antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Apr 4, 2017 15 comments

Хүргэн нь ӨРШӨӨГДСӨН Н.Алтанхуягийг ч бас ӨРШӨӨЛ хүлээж байгаа юу?

нийтлэсэн Admin

Н.Алтанхуяг анд найз Л.Гансүхийгээ шүүхдэж байхад шүүх хуралд нь сууж, хоригдож байхад нь очиж хамтдаа зурагаа татуулж, суллагдсаных нь дараа хамтдаа караокедоод л анд найзууд ямар байдгийг сүрхий харуулаад байсан. Харин хүргэн дүү Г.Дэнзэнгээ таван өдрийн турш шүүгдэхэд  огт үзэгдсэнгүй. Уг нь яах аргагүй л хүргэн дүү нь юм билээ. Тэгэхээр хүргэн дүүгээ анд найзаасаа доогуур үзчихэв үү, аль эсвэл шүүх хуралд нь суувал хэргийнх нь хамсаатан гэж ойлгогдоно гэж бодсон уу. Ямартай ч хүргэн хүүгээ тэр хэрэгсэхгүй байгаа харагдав.

За тэгээд хүргэн Г.Дэнзэнг гэм буруутайг шүүх тогтоолоо. Г.Дэнзэнг давтан үйлдлээр бүлэглэн төрийн албан тушаалтан албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулан ашигласан, ААНБ-ын өмчийг завшсаны улмаас онц их хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг удирдан зохион байгуулсан, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 19 дүгээр зүйлийн 19.2, 35 дугаар зүйлийн 35.3, 36 дугаар зүйлийн 36.2-т заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 263 дугаар зүйлийн 263.2 дахь хэсэгт зааснаар төрийн албан тушаал эрхлэх эрхийг 3 жилийн хугацаагаар хасч, 3 жил 6 сарын хугацаагаар хорих, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 19 дүгээр зүйлийн 19.2, 35 дугаар зүйлийн 35.3, 36 дугаар зүйлийн 36.2-т заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 150 дугаар зүйлийн 150.3-т зааснаар 1 сая төгрөгийн эд хөрөнгө хурааж, 5 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар, нийтдээ 9 жил 6 сарын хорих ялаар шийтгэсэн ч,  шүүгдэгч Г.Дэнзэн, Я.Батсуурь, Г.Түмэнхүү, Т.Төгсбаяр, Д.Баярмаа нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 19 дүгээр зүйлийн 19.2, 35 дугаар зүйлийн 35.5, 36 дугаар зүйлийн 36.2-т заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 150 дугаар зүйлийн 150.3-т зааснаар тус бүрт оногдуулсан нэмэгдэл болон үндсэн ялыг Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай 2015 оны 8 дугаар сарын 11-ний өдөр батлагдсан хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д зааснаар өршөөн хэлтрүүллээ.

Тэгснээр Г.Дэнзэн 3 жил 6 сарын ял эдлэхээр болов. Үүнээсээ хоригдож шалгагдсан хугацаагаа хасахаар суугаад гарах хугацаа нь улам богиносч байгаа юм. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497,1, 510 дугаар зүйлийн 510,1-д зааснаар шүүгдэгч Г.Дэнзэнгээс 137,116,300 төгрөг гаргуулж Сангийн яаманд, 5,535,164,509 төгрөгийг  Г.Дэнзэн, Д.Баярмаа нараас хувь тэнцүүлэн гаргуулж, Эрдэнэс таван толгой ХК-д олгохоор шүүх шийдвэрлэсэн байна. Тэгэхээр “Говь  повер” компанийн тендерт Г.Дэнзэн  нөлөөлснийг шүүх тогтоожээ. Энэ асуудал Н.Алтанхуягийг Ерөнхий сайдаас огцруулах томоохон үндэслэл болж, чуулганы танхимд яригдаж байсныг эргэн сануулахад гэмгүй  байх. За харин шүүхийн шатанд Г.Дэнзэн буруутай нь тогтоогдсон ч, өршөөлд хамрагдлаа.

За тэгээд Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийн хувьд ч АТГ-т шалгагдаж буй. Хэрэвзээ хуулийнхан түүнтэй холбоотой тендерүүдийн хэргүүдийг шүүхийн шатанд хүргэж, шийдэхдээ хүрвэл ӨРШӨӨЛ түүнийг хүлээж байж болох харагдаж байна. Гэхдээ тэгээд ял сонссон улстөрч байх цаашдын карьерт нь ямар олиг байхав дээ. Намбарын хүүгээс тэр жишээг бэлхнээ харж болно л доо.

Эх сурвалж: Шуурхай.мн


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

15 Comments

  • MAH (April 04, 2017 10:14:19 am )

    Estoi goe ynaa ardchilsan oroon gej manaih

  • иргэн (April 04, 2017 10:36:57 am )

    бичсэн юмыг юу ч ойлгосонгүй. хөөрхий Алтанхуягийг муулах захиалга авсан хүн барин тавин нэг юм бичсэн болтой. Аймаар болж дээ.

