antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Mar 31, 2017 22 comments

 Ц.Амгаланбаатар 5 хүний амь хөнөөсөн гэж худал мэдүүлэг өгч байжээ

нийтлэсэн Admin

УИХ-ын дэд дарга Ц.Нямдорж өнөөдөр хэвлэлийнхэнд С.Зориг агсны амь насыг хөнөөсөн хэрэгтэй холбоотойгоор мэдээлэл хийлээ. Тэрбээр “Сэтгүүлчид та бүхэн энэ мэдээллийг олон нийтэд хүргэчихвэл сайн байна. С.Зоригийн хэргийг маш нууцын зэрэглэлд авсан. Нууцыг хадгалах хугацаа 25 жил. Хамгийн гол нь захиалагч. Захиалгаар алсан гэх хэр нь захиалагч байхгүй.1937 оны хэлмэгдүүлэлтийн үеийн арга барил одоо ханхлаад байна. Энэ бол аюул. Цаашид захиалагчийг илрүүлэх малгайн дор хэчнээн хүний амьдралыг сүйрүүлэх юм. Хэрэг гарах үед байсан цор ганц амьд гэрч Булганыг бүтэн жил хорьчихоод гэрч ч биш, хохирогч ч биш болголоо. Шүүх хуралд оруулдаггүй. Тэгсэн хэр нь тэр хүний ам зургаар хүнийг яллаад байдаг. Ядаж л чиний хэлж зуруулсан хүн мөн үү, үгүй юу? гэж асуумаар юм” хэмээн хэлж байна. Тэрбээр хэлэхдээ хоёр шатны шүүх хурал хаалттай явагдлаа. Шүүх хурлын дараа прокурорууд зарим баримт задалж байна гэж мэдээллүүд хийсэн. Тэр мэдээллийн дараа би телевээр ярилцлага өгсөн. Байдал их ээдрээтэй байгаа учир хэдийгээр миний хариуцсан ажил биш ч гэсэн Монголын хууль хяналтын үйл ажиллагаа, хүний эрхийн асуудлыг хөндөж мэдээлэл хийхээр шийдсэнээ мэдээллийн эхэнд хэлж байсан юм. Түүнчлэн Ц.Нямдорж дарга Ц.Амгаланбаатартай холбоотой анхаарал татсан мэдээллүүдийг хэлж ярьсан.

Гэхдээ нэг зүйлийг тодотгоход, Ц.Нямдорж даргын хэлж ярьж буй зүйлсийг өмнө нь Т.Чимгээ, Б.Содномдаржаа  нарын ар гэрийнхэн хэлж ярьж байсан гэдгийг хэлэх хэрэгтэй байх. Ялангуяа Ц.Амгаланбаатар хоригдож байгаа хэрнээ Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарын үйлдлийг андахгүй мэдэж, мессежээр дарамталдаг байсныг өмнө нь гэр бүлийнхэн нь хэвлэлийнхэнд мэдээлж байсан билээ.

