antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Apr 4, 2017 5 comments

Төрийн тансаглалыг нэмэгдүүлсэн, зардлаа танаагүй төсвийн тодотголыг эсэргүүцэв

нийтлэсэн Admin

Засгийн газар ОУВС-ийн хөтөлбөрт хамрагдахын тулд төсөвтөө эхлээд тодотгол хийх шаардлагатай болсон. Тэгвэл МҮЭХ-ноос уг асуудалтай холбоотойгоор шаардлага хүргүүлээд байна.   Засгийн газраас “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэхдээ ОУВС-тай тодорхой нөхцөлүүдээр урьдчилсан тохиролцоонд хүрч төсвийн тодотголыг УИХ-д өргөн барьсантай холбогдуулан МҮЭ-ийн холбооноос дараах саналыг УИХ-ын дарга, дэд дарга, Байнгын хорооны дарга, УИХ-ын гишүүдэд шаардлага хүргүүлжээ.

Засгийн газраас 8 төрлийн татвар, шимтгэл болон тэтгэвэрт гарах насыг үе шаттайгаар нэмэгдүүлэх чиглэлээр ОУВС-тай урьдчилсан тохиролцоо хийсэн нь иргэдийн амьдралыг сайжруулах, улс орны эдийн засгийг сэргээх биш улам дордуулах, бараа бүтээгдэхүүн, ажил үйлчилгээний үнэ өсгөх нөхцөлийг бүрдүүлж байна. Мөн 2017 оны 01 дүгээр сарын 19-ны өдөр байгуулсан Хөдөлмөр нийгмийн зөвшлийн гурван талт 2017-2018 оны Улсын хэлэлцээрийн зарим заалтууд зөрчигдсөнөөр хөдөлмөрийн хамтын маргааныг эхлүүлэхэд хүргэж, улмаар нийгэмд тогтворгүй байдал бий болж болзошгүй байна.

Монгол Улсын Засгийн газар, МҮЭ-ийн холбоо, Монголын Ажил олгогч, эздийн нэгдсэн холбооны хооронд байгуулсан Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт 2017-2018 оны Улсын хэлэлцээрийн 2.4, 2.5, 3.2, 3.9 дэх заалтууд зөрчигдөж хөдөлмөрийн хамтын маргаан үүсч болзошгүйг Монгол Улсын Засгийн газар, холбогдох сайд нарт МҮЭ-ийн холбооноос удаа дараа албан ёсоор мэдэгдсэн боловч тодорхой шийдэлд хүрээгүй байна.

Жирийн иргэдийн халаасыг нимгэлж, нуруун дээр нь ачаа нэмсэн, төрийн тансаглалыг нэмэгдүүлсэн, зардлаа танаагүй төсвийн тодотголыг УИХ-д өргөн барьж богино хугацаанд хэлэлцүүлэн батлуулах гэж байгааг иргэд, МҮЭ-ийн холбооноос буруушааж байна. Иймд улс орон, ард иргэдийнхээ нийтлэг ашиг сонирхлыг дээдлэн ОУВС-гийн “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэх, 2017 оны төсвийн тодотголыг хэлэлцэж батлахдаа дундаж болон дунджаас доош орлоготой иргэдэд татвар, үнийн дарамт учруулахгүй байх шийдвэр гаргана гэдэгт итгэж энэхүү саналыг хүргүүлж байна гэжээ.

Эх сурвалж: Шуурхай.мн


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

5 Comments

  • Гадил (April 04, 2017 4:25:53 pm )

    Монгол Улсын иргэд ээ, Иргэний нийгмийн байгууллагуудаа. Бид нэгдэж одооноос тэр 850 сая ам долларын зээлийн зарцуулалтад ряналт тавихгүй бол МАн-хан АН шиг хувааж аваад оффшорт хийнэ гэж бодоод хөх инээд нь хүрээд шүлсээ дусааж сугаа шүү. Одоо хянахгүй бол офшорт орсон хойно нь яаж ч чадахгүй. Нэргэсэн хойно нь хашгирав гэгч болно шүү. Иргэний хяналт 1 доллар тутамд байх ёстой. Хулгай 2 минут тутамд зогсоох ёстой. Энийг зохион байгуулах хэрэгтэй байнаа

  • Зочин (April 04, 2017 5:03:37 pm )

    Оффшорчид Баярцогтоос бусад бүгд МАН гарууд байна шүү дээ, МАН гарууд оффшороор бол мэргэшсэн, иймд өөрсдийн оффшоорт хийсэн мөнгөний өр зээлийг ард түмэнээр төлүүлэх их аяныг өрнүүлж байна.

  • ниргээ (April 04, 2017 8:18:03 pm )

    АН ИЙН ӨӨДӨӨМ ЮУ Ч ДУУГАРЧ ЧАДДАГГҮЙ ХҮМҮҮС ,,, ОДОО САНААНЫХАА ЗОРГООР АМАНД ОРСНОО ЧАЛЧИХ АА БОЛЬ

  • зочин (April 05, 2017 12:34:14 am )

    Төрийн тансаглалаа танаагүй байж ард түмний тэтгэвэрийн насаар оролдоод байх нь зохимжгүй байх шүү. Эрдэнэт үйлдвэрийн тэр олон зөвлөх тэр олон захирлуудынхаа хүн тус бүр сар бүр авах 4000 долларыг хар да тийм байж ард түмэндээ их ачаа үүрүүлэх нь шударга бус зохимжгүй

  • зочин (April 05, 2017 12:35:05 am )

    tetgeveriin nasiig nemj bolohgui ee

antalya rent a car