай даа.Энэ хэрэг яавч шударга бус шийдэгдэх гээд байна.Одоо бүр монголоос хальж олон улсад монголын цагдаа шүүх прокурорыг будаа болгож б.на даа.

  • зочин (April 04, 2017 4:49:23 pm )

    Содномдаржаа Чимгээ нарын ар гэрийнхэн маш их мөнгөтөй хүмүүс юм МАН болон Нямдорж нар маш сайн хамгаалж их сандарч бна энэ хүмүүсээс гарцаагүй дээр нь Булган Мөрөн холбоотой

  • Mongolmaa (April 04, 2017 4:57:45 pm )

    Emgenelt jujigiig bid sain shudarga eronhiilogch songoj chadval unen zov duusgana!!!!

  • ganaa (April 04, 2017 5:03:00 pm )

    хууль зүйн сайд байхад нь хүртэл Тэмүүжинг яаж хэрэгт холбогдуулж байсныг бодохоор жирийн иргэд биднийг яаж ч мэднэ итгэл алга.

  • бб (April 04, 2017 5:25:17 pm )

    төрийн тусгай хамгаалалтын олон тэрбумын үнэтэй эмнэлгийг шорон болгохоор зэхэж байсан тэмүүжин энд огт гэмгүй хүн болох уу
    хэрэв бид мэтийн жирийн иргэд бол адь эрт дээлээ нөмрөнө биз дээ
    энэ зочин гэж маш их мөнгө авсан сэтгүүлч биш авлигачин одоо тарвага, үүл, халзан, хужаа нараа хамгаалах аргаа олооч

  • Anonymous (April 04, 2017 6:19:29 pm )

    Энэ хэргийг улс төртэй хутгах сонирхол хэнд байна. Зарим томчуул сандралдаж байна да хөөрхий

  • Anonymous (April 04, 2017 6:52:56 pm )

    Нямдорж гишүүн олон удаа энэ хэргийг илрүүлэх боломжтой байсан тэр үед яагаад дугарарахгүй байж байгаад захиалагч нар нь МАН-ын хүмүүс болох нь тодорхой болох энэ үед ингэж их мэдээлэл хийнэ вэ бас сонин л байна.

  • Neeree shuu (April 04, 2017 6:54:29 pm )

    Ene onii 1 sariin 1-nii niitlel bna. Enenees hoish shuuhiin shiidwer garsan. Uursduu yariagui bhad ar geriinhen ni daramtalsan gej yariad yaahawdee. Umguulugch nar ni ch unend guitsegdsen shuudee. Sodnomdarjaa ene hergiig medehgui geed bsan, shuuh hural deer bi gadaa hun harj zogsoj bsan gedeg yumdaa.

  • Anonymous (April 04, 2017 6:55:20 pm )

    Нямдорж тэр олон удаа хууль зүйн сайд хийж байхдаа энэ хэргийн талаар юм хэлээгүй байж одоо ингэж байгаа нь маш их сонирхол татаж байна

  • х (April 04, 2017 6:57:19 pm )

    Нямдорж сонин л байна даа нээрээ

  • Anonymous (April 04, 2017 6:58:06 pm )

    ?

  • Zzochin9 (April 04, 2017 7:49:22 pm )

    ENE ELBEGEEGIIN JUJIG OORIIG NI BATUULTEI NI SHALGA UILAAD L BAYRLAAD L BSAN

  • Bat (April 04, 2017 7:50:52 pm )

    Eruusuu zohiomol gej haragdaad baina shuu dee. Hergee bulzaaruulj busdad tohson turiin tolgoid zaidalsan hunii hiisen ajil shuu! 18-n jil ilreegui gedeg chin 18-n jil turiin tolgoid ami buhtei zuuraldsan hun baina gesen ug. 18-n jil bolson yum yaagaad odoo genet shiidegdeed baina ve gevel erunhiilugchiin hugatsaa duusch bna gesen ug. Tegeheer buh yum todorhoi bolj baigaa biz dee. deerh hugatsaand yaaj hergiig busdad tohoh tuhaigaa sudlana, songono, herejuulne. g.m

  • Bat (April 04, 2017 7:53:59 pm )

    Eruusuu zohiomol gej haragdaad baina shuu dee. Hergee bulzaaruulj busdad tohson turiin tolgoid zaidalsan hunii hiisen ajil shuu! 18-n jil ilreegui gedeg chin 18-n jil turiin tolgoid ami buhtei zuuraldsan hun baina gesen ug. 18-n jil bolson yum yaagaad odoo genet shiidegdeed baina ve gevel erunhiilugchiin hugatsaa duusch bna gesen ug. Tegeheer buh yum todorhoi bolj baigaa biz dee.

  • chinii am (April 04, 2017 8:19:56 pm )

    tuhain yed murun gedeg tsagdaagiin pizdu hamag yumnii haalt gai bolson uchir ur huuhed n altan hairtsag n neegdsen yavaa udahgui orshuulagiin tsuvaand bagtah bolno.

