antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Apr 3, 2017 2 comments

ОУПХ: С.Зориг агсны амийг хөнөөсөн хэргийн шүүх хурлыг яагаад ХААЛТТАЙ хийв!?

нийтлэсэн Admin

Өнгөрсөн баасан гарагт хэвлэлийнхэнд мэдээлэл хийсэн  УИХ-ын дэд дарга Ц.Нямдорж “25 дугаар суваг” телевизээр ярилцлага өгөхдөө  “Олон улсын парламентын холбоо 1998 оноос хойш энэ хэргийг хяналтдаа авчихсан, жил болгон тайлан нэхэж байдаг. Сая шийдвэр гарснаас хойш надад гурван удаа бичиг ирлээ. Та нар яагаад энэ хэргийг хаалттай хийж байгаа юм бэ, Яахаараа энэ хэргийг Тагнуулын байгууллага шалгадаг юм бэ, Яахаараа Б.Булган гэдэг хүнийг бүтэн жил хорьчихоод шүүх хуралд оруулдаггүй юм бэ гэсэн асуудал тавьдаг” хэмээн ярьж байсан. Тэгвэл өнөөдөр  Олон улсын парламентын холбооны ээлжит 136 дугаар Ассамблейн хүрээнд болж буй Парламентын хүний эрхийн хорооны хуралдаанаар С.Зориг агсны амь насыг хөнөөсөн хэрэгтэй холбоотой асуудлыг хэлэлцэнэ гэсэн мэдээлэл байгаа юм. Тодотгоход,  тус холбоо 2009 онд болсон 121 дүгээр Ассамблейн үеэр  19 орны 238 парламентын гишүүний 289 хэргийг хэлэлцэж байсны дотор С.Зориг агсны амь насыг хөнөөсөн хэрэг багтаж байсан байдаг. Түүнчлэн тус холбооны зүгээс уг хэргийг хяналтдаа өнгөрсөн жилүүдэд байлгаж ирсэн бөгөөд анхаарал татсан асуудлуудаар байр сууриа илэрхийлсэн, албан бичгүүдийг манай улс руу олонтаа илгээсэн байдаг.

Тухайлбал,  С.Зориг агсны амь насыг хөнөөсөн хэрэгт түүний эхнэр Б.Булганыг нэг жилийн хугацаандл хорьж, шалгасан.  Тухайн үед Олон улсын парламентын холбооноос С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэрэгт эхнэр Б.Булганыг сэжиглэн шалгаж буй болон сүүлийн үеийн нөхцөл байдалтай холбогдуулан манай улсад тайлан, зөвлөмж ирүүлсэн байдаг. Тус зөвлөмжийг Олон улсын парламентын холбооны удирдах зөвлөлийн 198 дугаар чуулганы хуралдаанаас санал нэгтэйгээр батлан гаргасан. Зөвлөмжид “1990-ээд онд Монгол Улсад үүссэн ардчилсан хөдөлгөөний эцэг хэмээгдэх бөгөөд 1998 оны аравдугаар сарын 2-ны өдөр амь эрсэдсэн УИХ-ын гишүүн, Дэд бүтцийн сайд асан С.Зоригийн хрдбогдолтой хэрэг болон 197 дугаар чуулганы хуралдаанаас гаргасан шийдвэр (Женев, 2015 оны аравдугаар сар)-тэй холбогдуулан, ОУПХ-ны Парламентын гишүүдийн хүний эрхийн асуудал эрхэлсэн хорооны дэд ерөнхийлөгч хатагтай Маргарет Киенер-Неллен тэргүүтэй төлөөлөгчдийн 2015 оны есдүгээр сарын 16-19-ний өдрүүдэд Монгол Улсад хийсэн айлчлалын үр дүнгийн тухай тайлан (СL/198/12(b)-R.1), түүнчлэн нэхэмжлэгчид болон гуравдагч этгээдээс ирүүлсэн шинэ мэдээлэлтэй холбогдуулан төлөөлөгчдийн тайлан нь тэдний урьдчилсан судалгааны үр дүнг бүрэн нотолж, дараахь үндсэн дүгнэлтүүд агуулж байгаа болохыг харгалзан үзсэн болно” гээд “Мөрдөн байцаах ажиллагаа бараг 18 жил тасралтгүй үргэлжилсэн боловч хэн нэгнийг хариуцлагад татаагүй байгаа бөгөөд нууцлагдмал байдлаар хэвээр үргэлжилж буй. Энэхүү хүн амины хэрэг нь далдуур хийгдсэн улс төрийн аллага гэсэн ойлголт өргөн тархсан хэвээр байна. Мөрдөн байцаалтыг тойрсон хэт нууцлаг байдал, мөн түүнд ахиц гарахгүй байгаа байдал нь мөрдөн байцаах ажиллагаанд түүнчлэн үнэнийг тогтоох улс төрийн үнэн хүсэл зориг байгаа эсэхэд итгэх итгэл үнэмшлийг ихээхэн хэмжээгээр мохоож байна. С.Зоригийн амь насыг хохироосон хэргийг илрүүлэх ээлжит оролдлого нь эдүгээ улс төрийн чанартай хоосон амлалт хэмээн өргөн олонд ойлгогдох болсон. Мөрдөн байцаах ажиллагаа нь үр дүнд хүрэхгүй байгааг тайлбарлах олон хүчин зүйлийн нэг нь улс төрийн оролцоо байж болохыг үгүйсгэх аргагүй…