  • zochin (April 04, 2017 10:50:13 am )

    Алтанхуяг гэж нэг л их ард түмнээ бодсон хүн л байсан чинь улсын хөрөнгө мөнгө ,төсвийн мөнгийг гэр бүл ,эхнэр хүүхэд ,хүргэн хамаатангуудтайгаа нийлж идсэн ХУЛГАЙЧ байсан юм байна.НОВШ.

  • Иргэн (April 04, 2017 11:14:26 am )

    Өршөөх байсан бол юу гэж ялласан юм. Монголын шүүхийн үнэн нүүр царай харагдаж байна.

  • irgen (April 04, 2017 11:29:14 am )

    ZAHIALGAAR YALALSAN BNDA

  • зочин (April 04, 2017 11:42:27 am )

    Энэ Дэнзэн Батсуурь нар өршөөгдсөн үү хоригдсон юму юу ч ойлгосонгүй

  • иргэн (April 04, 2017 11:58:45 am )

    Батсуурийг хэлмэгдүүлсэн бна, ялаасчөлөөл ………………

  • zochin (April 04, 2017 2:27:03 pm )

    JINHENE HELMEGDVVLELT BOLLOO…. GOBI POWER XXK iin Gaaliin HYANALTIIN TALBAI TONOG TUHUURUMJIIG UNUUDUR HVRTEL ASHIGLAJ BGAA ;ERDENES TAVAN TOLGOI; XK HUBIIN AJ AHIUN KOMPANII HURUNGIIG HUULIAR DALAILGAJ BULAAJ ABLAA…….ENE SHUDARGA ES UUUUU

  • Anonymous (April 04, 2017 3:35:19 pm )

    Алтанхуяг чинь эр хүн юм байна нүүр буруулсангүй

  • иргэн (April 04, 2017 4:32:49 pm )

    энэ шүүхийн нэр хүнд гэж юм бнауу???? монголчуудаа???? идсэн мөнгөнөөс нь илүүчлээд л яаж игээдл өршөөл мөршөөл гээд сулалчих юмдаа? шүүхын цалинг хасуулья тэртээ тэргүй улаанцайм идэлцээд байхад,муу хүүхэн дээр ишигтэй ямааны гарз гэдэг бздээ??? шүүхыг хараад ой гутаж бна?

  • irgen (April 05, 2017 1:01:19 am )

    JINHENE HELMEGDVVLELT BOLLOO…. GOBI POWER XXK iin Gaaliin HYANALTIIN TALBAI TONOG TUHUURUMJIIG UNUUDUR HVRTEL ASHIGLAJ BGAA ;ERDENES TAVAN TOLGOI; XK HUBIIN AJ AHIUN KOMPANII HURUNGIIG HUULIAR DALAILGAJ BULAAJ ABLAA…….ENE SHUDARGA ES UUUUU

  • irgen (April 05, 2017 1:02:03 am )

    JINHENE HELMEGDVVLELT BOLLOO…. GOBI POWER XXK iin Gaaliin HYANALTIIN TALBAI TONOG TUHUURUMJIIG UNUUDUR HVRTEL ASHIGLAJ BGAA ;ERDENES TAVAN TOLGOI; XK HUBIIN AJ AHIUN KOMPANII HURUNGIIG HUULIAR DALAILGAJ BULAAJ ABLAA…….ENE SHUDARGA ES gejuu

  • irgen (April 05, 2017 1:03:11 am )

    JINHENE HELMEGDVVLELT BOLLOO…. GOBI POWER XXK iin Gaaliin HYANALTIIN TALBAI TONOG TUHUURUMJIIG UNUUDUR HVRTEL ASHIGLAJ BGAA ;ERDENES TAVAN TOLGOI; XK HUBIIN AJ AHIUN KOMPANII HURUNGIIG HUULIAR DALAILGAJ BULAAJ ABLAA…….ENE SHUDARGA ES munuu tegeed ……………., HOBDIIN HUZUUGUIGIIN ZAHIALGIIN YALALAGCH AJILSAN> UDAHGUI UNAAD UGNUU

  • Zochin99 (April 05, 2017 11:10:43 am )

    Одоо Н.Алтанхуягийг ер. сонгууль дөхүүлж байгаад баривчилж, 3 сарын ял сонсгоод сонгууль өнгөрөөгөөд суллах л үлдэж байх шив?

  • Зочин (April 05, 2017 12:27:40 pm )

    Алтанхуяг чинь улс орноо бодож байна би ганцаардаад байна гэсэн юу вэ хамаатан садан нэгдэхь, хоёрдахь эхнэрийн хамаатан садантайгаа нийлээд цохичихсон юмуу хаашаа юм бэ улсыг хохиролгүй болгоо.

antalya rent a car