Тэгвэл Ц.Нямдорж гишүүн өнөөдөр мэдээлэл хийх үеэрээ хэлэхдээ  Ц.Амгаланбаатар гэдэг хүн 2007 онд үерхэж байсан найзаа зодож гэмтээгээд цагдаад шалгагдаж эхэлсэн юм байна. Үүнээс хойш дөрвөн хүний амийг би хохироосон гэж худал мэдүүлэг өгсөн. Нэг хэрэгт холбогдуулж өөр хүнийг гүтгэж, тэр хүн нь бараг жил шахам шалгагдаж байж хэрэгт холбогдолгүй болсон байх юм. Эхнийх  нь 2004 онд Эрдэнэтэд Өлзийсайхан гэдэг  хүний амийг Эрдэнэбаатар гэдэг хүн хохироосон гэж мэдүүлэг өгсөн. Энэ мэдүүлэгт нь үндэслээд Эрдэнэбаатарыг  жил шахам хорьсон. Сүүлд нь өөрөө хэрэг хийсэн нь батлагдаж, хэргээ хүлээсэн. 2009 онд цаазаар авах ял шийтгүүлсэн. Уучлаад, 5 жил нь гянданд, 20 жил нь чанга дэглэмтэй хорих ангил ял эдлүүлэхээр болсон. Ингэж ял шийтгүүлж байхдаа “Надад үйлдсэн бас нэг хэрэг байгаа. Та нар намайг хүнтэй уулзуул, би Ганбат гэдэг хүний амийг хохироосон” гэж мэдүүлэг өгсөн. Самарт яваад нэг шил архи хувааж уугаад хоорондоо маргалдаад зүрхэн тус газарт нь хутгалж амийг нь хохироосон гэсэн байдаг.  Харин Цагдаагийн байгууллагын шалгалтаар Ц.Амгаланбаатарын мэдүүлэг хэрэг гарсан үйл явдлаас зөрсөн. Ингэж хуурамч мэдүүлэг өгч баахан бужигнуулсан хүн. Дээр дурьдсан Эрдэнэбаатар нь Ц.Амгаланбаатарын багаасаа үерхсэн бараг цор ганц найз нь. Хойд гудамжных нь хүн юм байна. Ганбат гэдэг хүний аминд хүрсэн гэж ярихдаа Балжинням, Эрдэнээ гэж хоёр хүний нэр хэлж байсан. Энэ хүмүүс одоо бурхан болсон. Ц.Амгаланбаатарын хойд эцэг Доржсүрэнтэй хамт ажиллаж байсан. Эрдэнээ нь талийгаачийн хүргэн байсан байх юм. Өөрөөр хэлбэл өмнөх хэрэгтээ найзаа гүтгэсэн. Дараа нь Ганбат нас барахад хойд эцгийнхээ таньдаг хүмүүсийг гэрчээр татсан байна. Үүний дараа ял эдэлж байхдаа 2003 онд Архангайн Цэнхэр суманд гурван хүний аминд халдсан гэж ярьсан нь Цагдаагийн байгууллагын шалгалтаар бас холбогдолгүй болсон байна. Энэ бол эхний таван хүн амины хэрэгтэй холбоотой зүйл” хэмээн ярьж байна.

Тэгэхээр УИХ-ын дэд дарга Ц.Нямдоржийн хэлж ярьж буй мэдээлэл нь Ц.Амгаланбаатар гэж хүн хийгээгүй хэргийг ч өөр дээрээ үүрэх гэдэг хүн үү гэдэг асуултыг яах аргагүй тавихад хүргэж байгаа юм.

За мөн Ц.Амгаланбаатар шоронгоос Б.Содномдаржаа руу 120 гаруй мессеж бичиж, дарамталсан баримтыг тэрбээр дэлгэсэн. Түүнчлэн Ц.Амгаланбаатар яагаад таван хүний амь хөнөөсөн гэж худал мэдүүлэг өгч байв.  Яагаад шоронд утастай болчихов. Яагаад шоронд ороод таван жил болсон хүн Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарын гар утсыг олж, ийм олон мессэж бичдэг юм. Яагаад шүүх хурал хаалттай болов.  Юуг нь нуув.  Яагаад шүүх хурал болоод, тогтоол гарсны дараа Улсын яллагч Үндэсний телевизээр мэдээлэл хийв. Яагаад өмгөөлөгчдөд нь өмгөөлөх бололцоо олгодоггүй юм гэх мэтээр тодорхойгүй зүйл их байгааг хэллээ.

Эх сурвалж: Шуурхай.мн


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

22 Comments

  • иргэн (March 31, 2017 6:01:00 pm )

    Нямдорж гуайн энэ хөндсөн асуудал чихний гадуур өнгөрөөх асуудал биш. Манай прокурор шүүхийг нэг сайн цэвэрлэгээ хийх цаг болчихжээ. Тагнуулын байгууллага ч ялгаагүй. УИХ жаахан зангарагатайхан ажиллаад ажлын хэсэг гаргаад шалгаж болдоггүй юм болов уу. Ерөнхийлөгчийн албадтай нийлээд шалгахаар бас” но”-гоо нуух гээд л заваарах байх даа.

  • Anonymous (March 31, 2017 6:01:46 pm )

    Нямдорж байтугай энгийн иргэд үнэмшихгүй үлгэр болоод бн. Энэ 3 хүний ар гэрийнхэн мэдэгдэхгүй нэг нэгээрээ гадаадруу дүрвээд энэ 3 нь 10 жилийн дараа нилээн мөнгөтэй хүмүүс бас гадагшаа дүрвэнэ. Ингээд хожим 30, 40 жилийн дараа жинхэнэ үнэн олдоно. Эбэ батүүл булган 3 маш их холбоотой

    • Хөх чоно (April 01, 2017 1:11:47 pm )

      Төрснөөс үхэх хүртэлх хүн болж төрсөндөө баярлаж амьдардаг энэ хорвоод алуурчны үгэнд орж хүмүүсийг хэлмэгдүүлж байна уу даа гэж бодогдох юм.Монголын хуулийн байгуулагууд / цагдаа,тагнуул,шүүх,прокурор/ асар өндөр чадвартай,шудрага гэж бодож байсан минь талаар болждээ.Мөнгө,эрх мэдэл амьдралыг бүтээдэггүй юм,шудрага,хөдөлмөрч ард түмэн л авч явдаг юм.

