antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Apr 2, 2017 1 comment

Дэнчин төлсөн нэр дэвшигчдийн өрсөлдөөн өнөөдөр болно

нийтлэсэн Admin

Өнөөдөр АН-ын дотоод сонгуулийн өдөр. Ямар ч байсан тус намын дотоод сонгуулиас өмнө Улсын Дээд шүүх Ардчилсан Намын дүрэмд оруулсан нэмэлт өөрчлөлтийг бүртгүүлэх тухай тус намаас гаргасан хүсэлтийг  хэлэлцэн, бүртгэж авлаа. Уг асуудлыг  өмнө нь Дээд шүүхийн 2017 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн хуралдаанаар хэлэлцсэн бөгөөд энэ хуралдаанаас гарсан 01 дүгээр тогтоолд заасан намын дүрмийн өөрчлөлттэй холбоотой  бичиг баримтын дутууг шүүхэд ирүүлсэн, тогтоолд заасан алдаа, зөрчлөө зассан байх тул   Ардчилсан намын Үндсэн дүрэмд орсон нэмэлт, өөрчлөлт нь Үндсэн хууль, Улс төрийн намын тухай болон бусад хуульд нийцэж байна хэмээн Дээд шүүх үзэж, Ардчилсан намын дүрэмд оруулсан нэмэлт өөрчлөлтийг бүртгэжээ.

Тэгснээр өнөөдөр Ардчилсан намын 160 мянга гаруй гишүүн Улсын дээд шүүхэд албан ёсоор бүртгүүлсэн дүрэм нь хүчин төгөлдөр намынхаа дотоод сонгуульд оролцож байна гэсэн үг. Улсын дээд шүүх намынх нь дүрмийг бүртгэхээс татгалзсаны дараа  АН-ын дарга С.Эрдэнэ  хэлэхдээ “180 мянган гишүүнээрээ асуудлаа шийдүүлдэг байя гэсэн утга бүхий хоёрхон өөрчлөлт л Үндсэн дүрэмд орсон. Дотоод сонгууль зохион байгуулах асуудал одоо хүчин төгөлдөр үйлчилж байгаа дүрмийн дагуу явж байна. Тиймээс дотоод сонгууль болдгоороо болно. Цөөн хүний эрх ашгийн төлөө 180 мянган гишүүнээ хохироож болохгүй”  гэж байсан юм.

Өнөөдрийн сонгуулиар Үндэсний бодлогын хорооны 380 гишүүн, аймаг, нийслэл, дүүргийн Ардчилсан намын дарга нар тодорхой болох юм. Эдгээр суудалд нэр дэвшихийн тулд нэр дэвшигчид тодорхой хураамжуудыг төлсөн. Тухайлбал, Нийслэлийн намын даргад өрсөлдөхөд 90 сая төгрөг төлсөн бол,  Үндэсний бодлогын хороонд өрсөлдөхөд 3 сая, дэнчин нь бас 3 сая төгрөг төлж байгаа.  Түүнчлэн аймгийн намын даргад өрсөлдөхөд 15 сая бол дүүргийн намын даргад өрсөлдөхөд 20 сая төгрөг нэр дэвшигчид төлсөн байгаа.

Эх сурвалж: Шуурхай.мн

 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

1 Comment

  • zochin (April 02, 2017 8:20:13 pm )

    Uhaan muutau bolovsrolgyu bicheg usgiin asuudaltau ch munguteu bauhad aumag duurgiin dargs nar asuudalgyu garchih uym b.na l daa huurhii.AH budaa

antalya rent a car