
Өнгөрсөн бямба гаригт Төв аймгийн Өндөрширээт сумын Хайрхан II багийн нутагт иргэн Б-ийн гэрийг тус сумын III багийн малчин 57 настай, эрэгтэй Р нь “Nissan family” автомашинаар дайрсны улмаас гэрт байсан гурван хүн гэмтэж, 43 настай эрэгтэй Х, таван настай эрэгтэй О нар газар дээрээ нас баржээ. Уг осол Өндөрширээт сумаас 15 км-ийн зайтай газарт өдөр 13.00 цагийн үед гарчээ. Албаны эх сурвалжийн мэдээлснээр, жолооч Р согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ машин жолоодож яваад ийнхүү ноцтой осол гаргасан бөгөөд өдгөө түүнийг цагдан хорьж хэргийг тус аймгийн цагдаагийн хэлтэст шалгаж байгаа гэнэ.Малчин Б-гийнх машин замтай ойрхон бөгөөд осол гаргасан жолоочийн хэлж буйгаар, тэрбээр замаар гэр рүүгээ явж байгаад айл харагдахаар нь тэдний зүг жолоо дарсан аж. Гэвч өөрийгөө хянах чадваргүй болтлоо согтсон тэрбээр тооромзоо барьж чадалгүй ийм осол гаргасан талаараа цагдаагийн байгууллагад мэдүүлжээ.Ийнхүү хар усны балгаар малчин Б-гийнх таван настай хүүгээ алдаж, тэднийд ямаа самнаж туслалцахаар эхнэртэйгээ ирсэн 43 настай эр амь насаа алдсан харамсалтай хэрэг гарчээ. Жолооч Р нь хэрэг гарах үедсогтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байжээ. Одоогоор хэргийг тус аймгийн цагдаагийн хэлтэст шалгаж байна.
ЭХ СУРВАЛЖ: ШУУРХАЙ.МН
Холбоотой мэдээ
-
зочин (April 03, 2017 4:52:58 pm )
ӨМХИЙ АРХИЧИН ХҮҮР ЧИНЬ ӨӨРӨӨ ҮХЭЖ ДАЛД ОРОХГҮЙ НЯЛХ АМЬТНЫГ АЛЧИХДАГ ЗЭВҮҮН НОВШ ВЭ. ЦААЗААР АВ. 2-ЫН 2 ХҮНИЙ АМИНД ХҮРСЭН ХУЛГАЙЧ АМЬД ЯВАХ ЭРХГҮЙ.
-
ЗОЧИН (April 03, 2017 6:08:49 pm )
ИЙМЭРХҮҮ ХҮН СҮГНҮҮДИЙГ БОЛДОГСОН БОЛ НОХОЙ ШИГ БУУДАХСАН ЭСВЭЛ АРХИ ЦУТГАЖ АЛАХСАН
-
анд чинь (April 03, 2017 8:54:34 pm )
Хотын төвд үлээлгэж түгжрэл дээр түгжрэл нэмэж бөөн бөөнөөрөа зогсох замын цагдаа нар хотын гадна хээр хөдөө л очиж ажилаа сайн хийх хэрэгтэй юм байна л даа хэрэг гарсан хойн биш өмнө нь ажиллах хэрэгтэй биз дээ тэр тэнэг хүмүүс чинь цагдаа байхгүй юм чинь гээд л дураараа жаргаж яваа нь тэр шүү дээ ЗАМЫН ЦАГДАА НАРАА ! ! !
-
Anonymous (April 04, 2017 8:07:04 am )
ОЛОН ЮМГҮЙ БУУДЧИХ ХЭРЭГТЭЙ
-
о (April 04, 2017 12:13:32 pm )
ийм тодорхой хэргийг шүүх гэж цаг алдаад яадаг юм бэ шууд цаацлах хэрэгтэй
5 Comments