  • Anonymous (March 31, 2017 6:04:34 pm )

    ЭЛБЭГЭЭ БСАН ЦАГТ ХУРЦ ДУРАК ДАРГА БН, ХУРЦ ХУЛГАЙЧ БСАН ЦАГТ ЗОХИОМОЛ ХЭРГҮҮД ҮРГЭЛЖИЛЖ МОНГОЛ ШОРОНЖСОН ОРОН БОЛНО, ӨС ХОНЗОН ХЭРЭЭС ХЭТЭРНЭ. ГАНСҮХ ОДОО ЭНЭ ДЭНЗЭН НТР БҮГД АЛТАНХУЯГИЙГ ХАРЛУУЛАХ ГСН ХЭРЭГ. ЭДНЭЭС ДОЛООН ДОР БАЯРЦОГТ САЙХАНБИЛЭГ ДОРЛИГЖАВ НТР МАШ ИХЭЭР МӨНГӨ ИДСЭН БДАГ. ХУУЛЬ ҮЙЛЧЛЭХГҮЙ НАЙЗ ЭБЭ ХУРЦ 2 ХАМГААЛНА

  • Anonymous (March 31, 2017 9:05:31 pm )

    Nyamdorj erdenettei holbootoi asuudalaa olnii anhaaralaas holduulah gej ingej bgaa yum.erdenet shahaa hiiseniihee toloo ogzoroh estoi.

  • энэ (March 31, 2017 9:58:14 pm )

    энэ хэрэг үнэхээр хэн ч бодсон байж боломгүй шийдлээ Элбэг ээ дарга ийм заваан балай хуулийн нөхдүүдээс ээ салаа ч сүүлдээ өөрөө асуудалд орох бий дээ

  • баагий (March 31, 2017 10:59:02 pm )

    Элбэгээ асуудалд орхын хувьд бол эрдэнэтийн 49-н хувийг төрд эргүүлэн авах асуудал яригдахад л яаж доошоо орж байв даа нөгөө төр ард түмний эв эеийг эрхэмлэж явах хүний амнаас битгий хэл нэг муу улс төрийн шантаажчингуудаас долоон дор юм яриад шившиг болоод зогсож байх чинь билээ одоо буухаасаа өмнө Зориг агсаны хэргийг ямар ч хамаагүй аргаар хаалгачих гээл чичирээд байгаа юм биш үү

  • demjigch (April 01, 2017 9:18:33 am )

    Нөгөө улсдаа байхгүй өндөр цалинтай шүүх, прокурорууд чинь шоронгийн хэрэгтнээс мэдээлэл авч, эсвэл захиалга өгч хэрэг хүлээлгэдэг нь хэвээрээ юм уу. шүүхийнхнийг иж бүрнээр нь өөрчил,Хэдэн хөгшин төгцөгүүд л асуудлыг шийдээд байна. Прокурор Отгонбаярийн хэрэг гэж 1990 оны үед бөөн асуудал болж байлаа. Тэр арга барил одоо яг хэвээрээ. Хуулийнханд цус сэлбэх, ерөнхийлөгчөөс хараат бус байлгах хууль гаргах цаг болжээ. цалин нь ихдэж дотроос нь хатгаад байна

  • зочин (April 01, 2017 9:29:01 am )

    Жүжигээ сайн дэглэхгүйдээ.Хүний амь бүрэлгэсэн хачин этгээдийн үгэнд ордог хууль хяналтынхан байдаг юм бна.Шинэ өрөнхийлэгч гарч ирээд одоо ажиллаж байгаа хууль хяналтынханыг солих нэрэгтэй.Хуулийг яаж завхаруулдагыг харуулж байна даа

  • зочин (April 01, 2017 9:33:51 am )

    манай цагдаагийн байгууллагын нүсэр ажиллагааг өрчилж, форм өмсөөд суугаад байхгүй эрэн сурвалжлах , шударга үнэнээр ажилладаг ажилтануудтай шуурхай ажиллахгүй бол гэмт хэрэгтэнүүд цаг хожиж рекламдах цаг ирж дээ

