antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Mar 30, 2017 Comments are off

Ардчилсан нийгмийг цогцлооход Ш.Түвдэндоржийн ах, дүү нарын оруулсан хувь нэмэр их

нийтлэсэн Admin

Нийслэлийн ардчилсан намын даргад нэр дэвшигч Ш.Түвдэндорж бол 1990 онд өрнөсөн Ардчилсан хувьсгалын анхдагчдийн эгнээнд ах дүүсээрээ манлайлан оролцож байсан гэр бүлийн гишүүн юм. Шаравдоржийн таван хөвүүнийг ардчиллын партизанууд андахгүй мэдэх биз ээ.  Тэд арчиллын төлөө МоАХ-ны туган дор тэмцэж, бий болгосон ардчиллаа үнэ цэнтэй байлгахын тулд тулд үнэтэй хувь нэмэр оруулсан байдаг. Тэдний түүхийг сөхвөл

  • Ш.Алтангэрэл 1990 оны хувьсгалын үед СОТ-2 Салбар зөвлөлийн зохицуулагчаар ажиллаж, МоАХ-ны байшинг засаж байсан юм.
  • Ш.Төмөрбаатар 1999 онд Хотын дарга, Цахилгаан шуудан холбооны Салбар зөвлөлийн зохицуулагчаар ажиллаж байв.
  • Ш.Баяраа Говь комбинатын анхны салбар зөвлөлийн зохицуулагч байсан бол дүү
  • Ш.Баярсайхан нь МоАХ-ны журмын нөхдийн хамтаар өлсгөлөнд оролцож байсан түүхтэй.
  • Харин нэр дэвшигч Ш.Түвдэндоржийн хувьд ардын армийн 124-р ангийн МоАХ-ны салбар зөвлөлийн зохицуулагч, МоАХ, МоАН, МҮАН, АН-ын үйл ажиллагаа, зохион байгуулалтад алгасалгүй идэвхитэй оролцсоор өнөөдөртөө золгожээ.

Тийм болохоор Ш.Түвдэндоржийг ардчилсан нийгмийг цогцлооход үнэтэй хувь нэмэр оруулсан гэр бүлийн гишүүн гэж тодотгохоос өөр арга байхгүй. Бидний өнөөдөр эрх чөлөөтэй амьдрах нөхцлийг бүрдүүлэхийн тулд гарын 5 хуруу шиг ах дүү нар өлсгөлөнд оролцож, жагсаал цуглаан бүхнийг зохион байгуулж байсан гээд төсөөл дөө. Ийм гэр бүлд хүмүүжсэн хүн ямархуу дэг журамтай вэ гэдэг нь ч тодорхой. Ардчилсан үзлээс гадна цэргийн сахилга батад суралцсан Ш.Түвдэндорж 1990 онд тухайн үеийн СБД-ийн 7-р хороо одоогийн ЧД-ийн 2-р хороонд МоАХ-ны анхны үүрийг байгуулж даргаар нь ажиллаж байв. Ингээд сайн ажилласан тул Чингэлтэй дүүргийн АН-ны даргаар сонгогдож, мөн л 2 жилийн дараа төв нам руу татагджээ. 1994 онд АН-ын Орон нутаг хариуцсан нарийн бичгийн даргаар сонгогдоод Монгол орныхоо 280 гаруй сумаар ажиллаж, Ардчилсан нам гэгч их айлын салбар үүрүүдийг байгуулсан түүх бий. Хүн сайн ажиллаж байвал дэвшин дээдэлдэг жишгээр Ерөнхий нарийн бичгийн дарга болж намын арын албыг хариуцаж ажиллав. Цаашлаад Нийслэлийн ИТХ-ын төлөөлөгчөөс тэргүүлэгч, бүлгийн дарга ч болж байсан туршлага түүнд бий.

Ардчилсан нам олонхи болсон үед тэрбээр Батлан хамгаалахын сайдын албыг хашихдаа “Салбараа мэддэг, салбартаа хайртай сайд” хэмээх нэрийг авч байсан юм. Намын арын албыг хариуцаж байсан хүн Засгийн газрын гал тогоог хариуцаж чадна гэдэг итгэлийг намынхан нь түүнд хүлээлгэн 2004-2006 оны хооронд Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дэд даргаар сонгосон байдаг.

Нийслэлийн Ардчилсан намын их хурал хуралдаж, гишүүд нь Ш.Түвдэндоржийг намын даргаар сонгосон нь нүдээ олсон сонголт байсан гэдгийг Нийслэлийн ИТХ-ын 2012 оны сонгуулийн үр дүн батлан харуулсан. Тэрбээр Нийслэлийн Ардчилсан намын дарга байхдаа 5А нэртэй мөрийн хөтөлбөр боловсруулсан бөгөөд үүнийх нь ачаар Нийслэлийн АН ИТХ-д олонхи болсон гэж намынх нь гишүүд ярьдаг. Нийслэлийн Ардчилсан нам анх удаа ИТХ-д олонхи болсон үе нь Ш.Түвдэндоржийг дарга байхад болсон явдал учир энэ удаад ч түүнийг даргаар сонгож, 2020 онд дахин шандсыг нь сорих нь зүйтэй гэсэн яриа Ардвчилсан намын гишүүдвийн дунд тархжээ. Нэг ялуулж чадсан юм чинь 2 дахиа чадна гэж үзээд АН-ын гишүүд Ш.Түвдэндоржид энэ удаа ч мөн итгэл хүлээлгэхээр шийдсэн бололтой. Түүний амьдрал Нийслэлийн Ардчилсан намтай салшгүй холбоотой. 1996 онд НИТХ-д Ардчилсан нам цөөнх байсан хүнд хэцүү үед Ш.Түвдэндорж Нийслэлийн Засаг даргыг Ардчилсан нам авах ажлыг зохион байгуулж үр дүнд хүрснээр Ц.Наранцацралт агсныг Засаг даргаар томилуулж байсныг олон хүн мартаагүй байгаа гэдэгт итгэж байна. Тэгэхээр түүнд Нийслэлийн Ардчилсан намын даргын тамгыг атгуулбал 2020 онд Ардчилсан нам Нийслэлд ялалт байгуулах гэрэлд өнгө нэмэх биз ээ.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car