antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Mar 30, 2017 12 comments

200 тэрбум төгрөг Монголд үлдсэн гэв

нийтлэсэн Admin

“Чалкогийн өрийг бүрэн төлж дуусгаснаар Тавантолгойн ордын Зүүн болон Баруун Цанхийн нүүрсний ордын бүх орлого орлого Монгол Улсын төсөвт 100 хувь төвлөрөх боломж бүрдэж байна”  гэж  “Эрдэнэс Тавантолгой” компанийн захирал Д.Ариунболд  хэллээ.

Тус  компанийн хувьд 2017 онд 11.5 сая тонн нүүрс олборлож, 550 сая ам.долларын орлого олохоор төлөвлөжээ.  Харин он гарснаас хойш 2.8 сая тонн нүүрс олборлож, 2.2 сая тонныг нь экспортод гаргасан байна.  Д.Ариунболд  хэлэхдээ “2010 оноос хойш “Чалко” компанид 240 орчим сая ам.долларын зээл төлж, өнгөрсөн оны 10 дугаар сарын байдлаар 110 сая ам.долларын өр үлдсэн байсан. Үүнийг долоон сарын хугацаанд бүрэн төлж дууслаа. Энэхүү төлбөрийг төлж барагдуулахад манай компанийн зөв менежмент, Засгийн газраас өгсөн Баруун Цанхийн ордын олборлолтыг эхлүүлэх, нүүрсийг нээлттэй үнийн сонгон шалгаруулалтаар борлуулах чиглэл чухал үүрэг гүйцэтгэлээ. Нүүрсний үнэ 2016 оны есдүгээр сард тонн тутам нь 26 ам.доллар байсан.Баруун Цанхийн ордын нүүрсийг нээлттэй үнийн сонгон шалгаруулалтаар борлуулснаар 72.5 боллоо. Тус ордын нүүрснийг олборлох тендерт “Монгол уурхайчин нэгдэл” буюу “Хишиг Арвин”, “Олборлолт”, “Мера” компанийн хамтарсан төсөл ялалт байгуулсан.  Энэ нь  дотоодын аж ахуйн нэгжүүд нүүрсний олборлолт хийх техник, боловсон хүчинтэй болсныг илэрхийлж байна. Дотоодын аж ахуйн нэгжээр олборлолт хийлгэснээр 200 тэрбум төгрөг Монголд үлдэж байгаа юм”  гэлээ.

Эх сурвалж: Шуурхай.мн


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

12 Comments

  • Anonymous (March 30, 2017 4:26:45 pm )

    Яасан сайхан сонсогдож байна аа.Эх орныхоо байгалийн баялгийг үнэд хүргэж өрнөөсөө салж байгаад баярлаж байна. Үйл ажиллагаагаа ил тод байлгаж ард түмнээсээ сэтгэлийн дэм авч байх ерөөлийг дэвшүүлье. Ажлын амжилт хүсье

  • Амаа (March 30, 2017 4:27:48 pm )

    Яасан сайхан сонсогдож байна аа.Эх орныхоо байгалийн баялгийг үнэд хүргэж өрнөөсөө салж байгаад баярлаж байна. Үйл ажиллагаагаа ил тод байлгаж ард түмнээсээ сэтгэлийн дэм авч байх ерөөлийг дэвшүүлье. Ажлын амжилт хүсье

  • gaga (March 30, 2017 5:06:04 pm )

    Nutgin duud amjilt khusie sain baina

  • иргэн (March 30, 2017 5:09:32 pm )

    Чалкогийн өрийг тавьсан зулбагануудад хатуу хариуцлага тооцохгүй бол дараагийн зулбагаснууд илүү том өр удахгүй тавина ккк

  • Zochin (March 30, 2017 5:33:44 pm )

    Zeejiig uguujuu uguh zuv ymand zartsuulval iim ashigtai b ga ym da

  • Цоодол өндар настан (March 30, 2017 8:02:11 pm )

    Овоодлоо дүү сайн бн 1080г амилуулж ашиг хүртэж үхэх юмсан ах нь …

  • Anonymous (March 30, 2017 8:06:19 pm )

    Овоо ш дээ. ганц гэрэл гэгээтэй мэдээ байх чинь…

  • Anonymous (March 30, 2017 9:21:19 pm )

    Саыхан мэдээ. Баярлалаа. МАН засгийг авснаар эхний үр днгүүд гарч байна.

    • irgen (March 31, 2017 3:04:34 pm )

      huvaariin daguu tolson biz dee. gehdee zartsuulalt yamar ch ashiggvui. iim or tavihgvi bj boloh bsan. zvgeer l luugiin amand ogson hereg shvv dee. bas gereenii hugatsaa duusaagvi ba.

  • Оч өндөр настан (March 31, 2017 1:13:28 pm )

    Сайхан мэдээ байна. та бүхэнд өндөр амжилт хүсье

  • Өндөр настан (March 31, 2017 1:26:02 pm )

    Урамтай мэдээ өгсөн та бүхэнд баярлалаа. Олсон мөнгөө Луйварчдад бүү алдаасай.

  • Зочин (March 31, 2017 1:55:56 pm )

    Болж дээ.Хөрөнгөдөө эзэн байх сайхан шүү.

antalya rent a car