  • Зочин (April 01, 2017 11:03:37 am )

    ЭНЭ ЕСТОЙ СОНИН ШУУХ ХУРАЛАА ГЭРЧГУЙ ОМГООЛОГЧИЙН АМ ТАГ ЗА ТЭР АЛУУРЧИН АМАГЛАН БААТАР ЕСТОЙ ЦАЙЧИХСАН БУГДИЙГ ГУЖЭРДЭЖ БАЙХ ЮМ0 . ШУУХ НЭГ Л НО ТОЙ ХУН ХЭЛМЭГДУУУУЛЧИХЧИН ЮМ БИШ ЭЛБЭГДОРЖООО ЧИ

  • Vher mongolchuud yaandaa (April 01, 2017 12:11:28 pm )

    Ebe bat-vvl bulgan 3 Alsan ter oilgomjtoi. Hurts ard in hamgalj bga ter medeej.

  • иргэн (April 01, 2017 3:46:39 pm )

    Яагаад, яагаад, яагаад вэ гэдэг дууг шүүх прокурорынхонд хүүхдийн ансейнбалаар дуулуулъя. Хариултыг мөн авъя.

  • 2016 (April 01, 2017 4:48:15 pm )

    атг- цагдаа тагнуулийн ажиллагаа бүрэн дампуурсан. ийм болоод монголын төр дампуурч бгаа юм. эднийг бүрэн өөрчлөх хариуцлага тооцох хэрэгтэй.

  • zochin (April 01, 2017 6:35:10 pm )

    ГОМО МӨНХӨӨ

  • харамсаж байна (April 01, 2017 6:56:57 pm )

    Хуулийн байгууллагуудыг үндсээр нь татан буулгаж шинээр байгуулах хэрэгтэй болжээ. Өөр арга зам байхгүй. Согтуудаа жолоо барьж хүн дайрч алсан хүн л ШЕЗ ийг удирдаж, шүүхийн шинэчлэл хийх гэж байгаа шүү дээ. Европийн холбооны хуулийг уландаа гишгэж , шоронд хоригдож байсан нөхөр ТЕГ ын дарга гэхээр ,… яана даа

  • Zochin (April 02, 2017 4:33:12 am )

    Arai cheese,neg muu shoronjson aluurcnini ugeer ajilaa yabuulj yag 37 ond neg naizaa I norloj abgaig abch suuhiin tuld naiziigaa eserguu bolgoj tsaazluldag shig um bolj bh ch gej Elbgee geder hunjj use huuliin baigulaga gej iim aimigtai gazar bolson hi,we burhan min elbegee hurts gddeg humus chin chuthuriin suns uj

  • о (April 02, 2017 6:31:26 pm )

    нямдорж одоохир зэрэг зангарагтай хуульч гэдэгээ харуулах цаг болсон хөөНаад хулгайчууд чинь хүн хэлмэгдүүлээд дууслаа шүү дээ

  • о (April 02, 2017 6:33:07 pm )

    амгаланбаатарын цаазын ялыг ёсоор болгохгүй бол мөн ч олон хүнийг баллана даа

  • батнасан (April 02, 2017 9:21:45 pm )

    Шинэ ерөнхийлөгч гарч ирээд энэ АТГ, Тагнуул, прокурор, шүүхэд их цэвэрлэгээ хийсний дараа л юу болохыг харах л үлдэж байна. Хуулийн хан бүрэн дампуурсан. Машинаар хүн дайрч алсан Лүндэндорж гавьяат болоод гэх мэт

  • zzz (April 02, 2017 9:25:55 pm )

    Ter ungar ulsaas Hinjiig abchruulaad asgaache,mon uls torch Erdenetuul bas Batvvliig xiisen barimt bgaa geedyrij baisanshdee,Mon Xurts,Dorligjab baisan tsagt Ebe,Batvvl xoeriig xaitsailax l baixdaa,er ni xogiin yumnuudiig ar hij xayasai,Hyamdorjiin xelj bga vg vnenshvv

  • санаа (April 03, 2017 11:19:06 am )

    энэ хэрэг нэг тийшээ болох хандлага гарлаа даа хэмээн бодож байтал гишүүний мэдэгдлээс хэрэг бүр эхний цэг рүүгээ буцах шиг боллоо.

antalya rent a car