  • Тулга (April 04, 2017 8:26:28 pm )

    Шерлок Холмс л хэрэгтэй байнадаа

  • zochin (April 04, 2017 9:33:58 pm )

    Elbegdorj batvvl bylgan avgai 3 medne

  • zochinzochin (April 04, 2017 9:34:51 pm )

    Elbegdorj batvvl bylgan avgai 3 medne

  • zochinzochin (April 04, 2017 9:36:36 pm )

    Ene her gig elbegdorj batvvl bylgan 3 medne

  • хөвсгөлийн иргэн (April 04, 2017 10:15:49 pm )

    тэмүүжинг зориуд унагасан штээ..муу цагдаагийн бууны нохойнуудаа…..шинэ эрүүгийн хууль,өршөөлийн хууль зэрэг түүний оролцсон санаачилсан ажлуудыг бантан болгоо биз дээ

  • хөвсгөлийн иргэн (April 04, 2017 10:16:50 pm )

    сэтгэгдэл гаргаач новшоо

  • зочин (April 04, 2017 10:33:00 pm )

    Илэрхий хэрэг эхнээсээ илэрч байна 18 жил энэ хэргээр ашиг хийж хав дарж хожоо хийж байсан улсууд нь их сандралдах боллоо .хуухдээ зэрлэгээр алуулчихаад ухтэлээ уйлээ узсэн зоригын ээжийн талаар ганц уг цухуйлгаж узээгуй нэг мэнгэтэй хун енеедер еерсдее хэргээ хулээчихсэн гэмт хэрэгтнуудийн ар гэрийхнийг миний муу ээжтэй адилхан нэг хегшин зовж байна энэ залуучууд хэлмэгдчихлээ амьдарлаараа суйрчихлээ гэж шогшироод байгааг харж л байна энэ хэргээр хамгийн их ашиг хонжоо олсон нам бол.МАН нам одоо бас хэрэг эхнээсээ илрэхээр хамгийн их сандарч эсэргууцэж байгаа нь бас л МАН нам

  • Anonymous (April 05, 2017 12:31:22 am )

    Томчуулын хэрэгт золиос болох хувьтай хүмүүс бж дээ хөөрхийс

  • Anonymous (April 05, 2017 1:19:09 am )

    Jiriin negen irgediin amidraliig orwongoor ni ergvvlj bj hvlelgeh gj bfa ym bn l da .

  • Haramsaltai ter (April 05, 2017 2:26:25 am )

    HVMVVSEE MONGOlSHUUDAA eneeder tanai gert 37 oni helmegdvvlelt orod irbel yah be ta yaj handah be? Uls teriin tom heregt engiin ardiig zoliosolj hergiig haahgvi bol eersdee ulersheh geed bna shvv deeee oilgoj bnuu ene hvmvvsiin ar ger n amidiin tamd unaj bga shv de hiigeegvi hergiin telee engiin ardad deeshee tenger hol dooshoo gazar hatuu l bga shtei ene heregt holbogdolgvi l ym bol Ulsiin h n erenhiilegsh zeb sh bai buruu sh bai huul hanaltiihand olon hvnii amidral ushir zeb shiideerei geed gants sh vg duugarahgvi shib shimeegvi bgad bga biz de olon udaa ar ger n handsan ge biz de erenhiilegshid mu nobsh eeree oroltsson bolood zeb shiidej sain ajilaa geed suuj baih jisheetei harsmsaltai ter haramsaltai niigem

  • naruto (April 05, 2017 11:16:07 am )

    монголын эмгэнэл. ийм төртэй, хуультай байгаад ч яах билээ. хэдэн жилийн дараа суллана. ийм л дүр зураг. жинхэнэ шоу. захиалгатай болох нь тодорхой. шүүх хурлыг НЭЭЛТТЭЙ хийх хэрэгтэй. хэнээс юунаас айгаад байна. хэзээ нэг цагт үнэн ялна. тэр цагт та нар өвгөрсөн хойноо шоронд хатна шүү.

  • зочин (April 05, 2017 11:44:45 am )

    Энэ хүёр хүн захилгаар хэрэг хийсэн юм бол өдийд амьд байхиймуу. Өмгөөлөгчтөй юмуу, хүний эрх маш ноцтой зөрчигдөөд байгаа юм бишүү.Үнэхээр эрүүдэн тамалсан бол шууд суллах ёстой байх. Харин эрүүүдсэн хүмүүс нь хэрэгт холбогдож таарах баймаар.Хаалттай хийх ямарч шаардлагагүй байна. Илэрсэн тогтоогдсон бол юуг нь нууцлах болж байна.Олон улсын зүгээс оролцохоос нааш итгэлтэй шийдвэр гарахгүй байх. Олн лсын шүүхэд/гаагад/ өгсөн нь дээр юмдаа.Тэгж болно биздээ

antalya rent a car