Түүний байдлыг Монголын холбогдох эрх бүхий бүх байгууллага, түүний дотор төрийн тэргүүн, УИХ-ын Хүний эрхийн хорооны дарга болон бусад гишүүд, мөн Хүний эрхийн үндэсний комисс сөхөн тавьж байсан боловч ямар нэг хариу өгөөгүй бөгөөд Булганыг цагдан хорих нөхцөл өөрчлөгдөхгүй хэвээр байна. Эх сурвалжуудын нотолж байгаагаар, гэм буруугүйн презумпцийг үл хүндэтгэхээс гадна Булганыг Монгол Улсын Үндсэн хууль, бусад хууль тогтоомж мөн олон улсын хүний эрхийн хэм хэмжээг зөрчин хууль бусаар хорьж, эрүү шүүлт тулгаж байгаа ажээ. Мөрдөн байцаах ажиллагаа эхэлснээс хойш түүнийг ийнхүү хоёр дахь удаагаа хорьсон байна…

…Монголын эрх бүхий байгууллагуудын зүгээс ямар нэг хариу арга хэмжээ авахгүй байгаад харамсаж байна. УИХ-ын Тусгай хяналтын дэд хорооны дарга, ерөнхий прокурорын орлогчийн зүгээс амалсан мэдээллийг яаралтай авахыг хүсч байна. Улмаар хэргийн холбогдолтой үйл явдлын талаар тогтмол мэдээллэж байхыг дахин хүсье хэмээн өгүүлсэн байна.

Монголын холбогдох бүх байгууллага, тухайлбал, ерөнхий прокурор, түүний орлогч, түүнчлэн Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, УИХ-ын даргад Үндэсний аюулгүй зөвлөлийн гишүүдийн хувьд С.Зоригийн амь насыг хороосонтой холбогдуулан гаргасан шийдвэрийн дагуу шударга ёс ялахын төлөө өөрсдөөс хамаарах бүхнийг хийхийг дахин зөвлөмж болгож байна.

С.Зориг агсны эхнэрийг хууль бусаар хорьж, эрүү шүүлт тулгаж байна гэх ноцтой мэдээ сонсоод, мөн үүнтэй холбогдуулан эрх бүхий байгууллагуудаас өгсөн мэдээлэл байхгүй байгаад цочирдож, гүнээ санаа зовж байна. Холбогдох хууль тогтоомжийг хатуу баримтлан түүнийг даруй суллахыг уриалъя. Түүнийг хэрэгт сэжигтнээр татах ямар нэг нотлох шинэ баримт байгаа бол зөв зохистой ажиллагааны хэм хэмжээг, түүний дотор гэм буруутайг нотолсон шүүхийн эцсийн шийдвэр гарах хүртэл гэм буруутайд тооцохгүй байх эрхийг бүрэн хэмжээгээр ямагт дээдлэн хүндэтгэх ёстой. Урьд өмнө мөрдөн байцаах ажиллагааны явцад сэжигтэнтэй буруу харьцаж, албадан мэдүүлэг гаргуулж байсан. Тухайлбал, мөрдөн байцаах ажиллагаа дөнгөж эхлэх үед дээрхтэй төстэй нөхцөлд Булганы анх баривчилж байсантай холбогдуулан хэд хэдэн тохиолдолд санаа зовниж байгаагаа илэрхийлж байсныг мартаж болохгүй. Хороо энэхүү хэргийг үргэлжлүүлэн судалж, зохих ёсоор эргэж тайлагнахыг хүсч байна” гэсэн байдаг.

