antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Mar 30, 2017 Comments are off

ТҮК-ийн ажилчид Манжуур хотыг зорьлоо

нийтлэсэн Admin

“Нийслэлийн зам талбайн үйлчлэгчдийн 5 дугаар зөвлөгөөн”-өөр өнгөрч буй өвлийн хугацааанд зам талбайн цас,мөс цэвэрлэгээний ажилд идэвхитэй сайн ажилласан нийт  зам талбайн 60 үйлчлэгчийг нийслэлийн Засаг даргын санаачлагаар БНХАУ-ын Манжуур хотод аялуулах эрхээр урамшуулсан.Тэгвэл эдгээр ажилчдыг өнөөдөр Жанжин Д.Сүхбаатарын талбайгаас нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд болон бусад албаныхан үдэж, гаргаж өглөө. Энэ үеэр Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд “Улаанбаатар хотын нийтийн ажлын хүндийг үүрч, өөрийн хүч хөдөлмөр, сэтгэл зүрхээ гарган ажилладаг бидний хэлж заншсанаар шар хантаазтануудыгаа өнөөдөр Манжуур хот руу аялах аялалд гарлаа.  Ажил мэргэжлээрээ бусдыгаа манлайлан, хоёргүй сэтгэлээр ажилладг та бүхэндээ талархаж явдаг. Нийслэлийн зүгээс  цаашид ч мөн адил идэвхитэй сайн ажилладаг иргэдээ урамшуулсаар байх болно. Та бүхэнд аян замдаа сайн яваад ирэхийг хүсье” гэлээ гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

ШУУРХАЙ.МН


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car