Тэгвэл шүүхээс хэргийг шийдвэрлээд байгаагийн дараа мөн л Олон улсын парламентын холбооноос гурван ч удаа албан бичиг ирүүлснийг Ц.Нямдорж дарга хэлжээ. Хэргийг яагаад хаалттай шүүснийг, хэргийг яагаад Тагнуулын байгууллага шалгасныг,  Б.Булган гэдэг хүнийг бүтэн жил хорьчихоод шүүх хуралд  яагаад оруулдаггүй  юм бэ гэсэн асуудлуудыг тус байгууллагаас тавьжээ.

Эх сурвалж: Шуурхай.мн

 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

2 Comments

  • зочин (April 03, 2017 7:56:26 pm )

    Манай шүүгчидч дээ!Нэгл их өндөр цалин хангамж ямбанд цатгалдсан, шүүхийн нэр төрөөр түрээ барьж хууль гуйвуулдаг , захиалгаар шийдвэр гаргадаг бололтой юм билээ.Анхан шатны шүүх гарцаагүй зөв шийдсэн байхад нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг даргалсан ерөнхий шүүгч Ж Оюунчимэг,шүүгч С Энхтөр Д Цогтсайхан, Улсын дээд шүүхийн танхимын тэргүүн Х Сонинбаяр шүүгч Ц Амарсайхан Г Алтанчимэг П Золзаяа Б Ундрах нар нэхэмжлэгч өвчтөй байхад хурлыг хойшлуулаагүй, нэхэмжлэгчийг хуралд оруулагүй, үг хэлүүлээгүй хүний эрхийг туйлын бүдүүлгээр зориуд зөрчиж нэр төрийг нь эрх мэдлээ ашиглан тэвчихийн аргагүйгээр гутаан доромжилсон юм.Хүнийг хуралд нь оруулахгүй,хуралд орсон үед нь эрх ашгаа хамгаалж үг хэлүүлэхгүй байна гэдэг чн одоо дэлхийд хаач байхгүй! Гэтэл нийслэлийн шүүх, манай улсын дээд шүүх дээр ийм завхрал байгаа нь арай дэндэж байнаа.Энэ нэр бүхий шүүгчид өөрсдийнхөө ааш авирыг үндсэн хуулиасч дээгүүр тавьж хүнийг туйлын бүдүүлгээр гутаан доромжилж шүүх үйл ажиллагааг ёс зүйгүй эд нарын дурын хэрэг болгож байна.Ийм хүмүүст шүүгч гэдэг ариун нэр зохихгүй! “ЧАЦГА ” гэдэг нэрл зохилтой.Ийм чацгуудаас төрийн шүүхийг цэвэрлэж шүүхийг ариун байлгах нь маш чухал.Шудрага, чадварай, мэдлэг соёл өндөр ёс зүйн төлөвшилттөй хүмүүс зөндөө байгаа .Ийм чацгуудаа халж шүүхийг шудрага ариун. бусдаас хамааралгүй болгох нь шүүхийн нэр төрийн хэрэг баймаар……

  • Халх (April 03, 2017 8:21:31 pm )

    Ард түмэн наад шийдвэрт чинь огтхон ч итгэхгүй, олон улмын байгууллага итгжэхгүй байна шүү дээ. Олны үг ортой гэдэг их учиртай юм шүү. Энэ элбэгдорж юу л хийгээд байна даа.

antalya rent a car